Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын гудамжны 3D зураг

Дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнууд хотын зарим гудамж, олон нийтийн гудамж талбайд 3D зураг зуржээ. Гэнэт алхаж байхад тань яг өмнө чинь газар доошоо цөмөрч, ус урсан хүрхрээтэн байвал битгий гайхаарай. 

Categories
мэдээ нийгэм

Хоёр жилийн өмнө сураггүй болсон хүний цогцсыг олжээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн нүхэн дотроос хоёр жилийн өмнө сураггүй алга болсон О гэгчийн цогцос олджээ. Тухайн үед найзуудтайгаа явж байгаад алга болсон түүнийг гэр бүлийнхэн нь эрж хайн зөн билигчдийг ч урьж залж байсан удаатай. Хэргийн газар дээр шинжээчид, холбогдох хүмүүс ажиллаж, иргэн О мөн болохыг тогтоосон байна. 

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голд хүүхэд энджээ

Сүүлийн үед бороо хур ихтэй байгаатай холбоотойгоор Хэрлэн голын түвшин эрс нэмэгдэж үерийн байдалтай байгаа. Өнгөрөгч амралтын өдүүдэд голд тоглож байсан 5-р ангийн хоёр хүүхэд осолдож нэг нь амь насаа алдсан байна. Хүүхдүүдийг осолдох үед голын эрэг орчмоор байсан залуус тусалж нэгийнх нь амийг аварч чадсан аж.

Томоохон гол, нуурууд хөл ихтэй байгаа тул нийт ард иргэдэд голын эргээс хүүхэд багачуудыг хол байлгахыг сэрэмжлүүлж байна. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Улаан чөтгөрүүд хожлоо

Бельгийн шигшээ баг Алжирын багтай тоглолт хийлээ. Уг тоглолтын 2-р үед орж ирсэн М.Феллаини болон Д.Мертенс нар гоол оруулснаар Бельгийн баг өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулган авчээ. Тодруулбал, тоглолтын 24 дэх минутад Алжирын баг нэг гоол хийж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын 69 дэх минутад Юнайтедын М.Феллаини сэлгээгээр гарч ирээд ердөө тавхан минут болсныхоо дараа тооны харьцааг тэнцүүлсэн байна. Үүнээс яг 10 минутын дараа тоглогч Дриес Мертенс тооны харьцааг 2:1 болгосон нь тоглолтыг шийдвэрлэх цохилт байжээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ

ДАШТ-ий найман хэсгийн эхний тоглолтууд дуусч хоёр дахь тойргийн тоглолтууд эхэллээ. Хоёрдугаар тойргийн салхийг Бразил-Мексикийн хослол хагалж тоглосон бөгөөд хүч тэнцүүхэн үзэлцсэн энэ тоглолт хайнцаар өндөрлөв. Бразилийн  довтлогч Халк бүдүүн гуяны булчингийн гэмтлээс шалтгаалан энэ удаагийн тоглолтыг өнжжээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бельги – Алжир 2:1

Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн
их хүлээлт,шинэ найдварыг өвөртлөн буй Бельгийн шигшээ баг эхний тоглолтоо хийлээ.
Анх удаа “дарийн утаа” үнэрлэж буй залуу тоглогчид олонтой тэдний баг Алжирт бараг
л “хусуулж” дуусах шахлаа. Гэхдээ хоёрдугаар үед сэхэл авч , зөв сэлгээ ч ач
тусаа өгч эхний ялалтаа авав. Энэ тэмцээний шилдгээр Бельгийн багийн залуу
хагас хамгаалагч Де Брюйне шалгарав.

Гоол: 0:1 – 25, торгуулийн
цох. Фегули, 1:1 – 70 Феллайни, 2:1 – 80 Мертенс

Categories
мэдээ нийгэм

Эдгээр газруудын эрчим хүчийг хязгаарлана

Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 9, 17-р хороо Бэсрэг трейд, КН трейд,
Мосол, Нацута, Эрхэст номин ХХК, Орхон түшээ мөрөн эмнэлэг, Мод үржүүлгийн
газар, Эмнэлгийн 1-13, Ногоочны-1, Шар хадны 45-50-р гудамж, тэр орчмын
хэрэглэгчид 10.00-18.00 цагт: 15, 18-р хороо 69, 70, 71, 72, Алтан өргөөгийн
13, 72, 72Б, Рокмоны 23, 9А, Бурмаа ХОС-ын 44, MCS-ийн 3, 4, 5, 16, Энхтайваны
43-р байрууд, 122-р цэцэрлэг, Зөв зам, Баянхан сүлжээ, Компро, Дэтмон, Сод
амур, Санни трейд,

  Мон март,
Эрдэнийн гоёл, Вайт лейк, SGBA, MDV, Натур саунд төв, Нахиа импекс, Монгол алт,
Их соёмбо-2, Багануур илч, Хаан шонхор ХХК-иуд, УБЦТС ХК БЗХҮТ, Хос Өргөө,
Содон саарал СӨХ, Ватиканы төлөөлөгчийн газар, ДЭТТЗМ холбоо, орчмын
хэрэглэгчид;

   Сүхбаатар дүүрэг 10.30-17.30 цагт: 18-р хороо Дамбадаржаагийн 10-15-р
гудамж 12.00-13.00 цагт: 13-р хороо Санккол БНН, Инкозон ХХК, Рашааны 8-9-р
гудамж, Хүрдийн байр орчмын хэрэглэгчид13.30-14.30 цагт: 12-р хороо Хангайн
10-12, Рашааны 8, 9, 10, 12, 13-р гудамж 15.00-16.00 цагт: 13-р хороо Ногоон
талбайн 3-7, 9, Рашааны 3, 4, 5, 8, 9-р гудамж 10.30-11.30 цагт: 1-р хороо
Жамьян Гүн 3, 5-р байр, Марко поло ХХК, тэр орчимд;

   Баянгол дүүрэг 10.30-18.00 цагт: 9, 10-р хороо 3-р хороолол ТЭЦ-33,
НЭХ-23, ЭХ-22А байр, 31, 113-р сургууль, 133, 141-р цэцэрлэг, Горькийн 4-7, 9,
10, 23-4, 33-р гудамж, 25, 27А, СОТ-ын 3-2, 3-1, 2-2, 2-1 байр, тэр орчмын
хэрэглэгчид;

   Хан-Уул дүүрэг 10.00-18.00 цагт: 9, 10-р хороо Нисэхийн 8-10, 5-7-р
гудамж 09.00-16.00 цагт: 10-р хороо Жаргалан Эко хотхон, Бугын САА, Морин нуур,
Сандэй, Эрхэт сүлд, Монголиа вояаж, Цагааншонхор, Жаргалан сувилал, Буянт-Ухаа
I, III, Газрын тос, ТТХГ-ын зуслан, Биогийн төв, үйлдвэр, Гоц халдвар судлал,
Уурын зуух, Худаг, Монголико, Сонгино амралт, тэр чиглэлийн хэрэглэгчид;

   Сонгинохайрхан дүүрэг 10.30-18.00 цагт: 15, 16-р хороо 27-31-р
байр /Өнөр хотхон/, Төрийн банк-15, тэр орчимд10.00-18.00 цагт: 1, 5, 6, 9,
25-р хороо Малчины 1, 2, 5, 11, ЗБУ 23, Хайрханы 2, 3, 4, 6, 11, 15-17, Одонтын
24, 25, 30, Зүүнсалааны 35, 37, Баянголын 43-48, 27-36-р гудамж, тэр орчмын
хэрэглэгчид;

   Налайх дүүрэг 10.00-17.00 цагт: 2-р хороо Бадралын 12-19-р гудамж Өвөр
шандын 7-19-р гудамж;

   Төв аймаг 10.00-18.00 цагт: Зуунмод сумын Дунд сургуулийн хичээлийн
болон дотуур байр, Бага сургууль, Эрүүл мэндийн газар, тэр орчмын хэрэглэгчид.

Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд азийн орнуудын аюулгүй байдлын асуудлаа ярилцдаг газар нь Улаанбаатар байж болно гэв

Зүүн хойд азийн аюулгүй байд­лын асуудлаарх “Улаан­баатарын
яриа хэлэлцээ” санаачилгын талаарх олон улсын эрдэм шинжилгээний бага Гадаад
харилцааны яамд болж байгаа бол. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа тус
хуралд олон улсын нэртэй экспертүүд оролцож байна. Хурлын талаар “Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн харьяа Стратегийн судлалын хүрээ­лэнгийн орлогч
захирал Ч.Чулуунбаатараас тодрууллаа.

 -Хурлын талаар мэдээ­лэл өгөхгүй юу. Ямар ач холбогдолтой
хурал болж байна вэ?

-Монгол
Улсын Ерөнхий­лөгч “Улаанбаатарын яриа хэлэлцээр” гэдэг санаачилыг дэвшүүлсэн
юм. Энэ санаачилагын гол утга учир нь Монгол Улс гадаад бодлогын хувьд идэвхтэй
байр суурь баримталж, бүс нутгийнхаа 
аюулгүй байд­лынхаа асуудлаар ярьдаг хэлэлцдэг газар нь Улаанбаатар байя
гэдэг санаа юм. Монголд яагаад заавал аюулгүй байдлын асуудлаар уулзаж ярилцах
ёстой  вэ гэхээр, бүс нутагт байгаа гол
улсуудтай манай улс сайн харилцаатай. Газар нутгийн маргаан байхгүй. Хамтын
ажиллагааны өндөр түвшний гэрээ хэлэлцээртэй. Харин манай орны бүс нутгийн
эдгээр орон дотроо хоёр улс хоорондоо газар нутгийн маргаантай улсууд бий.  Япон, хятад хоёрыг хэлж болж байна. Хоёр
солонгосын асуудал  ямар байгаа билээ.
Бүс нутгийн улс орнуудын хоёр талын харилцаа төвөг­тэй байгаа энэ үед харин
манай улс бүгдээрэнтэй нь сайн харилцаатай, ямар нэг зөрчилтэй асуудал байхгүй.
Тиймээс Улаанбаатарт цугла­раад тодорхой зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх
талаар аюулгүй байдлынхаа асуудлуудыг ярьж байя гэсэн  санаа юм. Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн энэ
санааг бид олон улсын бүс нутгийнханд ойлгуулах таниулах үүднээс  одоо хуралдаж байна.

-Хуралд хичнээн улс орны төлөөлөгч оролцож байгаа вэ?

-Хуралд  засгийн газрын төлөөлөл оролцоогүй. Зөвхөн
улс орны аюулгүй байдлыг судалдаг өндөр хэмжээний экспертүүд оролцож байна.
Долоон орноос төлөөлөгч ирсэн. Хурал хараахан дусаа­гүй учраас одоогоор үр дүнг
хэлэхэд төвөгтэй байна. Ямарч байсан бид өөрсдийнхөө байр суурийг хэлж байна.
Улаанбаатар бусад улс орнуудтай ийм сайн харилцаатай. Манай улсад ирж, яриа
хэлэлцээрээ хийдэг ийм талбар болж болно гэсэн санаагаа ойлгуулж байна. Энэ
хурал анхных нь биш. Өнгөрсөн жил Азийн эмэгтэй параламентын хурал гэж зохион
байгуулсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг хэмжээгээр Улаанбаатарт бүс нутгийн
иймэрхүү асуудлаар  цугла­раад ярилцаад
байж болох юм  гэдгийг харуулахыг зорьж
байна. Энэ байр сууриа ойл­гуу­лах гэж 
бүс нутгийн экспертүүдийг уриад уулзаж байна.

-Бүс нутгийн аюулгүй байдал гэдэг ойлголтод юу багтаж байгаа
вэ.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүс
нутгийн хэмжээнд хуримтлагдсан аюулгүй байд­лын асуудал зөндөө байна. Манай
цөмийн дэлбэрэлт, цөмийн туршилт хийнэ 
гэж ярьж байгаа улс орон байна. Газар нутгийн маргаанаас болоод
хоорондоо хурц зөр­чилд орсон асуудлууд байна. Энэ бүх асуудлыг манай улсад
ирээд ярилцах юм. 

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайчдын олборлосон борлуулах зөвлөмж гаргалаа

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон Швейцарийн
хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Бичил уурхай ба
алтны худалдаа” сэдэвт хурал өнөөдөр
боллоо.Тус хурлын зорилго нь бичил уурхайчдын олборлосон алтны
борлуулалтын орон нутаг дахь нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн
шийдвэрлэхэд оршиж байв..

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид
хэлсэн үгэндээ “Өнөөдөр бидний хөндөж ярилцах гэж байгаа бичил уурхайчдын
олборлосон алтны худалдааг албажуулах, ил тод болгох тухай сэдэв нь цаг үеэ
олсон чухал асуудал” гэсэн юм. Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах
бодлогын хэрэгжилтийн хүрээнд бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах талаар
тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  Тэдгээрийн нэг нь өнгөрөгч нэгдүгээр сард алтны
салбарт ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулсан явдал юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр аж ахуйн нэгж, бичил
уурхайчид олборлосон алтаа Монгол банк болон түүнээс эрх авсан банкинд тушаавал
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож үнийн
өсөлтөөс хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрэн чөлөөлөх юм.  Хурлын төгсгөлд бичил уурхайгаар алтны худалдааг хэрхэн
ил тод болгох, бичил уурхайчдын олборлосон алтыг  орон нутагт худалдах, худалдан авах эрх зүйн
орчныг бүрдүүлэх бодлогын зөвлөмж гаргалаа.

М.Ундрал

Categories
мэдээ нийгэм

Монголын сонгуулийн байгууллагын туршлагыг олон улсын хурлын үеэр тусгайлан танилцуулна

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын захирал, Элчин сайд ноён Янез Ленарчич Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй  өнөөдөр уулзлаа. Тэрбээр “Монгол Улсын сонгуулийн туршлагыг олон улсад ихэд сонирхох боллоо. Танай байгууллага Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын ажиглагчдын багаас “Эерэг” үнэлгээ авсан нь энэхүү олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.Тиймээс энэ оны 10 дугаар сард болох “Шударга ёсыг сонгуульд хэвшүүлэх нь” сэдэвт Азийн орнуудын өргөн төлөөлөл бүхий хуралд Монголын сонгуулийн байгууллагыг урьж тайлан илтгэлээ тусгайлан тавих хүсэлтийг тавьж байна” гэлээ.

Тэрээр цааш нь  хэлэхдээ, Монгол Улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц сонгууль зохион байгуулсанд сэтгэл хангалуун байна. Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элсээд төдийлөн удаагүй  хэдий ч  ажиглалтын нарийн шалгуурыг “эерэг” үнэлгээтэй давсан нь их том амжилт юм. Үүний хамт Монголын сонгуулийн байгууллага үүргээ сайн биелүүлснийг тэмдэглэмээр байна.

Өөр нэг тэмдэглүүштэй зүйл бол  сонгуульдаа шинэ техник, технологи хэрэгжүүлэхдээ,  хот  төв суурин газарт төдийгүй сонгуулийн хэсэг бүрт нэгбүрчлэн автомат систем хэрэглэсэн  нь манай багийн сайшаал, бишрэлийг яах аргагүй хүлээсэн байна Бидний хамтын ажиллагаа хоёр талдаа чухал байсныг  дурдахын сацуу одоо хамгийн гол нь санал зөвлөмжийг хэрэгжүүлэх явдал юм гэдгийг ноён Элчин сайд цохон хэллээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хариу хэлсэн. үгэндээ, монголын сонгуулийн байгуууллагын ажлыг өндөр үнэлсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлээд сонгуулийг улам боловсронгуй болгох талаарх саналаа Улсын Их Хурлын ажлын хэсэгт хүргүүлээд байна. Үүнд танай байгууулагын санал зөвлөмж тус болсон гэв. 

Мөн цаашид хамтран ажиллахдаа сургалт судалгаанд илүү түлхүү анхаарах саналыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  дэвшүүллээ. Энэ нь байнгын  тогтмол шинжтэй байх нь чухал  байгаа бөгөөд зөвхөн өөрийн сонгуулийн байгууллагын ажилтнуудыг сургахаас гадна бусад орны сонгуулийн арга туршлагаас судлах, сурах явдалд  ач холбогдол өгч байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд тэрээр, Азийн орнуудын хуралд оролцож илтгэл тавих санал хүсэлтийг  нь таалан хүлээж авч буйгаа мэдэгдлээ.