Categories
мэдээ нийгэм

2800 иргэний татварын буцаан олголт олгогдоогүй байна

Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаан олголт авах боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн татварын буцаан олголтын эхний ээлжийн мөнгө дөрөвдүгээр сард орж эхэлсэн. Харин гурав дахь ээлжийн татварын буцаан олголт энэ сард орох гэнэ. Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэгдсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголтыг олгоогүй үлдсэн байгаа аж. Дээрх иргэдийн татварын буцаан олголтыг энэ жилийн батлагдсан төсөвт багтаан зургадугаар сард, зарим хэсгийг нь төсөвт тодотгол хийсний дараа олгох болохыг Татварын ерөнхий газраас “11 11” төвөөр дамжуулан мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйн хамгийн энгийн ач тус

Моторгүй тээврийн хэрэгсэл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга, хэрэгслийн нэгт зүй ёсоор тооцогдоно. Хийн түлшээр явдаг эсвэл цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин дэвшилтэт шийдэл хэдий ч унадаг дугуй нь мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлж байдаг.

Түүнчлэн хөгжингүй орнууд унадаг дугуйн хэрэглээг зах замбараагүй өсөн нэмэгдэж буй шигүү хотжилт, төвлөрлийн толгойн өвчин болсон замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үзэн хот төлөвлөлтийн салшгүй нэг хүчин зүйл болгон анхаарч байна.

Categories
мэдээ нийгэм

Тоормоз ажиллаагүй гэдгийг тогтоожээ

“Улаанбаатар” их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын ойролцоо том оврын автобус осол гаргаж, хүний амь насанд хүрсэн хэрэг өнөөдөр гарсан. Автобусны кондуктор П.Мөнхтуяатай уулзаж дараах асуултад хариулт авлаа.

-Осол гарах үед яг юу болсон талаар та ярихгүй юу?

-Зорчигчдоос тасалбарын мөнгө хураагаад явж байтал гэнэт автобус хүчтэй тоормозлоод “пүд” гэх чимээ гарсан. “За машинтай мөргөлдчихлөө” гэж бодоод яваад очтол мөргөсөн машин байхгүй харин жолоочтойгоо буугаад хартал 14 орчим насны охиныг мөргөсөн байсан.  Талийгаач гарцнаас тав орчим метрийн зайтай гарцгүй газраас гэнэт л гүйгээд гараад ирсэн гэсэн. Хармагцаа тоормозоо гишгэсэн ч шууд зогсож чадаагүй юм билээ.

-Тоормоз нь ажиллахгүй байсан юм уу?

-Осол гармагц цагдаа нар ирээд үзлэг хийгээд “Автобусны зөвхөн нэг дугуйны тоорсозк ажиллаж байна. Нөгөө гурван дугуйных нь огт ажиллаагүй юм байна” гэцгээж байсан. Тэгээд л ийм осол гаргасан байх л даа.

-Гурван дугуй нь ажиллахгүй байсан гэсэн үг үү?

-Тийм гэсэн. Манай ихэнх автобусны тоормоз нь барихгүй “гүйгээд” байна гэдэг. БНХАУ-ын наклад хэрэглэснээс болдог юм шиг байна лээ.

-Өглөө үйлчилгээнд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг шалгуулсан уу?

-Уг нь шалгадаг л юм. 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жолоочийг тухайн үед зүүрмэглэснээс болж осол гаргасан гэж мэдээлээд байгаа?

-Манай жолооч 22-хон настай сайн залуу бий. Манай жолоочид хоёр ээлжинд ажилладаг нойр дутуу байна гэж байхгүй байх. Тоормоз ажиллахгүй байснаас л болсон.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг барих газрыг чөлөөлнө

Баянзүрх дүүргийн 19-р хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газрыг чөлөөлнө

Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Нөхөх олговор олгох
тухай” А/531 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9/35 дугаар
тогтоол, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/492
тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт тус тус
шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт
орсон иргэдийн өмчлөлийн газар дээр  байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон
газрын нөхөх олговрын хөрөнгийг баталлаа. Захирамжаар 2 иргэнд  200 108
000 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас
санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс олгоно гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС
ГАЗАРТ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ
ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Сургууль, Цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ  /м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

Махбал
Цэцэгмаа
/ИЧ58030609/

БЗД 23 дугаар хороо,Баатар-хайрханы 856 тоот

 
128692000

 

 
464 м2
 

 
20416000

 
өмчилсөн

 

 
149108000

 
 

Нийт дүн-1

128692000

464 м2
 

20416000

149 108 000

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС
ГАЗАРТ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН
ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Сургууль, Цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ  /м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

Нэргүй
Эрдэнэгэрэл
/МЬ78092505/

БЗД 19 дүгээр хороо Цайз
18а-474а тоот

 
28472000

 

512м2

22528000

өмчилсөн

51000000

 
 

Нийт дүн-1

 

 
28472000

512м2

22528000

51000000

Categories
мэдээ нийгэм

Польшууд хөдөө аж ахуйн чиглэлд хамтран ажиллана

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд
Б.Цогтгэрэл Бүгд найрамдах Польш улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн
дэд сайд ноён Тадеуш Налевайк-ийг хүлээн авч уулзан хоёр орны хөдөө аж
ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодол солилцлоо.

ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл Монгол Улсын
Засгийн газар олон мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуйн
уламжлалаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик “Монгол
бренд”-ийг бийболгон Европ, органик хүнсний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж
байгаа Хятадын болон Зүүн хойд Азий н зах зээлд гаргах зорилт тавин
ажиллаж байгааг онцоллоо. Монгол Улс Европын холбооны тарифын
хөнгөлөлтийн системийн хүрээнд 7200 бүтээгдэхүүн экспортлох боломжыг
ашиглахад мах, чацаргана зэрэг онцлог бүтээгдэхүүний боловсруулалтын
түвшин, стандартад хараахан хүрч чадахгүй байгаа тул Европын стандартад
хүрэхэд хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн Польш улсаастехник,
технологи, мэдлэг дамжуулахад дэмжлэг авах хүсэлт тавьлаа. Мөн тэрээр
цаашлаад Монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний
экспортын зах зээлийг нэмэгдүүлэхэд худалдааны яриа хэлэлцээний чадавхи
бий болгох ялангуяа Дэлхийн худалдааны байгууллагын Эрүүл ахуй, хорио
цээрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд
Үндэсний хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах, сургалт
зохион байгуулах зэргээр хамтран ажиллах санал тавилаа.

й

Польшийн
тал дээрх саналуудыг нааштайгаар хүлээж аван бодит ажил хэрэг болгох
чиглэлээр анхаарч ажиллахаа амлалаа. Ялангуяа сүүний аж ахуй, хүнсний
ногооны үр үржүүлгийн чиглэлээр нэн тэргүүнд дэмжлэг үзүүлэн хамтарч
ажиллахаар тохиролцлоо.

Бүгд Найрамдах Польш Улсын Хөдөө аж
ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Тадеуш Налевайк хоёр орны хөдөө
аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч байгаагаа
илэрхийлээд Польш улсын Засгийн газраас Монгол Улсад олгохоор яригдаж
буй 50 сая еврогийн нөхцөлт зээлд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг түлхий
хамруулах бодолтой байгаагаа хэллээ.

й

Categories
мэдээ нийгэм

987 ширхэг амралтын сандал байрлуулна

Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хогийн сав, сандлыг хийж байршуулж байгаа.

Энэ ажлын хүрээнд нийт 385 ширхэг хогийн сав, 987 ширхэг амралтын сандлыг дүүрэг бүрт хүлээлгэн өгчээ. Дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт хуваарилан хогийн сав, амралтын сандлыг хослуулан байршлуулах ажлыг зохион байгуулж буй аж.

Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалганы орц гарцын хэсэг, сүүдрэвчийг сэргээн засварлаж, зүлэгний нөхөн тарилтыг 46000 м.кв талбайд хийжээ. Сурын талбайн гадна ногоон байгууламжид цэцгийн мандал шинээр бий болгож, зүлгийг тэгшлэн, зэрлэг ургамлын түүх түүвэр цэвэрлэгээний ажлыг нийслэлийн төвийн зургаан дүүрэг, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилтнууд хариуцан ажиллаж буй юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний гол баганыг сэргээн засварлах ажил эхэлж, ногоон байгууламжийн усалгаа тогтмол хийж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Химийн хорт аюултай хог хаягдлын тооллого явуулна

Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг  өчигдөр боллоо. БОНХЯ, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөс  зохион байгуулсан энэ уулзалтад яамдын болон нийслэл,орон нутгийн холбогдох мэргэжилтнүүд, ШУА-ийн эрдэмтэн судлаачид оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр  БОНХ-ийн дэд сайд Б.Тулга Тэрбээр  удаан задардаг органик бохирдуулагчийн тухай асуудал дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгааг тэмдэглээд , энэ чиглэлээр салбарын яамнаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж, удахгүй химийн хорт болон аюултай хог хаягдлын тоо хэмжээг гаргах тооллого явуулах болсныг  дуулгасан юм. Анхан шатны тооллогыг 2004-2005 онд явуулж байсан бөгөөд өдөр ирэх тусам нэр төрөл, тоо хэмжээ, хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй химийн бодисын менежментийг зохистой явуулах, химийн хорт бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, мөн түүнчлэн төрөөс байгаль орчны талаар баримтлах бодлого, хандлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор  тооллогыг дахин хийх, Үндэсний хөтөлбөрөө шинэчлэх үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан ажээ.

 Хэлэлцүүлэгт оролцогчид удаан задардаг органик бохирдуулагчийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагааны тухай ярилцаж, харилцан санал солилцов. Мөн тооллогыг хэрхэн үр дүнтэй хийх, цаашид аюултай хог хаягдал устгах байгууламж бий болгох талаар онцлон ярилцлаа.  

 Удаан задардаг органик бохирдуулагчид пестицид, үйлдвэрийн химийн бодис, зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад болон шатаалтын процессоос зориудын бусаар үүсдэг бодисууд ордог бөгөөд ихэвчлэн хлор, бром, фтор агуулсан байдаг байна. Эдгээр бодис нь маш тогтвортой, амархан задардаггүй бөгөөд онцгой хортой, хол зайд зөөвөрлөгдөж шилжих чадвартай, шилжиж зөөвөрлөгдөх явцдаа хоруу чанар нь алдагддаггүй аж. Түүнчлэн хүний биед орж биохуримтлал, биосоронзлол үүсгэх ба дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, үржлийн системд нөлөөлөн, хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл,мэдрэлийн согог зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна.  

 Энэхүү бохирдуулагчийн хор аюулыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч,  2001 оны тавдугаар сард удаан задардаг органик бодисын хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий Стокгольмын конвенцийг баталжээ. Уг конвенцид  Монгол Улс 2003 онд нэгдэн орж, Засгийн газрын 2006 оны 99 дүгээр тогтоолоор Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Үндэсний хөтөлбөрийг баталсан ажээ. 

Categories
мэдээ нийгэм

52 байршилд газар өмчлүүлэх ажил ирэх наймдугаар сараас эхэлнэ

Нийслэлийн 160 орчим мянган иргэнд
долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг
өмчлүүлэхээр төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа.

Тэгвэл  төлөвлөлтийн ажил дуусч
НИТХ-аар батлуулахад бэлэн болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг
төлөвлөлтийн ажилтай НИТХ-ын тэргүүлэгчид өчигдрийн хуралдааныхаа үеэр
танилцаж, эхний ээлжинд 20 байршил, зуслангийн батлагдсан ерөнхий
төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын хаягийн зургийг
баталлаа.
Уг 20 байршлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргаж хаягийн зургийг бэлэн болгоод байгаа юм.
 Ингэснээр иргэд ирэх наймдугаар сараас
эхлэн газар өмчлөх эрхээ баталгаажуулах бүртгэлд оролцох эрх эдлэх
талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар мэдэгдсэн
байна.
 Уг байршлуудад газар олгох бүртгэлийн
ажлыг олон нийтэд албан ёсоор 14 хоногийн өмнө мэдээлж, цахим
программаар иргэдийн мэдээллийг хүлээж авах аж. Цахим программын хувьд
өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтын шугамаар ажиллуулж байгаа бөгөөд
ямар нэгэн зөрчил, доголдол илрээгүй байна. Өөрөөр хэлбэл, программ нь
өнгөрсөн хугацаанд туршилтын хэлбэрээр ажиллаж байсан тул  бүртгүүлсэн
иргэдийн материалыг хүчингүйд тооцох юм.
Түүнчлэн анх 52 байршилд иргэнд газар
өмчлүүлэх тухай асуудал яригдаж эхэлж байхад газрын хэмжээг 0.7 га гэж
тооцоолж байсан ч олгогдох газрын талбайн хэмжээнээс хамаарч 0.5 га
болгон өөрчилсөн байна.
Дашрамд дурдахад, уг газар өмчлүүлэх
мэдээлэл түгсэнтэй холбогдуулан товлогдсон байршлуудад иргэд хашаа
хатгаж эхлээд байгаа. Иргэдийн энэ үйлдэлд хязгаарлалт хийх үүднээс
тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар, газар чөлөөлөх ажлуудыг зохион
байгуулж эхлээд байгаа юм.
Ингээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн
тогтоолоор баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх
газрын байршлын хаягийн зураг болон  Зуслангийн батлагдсан ерөнхий
төлөвлөгөөний дагуу хийгдсэн эхний 5 амны хаягийн зургийг дэлгэрэнгүй
танилцуулж байна.
 Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг 
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Их цуурайн ам, 71 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га
Баянзүрх дүүргийн 9, 24 дүгээр хороонд Баруун цагаан давааны урд ам, 25 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хадатын ам, 87 га
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд Эрдэнэтолгой, 155 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлт уулын баруун хоолой, 565 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлтийн дөрөлж, 180 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Шар хөв, 76 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Түрүүний хөндий, 227 га
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Тахилтын хөндий, 184 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Долоон худгийн хөндий, 71 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Соёондын ам, 517 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Өндөр хаан уул, 69 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Цагаан чулуут, 576 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хожуулын ам, 166 га
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 1-р хэсэг, 64 га
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 2-р хэсэг, 64 га
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 1-р хэсэг, 526 га
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 2-р хэсэг, 376 га
Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Бор үзүүр,160 га  
 
Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний 5 амны хаягийн зураг

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цолмон,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ,
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайт,

Categories
мэдээ нийгэм

Талхны үнийг нэмснийг буруутгав

Өнгөрсөн даваа гаргаас “Атар” талхны үйлдвэрийн үнэ  1000 төгрөг болжээ. Харин хэрэглэгчид дэлгүүрээс уг талхыг 1100-1180 төгрөгөөр худалдан авч байна. Тиймээс иргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас ямар учраас талхны үнээ нэмсэнийг судалж, шалгаж байгаа аж. “Атар Өргөө”-ний хувьд талхны үнийг нэмэх үндэслэлгүй гэж ШӨХТГ-аас үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүүг батлан даалтад гаргажээ

Өмнөд Африкийн Стандарт банкид “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний зээл авсан, авсан зээлээ төлөөгүйгээс болоод “Хадгаламж” банк, “Жаст” группээ алдсан Ш.Батхүү батлан даалтад гарсан гэх мэдээлэл байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадуур байцаагдах өргөдлийг өмгөөлөгчөөрөө дамжуулан хууль хяналтынханд өгсөн бөгөөд хүсэлтийг нь хүлээн авчээ.

Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаанд тавьж зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ хэрэгт холбогдуулан ТӨХ-ын даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнД.Сугар, тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарыг шалгаж байсан ч тэдний гарын үсгийг хуурамчаар ашигласан нь хэргийг шалгах явцад тогтоогджээ.