Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Чингэсийн талбайд тэврэлдэцгээе

Долдугаар сарын 1-ний энэ өдрийг Монголчууд бид зургаан жил өмнөөс эхлэн хар бараанаар дурсан санаж ирсэн. 2008 оны сонгуулийн маргааны улмаас иргэд нэг нэгнийхээ өөдөөс босч, таван хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж, шархадсаныг хүн бүр мэднэ. Хүмүүс жил бүрийн эл өдөр хар бараан үйл явдлыг дурсаад л өнгөрдөг. Тэгвэл иргэд  өнгөрсөн гашуун дурсамжаасаа суралцан  цаашид үндэсний эв нэгдлээ үүрд хадгалж, нэг нэгнийгээ хайрлаж хүндэлдэг байгаасай гэж, эл өдрийг цагаанаар дурсан “Тэврэлтийн өдөр” болгохоор болжээ.  Энэхүү санаачлагыг “goolingoo.mn” сайтын хамт олон санаачлан гаргасан байна. Өнөөдөр Чингэсийн талбайд “Тэврэлтийн өдөр”-ийг тэмдэглэн, нэг нэгдээ урам зориг, хайр бэлэглэх юм. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Уругвайн ерөнхийлөгч бухимдав

Уругвай улсын ерөнхийлөгч Хосе Мухика нутгийнхаа нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож Суаресын шийтгэлийн талаар сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “ОУХХ гэдэг чинь хэдэн хөгшин ямаануудын цугларсан газар шүү дээ. Тэд Суаресыг шийтгэж болно. Гэхдээ арай ч ийм харгис байж болохгүй” хэмээн бухимдангуй хэлжээ.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Алжирын багийнхныг хоол идэхийг зөвшөөрөв

Лалын шашинтангуудын хувьд ариун Рамадан сар эхэлж нар жаргахаас мандах хүртэл мацаг барих журам үйлчилж эхэлсэн. ДАШТ-д оролцож байгаа Алжирын багийнхны хувьд энэ нь их хүндрэлтэй асуудал болчихоод байсан билээ. Тэд урд өмнө хүрч байгаагүй шатандаа очсон, өмнө нь агуу Германы баг байх тул чадал хүч хуримтлуулах шаардлагатай байдаг. Азаар Алжирын шашны хэрэг эрхлэх газраас шинэ журам гаргаж тэднийг хооллохыг зөвшөөрчээ. Дайнд оролцож байгаа, гэрээсээ хол аялж байгаа мусальман  шашинтан хаяа хооллож болдог бөгөөд тамирчид энэ “хуулийн цоорхой”-г заримдаа ашигладаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд өөрсдөө санаачлан дүүрэгтээ хогийн сав байрлуулжээ

Баянгол дүүргийн 9-р хорооны иргэд хамтран  “Нарлаг” хэмээх бүлэг байгуулсан байна. Тэд Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө “Гэр хорооллын зууны хөгжлийн холбоо”-той хамтран 19 ширхэг хог ангилан ялгах савыг тус дүүрэгт байрлуулжээ. Тодруулбал, Горькийн дөрөв, тавдугаар гудамны  айлууд болон дэлгүүрийн үүдэнд хогийн савыг байрлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Залуусыг бригадад хуваан, ажилд зуучилжээ

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулж барилга, зам, үйлдвэр үйлчилгээний салбаруудад зуучлан ажиллуулж байгаа. Энэ сарын 10-нд  “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ.  

“Эсто” ХХК-д 17 залуу, “Цогц шийдэл” ХХК-д 12 залуу, “Мэк” ХХК-д 10 залуу зэрэг  зам барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад залуучуудыг бригадын зохион байгуулалтаар зуучилсан байна. Мөн Залуучуудын хөдөлмөрийн төв бирж үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч байгууллага болох “Дүүрэн” трэйд ХХК-д 10 залуу, “Ийстенр роуд” ХХК-д 15 залуу, “Дүнжингарав” ХХК-д 26 залуучууд одоо 12 эмэгтэй, “Эм-Си-Эс” холдинг ХХК-д 23 залуу, “Ургах гүрэн” ХХК-д дөрвөн залуу,  “Монгол ноос” ХХК-д таван  залууг  тус тус бригадын зохион байгуулалттайгаар зуучилж, ажилтай болгосон байна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Зуун айлын уулзварын ажил дуусах шатандаа орлоо

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэнийг хулхидсан хятадын хэргийг шүүнэ

Хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгддэггүй, сунжирсан маргааны багагүй хувийг гадаадын, тэр дундаа урд хөршийн иргэдтэй холбоотой хэргүүд эзэлдэг. Үүний нэгээхэн жишээ бол БНХАУ-ын иргэн Го Ва гэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгохыг завдсан байж болзошгүй гэх хэргийг шүүх, хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлэлгүй хэдэн жил өнгөрч байна. Тодруулбал, БНХАУ-ын иргэн “Эс Ти Юу” ХХК-ийн захирал гэх Го Ва нь иргэн Б.Орхонтуулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн XIII хороо, Нарны зам дагуу байрлах авто угаалгын газрыг өөрийн болгохоор хуурамч бичиг баримтуудыг үйлдэн, Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэлийг хэд хэдэн удаа гаргасан гэх хэрэг юм. Энэхүү хэргийн шүүх хурал маргааш Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болох юм.

Хэргийн талаар эргэн сануулахад,

Шүүхээс шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог ч Го Ва-ийн хүсэлтээр хэсэг хугацааны дараа дахин сэргээн шалгаж эхэлдэг байна. Ямар учраас шүүхээс хэдэнтээ хэрэгсэхгүй болгосон хэргийг ийнхүү сэргээн шалгадаг нь хачирхалтай байгаа юм. Дээрх авто угаалгын газрыг эзэмших эрхтэйгээр иргэн Б.Орхонтуулд тухайн үеийн  Баянзүрх дүүргийн  Засаг даргын 2007 оны аравдугаар сарын 09-ны өдрийн 302 тоот захирамжаар олгож, дүүргийн газрын албатай мөн оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр авто угаалга, үйлчилгээ эрхлэх зориулалтаар 1290 м2 талбайг ашиглах 6009/0187 тоот гэрээг байгуулжээ. Гэвч Го Ва нь өөрийн дүү гэх Х.Хүчүнтэй хамтран “Эс Юу Ти” ХХК-ийг өөрийн эзэмшилд мөн л хуурамч бичиг баримт үйлдэн авсанаар энэхүү маргаан эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлдэг. Энэ хэргийг анх шалгаж эхэлсэн шалтгаан нь 2009 оны есдүгээр сарын 25-нд компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, компанийн дүрэм, гэрээний нэмэлт зэргийг үнэн зөв, МУ-д байхгүй байсан хүмүүсийг байсан хэмээн нотариатч н.Саранцэцэг баталснийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Мөн УБЕГ-т бүртгүүлсэн бүртгэлийг хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бичиг баримт болж чадахгүйг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан удаа дараагийн захирамж, Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн лавлагаагаар тогтоогдсоор байтал БНХАУ-ын иргэн Го Ван хуулийн байгууллагад хэргийг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргадаг байна. Ийнхүү БНХАУ-ын иргэнд өөрийн эзэмшил газраа алдсан гэх иргэн Б.Орхонтуул “Уг нь Го Ва гэх хятад эмэгтэйгээс “Эс юу Ти” ХХК-ийг хэдэн онд хэрхэн байгуулсан, ямар төрийн үйл ажиллагаа эрхэлж байсан, компанийн гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл өгч гарын үсэг зурж байсан эсэх, компанийн гэрээ дүрэмд та гарын үсэг зурсан уу гэсэн асуултуудад хариу авч, шаардлагатай зарим хүнээс гэрчийн мэдүүлэг авахад л  хэрэг эцэслэгдэх боломжтой. Гэвч энэ хэрэг шийдвэрлэгдэлгүй, эргэж буцсаар ийнхүү олон жил өнгөрч байна” гэж мэдээлж байсан билээ.

Маргааш болох шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Н.Ганбат: Миний хүүгийн аминд хүрчихээд юу ч болоогүй юм шиг явж байна


 “Аварга” дээд сургуулийн төгсөх курсын оюутан, бөх барилддаг залуу амиа хорлосон гэгдэж хорвоогийн мөнх бусыг үзжээ. Харин залуугийн ар гэрийнхэн нь хүүгээ амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт гадны нөлөө байна гэдгийг хуулийн байгууллагынханд хандан хэллээ. Уг хэрэг энэ оны гуравдугаар сарын 15-нд гарсан бөгөөд талийгаач Г.Батцог нас барах өдрөө найз бүсгүйтэйгээ хамт явж байсан байгаа юм. Улмаар тэр хоёр Г.Ганзориг гэх барилддаг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гурвуулаа уулзалдсан баримт камерийн бичлэгт үлджээ. Ингэж уулзалдсан даруйдаа найз охиноосоо болж өнөөх залуутай талийгаач муудалцаж, хоорондоо гар зөрүүлсэн байна. Харин ийм зүйл болсоны дараахан талийгаачийн цогцос орцонд боомилж үхсэн байдалтайгаар олджээ Хамгийн хачирхалтай нь уг орцонд талийгаач найз бүсгүйн хамт орсон бичлэг байсан ба боомилсон оосор нь найз бүсгүйнх нь толгойн алчуур байсан аж. Талийгаачийн аав Н.Ганбаттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Найз охин нь хоёр залуу дуудаж уулзуулаад хооронд нь маргалдуулж нэгнийх нь аминд хүрлээ гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний хүн Г.Батсүх 2014 оны гуравдугаар сарын 15-ны орой найз охин Б.Чанцалдамбатайгаа хамт Г.Ганзориг гэгчтэй уулзсан байдаг. Гэвч тэд хоорондоо маргалдаж Г.Ганзориг миний хүүтэй барилцаж авсан байгаа юм. Камерийн бичлэг бүх юм баримтаар бий. Улмаар хүүгийн маань куртикийг нь урж багагүй маргаан болсон байсан. Энэ үеэр найз охин Б.Чанцалдамба нь хаашаа ч юм алга болчихсон.   Ингэж өнөөх Г.Ганзориг гэдэг залуутайгаа үлдсэн манай хүү хэсэг хамт байж маргалдаж, барьцалдаж авч байгаад Г.Ганзориг нь мөн алга болсон. Тэгж байтал миний хүү дээр Б.Чанцалдамба гэнэт хүрээд ирсэн. Улмаар хоёулаа 28 дугаар байрны орц руу ороод хэдхэн хормын дараа Б.Чанцалдамба эгч рүүгээ Г.Батцог үхчилээ гэж ярьсан байгаа. Харин бид бол нэлээн хожуу мэдсэн. Уг нь Б.Чанцалдамба хүүг маань талийгаач болсоныг бидэнд түрүүлж мэдэгдэх ёстой байтал тэгээгүй. Харин гэрийнхэн болоод найз нөхөд рүүгээ ярьж, мэссэж бичиж суусан байгаа юм.

-Цагдаагийн байгууллагад очиход та бүхэнд юу гэж хэлсэн бэ?

-Танай хүү амиа хорлосон гэж хэлсэн. Улмаар хувцсыг нь өгөхөд бичлэг дээр гарч байгаа суга нь урагдсан миний хүүгийн гадуур хувцас биш шал өөр хүний хувцас өгсөн. Ингээд хүүгийнхээ хувцсыг нэхсээр байгаад авч үзтэл суга нь урагдсан цул шороо болчихсон байсан. Гэтэл энэ хэрэг гараад 10 гаруй хоног болчихоод байхад хүүгийн маань хувцсанд үзлэг ч хийгээгүй байсан байгаа юм. Улмаар би миний хүүгийн хэрэг дээр ажиллаж байсан Н.Өлзийсайхан дэслэгчид гомдолтой байна, сольж өгнө үү гэдэг хүсэлтийг мөрдөн байцаагч Хишигдоржид хэлсэн. Гэвч солих үндэслэл байхгүй гээд солиогүй. Ингээд  арван хэд хоногийн дараа миний хүүгийн хэргийг Амартайван гэгч байцаагч авчихсан байсан. Уг нь би өөрөө солих гээд хөөцөлдөөд дийлэхгүй байхад гэв гэнэт Амартайван гэгч байцаагч хэргийг шалгахаар авчихсан байсан.

-Бичлэг дээрээс харахад талийгаач уг орцонд найз бүсгүйтэйгээ орсон байх юм?

-Б.Чанцалдагватай орсон. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 15-ны 00.57 минутад 28 дугаар байрны 3 дугаар орцруу  хамт орсон. Ингээд миний хүү тун удахгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн. Бичлэг үзэж байхад энэ орц руу хүн орохгүй зөвхөн гараад л байсан.  Улмаар би явж шалгахад машинаа гаражинд тавиад дээшээгээ цахилгаан шатаар гарчихдаг орц байсан. Минийхээр бол Б.Чанцалдамба, Г.Ганзориг хоёр үгсэн хуйвалдаад миний хүүгийн аминд хүрсэн гэж үзэж байгаа.

-Шөнийн 00.57 минутад орсон юм бол яг хэдий үед нас барсан юм бол?

-01.09 минутад Б.Чанцалдамба эгч рүүгээ утсаар ярьж Г.Батцог үхчихлээ гэж ярьсан байгаа. Үүнээс хойш харанхуй орцонд миний хүүг үхчилээ гэж найз нөхөдрүүгээ хүртэл хэлж ярьж, мэссэж бичсэн байдаг. Улмаар 01.40 минутын орчимд бидэнд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд хамгийн сүүлд хэлсэн байгаа юм. Би энэ орцонд Б.Чанцалдамба ганцаараа байгаагүй гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас тухайн үед Г.Ганзориг хаана байсныг ч тогтоогоогүй.  Мөн миний хүүг Б.Чанцалдамба дагуулж орж байхад толгойнд нь байсан эрээн алчуур байхгүй байсан. Гэтэл нас барахдаа эрээн алчуураар боомилж үхсэн гээд байгаа. Ядаж эрээн алчуурыг хэнд, хаана байсныг цагдаагийн байгууллага тогтоох ёстой.

-Б.Чанцалдамбаас мэдүүлэг авахад юу гэх юм бол?

-Би талийгаачийг дагуулаад орцонд орсон. Харин эргээд харахад амиа хорлочихсон байсан гэж мэдүүлсэн байдаг. Ер нь энэ хэрэгт анхнаасаа шинжээс эмч томилж шалгаагүй байдаг. Б.Чанцалдамба уг нь өөрөө тухайн байрны хажууд байрлах 27 дугаар байранд амьдардаг. Гэтэл яагаад 28 дугаар байранд хүүхдийг минь яагаад дагуулж оров гэдэг сонин. Мөн Б.Чанцалдамбын өгч буй мэдүүлэг, хэргийн газар очиж болсон явдлыг дүрслүүлж байгаа байдал бүгд зөрж байгаа.

Шүүх шинжилгээнд оруулахад гадны нөлөөтэй гэж гараагүй юм уу?

-Би шүүх шинжилгээнд оруулах гэсэн ч амралтын өдөр таарсан гэсэн. Улмаар мөнгө хөлсийг нь өгөөд шүүх шинжилгээнд оруулая гэхэд  бичиг баримт шаардсан. Улмаар хүүгийнхээ бичиг баримтыг хайхад Б.Чанцалдамбад бүх бичиг баримт, хэтэвч зэрэг нь байсан байгаа юм. Тиймээс бид хүүгийнхээ бичиг баримтыг авая гэж залгатал би Яармагт лам, бөөд үзүүлээд явж байна гэсэн. Гэтэл бидний ярьсаны дараагийн өдөр гэв гэнэт миний хүүг шүүх шинжилгээгээр оруулсан байсан. Би оруулах гээд бараагүй юмыг гэв гэнэт шүүхийнхэн яагаад оруулчихсаныг мэдэхгүй байна.

-Шүүх шинжилгээгээр юу гэж гарсан юм бол?

-Ямар ч гадны нөлөөгүй гэж гарсан. Хамгийн сонин нь яг тэр амралтын өдрөөр Б.Чанцалдамба найз охин руугаа залгаад Г.Батсүхийн үхсэн нь ямар ч гадны нөлөөгүй. 100 хувь өөрийнх нь буруу гэж гарсан гэж хэлсэн байдаг. Шүүх эмнэлгээр ч ороогүй байхад ийм зүйл ярьж байдаг үнэхээр сонин. Тэр бүү хэл бид ч шүүх шинжилгээний хариуг сонсож чадахгүй удтал хүлээсэн шүү дээ.

-Танай хүүгийн ааш зан хэр вэ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм болов уу?

-Ер нь яаж ч бодсон миний хүү бөхөөр хичээллэдэг том бие хаатай, өндөр хүүхэд. Тийм намхан таазтай байранд өөрийгөө боомилж үхэх үү. Мөн тэр эрээн алчуур хаанаас гараад ирэв гээд бүх зүйл сонин байгаа. Тухайн үед бага зэрэг шар айраг уусан байсан.

-Найз охинтой нь яг биечилж уулзсан уу?

-Бидэнтэй Б.Чанцалдамба бүү хэл ар гэрийнхэн нь ч ирж уулзаагүй.  Өмнө нь үерхэж байхдаа хэд хэдэн удаа манайд ирж байсан. Хүүтэй маань үерхээд 3 жил болж байгаа. Гэхдээ нэг удаа миний хүү согтуу орж ирсэн. Юу болсон гэж асуухад найз бүсгүйгээ өөрийг нь хуураад байна гэж байсан. Биднийг ийн зовж байхад Б.Чанцалдамба ангийнхаа охинтойгоо мэссэжлэсэн байдаг. Энэ мэссэжинд “Өшөө болоогүй. Эмэгтэй дүү, ээж нь нас барна. Харин аав нь галзуурч үхнэ” гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ бүсгүй манай ам бүлийг бүгдийг нь устгахгэсэн зорилготой байгаа юм. Энэ бүхнийг цагдаагийнханд өгөхөд шалгалт хийгээгүй.

-Ер нь энэ хэрэгт ядаж хүнийг үхэхэд нөлөөлсөн гэж эрүүгийн хэрэг үүсгээгүй юу?

-Үүсгэсэн. 195 дугаар зүйл анги, 172 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Гэвч энэ сарын 2-нд  хэрэгсэхгүй болсон. Бид бол цааш нь шалгуулаад явна.

-Г.Ганзоригийн хувьд мэдүүлэгтээ юу гэсэн байдаг юм бол?

-Г.Батцог ах намайг баяртай гээд яваад өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Ер нь тэгж зодолдож байсан хүмүүс нэгнээ баяртай гээд яваад өгөх үү.

эх сурвалж medee.mn

Categories
мэдээ нийгэм

Үндэсний эв нэгдлийг бусниулах нэвтрүүлэг хийсэн хэргээр “Hero”-гийн удирдлагуудад хэрэг үүсгэжээ

Өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар дөрвөн асуудал ярьсны нэг нь “Hero entertaiment”-ынхан “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн тухай байсан юм. Тодруулбал, уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. “Hero entertaiment”-ын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 86.1-д зааснаар шалгаж байгаа аж. Энэ зүйл ангиар шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг долдугаар сарын 6-наас худалдана

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхлэх юм. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 11-нд 11:00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам бэлтгэл ажилдаа ороод буй билээ.  Наадмын нээлт үзэх тасалбарыг äîëäóãààð сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ. Тасалбар Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамраач 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байна.