Categories
мэдээ нийгэм

Гурван хүн үерлэсэн голд амиа алджээ

Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас голын усны үерийн аюултай түвшинд хүрээд байгаа гэнэ. Борооны улмаас хүний амь нас хохирсон гурван тохиолдол гарсан байна. Тодруулбал, өчигдөр Баянхонгор аймагт нэг хүн, мөн Өвөрхангай аймагт хоёр хүн үерлэсэн голын усанд нас насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд амралт зугаалгаар явах гэж байгаа иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд анх удаа дунгийн суулгацын хагалгаа хийжээ

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч нар, БНСУ, БНХАУ-ын эмч нартай хамтран хүүхдэд дунгийн суулгацын хагалгааг өчигдөр анх удаа хийжээ. Гурван цаг гаруй үргэлжилсэн хагалгаанд төрөлхийн сонсголгүй, гурван настай Н охин орсон бөгөөд биеийн байдал сайн байгаа аж. Манайд энэ төрлийн хагалгааг 2009 оноос хувийн эмнэлгүүд хийж эхэлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ч хийж байсан гэнэ. 

Энэ удаагийн хагалгаа нь анх удаа хүүхдийн төрөлжсөн эмнэлэгт, хүүхдэд хийж буйгаараа онцлог юм байна. Өдгөө ЭХЭМҮТ-д ийм хагалгаа хийлгэх шаардлагатай 49 хүүхэд байгаа гэсэн. Чихэнд электрод тавьснаар хүүхэд сонсож, ярьж чаддаг болохоос гадна жирийн хүүхэдтэй адил сурч, боловсрох нөхцөл бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

УС-15 орчимд амьдарч буй дөрвөн иргэнд нөхөн олговор олгохоор болжээ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрын хэмжээг баталлаа.  Газар өмчилж байгаа нэр бүхий дөрвөн иргэнд 438 570 950 төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд энэ оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж байгаа 12 мянган суудал шинээр суурилуулахаас 4500 нь бэлэн болсон байна. Долдугаар сарын 7 гэхэд суурилуулж дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотно болон гадна засал чимэглэлийн ажил ид үргэлжилж байгаа аж. 

Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилийн наадмын өмнө эхэлсэн. Энэ жил үргэлжилж, 500 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам талбай зэргийг нэмж байгуулжээ. “Улаанбаатар-Амгалан” өртөөнөөс Давааны өртөө хүртэл төмөрзамын автобус өдөрт 4 удаа явах бөгөөд 60 гаруй км урттай энэ замд 60 орчим минут зарцуулж байгаа аж. Давааны өртөөнөөс морь барианы талбай хүртлэх 2,3 км замд Монголд үйлдвэрлэсэн “Эко” автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчилэх гэнэ. Хүй долоон худагт автозогсоол, үйлчилгээний талбайг морь барианы газартай холбосон засмал зам барих ажил ид хийгдэж байна. Төв цэнгэлдэх болон Хүй долоо худагийн наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байна. Бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэж, долдугаар сарын 5 гэхэд дуусгах гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй Монгол наадам”-ын бүртгэл эхэлжээ

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа
бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол
үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол
наадам долоодугаар сарын 13-нд Чингисийн талбайд долоо дахь жилдээ болно.
Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа,
соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион
байгуулах юм байна. Дээлтэй Монгол наадамд оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж
эхэлжээ.

“ДЭЭЛТЭЙ
МОНГОЛ–2014” НААДАМ хөтөлбөр 

13.00-14.00

Нээлтийн ажиллагаа
Монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаал

14.00-14.15

Үндэсний урлагийн тоглолт

14.15-14.30

Үндэсний хувцасны загварын
үзүүлбэр 

14.30-14.50

“Хамгийн бяцхан үндэсний хувцастай
оролцогч” шалгаруулалт

14.50-15.05

Урлагийнтоглолт

15.05-15.35

“Хамгийн сайхан дээлтэй хос”
шалгаруулалт

15.35-16.00

Цэнгээнтхөтөлбөр

16.00-16.15

“Монгол үндэсний хувцастай
гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт

16.15-16.30

Урлагийн тоглолт

16.30-16.45

Шагнал гардуулах ёслол
-Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага
-Шилдэгзохион байгуулалттай,идэвхтэй оролцсон дүүрэг

16.45-17.15

Нийтийн бүжиг

17.15-17.30

Урлагийн тоглолт

17.30-17.45

Шагнал гардуулах ёслол
-Нийтийн бүжгийн шилдэг хос

17.45-18.00

Хаалтын ажиллагаа

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Герман, Франц шөвгийн наймд үлдлээ

Африк тивийг төлөөлөн оролцсон
Нигерь, Алжирийн багууд шөвгийн 16-д Европын багуудтай тоглож хожигдлоо.

Тоглолтын үр дүн:

Франц 2-0 Нигерь
Герман 2-1 Алжир
Францыг баг таван удаа финалын шатанд шалгарч үлдээд байна. Францын багийн
Карим Бензема, Матье Вальбуэна нар Бразиль 2014 тэмцээнд дөрвөн тоглолтод
оролцсоноос гуравт нь өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж, ур чадвараа
гайхуулаад байна. Харин Германы баг хүчтэй довтолгоогоор өрсөлдөгчөө буулган
авлаа. Германы баг өмнө нь Алжирт хоёр удаа хожигдож байсан юм. Алжир дэлхийн
аваргаас хасагдсан ч шөвгийн 16-д үлдэж түүхэн амжилт гаргасан. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа цаг-үе

Санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн ДАШТ

Ван Персигийн
супер гоол

Бразил
улсад явагдаж байгаа 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ эхний өдрөөсөө л үйл явдал
арвинтай хэрүүл маргаан ихтэй тааж үл болом үр дүнтэй тэмцээнүүд хойно хойноосоо
цувж байна. Эхний өдрийн тоглолтод бразилчууд Хорватын багийг 3:1-ээр ялсан ч тэдний
хоёр дахь гоол маргаан дагуулсан хэвээр үлдлээ. Энэ гоол торгуулийн цохилтоос орсон
бөгөөд чухам торгуулийн цохилт байсан эсэх тал дээр аль аль багийнхан нь өнөөг хүртэл
маргаж байна. Испаничууд урьд өмнө нь үзээгүй хожигдлоо мөнхийн өрсөлдөгч голландчуудаас
амслаа. Энэ тоглолт маргаангүй зургаан гоолтой дууссан бөгөөд нэг нь нөгөөгөөсөө
дутахааргүй уран гоё гоолуудыг үзэв. Уругвайн баг нэлээн дээгүүр давхих багуудын
нэгд тооцогдож байсан ч эхнийхээ тоглолтод энэ ДАШТ-ий хамгийн муу баг гэгдэж буй
Коста-Рикод эвгүй хожигдов. Өчигдөр өдрийн хамгийн сүүлчийн тоглолт болох Кот’д-Ивуар-Японы
баг бас л сонин үйлдэлтэйгээр өрнөв. Япончууд хоёрдугаар үеийн дунд хүртэл ямар
ч зовлонгүйгээр хошуучилж явсан. Гэтэл 60 дахь минутад Кот’д-Ивуарын амьд домог
Дрогба талбайд гарч ирснээр нөхцөл байдал 180 градусаар эргэлээ. Тийм ээ, Дрогба
юу ч хийгээгүй. Гэхдээ тэр талбайд гарч ирсэн нь багийнханд нь үл ойлгогдох сэргэлт
өгсөн гэдэг нь гарцаагүй. Дрогбаг талбайд гарч ирснээс хойш таван минутын дотор
африкчууд хоёр гоол хийснээр ялалт байгууллаа.

Бразил
–Хорват 3:1

Хорватын
шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ковач:
Ямар ч торгуулийн цохилт өгөх
шалтгаан байгаагүй. Дэлхийн сая, сая хүн үүнийг хүлээн зөвшөөрнө. Яах юм бэ ийм
заваан юмаар. Шүүгч ингэж тусална гэх юм бол Бразилийн шигшээ багт шууд л цомыг
нь өгчихье л дөө. Цирк биш юм уу.

Бразилийн
шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сколари:
Ковач юу гэсэн гэнэ ээ. Сая,
сая хүн хараагүй гэж үү. Талбайн шүүгч л харсан бол болоо ш дээ. Тэнд алдаа байсан
уу байсан. Гэхдээ тэр торгуулийн цохилт байсан ч үгүй ч бид хожсон л биз дээ. Юун
цирк яриад байгаа юм бэ. Пеле, Гарринчи, Роналдо гээд хүмүүс циркт наадаж байгаа
дэлхийн аварга болсон юм уу. Шал балай юм.

Япон-Кот’д-Ивуар  1:2

Японы шигшээ багийн хагас хамгаалагч Кэйсүкэ Хонда энэ тоглолтод
нэг гоол хийснээр ДАШТ-д оролцсон, оролцож буй япон тоглогчдын дунд мэргэн бууч
хэмээн цоллуулахаар болж байна. Тэр өмнөх ДАШТ-ий үеэр хоёр гоол оруулсан, энэ удаагийнхтай
нийлээд нийт гурван гоолтой боллоо.

Англи-Итали
1:2

Чезари
Прандели (Итали)
-Энэ халуунд ийм хурдтай тоглоно гэдэг хэцүү. Англичууд
хоёрдугаар үеийн эхэнд л сууж эхэлсэн, тэдний шөрмөс татаад байгааг анзаарсан уу.
Энэ чинь бид бэлтгэл сайн хийснийг баталж байгаа юм.

Жерард (Англи)-тооноос бусад нь таалагдсан тоглолт боллоо.
Бид хөдөлгөөн ихтэй, довтолсон, идэвхтэй хөлбөмбөгийг үзүүлж чадсан гэж бодож байна.
Дөрвөн жилийн өмнөх үеийгээ бодвол илүү довтолж тоглосон гэж бодож байна.

Мэргэн
буучдын жагсаалт:

Робин ван Перси (Голланд)- 2 бөмбөг

Арьен Роббен ( Голланд ) – 2 бөмбөг

Неймар  ( Бразил) -2 бөмбөг

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ төлбөрөө нэмсэн их дээд сургуулиудыг шалгана

Шударга өрсөлдөөн хэ¬рэглэгчийн төлөө газраас сургалтын төлбөрөө нэ¬мэгдүүлж буй лицей болон их, дээд сургуулиудад шал¬галт хийхээр болжээ. Уг нь бүх сургуулиудад Удирдах зөвлөл гэж байдаг. Тэр удирдах зөвлөл сур¬галтын төлбөрийг нэмэх шаардлагатай үгүйг хянан хэлэлцээд шийдвэрээ гар¬гасан байх ёстой аж. Тиймээс Удирдах зөв¬лөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэж тухайн сур-гуу¬лийн захирал төлбөрөө тог¬тоодог байна. Ингэхдээ төлбөр нэмэх шийдвэрээ хуулийн дагуу гаргасан эсэхэд тус газраас хяналт тавьж ажиллах гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албыг хаах журам хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  “Журам батлах тухай” А/544 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Цэргийн дүйцүүлэх албыг  мөнгөн  төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо  бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам”-ыг баталжээ. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах ажлыг хэрэгжүүлж, 2014 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборт зогсоол авахад хөнгөлөлт үзүүлнэ

Нийслэлийн “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн батлан даалтын сан, арилжааны зургаан банк хамтран шинээр байгуулагдах “Авто худалдааны цогцолбор”-т зогсоол худалдаж авах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд, авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Авто зогсоол худалдан авах иргэд тус цогцолборт зогсоол авахдаа 100 хувь төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа тул  энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа аж. Авто худалдааны цогцолбор нь голомт банк, капитрон банк, төрийн банк, хаан банк, хас банк, худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах гэнэ.