Categories
мэдээ нийгэм

Улсын цолтнууд өвдөг шороодож эхэллээ

Үндэсний их баяр наадмын хоёрын давааны эхэнд улсын аварга С.Мөнхбат, гарьд Н.Ганбаатар нар учраа бөхчүүдээ орхин туг тойрлоо. Монгол Улсын гарьд Гончигдамба аймгийн начин Гансүхийг давсан юм. Дорнодын аймгийн начин Ариунбүрэн улсын заан Одгэрэлээр хоёр давсан нь өндөр цолтой бөхчүүдээс учраа бөхдөө унасан эхний бөх тэр байлаа. Монгол Улсын дархан аварга А.Сүхбат Женко клубын бөхөөр даваа авсан нь үзэгчдийн уухайн түрлэгийг босголоо. Улсын арслан Д.Ганхуяг, гарьд Б.Гантогтох Ж.Бат-Эрдэнэ, заан Т.Санчир нар учраа бөхчүүдээ төвөггүйхэн сөхрүүлж даваагаа ахиуллаа. Харин сумын заан Есөн-Эрдэнэ улсын гарьд Пунцагийн Сүхбатаар хоёр давж туг тойрсон юм. Ө.Даваабаатар харцага аймгийн харцага Батжаргалыг давлаа. Харцага Бат-Орших Дүүрэнбаяраар, И.Доржсамбуу гарьд аймгийн начин Отгонбатад тахим буулгалаа. 

Categories
мэдээ нийгэм

Төрийн тэргүүн дуут сумаар харваж, эртний уламжлалаа сэргээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт нэгэн сайхан уламжлалыг сэргээв.

Дуут харваа нь эртний Хүннү гүрнээс эхтэй бөгөөд Их Монгол Улсыг хүртэлх 1600 гаруй жилийн түүхийг шингээсэн, монголчуудын гайхамшигт өв соёлуудын нэг юм. Судар бичигт тэмдэглэснээр олноор зэрэг харвасан дуут сум нь нисэж явахдаа их чимээ гаргаж монгол цэргийн сүр хүчийг харуулдаг байжээ.

Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн их соёлыг дараа дараагийн үр хойчдоо залгамжлуулж буй нэгэн сайхан үйл явдал ийнхүү өнөө жилийн наадмаар тохиолоо.

Монгол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол нум, харцагын исгэрээт сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Үүний дараа тэрээр наадамчиддаа сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлээд шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж шагайн харвааг наадмын нэгэн төрөл болгон өдий хүртэл авч ирсэнд нь талархал илэрхийлж онч улам мэргэн байж, хийморь нь өөдрөг сайхан наадахын ерөөлийг дэвшүүлэв. Шагайн харваачид Ерөнхийлөгчийн ерөөлийг уухайлан хүлээж авлаа.

Categories
мэдээ нийгэм

Шагайн харвааны хэсгийн тоглолт үргэлжилж байна

Үндэсний Их баяр наадам Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн шагайн харваан Шагайн асарт үргэлжилж байна. Шагайх харваанд Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 21, Гарамгай мэргэн 51, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харьшгүй мэргэн 8, Аймгийн гоц мэргэн 55 цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд нийт харваачдийн 236 нь цолтой харваач байна. Хамгийн ахмад харваач нь Дундговь аймгийн харьяат 91 настай Д.Санжаагэндэнг, залуу харваач нь Хэнтий аймгийн харваач 9 настай Цогт-Өлзий нар байгаа аж.

Энэ жилийн шагайн харваанд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан, Архангай, Баянхонгор зэрэг аймгууд болон Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 50 багийн 490 гаруй харваач хуран цуглаж, цэц мэргээ сорьж байна. Мөн АНУ, Бельги, БНСУ-д амьдарч, шагай харвадаг монголчууд оролцож байгаа ажээ.

490 харваачийн 50 баг арван хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс гурван баг гарна. Хэсгийн харваанаас шалгарсан 30 баг дахин зургаан хэсэгт хуваагдаж, 18 баг тунаж үлдэх юм. 18 баг дахин гурван хэсэгт хуваагдаж, хэсэг бүрээс хоёр баг нийт зургаан баг шигшээ харваанд өрсөлдөнө. Өнөөдөр эхний 30 баг тодрох бөгөөд маргааш шигшээ харваанд өрсөлдөх зургаан баг, медальтнууд тодрох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд цахилгаан хязгаарлахгүй

“Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ” компаниас урсгал засварын ажил хийж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд цахилгаан эрчим хүчийг өдөр бүр хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тэгвэл наадам болж байгаатай холбоотойгоор цахилгааны хязгаарлалтыг түр хугацаанд зогсоожээ.

Тодруулбал, долдугаар сарын 9-нөөс эхэлж хязгаарлалтаа зогсоосон юм байна.

Ингэснээр ирэх даваа гариг буюу долдугаар сарын 14-нийг дуустал цахилгааны хязгаарлалт хийхээргүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Олны танил эрхмүүдийн наадмын гоёл

Categories
мэдээ нийгэм

Харангын Лхагваа мориноосоо унав

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Толин хул” дуугаар ая барьсан Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мориноосоо унасан юм. Түүний хувьд ноднин баяр наадмын нээлтийн үеэр цоройх үед унах дөхсөн бол энэ жил хоёр хөл дээрээ цоройсон морьтойгоо хамт газарт унасан билээ. Түүнийг морьноос унасны дараа ард нь морьтой явсан залуу мордуулж өгснөөр цэнгэлдэхээ үргэлжлүүлэн тойрсон юм. Харамсалтай нь түүнийг морьноос унасны дараа дуу нь яваад байсанд эгдүүцэх иргэд байсан ч Лхагваагийн үнэнч фенүүд “эр нэг алддаг юм зүгээр хө” хэмээн орилж байсан билээ. 

Categories
мэдээ нийгэм

Нэгийн даваа дууслаа

Төрийн их баяр наадмын үндэсний бөхийн нэгийн даваа аймгийн начин цолтнуудын барилдаанаар өндөрлөлөө. Төв цэнгэлдэхэд үл мэдэгхэн бороо шивэрч байна. Цэнгэлдэхийн баруун талд өсвөрийн бөхчүүдийн барилдаан үргэлжиж байгаа бөгөөд залуу бөхчүүдийн хувьд есөн хөлт цагаан тугаа тойрч байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлсэн юм. Баяр наадмын аль ч өдрүүдэд байнгын завгүй байдаг сэтгүүлчид хуушуур идэх цаг гарч байгаа тул бөөнөөрөө нийлээд цэнгэлдэхээс гарч байна. Удахгүй хоёрын даваа эхлэх гэж байна. Монгол Улсын дархан аварга А.Сүхбатаар магнайлуулсан хүчит 256 бөх зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд бэлэн болжээ. 

Categories
мэдээ нийгэм

Наадмын завгүй хүмүүс ТҮК-ийнхэн

Баяр наадмын үеэр хамгийн завгүй байгаа хүмүүсээр ТҮК-ийн ажилчид байна. Тэдний хувьд сэхээ авах завгүй ажиллаж байгаа бөгөөд иргэдийг хогоо хамаагүй хаяхгүй байхыг хүссэн. Гэвч чи цэвэрлэгч гэсэн шиг  иргэд  тэдний үгийг үл тоон хогоо дэргэд нь хаяж байгааг хараад өөрийн эрхгүй бухимдал төрлөө. Төв цэнгэлдэхийн зүүн талд хогны машинууд ирсэн бөгөөд тэнд цэнхэр сав дүүрэн хог ар араасаа ирцгээж байв. Харин хэсэг залуус өөрсдийн санаачилгаар хогоо бидэнд өгөөд чихрээ аваарай хэмээн цагаан хоолойгоор орилж байх нь сайхан санагдав. ТҮК-ийнхэн энэ миний хийх ёстой ажил гэсэн шиг хэнээс ч юу ч асууж гуйлгүй ажилаа хийсээр байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аваргууд зүүний магнайгаа булаалдав

Өнөө жилийн төрийн их баяр наадамд хоёр дархан аварга цолтон барилдаж байгаа билээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хувьд хэн нь энэ наадмын зүүний магнайгаас босох вэ гэдэг нь чухал байлаа. Нэгийн давааны өмнө хоёр аварга би зүүний мангайд гарна гээд багагүй маргалдлаа. Нэлээдгүй маргалдсаны эцэст А.Сүхбат аварга зүүний магнайд 512 бөхөө магнайлсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Хуушуур үгүйлэгдсэн наадам

Жил жилийн наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Энэ жилийн хуушуурийн сонин гэвэл үнэ нь 1000 төгрөг болж махтай болжээ гэдгийг наадамчин олон онцолж байна. Наадмын хуушуур хамгийн эрэлттэй байгаа бөгөөд  олдоц муу байна. Учир нь цэнгэлдэхийн гадуур тог тасарсан тул гал түлж байгаа болон газан дээр хуушуур хийж байгаа хүмүүсийн асарууд уртаа гэгч нь дараалалтай байна. Төрийн түшээдүүд хүртэл хуушуур сурсаар яваа харагдана.