Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний усны горимын тойм

2014 оны долоодугаар сарын хоёрдугаар арав хоног

1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

2014 оны долоодугаар сарын нэгдүгээр
арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөний усны түвшин
долоодугаар сарын 9-нд 66 см огцом нэмэгдэн үерийн түвшинд хүрсэн бол Эг, Бүгсий
зэрэг голын усны түвшин арав хоногийн аажим нэмэгдсэн хандлагатай болөмнөх арав
хоногт үерийн түвшинг давж байсан Үүр, Шишхэд голын түвшин арав хоногтоо 30 см
орчим буусан байна.

Хөвсгөлийн уулсаас эхтэй дээрх
голуудын арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал 5-50
см ахиу бол харин олон жилийн дундажтай харьцуулбал Эг голын дагуу 15-45 см
бага бол Дэлгэрмөрөн, Үүрийн гол 10 см ахиу байлаа.

Хангай нурууны араас усжих Идэр голын
дагууд болон Хануй голын усны түвшин өнгөрсөн арав хоногт хэлбэлзэл багатай,
голын адгаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг нэмэгдсэн явцтай өнгөрлөө.
Чулуут, Хойттамир, Урдтамир голуудын хувьд арав хоногийн эхээр ба сүүлчээр усны
түвшин 5-15 см нэмэгдэж олон жилийн дунджийг давсан байна.

Хангайн арын Идэр голын дагууд усны
түвшний арав хоногийн дундаж утгаар 2013 оны мөн үеэс 10 см доогуур, болон олон
жилийн дунджаас 20-50 см бага байна. Чулуут, Хануй, Хойд ба Урд Тамирын голын
арав хоногийн дундаж усны түвшин 2013 оны мөн үеэс ахиу ба ялангуяа Хойд ба Урд
Тамирын голын усны түвшин 40-50 см ахиу байна, гэхдээ олон жилийн дунджаас бага
түвшинд байгаа болно.

Хэнтэй нурууны баруун хажуугаас Туул,
Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын хувьд арав хоногийн сүүлчээр
буюу Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд хоногтоо 5-95 см нэмэгдснээс Тэрэлж гол
Долоодугаар сарын 8-нд 99 см, Туул гол Улаанбаатар хот орчмоор сарын 9-нд өмнөх
өдрөөс 60 см тус тус нэмэгдэн үерийн түвшинг 30 см давсан байна.

Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй
дээрх голуудын өнгөрсөн арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй
харьцуулбал Хүдэр, Хараа голуудын ойролцоо түвшинд байгаа бол Туул, Тэрэлж,
Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шарын гол зэрэг голууд өмнөх оны мөн үеэс 10-40 см
ахиу байна. Харин арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай
харьцуулбал Туул адгаар олон жилийн дунджаас бааг зэрэг ахиу, бусад голууд олно
жилийн дунджаас доогуур түвшинд байна.

Сэлэнгэ мөрний уртын дагууд, голын эх
ба дунд хэсгээр усны түвшин арав хоногийн турш аажим буусан ерөнхий хандлагатай
боловч адгаар буюу Сүхбаатар хот орчмоор арав хоногийн дундуур 10 см орчим
нэмэгдсэн явцтай байлаа. Өнгөрсөн арав хоногийн дундаж түвшний утгаар Сэлэнгэ
мөрний эхээр буюу Тосонцэнгэл, Хутаг орчмоор олон жилийн дунджаас бага бол
голын дунд хэсэг, адгаар буюу Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар орчмоор олон жилийн
дунджаас 10-80 см ахиу байна.

Орхон голын хувьд голын эхээр буюу
Батөлзийт, Хархорин орчмоор арав хоногийн сүүлчээр усны түвшин хоногтоо 20-30
см нэмэгдэн Хархоринд үерийн түвшинд хүрсэн байна. Орхон голын дунд ба адгаар
усны түвшний хоногийн хэлбэлзэл бага, дунд хэсгээр аажим буурсан хандлагатай
бол адгаар буюу Сүхбаатар хот орчмоор усны түвшин аажим өссөн явцтай, арав
хоногийн турш нийтдээ 25 см нэмэгдсэн байна. Орхон голын арав хоногийн дундаж
түвшин өмнөх 2013 оны мөн үеэс 40-80 см ахиу, харин олон жилийн дундажтай
харьцуулбал голын эхээр ахиу, дунд ба адаг хэсгээр 30-40 см доогуур түвшинд
байна.

2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн, өврөөс усжих
Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин хугацааны турш нэмэгдсэн
ерөнхий хандлагатай өнгөрсөн ба ялангуяа арав хоногийн сүүлчээр буюу
долоодугаар сарын эхээр 7-10-ны өдрүүдэд хоногтоо 5-60 см хүртэл нэмэгдснээс,
Хурх гол Долоодугаар сарын 7-нд өмнөх өдрөөс 43 см, Барх гол 8-нд 57 см,
Хэрлэнгийн эх буюу Мөнгөнморьтоор мөн 8-нд 50 см тус тус нэмэгдэн үерийн
түвшинг давсан байна.

Улз голын хувьд гол дунд хэсэг,
Дашбалбар орчмоор усны түвшний өөрчлөлтгүй шахам, тогтвортой байсан бол адгаар
буюу Эрээнцав орчмоор арав хоногийн турш хоногтоо 3-5 см нэмэгдсээр нийтдээ 25
см орчим нэмэгдлээ.

Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын
усны түвшин мөн арав хоногийн турш аажим өсөж, 20-35 см нэмэгдсэн байна.

Номхон далайн ай савын дээр дурьдсан
голуудын арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал Онон
голын цутгал болох Эг, Барх, Хурх голууд дунджаар 30 см ахиу бол Хэрлэн голын
дагууд 5-10 см бага байна. Харин голын хувьд өмнөх оны мөн үеэс 20 см ахиу
байна. Харин дээрх голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн дундаж утгаар
ерөнхийдөө олон жилийн дунджийн орчим байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Төв Азийн гадагш урсацгүй ай савын
голуудаас Ховд болон түүний цутгал Буянт гол өнгөрсөн хугацаанд үерийн
байдалтай өнгөрлөө. Хэдийгээр дээрх голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногт
буурсан хандлагатай өнгөрсөн ч Ховд гол эхээр буюу Өлгий орчмоор үерийн түвшинг
10 см, адгаар буюу Мянгад орчмоор үерийн аюултай түвшинг 70 см давсан байдалтай
байна. Буянт голын хувьд арав хоногийн эхний үер үерийн аюултай түвшинг Ховд
хот орчмоор 10-15 см давж байгаад усны түвшин аажим буурсан ч үерийн түвшинг
давсан хэвээр үлдлээ. Алтай нуруунаас усжих Эдгээр Сагсай, Турган, Харбут,
Чигэртэй, Булган голуудын хувьд усны түвшин арав хоногийн турш аажим буурсан
ерөнхий хандлагатай, арав хоногийн дундаж утгаар олон жилийн дундаж түвшинг
нийт нутгийн дунджаар 10 см орчим давсан байна.

Хугацааны сүүлчээр үерийн түвшинг
давж, Хархираа, Хариг зэрэг гол өнгөрсөн арав хоногийн турш үерийн түвшинг тус
тус давж үерлэв. Эдгээр голын усны түвшин энэ арав хоногт олон жилийн дундаж ба
2013 оны мөн үеийнхээс 10-20 см ахиу байна.

Хангай нурууны баруун ба өврийн
Чигэстэй, Богд, Завхан, Заг, Хүнгүй, Түй, Зүйл, Цагаантуруут, Онги зэрэг голын
усны түвшин мөн л өнгөрсөн хугацаанд хэлбэлзэл багатай, аажим буурсан нийтлэг
хандлагатай өнгөрлөө. Гэхдээ Таац, Байдраг гол Баянбүрд сум орчмоор арав
хоногийн эхний хагаст үерийн түвшинг 10-30 см давсан байдалтай хэвээр байна.

Увс нуурын сав газрын Хархираа,
Түргэн, Хариг голуудын хувьд усны түвшин арав хоногийн турш 5-20 см буурсан
хэдий ч Хархираа гол үерийн түвшинг 15-25 см давсан хэвээр байна. Энхүү сав
газрын Чигж, Баруунтуруун, Тэсголын усны түвшин өнгөрсөн арав хоногт 5-10
см-ээр аажим нэмэгдсэн явцтай байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын
голуудын энэ арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулбал
Алтайн уулсаас эхтэй Ховд, Буянт голууд 30-80 см ахиу байхад Хангайн өврийн
хийгээд Увс нуурын хотгорын голууд олон жилийн дунджаас дунджаар 10-15 см бага
түвшинд байна.

  

УЦУОХ, Ус судлалын
сектор

Categories
мэдээ нийгэм

Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Улсын хошой мэргэн Лхамжавын Отгонбаярт “Улсын гоц мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэгт “Улсын гарамгай мэргэн” цолыг тус тус олголоо.

Мэргэн харваачдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын цол, шагналыг гардуулан өгч баяр хүргэв. Мөн өсвөрийн харваачдад шагнал гардуулав.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Голланд ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Бразил – Голланд 0-3

Гоол: Робин ван Перси (3 пен0, Блинд (17), Вижналдум (90+1)

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн тоглолт өнөө өглөө боллоо. Дэлхийн таван удаагийн аварга, тэмцээнийг зохион байгуулж буй Бразил, дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт Голланд шигшээ багийн хооронд болсон.

Тоглолт Бразилиа хотын “Националь” цэнгэлдэх хүрээлэнд болоход 3:0-ийн харьцаагаар Голландын шигшээ багийн ялалтаар өндөрлөв. Хагас шигшээ тоглолтод Германд 7:1-ийн харьцаагаар хожигдсон Бразилийн шигшээ баг энэхүү тоглолтод заавал ялалт байгуулж, ард түмнээ баярлуулах байсан. Гэвч тоглолтод “Нисдэг Голланд”-ын шигшээ багийн залуус илүүрхэж, гурван гоол хийснээр дэлхийн аваргын арвин түүхтэй Бразилийн шигшээ багийг хүндхэн байдалд орууллаа. Голландын шигшээ баг хоёр дэлхийн аварга дараалан медаль хүртээд байна. “Нисдэг Голланд”-чууд 2010 оны дэлхийн аваргын шигшээд шалгарахдаа Испаний багт ялагдаж байсан. Ийнхүү Нидерландын шигшээ баг дэлхийн аваргын гурван мөнгө (1974, 1978, 2010), хүрэл (2014) медаль хүртсэн амжилтаар Бразил, Итали, Герман, Аргентин зэрэг дэлхийн аварга цолыг хүртээд буй наймын багийн ард бичигдсэн хэвээр байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер
усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөө оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх
нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төвийн нутгийн зүүн
хэсэг болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны
өмнө салхи түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 80
хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үзвэрийн хуваарь

Монгол Тулгар төрийн 2223, их монгол улсын 808,  ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын долдугаар сарын 13-ны өдрийн соёл урлагийн үзвэрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

07 дугаар сарын 13-нд

07:00-18:40 “Уяачдын наадам”

11:40-12:10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

10:00  “Дээлтэй монгол” наадам

18:00, 20.00  “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

17:00 “Учиртай гурван толгой” дуурь

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон

07 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд

19:00 “Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолт

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга

07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд

16:00,18.00   “Ардын язгуур урлагийн дээжис ” тоглолт

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-наас 19-ны өдрүүдэд

10:00-18:00   “Монголын сайхан орон” үзэсгэлэн

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд

10:00-17:00  Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд

9:00-18:00 “Гранд арт” Монгол- Солонгосын залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн Монгол Солонгосын зураачдийн хамтарсан үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд

9:00-18:00 “Талын дайчдын соёл” үзэсгэлэн

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд

9:00-18:00 “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

07 дугаар 09-нөөс 13-ны өдрүүдэд

9:00-18:00 “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн

Монголын театрын музей

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд

10:00-17:00 “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн

Монгол цэргийн музей

07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд

10:00-17:00  “Халх голын баатрууд” үзэсгэлэн “Монгол адууны соёл” үзэсгэлэн

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Өнөөдөр 12 цагт Чингис хааны талбай дээр  “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014” наадам болно.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014” наадамын хөтөлбөр.

13.00-14.00    Нээлтийн ажиллагаа

Монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаал

14.00-14.15     Үндэсний урлагийн тоглолт

14.15-14.30     Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

14.30-14.50     “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт

14.50-15.05     Урлагийнтоглолт

15.05-15.35     “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт

15.35-16.00     Цэнгээнтхөтөлбөр

16.00-16.15     “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт

16.15-16.30     Урлагийн тоглолт

16.30-16.45     Шагнал гардуулах ёслол

                        -Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага

                        -Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг

16.45-17.15     Нийтийн бүжиг

17.15-17.30     Урлагийн тоглолт

17.30-17.45     Шагнал гардуулах ёслол

                        -Нийтийн бүжгийн шилдэг хос

17.45-18.00     Хаалтын ажиллагаа         

Categories
мэдээ нийгэм

А.Ариунсайханы хөөрхөн зээрд түрүүллээ

Эрлийз дээд насны уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүллээ.

Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангилалын хурдан ажнайнууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  52 хурдан ажнай бүртгүүлсэнээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн,  айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн зээрд, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

Эх сурвалж: www.todmagnai.mn

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Монгол соёл” арга хэмжээ болж байна

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Монгол наадам, Монгол соёл” арга хэмжээ яг одоо явагдаж байна. Энэхүү арга хэмжээнд Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцож байгаа юм байна. Мөн хүүхдүүдийн дунд бэсрэг наадам, шагайн харваа зэрэг арга хэмжээ  зохиогдож байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Н.Алтанхуяг монгол түмэндээ сайхан наадахыг ерөөлөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбайд зочлон наадамчин олонтой мэндчиллээ.

Дэлхийд гайхуулсан соёлын арвин өв сангаа Үндэсний их баяр наадмаараа дээдлэн дэлгэрүүлж, дэнж хотойлгон сайхан наадахыг Ерөнхий сайд ард түмэндээ ерөөлөө.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагайн асарт зочлон 4 шагай тавьж байгаа онон мэргэн харваачид, хурсан олныг баясгалаа.

Засгийн газрын тэргүүний урилгаар манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэн зочилж, Үндэсний их баяр наадмын үеэр Монголын өв соёл, ёс уламжлалаас танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочныхоо хамт Хүй долоон худагт их насны морьдын уралдаан үзэж, уяачдын галаар зочиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт хуушуур 1000 төгрөг

Хүй долоон худагт наадам сайхан болж байна. Наадамчин олон хурлдан дааганы уралдаан хүлээж байна. Энэ зуурт хуушуурын үнэ сонирхвол хуушуурыг 1000 төгрөгөөр хуалдаалж байна. Мөн нийтийн бие засах газар маш их оочиртой нэг удаа үйлчлүүлэхэд 300 төгрөг гэж байна.