Categories
мэдээ нийгэм

Нийслэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр Тоёото корпорацитай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидакаг хүлээн авч уулзлаа. Засаг дарга Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар товч танилцууллаа. Мөн тэрээр Тоёото корпораци машины зах зээлд технологийн дэвшлийг үзүүлдэг, тиймээс бид та бүхэнтэй боломжтой бүх хэлбэрээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Ноён Тоширо Хидака “Монголчуудын үндэсний бахархал болсон наадмын бай шагналыг ивээн тэтгэж, хамтран ажилласандаа баяртай байна. Хотоор явж байхдаа автозамын осол аваар их гардгийг анзаарсан. Тиймээс зөвхөн автомашины худалдаа гэлгүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллах саналтай байна. Бид олон оронтой энэ чиглэлээр хамтран ажилладаг” гэсэн юм.   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл түүний саналын дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үеэр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргын хувьд наадмын албан ёсны түншээр ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа “Тоёота” компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан Гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шагнал гардуулж буй нь “Тоёота” корпорацийн хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ ажиллагаанд Та бүхэн сэтгэл хангалуун байвал бид цаашид хамтран ажиллахад бэлэн байна”  гэж хэллээ. Уулзалтын дараагаар Их эзэн Чингис хааны талбайд Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт  “Ланд крузер-200” маркийн автомашиныг  гардуулан өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Эрлийз дунд насны морьд орж ирлээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны хурдан ажнайнууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  116 хурдан ажнай бүртгүүлсэнээс Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын буган хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаярын хул,  айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Тогтохын Бямбажаргалын хар,  айргийн дөрөвт  Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул МУ-ын начин Галбадрахын Батбаатарын халтар, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор  тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн түргэн тусламжид 200 дуудлага иржээ

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвүүд баярын өдрүүдэд 24 цагийн турш ажиллаж байна.

Бид нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Баянзүрх дүүргийн салбарын жижүүрийн эмч Б.Сарантуяа холбогдоход: “Баярын өдрүүдэд ачаалал их байсан. Баянзүрх дүүргийн хувьд бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй бага байлаа. Өчигдөр буюу долдугаар сарын 12-нд БЗД-ийн түргэн тусламжид 200 орчим дуудлага ирсэн. Үүнээс хоолны хордлого, даралт ихсэх дуудлагууд зонхилж байсан. Мөн оройн цагаар согтуугаар гэмтсэн иргэдийн дуудлага олон ирсэн. Эдгээр өдрүүдэд Гэмтлийн эмнэлэг ачаалалтай байсан ажиллаж байсан.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны наймын даваа

Эх сурвалж www.news.mn

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны тавын даваа

Эх сурвалж www.news.mn

Categories
мэдээ нийгэм

Арслан Х.Мөнхбаатарын өвөрмөц дэвээ

Өнөө жилийн наадмын бөхийн барилдаан тун сонирхолтой байлаа. Наадмын өмнөхөн Дархан аварга цол хүртсэн А.Сүхбат барилдаж, шинэ цолтнууд төрж, үзүүр түрүүнд хэний ч таамаглаагүй хоёр бөх үлдэж бүтэн жилийн турш ярих сонинтой наадам болов. 

Тавын даваанд арслан Х.Мөнхбаатар өвөрмөцөөр дэвж наадамчин олныг баясгасныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр Богдын үеийн Даншиг наадмын барилдаанд зодоглоод дэвж байгаа мэт хоёр хөлөө хойноо солибисхийн, биеэ ерөнхийд нь хөдөлгөөнд тааруулан найган тугаа тойрсон билээ. Түүний энэ дэвээ нь наадмын зүлэг ногоон дэвжээг чимсэн бас нэг үйл явдал болсныг ийн онцолж байна.

Бөх сонирхогчид “Арслан Х.Мөнхбаатар барилдаандаа ханамжтай, сэтгэл нь өөдрөг байхаараа ингэж дэвдэг юм. Өнөөдөр арслангийн сэтгэл санаа нь тогтвортой, бяр нь амтагдаад сайхан байгаа бололтой” хэмээцгээж байлаа.

Гэрэл зургуудыг Ц.Баяржаргал

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Хүй 7 худаг руу автобус үйлчилж байна

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилж байна. Үүнд: 83 чиглэлд  их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллаж буй.

Өнөөдөр буюу долдугаар сарын 13-нд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобус явж байна.

Хүй 7 худаг руу өнөөдөр ”МУБИС”-ийн зогсоолоос  том оврын  20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” гэсэн таван чиглэлээс  тус бүр дөрөв, нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилж байна.

Мөн өнөөдөр Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд “үнэ төлбөргүй”-ээр үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна.

Нийтийн тээвэр өнөөдөр буюу долдугаар сарын 13-нд хот дотор ердийн амралтын өдрийн  хуваариар ажиллана.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Катчер Аргентины шигшээ багт зориулж хоол хийв

Жүжигчин Эштон Катчер Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийг Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдэнд зориулж үхрийн махан стейк хийсэн байна.

Тэрбээр “Амжилт хөвгүүдээ. Итгэлийг минь бүү алдаарай. Итгэж байна. Та нар гартаа алтан дагиныг гардан аваарай. Месси чи гайхалтай. Аварга болбол удахгүй төрөх хүүдээ Месси гэж нэрлэх болно” гэж жиргэжээ.

Ирэх есдүгээр сарын эхээр Эштон Катчер сүйт бүсгүй Мила Кунис нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авах билээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн Валентины өдрөөр сүй тавьцгаасан юм. Өнгөрсөн амралтын өдөр Катчер Рео Де Женейро хотод очиж, Бразил-Германы шигшээ багийн тоглолтыг үзэх үеэрээ ийнхүү хоол хийсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмын харваанд амжилт гаргасан эрхий мэргэн харваачид

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын урианхай сурын харваанд газар газрын 160 гаруй мэргэн харваач цэц сорилоо. 

Урианхай сурын харвааны дүнг танилцуулья: 

 1-р байрт Урианхай сурын мэргэн, “Шинэ Налайх”, “Монбэт” багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.

 2-р байрт Урианхай сурын хошой мэргэн, “Алдар” спорт хороо, Бригадын 016 анги, “Жем интернэшл” компанийн харваач Д.Мөнхгэрэл

3-р байрт “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач, Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү

4-р байрт Ховд аймгийн Дуут сумын харваач Д.Чулуунбат

 5-р байрт  Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус шалгарав.

Мөн энэ жилийн үндэсний их баяр наадмын үеэр Монгол улсын спортын мастерийн болзлыг Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож хангаад байна. Харин спортын дэд мастерийн болзлыг Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан-Уул аймгийн “Шарын гол” компанийн харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүлжээ. Буриад сурын харваанд нийт 140 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

 Эрэгтэй харваачдаас

1-р байр Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул Хэрлэн сумын харьяат, “Цацраг Трейд”, “Дорнын гэрэгэ” компанийн харваач З.Ариунбат 61 оноогоор

2- р байр Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернейшнл компанийн харваач Б.Батбаатар 60 оноогоор

3- р байр Завхан аймаг Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймаг, Эрдэнэт хотын харьяат МУГТ Даяр Дуурсах мэргэн Ш.Даваахүү 59 оноого

4- р байр Дорнод аймаг Баяндун сумын харьяат “Адуун чулуун” ХК, “Дорны Гэрэгэ” ХХК-ийн харваач, Буриад сурын хошой 

 мэргэн, Олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар 59 оноогоор

 5-р байр Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, УБ хотын Баянзүрх дүүрэг, Бурхан халдун групын харваач Т.Баярмэнд 56 оноогоор тус тус эзэллээ.

Эмэгтэй харваачдаас

1- байр Хөвсгөл аймгийн Бүрэнтогох сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Бурхан халдун группийн харваач Ж.Нямдаваа 55 оноогоор

2- байр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Дорнын гэрэгэ ХХК-ны харваач, Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа 54 оноогоор

3- байр Өмнөговь аймгийн харьяат Таван толгой транс” ХХК, Ажнай корпорацийн харваач, үндэсний сурын МУ-ын мэргэн, 

спортын мастер С.Баярмаа 53 оноогоор

4- байр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернейшнл компани, Зэвсэгт хүчний 167-р ангийн  харваач С.Энхтунгалаг 53 оноогоор

5- байр Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, УБ хот, Хан-Уул дүүрэг, Петровис компанийн харваач, үндэсний сурын  Монгол улсын мэргэн, спортын мастер Б.Бүтваан 44 оноогоор тус тус эзэллээ.

Үндэсний сурын харваанд эрэгтэй 270, эмэтгэй 130 гаруй харваач өрсөлдсөнөөс эрэгтэйчүүд төрөлд Орхон аймгийн Хангарьд спорт клубийн тамирчин, “Алтан Дорнод Майнинг сервис” компаний харваач, хошой мэргэн Л.Отгонбаяр тэргүүллээ. Дэд байрт “Алдар” спорт хороо, “ЖЕМ Интернэшнл компанийн харваач, спортын мастер Б.Батбаатар, гутгаар байрт Төв аймгийн “Зуун мэргэн” холбоо, “Мандухай цэцэн” компанийн харваач, спортын мастер С.Өлзийсайхан шалгарлаа.

Дөрөвдүгээр байрт “Монгол ус” ТӨК-ын харваач Б.Баярсайхан, тавдугаар байрт спортын мастер А.Төртогтох нар галгарав.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Чингис хааны дэлхийн академи” ТББ-ын харваач Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр Үндэсний их баяр наадамд 4 жил дараалан түрүүлж, Гарамгай мэргэн цолны болзол хангасан.

Харин дэд байрт  “Алдар” спорт хороо, “ЖЕМ Интернэшнл компанийн харваач улсын мэргэн Д.Норжмаа, гутгаар байрт Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо, “АПУ Трединг” компани, “Зэв алтан түрүү” багийн харваач спортын мастер И.Цэцэгмаа нар шалгарав. Дөрөвдүгээр байрт, “Шинэ Налайх” багийн харваач спортын мастер Б.Пунсалдулам, тавдугаар байрт, “Ажнай-Таван толгой” компанийн харваач спортын мастер О.Чинзүрх нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

103-ынхан ачаалалтай ажиллаж байна

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт энгийн өдрүүдтэй харьцуулахад хандалт, дуудлага их байжээ. 

Өдөрт нийт 3500-3800 хандалт ирсний заримд нь зөвлөгөө өгсөн бол 700-800 дуудлагат нь очиж үзлэг хийжээ.

Өчигдөр осол гэмтэл, хордлого гэдэс хямралын дуудлага харьцангуй их байжээ.