Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болоорой

Наадамчин олны хайрыг татдаг зүйл бол яах аргагүй дааганы уралдааны баян ходоод байдаг. Энэ жилийн улсын баяр наадмын дааганы уралдааны баян ходоодоор Өвөрхангай аймгийн харьяат уяач Д.Ганбатын даага энэ жилийн баян ходоод боллоо. Баян ходоодыг түрүү морьдын нэгэн адил цоллох ёсны дагуу Цэнгэлдэхийн төв асрын өмнө цоллож “Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай” болохыг ерөөлөө.

Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болох  дааганы цолыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат 12 настай Ц.Мөнхбат хүү дуудсан юм. 

М.АМАРЖАРГАЛ 

Эх сурвалж www.medee.mn

Categories
мэдээ нийгэм

Уяачдын наадмын гурвын даваа үргэлжилж байна

Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Уяачдын наадам Хүй долоон худагт болж байна. 

Энэ наадамд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглон уран мэхийг уралдуулж байна. Яг одоо бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байгаа бөгөөд А.Соронзонболд гурав давж, харцага Бямбажав аймгийн харцага Бундхоролд уначихав. Түүнчлэн аймгийн арслан А.Отгонбаатар аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг давж, аймгийн хурц арслан А.Алтанхуяг учраа бөхдөө өвдөг шороодов. 

Уяачдын наадмаар эрлийз насны морьдын уралдаан болж байгаа юм. Өглөө Эрлийз их насны морьдыг барьсан, тун удахгүй бага насны морьдыг цоллоно. Энэ наадамд зориулж, СУИС-ийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж байгаа агаад уяачдын наадам хөл ихтэй болж байна.  

Categories
мэдээ нийгэм

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, ойн нөхөрлөл, Улаанбаатар хотын 9 мод, модон материалын зах, 116 иргэд хамруулан шалгаж байна.

Шалгалтаар 152 зөрчил илрүүлж, 86,6 сая төгрөгийн торгууль, 11,7 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Түүнчлэн 672,3 мЗ мод, модон материал хурааж, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт тус бүр нэг автомашиныг улсын орлого болгов гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраа мэдээллэв. 

Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолтын найруулсан наадмын нээлт үзэгчдээс ямар үнэлгээ авав?

Энэ жилийн наадмын нээлтийн ёслолыг Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулсан билээ. Тэрээр наадмын өмнө “Наадмын нээлтийн үйл ажиллагааг “Босоо заяатай Монгол” агуулгаар найруулна” хэмээн ярьж байсан. Гэтэл өнөө жилийн нээлтийн ёслолд наадамчин олон тийм ч ам сайтай байсангүй. Ерөнхий агуулга муутай, авцалдаагүй үйл явдал, эмх замбараагүй бүжиг, олон тооны энхийн сахиулагчид гээд нээлтийн ёслолыг шүүмжилцгээж байлаа. “Хонхны дуу”-г эгшиглүүлсэн нь уур амьсгалтай ерөөсөө зохицсонгүй,  “Харанга”-ын Лхагваагийн “Толин хул” дууг олонтаа цангинуулсан нь “Үүнээс өөр дуу байдаггүй юм уу” гэх асуултыг бие биенээсээ асуухад хүргэсэн юм. 

Төрийн соёрхолтын найруулгатай наадмын нээлт зарим хүмүүст таалагдаагүй нь түүнээс хэтэрхий их зүйл хүсэн хүлээж байсантай холбоотой байж магад. 

Дараа жилээс наадмын нээлтийг шинэ залуу улсуудаар найруулж, шинэ зүйл гаргаж ирэх нь зүйтэй гэж ярих хүмүүс ч байлаа.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн хайрцагтай бэлгэнд юу байдаг вэ

Жил жилийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүд хайрцагтай бэлэг гардан авдаг. Чухам тэрхүү хайрцагт юу юу байдаг нь наадамчин олны сонирхлыг ихээхэн татдаг.

Энэ жилийн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын харцага Н.Батсуурь, Улсын гарьд Ш.Жаргалсайхан нарын хайрцагтай бэлэг дотор тосон торго, цай, чихэр, ёотон гэх мэт зүйлс багтсан байна.

Эх сурвалж www.medee.mn

М.АМАРЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хүрэл медалийн тоглолтын зарим нэг сонирхолтой баримтууд

-Нидерландын баг анх удаа хүрэл
медаль хүртэж үзэв.Үүнээс өмнө гурван удаа мөнгөн медаль хүртээд байсан юм.

-Тэд ДАШТ-д үндсэн ба нэмэлт цагт
хожигдож үзэлгүйгээр зургаан тоглолтод оролцон гэртээ харьж байна.

– ван Перси багийн ахлагчийн туузаа
тэмцээн дууссаны дараа  улсынхаа
шигшээгийн тоглолтыг олон жил даган алгасалгүй үзэж буй “Шаргал генерал”  хочтой  балиашигт бэлгэлэв.

-Халк Бразилийн шигшээгийн бүх
тоглолтод оролцсон мөртлөө нэг ч гоол, нэг ч гоолын дамжуулалт өгсөнгүй.
Довтлогч хүний хувьд харамсмаар.

Сезар, Фред нарын хувьд энэ тоглолт
үндэснийхээ шигшээд тоглосон сүүлчийн нь гараа байлаа.

Д.Бат

Categories
мэдээ нийгэм

Начны давааны фото сурвалжлага

Гэрэл зургуудыг Ц.Баяржаргал

Categories
мэдээ нийгэм

Х.Оюунчимэг улсын гарамгай мэргэн болов

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Улсын хошой мэргэн Лхамжавын Отгонбаярт “Улсын гоц мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэгт “Улсын гарамгай мэргэн” цолыг тус тус олгосон билээ. 

Сурын спорт сонирхогчдын хувьд Х.Оюунчимэг гэх хэдийнээ танил болсон. Энэ эрхэм сурын спортоор олон жил уйгагүй хичээллэж, араасаа олон залуу мэргэн харваачдыг дагуулж яваа манай үндэсний сурын спортын өнөө цагийн шилдэг эмэгтэй харваачдын нэг юм. 

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, илрэх хугацаауг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг бадараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Үүнд: Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах гэх мэт.

  Хоолны хордлогоос сэргийлэх талаар  дараах  зөвлөмж өгч байна. Үүнд:

 1.    Хоол хүнсийг зөв сонгож авах

 ·         Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох

 ·         Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах

 ·         Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодол бамбайсан, хонхойсон, ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан бол авахгүй байх

 ·         Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

 2.    Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах

 ·         Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах

 ·         Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах

 ·         Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах

 ·         Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

 3.    Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

 ·         Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

 ·         Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх

 ·         Усыг буцалгаж хэрэглэх

 ·         Болсон түүхий хүнсний сав, хэрэгслэлийг тусад нь хэрэглэж, угааж занших 

 ·         Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй, 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх хэрэгтэйг Яаралтай тусламжийн 103 төвөөс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Солонгос дахь монголчууд наадамлаж байна

Солонгос улс дахь монголчууд өнөөдөр наадмаа өргөн дэлгэр, сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Инчон хотод өнөөдөр болж буй наадмын нээлтийн ёслол ид дундаа болж байгаа байна.

Зураг дээр, Солонгос дахь Эмэгтэйчүүдийн холбооны бүсгүйчүүд.