Categories
мэдээ нийгэм

Гарьд Ш.Жаргалсайханд Завхан нутгийнхан “Lexus 570” машин бэлэглэв

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, гарьд цол хүртсэн Ш.Жаргалсайханыг Завхан нутгийнхан нь “Lexus-570” машинаар шагналаа.  Өчигдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр Үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулсан юм. Үүний дараа Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс “Lexus-570” машинаар шагнаж, гурван өрөө байраар мялаахаа олны өмнө амласан юм.

Categories
мэдээ нийгэм

Ховдынхон Буянт голынхоо хөвөөнд хуртай сайхан нааджээ

Ховд аймгийн баяр наадам долдугаар сарын 06, 07-нд болжээ. Ирэх 25-27-ны өдрүүдэд Галданбошигт хааны мэндэлсний 370 жил, баруун бүсийн даншиг наадам болох тул өнөө жилийн наадмаа төсөв багатай, цомхон зохион байгуулсан гэнэ. Аймгийн төв цэнгэлдэхийн их засварын ажил дуусаагүй байсан тул их бага Буянт голын дундах талбайд наадмаа хийжээ.
Энэ жилийн наадмаар Ховд аймгийн Мөст сумын харьяат, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн, Мянгад сумын харьяат, Улсын харцага Г.Алтангэрэл нараар манлайлуулсан хүчит 256 бөх бяр хүчээ сорин барилдсанаас Ховд аймгийн Дарви сумын харьяат, аймгийн харцага Бальдиржамцын Тайван түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Харин Зэрэг сумын харьяат, аймгийн харцага Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангасан байна. 

Шинэ төрсөн начин цолтонгууд аймгийн удирдлагуудын хамт

Шинэ төрсөн харцага цолтонгууд

Шинэ төрсөн аймгийн заан Б.Бат-Өлзий

Энэ жилийн түрүү бөх, аймгийн арслан Б.Тайван

Мөн Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин Ганбаатарын Энхбилэг, Булган сумын харьяат, сумын заан н.Анхжаргал нар аймгийн харцага цол авсан аж.
Аймгийн начин цолыг Алтай сумын харьяат, сумын заан Г.Хишигбат, Эрдэнэбүрэн сумын харьяат, сумын заан Ц.Заяатүшиг, Үенч сумын харьяат, сумын заан н.Уртнасан, Говь-Алтай аймгийн харьяат, сумын заан Х.Алтангэрэл нар тус тус хүртжээ.
Морины уралдаанд их насанд Манхан сумын уяач н.Отгонбаатарын хүрэн түрүүлж, Буянт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач н.Жамсрангийн бор аман хүзүүджээ.  Соёолонгийн уралдаанд Монгол Улсын Алдарт уяач Ж.Түвшин-Амарын саарал соёолон өнгөлж, Мөст сумын уяач Д.Энхболдын сарт аман хүзүүнд давхисан байна.  


Харин шүдлэн насны түрүүнд В Л.Эрдэнэбаатарын бор, аман хүзүүнд Дөргөн сумын уяач Л.Эрдэнэбаатарын хүрэн халзан, 3-т Буянт сумын уяач Д.Мягмарцоожийн цавьдар, 4-т Дөргөн сумын уяач Т.Жаргалсайханы хул, айргийн 5-д Манхан сумын уяач н.Өсөхбаярын цолмон цоохор тус тус давхижээ. 


Дааганы уралдаанд Жаргалант сумын уяач Н.Батцагааны монгол хээр даага түрүүлж түрүү магнайгаа цоллуулсан бол аман хүзүүнд Дуут сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Цэрэнготовын уясан М.Батнасангийн хүрэн, 3-т Жаргалант сумын уяач Жаргалант луу ХХК-ийн захирал Б.Ганзоригийн од хээр, 4-т Мянгад сумын аймгийн алдарт уяач Ч.Алтанхишигийн хээр, 5-д Дөргөн сумын уяач Д.Төртүвшингийн цавьдар даага орж наадамчин түмнийг баясгасан гэнэ. 

Мөн наадмаар жороо морины уралдаан болж, аймгийн алдарт уяач Д.Бээжингийн уясан Д.Далхжавын булган хээр өнгөлжээ. Булган хээрийн араас Жаргалант сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Гантулгын даншиг хул орсон бол айргийн 5-д жороогоороо алдартай Булган нутгийн уяач Б.Энхбат, Б.Баасанжав, Б.Ууганбаяр нарын жороо морьд уралдсан гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд наадамчин олонтой уулзжээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч, наадамчин олонтой уулзлаа.
Ерөнхий сайдыг асрынх нь дэргэдүүр өнгөрөхөд урьж наадмын хуушуураар дайлсан өндөр настан Д.Амгалан гуай Дорноговь аймгийн харьяат, аймгийн заан, улсын наадмын шагайн харваанд хоёр удаа түрүүлсэн харьшгүй мэргэн цолтой харваач юм байна. “Хүүгийнхээ ажиллуулж буй асарт түр ирсэн” гэж Д.Амгалан гуай хэллээ. Тэднийх найман хүүхэдтэй, отгон хүү нь хоёр дахь жилдээ Төв цэнгэлдэхэд хуушуур хийж буй ажээ. Ерөнхий сайд асарт хуушуур идэхээр ирсэн наадамчин олныг хамт суухыг урьж, наадмын сонин хачин хуучиллаа. Хуушуурын асрын дэргэд айраг зарж байсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Гүндэгмаа нийслэлд хөхүүрийн айрагны гэр ажиллуулах зөвшөөрөл хөөцөлдөж байгаагаа энэ үеэр ярьж байлаа.


Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна, морь нь хурдан, бөх нь хүчтэй, сум нь мэргэн сайхан наадамлахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөөж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ

2014 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Хэнтэй нурууны арын Хэрлэн гол эхээр буюу Мөнгөнморьт сум, Хэрлэн Багануур орчим, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд тус тус үерийн түвшинг давж үерийн байдалтай байна.Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Германчууд Дэлхийн аварга боллоо

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Германы шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргын төлөөх тоглолтын үндсэн цагт Аргентин, Германы багийн аль аль нь гоол оруулж чадаагүй ч нэмэлт цагийн төгсгөлд буюу 113 дахь минутад солилцоогоо талбайд гарч ирсан, Германы хагас хамгаалагч Марио Гётце гоолдсоноор германчууд энэ дэлхийн аваргыг тэргүүлж чадлаа.
Ийнхүү 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга Германы шигшээ баг 2014 оны Дэлхийн аваргад түрүүлж, Өмнөд Америкийн талбайгаас дэлхийн аваргын цомыг гардсан Европын анхны баг болж байна.


Ерөнхийдөө энэ тоглолтод Германы багийн хамгаалалт болон бөмбөг эзэмшилт давамгайлсан гэхэд болно. Аргентинчууд хоёр ч удаа хаалгачтай тулан гарч ирж, гоол хийх боломж гарсан ч ашиглаж чадсангүй. Аргентины сая сая хөгжөөн дэмжигчид энэ тоглолтод багийн ахлагч Мессид гол найдлага тавьж байсан ч горьдлого талаар боллоо. Тэр байтугай Месси тоглолтын дундуур бөөлжиж, дотор нь эвгүйрхсэн тухай багийнхан нь ярьжээ. Тоглолтын нэгдүгээр үед  ийм явдал болсон бөгөөд Мессигийн дотор муухайрах байдал нэг бус удаа гарч байгааг ч ярьсан бхйна.


Түүнчлийн Бразилын Дэлхийн аваргад Германы шигшээ багийн хаалгач Дэлхийн аваргын шилдэг хаалгачаар шалгарч, “Алтан бээлий” шагналыг гардсан бол Дэлхийн аваргын шилдэг хөлбөмбөгчөөр Аргентиний довтлогч Лионель Месси шалгарч, “Алтан бөмбөг” гардлаа. Харин дэлхийн аваргын шилдэг мэргэн буучаар энэ удаагийн ДАШТ-нд зургаан гоол оруулсан Колумбын хөлбөмбөгч Хамес Родригес тодорч байна.

Месси шилдгээр шалгарлаа

Categories
мэдээ нийгэм

Наадамчид цахилгаан машинаар үйлчлүүлэх хүсэлтэй байлаа

 “Цахилгаан тээвэр” компанийн дотооддоо угсарсан таван цахилгаан машин морь үзэхээр ирсэн наадамчдад үнэгүй үйлчиллээ. 12 хүний суудалтай энэ машинаар өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 2.6 километр зам буюу автобусны төв зогсоолоос морины бариа хүртэл тээвэрлэнэ. Гэвч энэхүү цахилгаан машинд сууж үзэх гэсэн хүмүүс хоёр талынх нь зогсоол дээр дугаарлан хүлээж байсан юм. Мөн Хүй долоон худагт наадамчдын машинаа тавиад явган зорчдог талбайд энэ жил хөндлөн чиглэлтэй  2.6 км хатуу хучилттай зам тавьжээ. Энэ замаар дээр дурьдсан таван цахилгаан автобус болон хүүхдийн тэрэг, унадаг дугуйтай хүмүүс явах зориулалттай бөгөөд “эко зам” хэмээн нэрлэжээ. Наадамчин олон бүгдээрээ цахилгаан автобусаар үйлчлүүлэх сохирхолтой  байсан боловч тавхан цахилгаан автобус нь хаанаа ч хүрэхгүй байв. “Задгай талбайд морь барианы газар хүртэл хол зайд явган алхах нь хүүхэд, хөгшдөд амаргүй байдаг. Тэгвэл энэ жил иргэддээ бага оврын олон суудалтай машинаар үйлчлэх болсонд сэтгэл хангалуун буйгаа иргэд хэлж байлаа

220 вольтод цэнэглэн өдөржин явах боломжтой, задгай бүхээгтэй цахилгаан машин Хүй долоон худагт гурван өдөр 08.30-17.30 цаг хүртэл наадамчин олонд үйлчиллээ.

                                                                                                                                                                                                                                                                                                     Г.Дорж 

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худаг хөл ихтэй өнжлөө

Хүй мандлын ногоон дэнжид наадамчин олон гурван өдөр ёстой л хөлхөж өнжлөө. Өнөө жил  хурдан морьдын уралдаан ямар нэгэн маргаангүй болсон бөгөөд зохион байгуулалт сайтай байлаа.  Морь үзэхээр очсон иргэд Хүй долоон худагийн тохижилт сайхан болсон байгааг ярьцгааж байв. Жороо морьдын үзүүлбэр, “Морьтон Монгол” үзүүлэх тоглолт, шүхэрчдийн буулт, эрлийз морьдын уралдаан, урлагийн тоглолт, “Туурайн төвөргөөн” хөгжмийн наадам гээд үзэх юм ихтэй байсан Хүй долоон худагийн орчмоос хийсэн гэрэл зургийг сурвалжлагыг хүргэе.

                                                                                            Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Арслан Н.Батсуурьт “Ланд крузер-200” автомашин өглөө

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 9 давж түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт Японы Тоёота корпорацийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Ланд крузер-200” маркийн автомашиныг гардуулан өглөө.

Их эзэн Чингис хааны талбайд болсон Баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг гардуулах ёслолд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцож, түрүүлсэн бөхөд баяр хүргэв.  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс  Монгол наадмыг “Монгол брэнд” болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ жил анх удаа Тоёота корпориаци баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, ийнхүү  наадамчин олонд бэлэг барилаа. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дээлтэй Монгол” наадам Чингэсийн талбайд боллоо

Үндэсний их баяр наадмын дараа уламжлал болгон зохион байгуулагдах болсон “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор “Дээлтэй Монгол” наадмыг жил бүрийн долдугаар сарын 13-нд зохион байгуулдаг. Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.

мнөх жилүүдэд “Дээлтэй Монгол” наадмыг аялал жуулчлалын байгууллага, компаниудтай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ удаа урлагийн байгууллагуудтай хамтарч байгаагаараа онцлогтой аж. 

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн
Categories
мэдээ нийгэм

Хүннү захтай цамц, дээл өнөө жилийн наадмын гоёо байлаа

Хүннү захтай цамц, дээл моодонд ороод гурван жил болж байна. Өнөө жилийн наадамд ч ийм төрлийн гоёл тэргүүлсэн гэж хэлж болно. Төрийн ихэс дээдсээс эхлүүлээд энгийн иргэд нь хүртэл ийм захтай дээл, цамцаар гоёлоо. Төв цэнгэлдэхийн гадна хүннү захтай цамц их гүйлгээтэй байлаа. Футволк, цагаан цамц мэтхэнтэй байсан залуус шууд худалдаж аваад өмсч байсан шүү. Хийц загвар, материалаасаа хамаарч 50-120 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Д.САР