Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнийг нээв

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу Дөчин мянгатын орон сууцанд гал гарснаас Баруун дөрвөн замаас төв талбай хүртэлх түр саатуулаад байсан замын хөдөлгөөнийг хэсэгчилэн нээв.

Categories
мэдээ нийгэм

Шатсан байрны дээврийг хуулж галыг унтрааж байна

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40 дүгээр байранд гарсан галыг унтраахаар байрны дээврийн хэсгийг бүхэлд нь хуулж галыг унтрахаар ажиллаж байна. Байрны оршин суугчдыг бүгдийг гаргасан бөгөөд Онцгой байдлынхан, цагдаагийнхан, түргэн тусламжийнхан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Галынхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

Дөчин мянгатад шатаж буй байрны дээврийн хэсэг шатсаар байна. Хэргийн газар Онцгой байдлын аврагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд галын арав гаруй машин ээлжээр ус зөөн ажилласаар байна. Одоогоор хүн галд өртсөн эсэх нь мэдэгдээгүй байна. Энэ байрны нэг давхарт арав гаруй үйлчилгээний газрууд байрладаг.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны байр шатаж байна

Модны 2-ын орчимд “МК интернэйшнл” компанийн байр шатаж аврах гал унтраах 10, 14, 34 дүгээр ангийнхан ажиллаж галыг унтраалаа. Харин яг энэ явдалтай зэрэгцэн Орос элчингийн хажууд Их дэлгүүрийн замын урд талын 4 давхар шар байранд гал гарч Баруун 4 замаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Хэргийн газар галыг унтраахаар Онцгой байдлынхан ажиллаж байна. Хэргийн газар түргэн тусламж, цагдаагийнхан иржээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим үйлчилгээний газар дараалал ихтэй байна

Баяр наадам болж байгаатай холбогдуулан томоохон худалдааны төвүүд, банкууд богиносгосон цагийн хуваариар ажиллаж байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банкны зургаан салбар өнөөдөр маргааш 10-17 цагийн хооронд ажиллана. Тус банкны Таван шар дахь салбар, Баруун дөрвөн зам, 120 мянгат, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн салбар, нэгдүгээр сургуулийн ойролцоох салбар, Занабазар салбарууд дээрх цагийн хуваариар ажиллаж буй бөгөөд үйлчлүүлж буй иргэдийн оочер дараалал их байна. Харин Хаан банкны орон нутаг дахь зарим нэг салбар ажиллаж байгаа аж. Нийслэлд тус банкны нэгдүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Жуков дахь гурван салбар 10-16 цагийн хооронд үйлчилж байна. Ер нь банкууд өнөө маргаашдаа ийм цагийн хуваариар ажиллаад нөгөөдрөөс хэвийн хуваарьтаа орох аж.

Худалдаа үйлчилгээний газруудаас “Номин”-гийн бүх салбар ажиллаж байна. Харин Хүчит шонхор зах ирэх 17-ноос, Нарантуул зах 23-наас, Техникийн захууд 17-ноос ажиллаж эхлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“МК интернэйшнл” компанийн гал унтраагүй байна

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах  “МК интернэйшнл” компанийн байр шатаж байгаа тухай бид мэдээлсэн. Гал одоогоор бүрэн унтраагүй байгаа бөгөөд аврах гал унтраах 10, 14, 34 дүгээр ангийн гал сөнөөгчид хэргийн газар шуурхай ажиллаж байна. Гал асаад хоёр цаг гаруй болж байгаа ч унтраагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Суданд энхийг сахиулах IV ээлжийнхэн наадмын нээлтэд оролцжээ

Наадмын нээлтэд энхийг сахиулагчид оролцож бүжиглэсэн нь үзэгчдэд тийм ч таатай санагдаагүй бололтой. Цахим орчинд “Энэ хэдэн энхийг сахиулагчдыг бүжиглүүлдэг нь ч юучив, ер нь энхийг сахиулагчдыг ямар учиртай нээлтэд оролцуулсан юм бол…” гэх мэт яриа өрнөв. Нээлтэд Өмнөд Судан улсад энхийг сахиулах дөрөвдүгээр ээлжийнхэн оролцсон бөгөөд тэд наймдугаар сарын 10-д гаргаад тус улсыг зорих юм байна. Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч энхийг сахиулахаар мордож буй дайчдаа үдэж өгдөг уламжлалтай. Энэ удаагийн ээлжийнхнийг баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэхээс үдэж өгсөн нь тэр байж.

Ц.БАЯР

Categories
мэдээ нийгэм

“МК интернэйшнл” компанийн байр шатав

Өнөөдөр үдэд “МК интернэйшнл” компанийн байр шатаж байгаа дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах тус компанийн галыг унтраахаар Онцгой байдлын аврагчид ажиллаж байна. Гал юунаас болж гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Увсынхан Н.Батсуурьт дөрвөн өрөө байр өгчээ

Үндэсний их баяр наадамд Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Түүнд өчигдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгийг гардуулжээ. Мөн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байраар мялааж,  саяхан гал голомтоо бадрааж, хүүтэй болсон залуу арслангаа тав тухтай амьдрах бололцоогоор хангаж буйгаа хэлэн байрны батламжийг өгсөн байна. 

Categories
мэдээ нийгэм

Аймгийн арслан Бадарч уяачдын баярт түрүүлэв

Өчигдөр Хүй долоон худагт уяачдад зориулсан баяр болж, хүчит 64 бөх зодоглосон юм. Энэ барилдаанд Аймгийн арслан Бадарч түрүүлж, улсын заан Д.Соронзонболд үзүүрлэв. Мөн уяачдад зориулсан баярт эрлийз дээд насны морьдын уралдаанд 52 хурдан хүлэг мордож, гарааны зурхайгаас эргэснээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн аман хүзүүдсэн юм. Харин эрлийз бага насны ангилалд 78 даага бүртгүүлж, 56 хурдан хүлэг мордсоноос  Увс аймгийн Зүүнговь сумын уяач МУ-ын Алдарт уяач Бичээрэйгийн Далайн зээрд даага түрүүлж,  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзоригийн хар бор удаалсан юм.