Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний газрууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны  газар, түргэн  хоолны газрууд  өнөөдрөөс эхлэн  ердийн цагийн хуваариар ажиллана.  Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Аргентины хөлбөмбөгийн фанатууд цагдаа нартай мөргөлдөв

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаарт байрт шалгарсан Аргентины үндэсний шигшээ багийг Буэнос Айрэс хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд фанатууд нь баярлан угтжээ. Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандез тамирчдад халуун алга ташилтаар баяр хүргэлээ. Хөлбөмбөгийн багаараа 40 сая Аргентинчууд бахархаж, баярлаж байх хооронд аваргын цомыг авч чадаагүйд уурлаж хилэгнэсэн фанатууд чулуу шидэж, гудамжны гэрлийг хагалан, театрын барилгыг эвдэлсэн хэрэг гарсан байна. Тус улсын үндэсний аюулгүй байдлын албаны мэдээлсэнээр 70 гаруй хүн гэмтэж бэртсэний 15 нь цагдаагийн алба хаагчид гэнэ. Мөргөлдөөнд оролцсон 120 хүнийг баривчилсан байна. 

Categories
мэдээ нийгэм

“Алтаргана” наадам ирэх пүрэв гаригт эхэлнэ

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам энэ сарын 18-21-нд болно.

1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бөгөөд хоёрдугаар шатны төвлөрсөн арга хэмжээ нь Хэнтий аймгийн Дадал суманд болно.

Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион явуулахаар “Алтаргана” наадмыг зохион байгуулах үндэсний хороо бэлтгэж байна. 

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

2014 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Хэнтэй нурууны арын Хэрлэн гол эхээр буюу Мөнгөнморьт сум, Хэрлэн Багануур орчим, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд тус тус үерийн түвшинг давж үерийн байдалтай байна.

Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Төв аймагт цахилгаан хязгаарлалт хийнэ

Төв аймаг

10.00-12.00 цагт: Зуунмод сумын Дэнжийн 2-р багийн 6-9, 10-15-р гудамж 

13.00-15.00 цагт: Зуунмод сумын Дэнжийн 15-18-р гудамж

15.00-18.00 цагт: Зуунмод сумын Дэнжийн 2-р багийн 1а-3а, 3б гудамж, цагаан байр зэрэг газруудын цахилгааныг хязгаарлаж, засварын ажил хийхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хурд хамтлаг хөдөө орон нутгаар аялан тоглоно

Хурд хамтлаг долдугаар сарын 16-26 ны хооронд хөдөө орон нутгаар алан тоглолт хийх нь ээ. 16-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сум. 19-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд, 21-нд Өвөрхангай аймгийн Баян-Улаан суманд, 26-нд Баянхонгор аймгийн төв дээр тус тус тоглох аж.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразилын дасгалжуулагч Сколари ажлаа өгчээ

Бразилын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Луиз Фелипе Сколари ажлаа өгсөн талаар тус улсын хөлбөмбөгийн холбоо мэдэгдэв. Тэрээр Бразилын ард түмний хайртай багийг ялуулж чадаагүйнхээ хариуцлагыг хүлээж байгаа нь энэ юм. Өдгөө 65 настай Сколаригаар удирдуулсан баг Германд 7:1-ээр бут ниргүүлсэн. Сколари ийнхүү хөлбөмбөгийн холбооноос гарсан ч Бразилын багийг хөгжүүлж, дахин хүчээ авахад бүх талууд хүчээ дайчлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Categories
мэдээ нийгэм

Хар мэнгэтэй улаагчин тахиа өдөр

Аргын тооллын:

2014 оны 7-р сарын 15, Мягмар гариг

*Билгийн тооллын:

18. 2 хар мэнгэтэй улаагчин тахиа өдөр

*Наран ургах/шингэх:

05:16 / 20:44

*Үс засуулбал:

Эд малын гарлагатай

*Малын үс ноос хяргахад:

Амгалан жаргалан болно

*Суудал:

Хий

*Барилдлага:

Түлэх

*Шүтэн барилдлага:

Нэр-өнгө

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: Эд малын гарлагатай.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайн наадамд аймгийн начин А.Хосбаяр түрүүлжээ

Өнөө жил Говь-Алтай аймгийн 16 суманд 90 жилийн ойн баяр болно. Ирэх наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэдгээр 16 сум ойн наадмаа бүгд хийх аж. Долдугаар 9-11-ний өдрүүдэд Говь-Алтайнхан аймгийн наадмаа хийжээ. Наадмын үндэсний бөхийн барилдаанд аймгийн начин А.Хосбаяр  түрүүлж, сумын заан Ч.Эрдэнэсайхан үзүүрлэсэн байна. Ойтой сумынхан Алтайнхаа наадамд  морьдоо сойж, нэг ёсондоо сорилго хийгээд авсан бололтой. Нас насны морьдын уралдаанд Баян-Уул сумын уяачдын алтан туурт ажнай хүлгүүд хурд сайтай байсан гэнэ.

Ц.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Амрагчид Туул голыг хогийн цэг болгожээ

Туул голын өнөөдрийн дүр, төрхийг та бүхэн зурган дээрээс харж байна. Наадмаар тав хоног амарч буйтай холбогдуулан иргэд олноор голын эрэг дагуу амарч, зугаалж  байгаа. Ингэхдээ эргэн тойрноо бохирдуулж, байгаль орчныг сүйтгэж байгаа талаар байгаль хамгаалагч нар хэллээ. Тиймээс иргэдийг голын эрэг дагуу амрахдаа соёлтой байж хогоо голд хаяхгүй, байгаль орчноо бохидуулахгүй байхыг холбогдох газраас анхааруулж байна.