Categories
мэдээ нийгэм

Хүүхэд машин хулгайлжээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Мандал овооны гудамжинд насанд хүрээгүй хүн автомашин жолоодоод явж байна гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад долдугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, байрны гаднаас алдагдсан цагаан өнгийн “Hyundai Accent”-ыг жолоодож яваа нь тогтоогджээ. Тус машиныг Сонгинохайрхан дүүргийн II хороонд оршин суудаг 14 настай хүү хулгайлан унаж яваад зугтаасныг цагдаагийнхан эрэн сурвалжилж баривчилсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Зуны амралтын үеэр хүүхдээ хаана, юу хийж байгааг анхаарч сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа. 

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч осол гаргав

Өчигдөр Нийслэлийн цагдаагийн газарт зам тээврийн ослын 306 мэдээлэл иржээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн I Хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө, Монгол шуудангын урд замд амины Toyota Camry автомашины жолооч Г гэгч нь Subaru Forester маркын машинтай мөргөлджээ. Уг ослоор Subaru Forester маркын  машины жолооч 53 настай эмэгтэй гэмтжээ. Мөн машинд сууж явсан хоёр хүн гэмтсэн байна. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан аж. Түүний согтолтын зэрэг 0.17 хувь байжээ. 

Categories
мэдээ нийгэм

Усанд живж амиа алджээ

Усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давсаныг Ус цаг уур, эрдэм шинжилгээний газраас сануулсаар байгаа. Мөн онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг түгээж буй. Гэвч иргэд усанд осолдож амиа алдсаар байна. Өчигдөр Төв аймгийн Лүн сумын хоёрдугаар баг Хүүхдийн овоо гэдэг газарт амьдардаг 38 настай О Өлзийт гэдэг газарт голд живж нас баржээ. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Хогны шинэ уут тараана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд айлуудад хогны уут тараах зохион байгуулалтын схем баталжээ. Батлагдсан схемийн дагуу есдүгээр сарын 1-нээс хороо, СӨХ, Худалдаа, үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллага, гэр хороолол дахь ус түгээх байруудаар хогны уут тараахаар болжээ. Ингэхдээ хуучин тарааж байсан уутыг зузаан болгож, хэмжээг нь багасган, ауйн хог хаягдлаас өөр зүйл хийхийг хориглох санамжуудтай гаргаж байгаа аж. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хогны уут тарааж хэвшихээр болжээ. Мөн зориулалтын уут хэрэглээгүй, ил задгай хогоо хаясан байгууллага, аж ахуйн нэгж иргэнд хариуцлага тооцох гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Хулгайн хэрэг ихэсчээ

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд өчигдөр 4001 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэрэг зөрчлийн 1203, зам тээврийн ослын 306 мэдээлэл ирсэнийг шалгахэд гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгджээ. Үүний 30-ыг нь шалгаж байгаа аж. Иргэд амралт зугаалгаар хөдөө явсан, орон гэр нь эзгүй үед хулгайн гэмт хэрэг ихэсчээ. Тиймээс хөдөө явахдаа хөршдөө гэрээ захих, ойролцоох цагдаагийн хэлтэст бүртгүүлж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өчигдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны  “Цагаан байрны 39-5 тоотын гадна автомашинаас эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад уг хороонд оршин суух Т ын эзэмшлийн Pajero автомашины зүүн хойд хаалганы жижиг шилийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд суух З /эр.30н/ гэгч согтуурсан үедээ хагалж савхим хүрэм, майхан зэргийг хулгайлан авч зугтаасныг илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн 2014.07.22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын 1-7 тоотод суух М-ын гэрт хулгайч орж Самсунг LCD зурагт алдагдсан хэргүүдийг Б.Д, Ж.Т, А.Д, Д.З, М.Ц нар бүлэглэн үйлдснийг илрүүлэн шалгаж байгаа аж. Үүнээс гадна 2014.06.24-ны өдөр БГД-14- “БиБиКү” хоолны газраас Америк улсын иргэн К.Л нь бичиг баримт түрүүвчтэй эд зүйлээ алдсан хэргийг Н.Г гэгч үйлдснийг илрүүлэн БГД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

2014-07-25-ны өдөр СБД-4 “Хүнсний 50-р дэлгүүр”-ийн орчимд ОХУ-ын иргэн Е.Ш ийн цүнхнээсээ бичиг баримт 200ам доллар, 5000 рубль, 100.000 төгрөг алдсан хэргийг А.Б үйлдснийг илрүүлэн шалгаж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Багшлэх эрхийн шалгалтын бүртгэл нөгөөдөр дуусна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй, багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчдөөс багшлах эрхийн шалгалтыг энэ жилээс авахаар болсон. Шалгалтад багшийн мэргэжлээр бакалавр төгссөн хүмүүс хамрагдах юм. Шалгалтын бүртгэлийг www.itpd.mn цахим хуудсаар долдугаар сарын 20-ноос авч эхэлсэн бөгөөд нөгөөдөр буюу  наймдугаар сарын 1-нд дуусна. 

Харин шалгалтыг наймдугаар сарын 10-ны өдөр онлайн хэлбэрээр орон даяар зохион байгуулах юм. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Харилцаа холбооны зохицуулах хороо шүүхэд дуудагджээ

“Amjilt.com” сайтынхан Харилцаа холбооны зохицуулах хороог шүүхэд өгчээ. Тус сайт нь “Хаан жимс” амралтын газрынхан Туул голын тусгай хамгаалалтын бүсэд бохир усаа хаяж байгааг сурвалжилж, нийтэлснийхээ төлөө энэ сарын 4-нд хаагдсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус сайтыг ямар шалтгаанаар хааж байгаагаа мэдэгдээгүй гэнэ. Харин “Сурвалжлагын чинь дагуу “Хаан жимс” амралтын газраас гомдол ирсэн. Тиймээс залруулга гаргаж өг. Үгүй гэвэл танай сайтыг хаалаа” гэсэн байна. Залруулга гаргаагүйн төлөө сайтыг нь хаасан Харилцаа холбооны зохицуулах хороог Захиргааны хэргийн шүүхэд өгчээ. 

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндорж нарыг өнөөдөр шүүнэ

“Ноёд” группийн ерөн¬хийлөгч Г.Буяндорж на¬рын зургаан хүнд хол¬бог¬дох хэргийг шүүх хурал өнөөдөр 9.30 цагт эхлэнэ. Тэдэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэр¬¬гийн анхан шатны нэ㬬дүгээр шүүхэд хянан хэ¬лэл¬цэх юм байна. Г.Буяндоржийг залилан хийсэн, бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэх үндэслэлээр шүүж байгаа. Түүнтэй хамт “info.mn” сайтын сэтгүүлчийг мөн шүүх юм. 14 хоногийн өмнө шүүх хурал товлогдоод хойшлоход шүүгдэгчдийг цагдан хорьсон юм. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчийг цагдан хорьсныг эсэргүүцэж Монголын сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэл гаргасан билээ. 

Categories
мэдээ нийгэм

Автобусанд суугаад ажилтай болох нь

“Явуулын хөдөлмөрийн бирж” гэсэн хаягтай автобусанд суувал ажилтай болох боломжтой болжээ. Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв хамтран явуулын хөдөлмөрийн биржийг энэ долоо хоногоос эхлэн ажиллуулж эхэлсэн. Уг автобус энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд ажиллаж байгаа аж. Ирэх долоо хоногт хаана ажиллах талаараа урьдчилан зарлах юм байна. Мөн Нарантуул, Хархорин, зэрэг томоохон захууд дээр очиж ажлын байраа танилцуулахаар төлөвлөж байгаа аж. 

Автобусанд сууснаар бэлэн байгаа ажлын байртай танилцахаас гадна хөдөлмөр эрхэлтийн чиглэлээр зөвлөгөө заавар авах боломжтой юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн хоёр амралтыг авах хүн олдсонгүй

Төрийн өмчийн амралт, сувиллын найман газрыг дуудлага худалдаагаар хувьд шилжүүлэхээр болсон. Анхны дуудлага худалдаа өчигдөр болсон бөгөөд Булган аймагт байдаг Саам, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байдаг Жигүүр амралтын газрыг дуудлага худалдаагаар оруулсан юм. Дуудлага худалдааны анхны үнэ 200 саяас 1.8 тэрбум төгрөг байсан аж. Гэвч дуудлага худалдаанд худалдан авагч оролцоогүй тул дээрх амралтын газрууд зарагдаагүй юм байна. Зарагдахгүй байгаа амралтын газруудыг ирэх сарын 5-нд дахин дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ.