Categories
мэдээ нийгэм

Солонгос эмч нар хүүхдүүдэд зүрхний мэс засал хийжээ

df0b8542cc2fd310a51e1ebcce83351ebigБНСУ-ын
Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11
хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины
нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт
ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр,
хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ба эрчимт эмчилгээний найман
сувилагч иржээ.

    Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд
гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд
зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
Тодруулбал, хагалгаанд орсон хүүхдүүд ховдол тосгуурын таславч нээлттэй
байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушигны артерийн атрези,
ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн маш хүнд хэлбэрийн зүрхний
хэм алдагдалтай зэрэг оноштой байв.

Долдугаар сарын 29-ний
өдрийн байдлаар хоёр хүүхэд эмнэлгээс гарч, дөрвөн хүүхэд эмчилгээний
тасагт, нэг хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн
эмчлүүлж байна. Өмнөд Солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар мөн
Монголын хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй
хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

“Буян-Ухаа-2” хорооллын барилгын ажил 20-иод хувьтай явагдаж байна

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 17 хувьтай үргэлжилж байгаа аж.  Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын нийт 48 барилгын газар шорооны ажил болон суурийн ажил бүрэн дууссан бөгөөд 36 барилгын зоорийн буюу гражийн давхрын бетон цутгалтыг хийжээ. Мөн 19 барилгын нэгдүгээр давхрын ажил дуусч, 18 барилгын хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусах шатандаа ороод байгаа аж. Түүнчлэн таван барилгын гуравдугаар давхрын ажил хийгдэж байгаа бол 109, 110 дугаартай хоёр барилгын гуравдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусч, дөрөвдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалын ажлыг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр харагчин туулай өдөр

Өнөөдөр аргын тооллын 7 сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 4, Харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна. 

Categories
мэдээ нийгэм

Монгол-Хятадын бизнес форум маргааш болно

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум маргааш зохион байгуулагдах гэж байна.

Тус хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

Энэхүү хуралдаанд БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм.

Монгол-Хятадын бизнес форумыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол улс дахь БНХАУ-ын Элчин Сайдын Яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулах аж.

Форум энэ сарын 31-нд буюу маргааш өглөө 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот-д болно.

Categories
мэдээ нийгэм

МИАТ-ын хуучин захирлууд учруулсан хохирлоо барагдуулжээ

“Монголын иргэний агаарын тээвэр” /МИАТ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарын шамшигдуулсан гэх 291,708 ам.доллар буюу 338 сая төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгожээ.

Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарыг өнгөрсөн 2008 онд МИАТ ТӨХК-иас электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр, нийт таван удаагийн хууль бус үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг-Конг руу 338,447,181,36 төгрөгийг шилжүүлж, МИАТ ТӨХК-д онц их хэмжээний хохирол учруулсныг шүүхээс тогтоосон юм.

Уг хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэн, тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн билээ.

Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус гурван жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлсэн бол Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх нарын хүмүүсийг баривчилжээ

АТГ-аас өнгөрсөн шөнө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт баривчлан саатуулжээ. Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллажээ. АТГ-аас түүнийг дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Л.Гансүхээс гадна түүний багт ажилладаг гурван залууг баривчилсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Сүмогийн их аваргуудын амралт

Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Монголын эртний нийслэл Хархоринд жуулзны баазтайг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл өчигдөрхөн түүний жуулчны баазад 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж зочилжээ.  Их аваргууд хамтдаа усанд сэлэхээс авахуулаад бяцхан аялал хүртэл хийж цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Д.Бямбадоржийн хувьд хүүхэд байхдаа Дагваа аваргатай хамт жүдогийн секцэнд хичээллэдэг байсан бөгөөд Д.Дагвадорж аварга түүнийг төрсөн дүүгээсээ өөрцгүй хайрлаж, дэмждэг юм. 

Categories
мэдээ нийгэм

Түрүү бөхийг зургаан өрөө байраар мялаалаа

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн харьяат   Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзлыг хангасан. Тэрээр 2010 оноос “Химон констракшн” компаниар овоглон барилдаж байгаа аж. “Химон констракшн” компанийн удирдлагууд түрүү бөхөө өөрийн тансаг зэрэглэлийн “Sunshine Village” хотхоны зургаан өрөө байраар мялаалаа.  Н.Батсуурь нь бага наснаасаа үндэсний бөхөөр барилдаж байгаа юм. Тэрбээр “Химон констракшн”-ы захирал Ш. Энхтөр, компаний хамт олон болон гэр бүл, аав ээж, нутгийнхандаа  баярлаж талархсанаа илэрхийлсэн. Тэрээр энэ наадамд харцага цолоо бататгах зорилготой барилдсан гэдгээ хэллээ. 

Ц. Гэрэлтуяа

Categories
мэдээ нийгэм

Дээрмийн хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллага хэд, хэдэн үйлдлээр дээрэм хийсэн этгээдүүдийг  илрүүлэн шалгаж эхэлжээ. Сэжигтэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Цахлай зочид буудлын орчимд иргэн Г эд зүйлээ дээрэмдүүлсэн, тавдугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн I хороонд Т нь дээрэмдүүлсэн байна. Мөн тавдугаар сарын 15-нд Б түрийвч, гар утсаа, тавдугаар сарын 23-нд Г нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 10 дугаар байрны гадна зодуулж, гар утас мөнгөө дээрэмдүүлжээ. Эдгээр хэргүүдийг илрүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Залилан хийж байсан этгээдийг баривчлав

Урт цагааны орчмоор явж, иргэдийг залилаж байсан хоёр хүнийг цагдаагийн байгууллага илрүүлэн, баривчилжээ. Хэргийн талаар тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт Урт цагаан орчимд 2013 оны арваннэгдүгээр сарын 25-нд иргэн Ю нь үлдэх таних хүнд 32 сая төгрөг залилуулсан байна. Мөн тэнд 2014 оны дөрөвдүгээр сард иргэн Т-ийн 6 сая 878 сая төгрөг, М-ийн нэг сая 600 мянган төгрөгийг залилсан байна. Уг хэргийг М гэгч үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. М-ийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.