Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Мексик-Камерун 1:0

Бразилийн Натал хотод аадар бороон дор
зохиогдсон “А” хэсгийн хоёр дахь тоглолтод мексикчүүд яллаа. Тэд эхнийхээ
тоглолтод ялсан тохиолдолд хэсгээсээ заавал шалгардаг уламжлалтай бол
камерунчууд урд өмнөх тоглолтуудаа нийлүүлээд таван тоглолтод дараалан
хожигдоод байна.

   6
сарын 14. 00.00,цаг «Арена дас Дунас»

Гоол:

    1:0 – 61 Перальта.

Мексик – Очоа, Маcа, Маркес, Морено, Агиляр,
Лайюн, Эррера (Сальсидо, 90), Гуардадо (Фабиан, 69), Васкес, Перальта (Х.
Эрнандес, 74), дос Сантос.

Камерун – Итанж, Жэгуэ (Нункеу, 46), Нкулу,
Шеджу, Ассу-Экотто, А.Сонг (Вебо, 79), Эно, Мбиа, Муканжо, Шупо-Мотинг, Это′О.

Шар хуудас:

    Морено (57), Нункеу (77).

 

 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразилийн баг Хорватчуудыг хожлоо

Бразилд болж байгаа хөл бөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Эзэн орон Бразилийн баг Хорватын багтай тоглосон юм.  Тоглолтын цаг эхлээд арван минут болж байхад Бразилийн багийн тоглогч Марсело багийнхаа хаалганд гоол хийж Хорватчуудад анхны оноог нь авч өгсөн нь хөл бөмбөгийн ДАШТ-ий эхний дуулиан болов. Тэгсэн Бразилчууд энэ тоглолтод гурван оноо авч Хорватын багийг хожлоо. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразил, Хорватын тоглолт 2:2 гэж дууссан гэв

Хэдийгээр хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр биш маргааш үүрийн 04.00 цагт эхлэх ёстой ч гэлээ зарим хүн,албан байгууллага тун яарч өнөөдөр л эхлүүлчих гээд байгаа бололтой. Нэг хэсэг нь бүр багуудыг тоглуулаад албан ёсоор дүнгийг нь нийтэлчихэж. ОУХХ-ны албан ёсны хуудас дээр маргааш тоглох Бразил, Хорватын багууд 2,2 оор тэнцлээ гээд нийтэлчихсэн байснаа  хэсэг хугацааны дараа арилгав. Гэхдээ одоо ч гэсэн “тоглолт дууслаа” гэсэн бичиг арилаагүй байж л байна.

Скрин страницы матча Бразилия — Хорватия на официальном сайте ФИФА

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн дэлхий аварга маргааш эхэлнэ

Хүн төрөлхтний хамгийн том спортын баярын нэг ДАШТ маргааш эхэлнэ. Бүхий л төрлийн спортоос хамгийн их үзэгч, шүтэн бишрэгчтэй гэгддэг хөлбөмбөгөөр сарын турш дэлхий дахинаар амьсгалж, даган догдолж, доргих мөч ирлээ. Латин Америкийн галзуу фенүүд энэ тэмцээнд эртнээс бэлдсэн. Самба бүжгийн цоглог карнавал наадмаараа алдартай Бразилийн Сан-Паулу хотноо өнөөдөр (Улаанбаатарын цагаар үүрийн 04.00 цагт) талбайн эзэн Бразил Хорватын шигшээ багийн хамт “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд гарснаар Мундиал нэртэй гайхамшигт шоу хөшгөө нээх гэж байна. 20 дахь удаагийн Мундиалыг “пентакампионе” буюу цорын ганц таван удаагийн дэлхийн аварга Бразил 58 жилийн дараа дахин нутагтаа хүлээн авч байгаа юм.

6Урьдчилсан шатнаас шалгаран үлдсэн дэлхийн шилдэг 32 орны шигшээ баг сугалаа татан дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөхөд бэлэн болоод байна. Хэсэг тус бүрт эхний хоёр байрт орсон баг шөвгийн 16-нд үлдэн хасагдах журмаар тоглосоор долдугаар сарын 13-нд Рио-де-Жанейро хотын алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд үзүүр түрүүнд үлдсэн хоёр баг дэлхийн цомын төлөө хүч үзнэ.

Сонирхуулахад, Италийн алдартай уран барималч Силвио Газзанигийн загвараар бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг түшиж буй хоёр хүнийг дүрсэлсэн цом 36 см өндөр бөгөөд таван кг цул алтаар цутгагджээ. Дэлхийн цомыг урьд өмнө гардаж байсан найман баг бүгд энэ удаагийн Мундиалд оролцохоор шалгаран үлдэж чадсан юм. 

Дэлхийн цомыг гардах баг алтан медаль, 35 сая ам.долларын бай авах бол үзүүрлэсэн баг мөнгөн медаль, 25 сая ам.доллароор шагнуулах юм. Харин хүрэл медалийн эзэн 22 сая, дөрөвдүгээр байрт орсон баг 20 сая ам.доллар тус тус хүртэнэ. Түүнчлэн шөвгийн наймд үлдсэн баг тус бүр 14 сая, шөвгийн 16-д шалгарагсад тус бүр есөн сая ам.долларын урамшуулалтай. Хэсгээсээ дараагийн шатанд гарч чадаагүй багууд ч хоосон буцахгүй бөгөөд тус бүр найман сая ам.доллар авах юм. Энэ нүсэр тэмцээний шагналын сан дөрвөн жилийн өмнө ӨАБНУ-д болсон Мундиалаас даруй 37 хувиар өссөн гэнэ. Бразилийн 12 хотын цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий 64 тоглолтын 3.3 сая тасалбар хэдийнэ борлогдож дуусчээ. Тасалбарын үнэ байрлалаасаа хамааран 50-990 ам.долларын үнэтэй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Нээлтийн тоглолтыг япон шүүгчид шүүнэ

ОУХХ нээлтийн тоглолтыг Юити Нисимура тэргүүнтэй Япон улсын шүүгчид шүүн явуулахаар боллоо гэдгийг өнөөдөр зарлав. Бразил-Хорватын тоглолтыг шүүхээр томлигдсон энэ эрхэм 42 настай ,2004 оноос эхлэн ОУХХ-ын шүүгч гэсэн хэргэмийг хүртсэн, 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр нийтдээ дөрвөн тэмцээн шүүж “сайн” гэсэн үнэлгээ авч байсан шүүгч гэнэ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Неймар гэмтжээ

Бразилийн шигшээ багийн од Неймар өнөөдөр бэлтгэлийнхээ үеэр баруун өвдгөндөө  гэмтэл авч бэлтлээ дуусгалгүй талбайг орхилоо. Энэ тухай багийн ахлах дасгалжуулагч Луис Сколари хэлэхдээ “тэр гэмтсэн нь үнэн. Гэхдээ энэ бол шалихгүй гэмтэл. Тэр Хорваттай тоглох эхний тоглолтод заавал оролцоно, санаагаа бүү зовоо” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Сан-Паулу хотын нийтийн тээврийнхэн цалингаа голов

Өнөөдөр Сан-Паулу хотын нийтийн тээврийн ажилчид тэр дундаа метроны ажиллагсад болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болов. ДАШТ-ий эхний тоглолт болох энэ хотын нийтийн тээврийнхэн цалингаа 12% нэмэхийг шаардаж байгаа бөгөөд  шаардлагыг эс биелүүлбээс удаан хугацаанд ажил хаяна, цэнгэлдэх рүүгээ явган яваарай хэмээн айлгаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Роналду бэлтгэлдээ эргэн оржээ

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду бэлтгэлдээ эргэн орсон талаар тус улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор баталлаа. Улирлын төгсгөлд авсан гэмтлийнхээ улмаас багийнхаа хийсэн сүүлийн хоёр нөхөрсөг тоглолтонд оролцож чадаагүй тэрээр шигшээтэйгээ хамт анх удаа бүрэн бэлтгэлд оролцсон нь энэ ажээ.

“Түүний байр суурь багт маш чухал. Тэр бүрэн формтой байж, өөрийнхөө хамгийн сайн тоглолтоо гаргах нь багт маш хэрэгтэй. Роналду өөрөө ДАШТ-д сайн тоглохыг их хүсч байгаа нь гэмтлийн хурдан эдгэрэлтэнд ихээр нөлөөлж байна”

“Бид бүгд түүнийг багтаа эргэн ирсэнд их баяртай байна. Тэр бол багийн манлайлагч, лидер. Багаа амжилтанд хүрэхэд хөтлөх учиртай нэгэн” хэмээн шигшээгийн дасгалжуулагч Пауло Бенто хэлжээ.

Роналдугийн гэмтлийн талаар олон янзын мэдээллүүд сүүлийн үед гарч буй. Ганын нэгэн бөө түүнд хараал хийсэн учир ДАШТ-д оролцож чадахгүй хэмээн мэдэгдэж шуугиан тарьсан бол зарим эх сурвалжууд Роналдугийн гэмтэл хөнгөн ч гэсэн эрсдэл гаргахгүйн тулд тоглолтуудад оролцохгүй, өөрийгөө гамнаж буй гэгдэж буй юм.

Португалын багийн өөр нэг лидер Раул Мэйрэлэш мөн Роналдутай хамт багийн үндсэн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн бол Пепе болон Бето нар ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

“Бразил-2014” хөлбөмбөгийн ДАШТ-д зочлох алдартнууд

Энэ удаагийн “ДАШТ-д оролцох олны танил эрхмүүдийг сонирхуулж байна.

Ханхүү Харри

 Их Британий Ханхүү Харри энэ сарын 2-нд Английн шилдэг залуу тамирчидтай хөлбөмбөг тоглох үеэрээ “ДАШТ”-д оролцохоо мэдэгдсэн юм. Тэрбээр зургадугаар сарын 12-14 өдрүүдэд Бразил улсад айчлах аж. Ханхүү энэ үеэр шигшээ багийнхаа тоглолтыг үзэх гэнэ.

Диего Марадона

 Домогт хөлбөмбөгчин Диего Марадона “Аргентин энэ удаад аварга авахгүй бол дэмий зүйл болно шүү. Би удахгүй та нартай уулзах болно” гэж жиргэжээ.

Дэвид Бэкхам 

 Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам гэр бүлийн хамтаар  “ДАШТ”-ийг үзэхээр болжээ. Тэрбээр энэ сарын 14-нд Италийн шигшээ багтай тоглох Английн шигшээ багийн тоглолтыг үзэх тасалбарынхаа зургийг “Twitter” хуудастаа байрлуулж “Англи аварга болох болтугай” хэмээн жиргэжээ.

Яо Мин

Хятадын сагсан бөмбөгийн од тамирчин Яо Мин Бразиль улсад хэдхэн хоногийн дараа эхлэх “ДАШТ”-ийг үзэх болсоноо блогтоо бичжээ. Яо “Харамсалтай ч дараагийн дэлхийн аваргат Хятадын хөлбөмбөгчид оролцох болно. Сайн уу Бразилчуудаа тун удахгүй уулзацгаая” гэж бичжээ.

Пол Маккартни

Домогт Битлез хамтлагын дуучин Пол Маккартни нээлтэд оролцож “Let it be” дуугаа дуулахаар болжээ.

Женнифер Лопез, Питбулл

“ДАШТ”-ий сүлд дууг АНУ-ын реппер Питбулл болон дуучин Женнифер Лопез нар дуулсан юм. Дууны нэр нь “We are  One (Ola ola)” буюу “Бид бүгд нэг” гэсэн нэртэй аж.

Шакира 

Дуучин Шакира 2010 онд Өмнөд Африкт зохион байгууллагдсан “ДАШТ”-д “Waka Waka” хэмээх дуу гаргаж, хөлбөмбөгийн фанатуудыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ жил дуучин бүсгүй уламжлалаа дагаж  “La la la” гэх дуу гаргасан юм. Бразилийн хөлбөмбөгийн холбоо Шакирад санал тавьсанаар тэрбээр ирэх сарын 13-нд Арена цэнгэлдэх хүрээлэнд болох хаалтын ажиллагаанд оролцохоор болжээ.

 Эмма Уотсон

Харри Потер цувралын од жүжигчин Эмма Уотсон “ДАШТ”-ий нээлтийг үзэхээр болжээ. Тэрбээр энэ сарын 10-нд Рео де Женейро хотод очих гэнэ.

Бейонси 

Дуучин Бейонси охин Блюегийн хамтаар Бразил улсад иржээ. Тэрбээр “АНУ-ын шигшээ багийг дэмжиж байна. Аваргын цомийг гэртээ аваад ир” гэж жиргэжээ.

Эва Лонгория

Яахаас буцахгүй киноны од жүжигчин Эва Лонгория “Амжилт Америк. Удахгүй уулзацгаая халуун цуст Бразилчуудаа” хэмээн жиргэжээ.

Том Круз 

Холливуудын нэрт жүжигчин Том Круз “ДАШТ”-ийг үзэхээр Бразилд ирсэн тухай гэрчүүд мэдээлжээ. “Brazil” сонины зургадугаар сарын 1-ны дугаарт “Од Том Круз Рео хотод ирж, АНУ-ын шигшээ багтай уулзлаа” гэж бичжээ.

Рассел Кроу

“Гладиатор” киноны гол дүр нэрт жүжигчин Рассел Кроу Бразил улсад очиж Аргентины домог Лионель Мессиг дэмжихээ амласан байна.  Кроу  “Месси бол бурхан. Энэ удаагийн дэлхийн үзэхгүй байна гэдэг тэнэг хэрэг” гэжээ.

Опра Унфри 

Нэрт хөтлөгч Опра Унфри “ДАШТ” оролцох бүх өнгөт арьстай тамирчинг дэмжихээ мэдэгдэж Бразилийн ард түмэнийг тайвширч, эсэргүүцлийн жагсаалаа зогсоохыг хүссэн байна.

Ирина Шейк 

Оросын супер модель Ирани Шейк найз залуу “Реал” Мадрид багийн супер од Криштиану Роналдуг дэмжихээр Бразил улсад иржээ. Тэрбээр Португал улс аварга болно. “Роналду ялалтын гоол оруулах болно” гэж жиргэжээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын гурван сая гаруй тасалбар зарагджээ

Энэ оны Дэлхийн аваргын зохион байгуулах хорооны мэдэгдэж
буйгаар Дэлхийн аварга эхлэхэд долоон хоног үлдээд буй энэ цаг мөчид гурван сая
шахуу тасалбар зарагдаад байгаа тухай мэдэгдлээ.

Худалдаалах боломжтой 3.1 сая тасалбарт нийт 11 сая хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 2.961.911 тасалбарыг аль хэдийнээ
зарчихаад байгаа ба ФИФА-гийн албан ёсны сайтаар 2
.2
сая тасалбарыг нь зарж борлуулжээ.

Улсуудын худалдаж
авсан тасалбарын тоо:

Бразил 1.363.179

АНУ 196.838

Аргентин 61.021

Герман 58.778

Англи 57.917

Колумб 54.477

Австрали 52.289

Чили 38.638

Франц 34.865

Мексик 33.694

 Энэ тухай ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жэром
Валке:

“Хөгжөөн дэмжигч бүрт таван удаагийн Дэлхийн
аварга Бразил улсад дэлхийн аваргыг үзэж, амьд гэрч болох мөрөөдөл байгаа. Урьд
өмнө нь олон нийтэд ийм олон тасалбар зарж байсан удаа байхгүй. Энэ бүхэн
бидний хувьд маш чухал. Нээлтийн болон хаалтын тоглолтын тасалбарыг зохих
тооноос 10 дахин их хүн авахыг хүсэж хүсэлтээ илгээсэн” хэмээн ярьжээ. Уг тасалбарын 60 хувийг Бразилчууд
өөрсдөө авсан бол үлдсэн 40 хувийг дэлхийн өнцөг
булан бүрээс бусад улс орны хөгжөөн дэмжигчид худалдан авчээ. Нээлтийн болон хаалтын, хагас шигшээгийн тоглолтуудын
тасалбар аль хэдийнээ зарагдаад дууссан хэдий ч тасалбараа дамлах, төлбөрөө
төлөөгүйн улмаас буцаагдах тасалбарууд зэргээс шалтгаалж тасалбар нь дууссан
тоглолтуудыг үзэх боломж байгаа юм.