Categories
мэдээ үндэсний-бөx

Э.Энхбат начны ээж болон гурван хүүхдийг нь БНСУ руу явуулахаар болжээ

Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулж, БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.

Түүнийг эхнэр нь сахиж байгаа юм. Харин удахгүй Э.Энхбат начны ээж болон хүүхүүдийг нь БНСУ руу явуулахаар болжээ.

Энэ талаар талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа Долдугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начинаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начиныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон 3 хүүхдийг нь Солонгос улс руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана.
Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг” гэжээ.

11 хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон "POLICE" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ үндэсний-бөx

Өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана

Монголын үндэсний бөхийн холбооноос наадмын бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цар тахалтай холбоотойгоор үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулах наадмын бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний бөхийн холбоонд чиглэл өгчээ. Уг чиглэлийн дагуу энэ жилийн наадмын бөхийн барилдааны дэг жаягт тодорхой өөрчлөлт оруулжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

  1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)
  2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд долдугаар сарын 4-ний 10.00 цагаас 05-ны 16.00 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр Монгол бөхийн өргөөнд ирж бүртгүүлнэ,
  3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг зургадугаар сарын 29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.
  4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан долдугаар сарын 08, 09-нд 08.00-20.00 цагт Монгол бөхийн өргөөнд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авна. (Вакцины хоёр тунд хамрагдсан бичгээ авч ирнэ)
  5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн долдугаар сарын 10-ны өглөө 08.00 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.
  6. Бөхийн барилдаан долдугаар сарын 10-12-нд гурав хоног үргэлжлэх бөгөөд 10-ны 11.00 цагаас нэгийн даваа эхэлж, 16.00 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.
  7. Бөхийн барилдаан нь зургадугаар сарын 12-нд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.
  8. Бөхийн дэвжээд долдугаар сарын 8, 9-нд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.
  9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.
  10. Бөхийн барилдааны гурвын даваа 11-ний 09.00, дөрвийн даваа 13.00, тавын даваа 16.00 цагаас явагдана.
  11. Бөхийн барилдааны зургаагийн даваа 12-ны 10.00, долоогийн даваа 13.00, наймын даваа 15.00, есийн даваа 16.00, арвын даваа 17.00 цагаас болно.
  12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.
Categories
мэдээ үндэсний-бөx

Наадмаар 1024 бөх барилдана

Үндэсний их баяр наадмаар хүчит бөхийн барилдаан болохтой холбоотой Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Мэдэгдэлд:

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд:

  • Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд 3 өдөр болно.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс 06.28-ний өдрийн дотор МҮБХ-нд бичгээр ирүүлэх
  • Ковид цар тахлаас шалтгаалж Өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.
Categories
мэдээ үндэсний-бөx

Үндэсний бөхийн барилдаан Хүй долоон худагт болно

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд:

  • Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд гурван өдөр болно.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс зургадугаар сарын 28-ны өдрийн дотор Монголын үндэсний бөхийн холбоонд бичгээр ирүүлэх
  • Covid-19 цар тахлаас шалтгаалж өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо

“Хийморь” төсөлд оролцсон улсын харцага цолтой найман бөхийн долоо нь өөрсдийн хүсэлтээр допингийн шинжилгээнд хамрагдсан билээ. Сүүлийн үед цахим орчинд допингийн шинжилгээнд хамрагдсан эдгээр долоон харцага цолтон дотроос хоёр бөх нь допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл түгсэн. Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2021.06.21) мэдэгдэл гарган, долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болголоо.

Тус холбооны мэдэгдэлд “Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр зургаан бөх, Covid-19-ийн улмаас нэг бөх тавдугаар сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг Монголын үндэсний допингийн эсрэг төв зургадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.

Монголын үндэсний допингийн эсрэг төв шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн, Монголын үндэсний бөхийн холбоонд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна. Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцагууддаа спортын өндөр амжилт хүсье” гэжээ.

“Хийморь” төсөлд оролцсон улсын харцага А.Цацабширээс бусад долоон харцага цолтон бүгд шинжилгээ өгсөн бөгөөд тэдний сорьцоос хориотой бодис илрээгүй байна.

No photo description available.

May be an image of text that says 'Institute Science Technology ADAMS Page1/ Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL 14210 Sample Code Code d'échantillon Échantillon MONGOLTA or Prohibited Marker(s) on menu spécifique d'échantillon (PAI) Gravité detected. N/A référence labo ode mission Nature 21D270 N/A competition Traditional Date /Lieu prélèvement Sample Type/ Nature

No photo description available.

May be an image of text that says 'Sclence Technology ADAMS Page1/1 Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL Code Code d'échantillon Échantillon Metabolite(s) 4533829 Marker(s) spécifique d'échantillon MONGOLIA1 Prohibited menu detected. Gravité éférence labo N/A 21D271 Nature competition Lieu rélèvement Nature 23-Apr-2021 Urine Details xplanation delayed samples were kept for about 14-day med(s) laboratoire: Substance(s) detected. méthodesdu révélè Prohibited .(s), Metabolite(s) Marker(s) menu Cc: WADA-AMA, MGL-NADO results status/ résultat laboratoire: Submitted Submitted Soumis Kim, Hojun Submitted Soumis 26-May- 2021 Modified on Mis jour 26-May-2021 Imprimé 14-Jun-2021 Imprimé sanaa, Printed'

No photo description available.

May be an image of text that says 'Science Technology ADAMS Page1/1 Report/ Rapport Contrôle CONFIDENTIEL Résultat d'échantillon Substance(s Metabolite(s) or Marker(s) 4533833 Prohibited menu Gravité (PAI) Gravité their detected. d'échantillon N/A Reference Mission ode référence labo 21D272 Date Lieu prélèvemen Wrestling Traditional Analysis/ analyse Details Explanation because samples were kept methodes d'analyse identified about 14-day Substance(s) presence odesdu laboratoire révélè présence de: Prohibited ..() their .talite(s) Marker(s) the test menu WADA-AMA, MGL-NADO Etat résultat laboratoire: Submitted Soumis Kim, Hojun n/ 26-May-2021 Modified Mis Printed Imprimé Printed / Imprimé 26-May-2021 -Jun-2021 sanaa,'

No photo description available.

May be an image of text that says '-Korea nstitute Science Technology ADAMS Page1/1 Test Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL 14210 Sample Code d'échantillon 4533838 ONGOLIA Substance(s) or Prohibited (), menu detected. d'échantillon Gravité N/A référence ode labo 21D273 Lieu competition Wrestling- Traditional Wrestling prélèvement Sample Nature

No photo description available.

May be an image of text that says 'Institute Science and echnology ADAMS Page1/1 Test Report/ Rapport de Contrôle CONFIDENTIEL Delegnyamdorj Résultat MONGOLIA Code Code d'échantillon Échantillon Munkhbold Room# Prohibited Substance(s) 4533834 Prohibited Ûeth(s), Gravité Gravité N/A Reference référence labo Code mission Nature 21D274 Date Wrestling Traditional Wrestling Nature Gender Sexe Analysis analyse échantillon 23-Apr-2021 Urine l'analyse delayed COVID-19 andemic. d'analyse about 14-day were detected. éthodes.du aboratoire révélè présence their Marker(s) on the test MGL-NADO status/ résultat laboratoire: Submitted by Û””p Hojun Submitted Soumis Modified àjour Imprimé 26-May-2021 sanaa, user'

No photo description available.

May be an image of text that says 'Control Institute Science Technology ADAMS Page1/1 Test Report/ Rapport de Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL Munkhbold contrôle Sample Code/ Code d'échantillon Echantilion Prohibited Substance(s 4533837 Prohibited 1.026 their were detected. Gravité Reference Code Code Test Nature mission 21D275 Date Date prélèvement Out competition Traditional Wrestling 31-Mar-2021 Date Nature Sample Gender Analysis/ analyse

No photo description available.

May be an image of text that says 'Center- Fax: 02792 Technology ADAMS Page1/1 Test Report/ Rapport Contrôle CONFIDENTIAL CONFIDENTIEL Résultat contrôle Munkhbold Code/ d'échantillon Échantillon Specific 1.021 their were detected. référence N/A N/A competition Date prélévement /Lieu prélèvement Receipt Date Sample Nature 13-May-2021 l'échantillon 21-May-2021 Urine Analysis Details Explanation because COVID-19 pandemic. were kept about 14-day identified above were detected. shown presence of/ Prohibited ..(s) arévélè présence the est WADA-AMA, MGL-NADO status/ résultat Submitted /Soumis par: Hojun Submitted Soumis 16-Jun-2021 Modified jour 16-Jun-2021 on Imprimé| 17-Jun-2021 Printed Imprimé Adams sanaa, user'


Categories
xурдан-морь мэдээ үндэсний-бөx

Үндэсний спортын холбоод улсын хэмжээнд наадам тэмдэглэхийг хүсэв

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ), Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ), Монголын Үндэсний харваачдын холбоо (МҮХХ) өнөөдөр (2021.06.18) хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрт нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүллээ


Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулахыг хүсэж байна гэв. Наадмыг нэгэн зэрэг зохиосноор цар тахлын үеийн хэт төвлөрлийг сааруулах боломжтой гэж Үндэсний спортын холбоод үзэж байна.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Түр зуурын саад бэрхшээлийг давахад Засаг төрөөс зөв шийдвэр гаргаж бидний хүсэлтийг хүлээн авна биз. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 20 мянга орчим бөх барилддаг. Бөхчүүд наадамдаа оролцоно гээд бэлтгэлдээ гарчихсан буй. Наадмуудыг төвлөрөл үүсгэхгүйгээр нэгэн зэрэг хийх боломжийг судалж үзээсэй. Нийслэлд наадам хийгээд хөдөө орон нутгийн наадамчдын эрхийг ор тас орхиж болохгүй байх. Эсвэл наадмыг хойшлуулах талаар хэлэлцээсэй гэж хүсэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан: Манай холбоо нь 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн. Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт орон нутгийн уяачид их бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид шаардаж байгаа юм биш. Гэхдээ наадам болоход сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдал буурах хандлага байгаа учраас тухайн цаг үед нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, 167 сумаас наадам тэмдэглэх хүсэлтээ ирүүлээд байна.

МҮХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр: Засгийн газар шийдвэрээ эргэн харж бүх наадмыг нэг өдөр тэмдэглэх эсвэл хойшлуулах талаар бодолцож үзэхийг хүсэж байна. Зөвхөн өнгөрсөн жилд 5676 харваач харвасан. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ бариад харвах гэсэн боловч Засгийн газрын шийдвэрээр бүх ачаалал нийслэлд төвлөрөх гээд байна. Энэ эрсдэлийг арилгахын тулд бүх аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын цолонд ойрхон бөхчүүд

Их Монгол Улс байгуулагдсаны 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног үлдлээ. Хэдийгээр коронавирусийн цар тахалтай байгаа ч бөхчүүд хэдийнэ наадмын бэлтгэлдээ гарчээ. Наадамтай холбоотой гурван хувилбарыг ярьсан. Эхнийх нь наадмыг товлосон хугацаандаа үзэгчгүй зохион байгуулах. Энэ тохиолдолд хэвлэл мэдээлэл, наадмыг зохион байгуулах хороонд ажиллах хүмүүсийн тоог хязгаарлах тухай ярьж буй бололтой. Харин хоёр дахь нь наадмыг ирэх найм, эсвэл есдүгээр сар хүртэл хойшлуулах хувилбар. Тэгвэл гурав дахь нь 100 жилийн ойг бүрмөсөн цуцалж, 2022 онд Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамтатгах. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох хүмүүст чиглэл өгчээ. Ингэхдээ энэ жилийн аймаг, сумдын наадмыг бүрмөсөн цуцалж, Ардын хувьсгалын баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Монголчуудын хувьд наадам зохион байгуулах тал дээр хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь наадмаа хойшлуулаад ч хамаагүй зохион байгуулахыг хүсэж байгаа. Учир нь, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойтой бөгөөд 1024 бөх барилдана. Тэгвэл нөгөө хэсэг нь наадмыг бүрмөсөн цуцалж, төсөвлөсөн мөнгийг коронавирустэй тэмцэхэд зарцуулахыг уриалж буй. Ямартай ч улсын наадам үзэгчгүй болох нь тодорхой боллоо. Тиймээс бөх сонирхогчдын улсын цол аваасай гэж хүсдэг бөхчүүдээс заримыг нь онцолж хүргэе.

“Дэлтэй болгон уралдсан ч айраг амсаагүй наадам, дээлтэй бүхэн барилдсан ч начин болдоггүй наадам” гэж улсын цолны өндөр босгыг тайлбарласан үг бий. Монгол бөхийн өргөөнд барилдаан болоогүй жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд өнгөрсөн жилийн наадмаас хойш хэн өнөөдрийг хүртэл формоо хадгалж, наадмын өмнө хэн гэдэг бөх бэлтгэлээ тааруулж чадсаныг бид 100 жилийн ойгоор харна. Энэ жилийн баяр наадамд аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан А.Отгонбаатар, Дархан-­Уулын С.Ерөөлт, Баян-Өлгийн хурц арслан У.Берекэ, Төв аймгийн Э.Ууганбаяр нарын бөхчүүдийг улсын цол хүртэж олон түмнээ баярлуулаасай хэмээн хүсэж буй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд аймгийн цолтнуудын барилдааны арга барил, ур чадвар эрс сайжирсан тул улсын цол авах магадлалтай залуухан арслангууд олон байна. Ингээд таамаглалаа хүргэе.
Аймгийн арслан А.Отгонбаатар
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат тэрбээр 2007 онд аймгийнхаа баяр наадамд долоо даван түрүүлснээс хойш бөх сонирхогчдын анхаарлыг татах болсон. Дэвээ шаваа, бөхийн ёс жудаг, биеэ авч яваа байдал гээд олон талаараа бөх сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн тэрбээр өдгөө 38 настай. Төрөлх аймгийнхаа наадамд түрүүлснийхээ дараа жил нь буюу 2008 оны наадамд улсын наадамд зодоглохдоо дөрөв давж, тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон байдаг. Тухайн жилийн наадмын гурвын даваанд улсын начин М.Цанлиг, дөрвийн даваанд улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын Архангай аймгийн бөхчүүдийг дараалан хаясан билээ. Улмаар 2011 онд Улсын баяр наадмын тавын даваанд улсын начин Б.Сангисүрэнд (тухайн үед аймгийн арслан цолтой байсан), 2016 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамбад (тухайн үед улсын заан цолтой байсан) тахим буулгаж байв. Харин сүүлийн дөрвөн жилийн наадамд нэг, хоёр, гурвын даваанд унажээ. Тэр өнөө цагт барилдаж буй аймгийн арслангуудаас хамгийн олон удаа улсын наадмын начны даваанд тулж ирсэн бөх юм.
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр
Төв аймгийн Баянчандмань сумаас сайн бөх гарч ирсэн ч аймгийн хурц арслан Э.Ууганбаяр юм. 2016, 2018 онд Төв аймгийнхаа баяр наадамд хоёр удаа түрүүлсэн тэрбээр улсын цолтны тааварт зүй ёсоор багтаж байна. Заалны барилдаанд хэд хэдэн удаа түрүү үзүүр, их шөвөгт шалгарч байсан түүний эр заяа буян нь ивээвэл төрийн наадмын түрүү, үзүүр рүү ч дайрч магадгүй, хэн мэдлээ. Түүний хувьд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар гурав давж, дөрвийн даваанд улсын начин Б.Амарзаяад өвдөг шороодож байв. Арал, бяр, чац гээд түүнд давуу тал олон бий. Бяр, бяд хоёр эн тэнцүүхэн өдрөөс чангарч байгаагаас аварга, арслангууд ч түүнийг амлахаас жийрхдэг шиг байгаа юм.
Аймгийн хурц арслан У.Береке
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан У.Береке тун уран барилдаантай нэгэн. Түүнийг бөх сонирхогчид улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байгаа. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотноо зохион байгуулсан “Алтан бүс 2019” барилдаанд амжилттай барилдаж шилдэг 32-т шалгарч байлаа. Заал, танхим, бүх цэргийн наадамд тогтмол амжилттай барилддаг. Түүнийг бөхчүүд болон бөх сонирхогчид уян биетэй, унаа холтой, улсын цолонд ойрхон бөх гэдэг. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор тав, зургаа даваад туг тойрч явахыг үгүйсгэхгүй.
Аймгийн хурц арслан О.Гантулга
Уран барилдаант арслан А.Отгонбаатарын хамт олон жил начин цолтны тааварт яваа төлөв даруу бөх. Увс аймгийн Малчин сумын харьяат тэрбээр 2008 онд анх аймгийн начин болсон бөгөөд түүнээс хойш гурван жилийн дараа Ховд аймгийн баяр наадамд ес даван түрүүлж хурц арслан болсон юм. Аймаг, цэргийн болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилдаг шилдэг арслан.
Аймгийн арслан С.Ерөөлт
Дархан-Уул аймгийнхаа наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, дөрөв шөвгөрсөн хүчит арслан С.Ерөөлтийг улсын цолонд хүрээсэй гэж хүсдэг хүн олон. Аймгийн цолтнуудаа төлөөлж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд багтсан түүнийг дэндүү шударга нэгэн гэлцдэг. ШШГЕГ-ын харьяа “Төр хурах” амралтын газарт наадмын бэлтгэлээ базааж буй түүнийг улсын цолонд хүрэхэд гайхахгүй нь лавтай. Жудаг төгөлдөр тэрбээр үндэсний бөхийн хөгжилд саад тотгор болж буй допинг, найраа, шударга бус байдлын эсрэг тэмцэж, үргэлж тэргүүн эгнээнд дуу хоолойгоо хүргэдэг нэгэн. Улсын наадмын торгон ногоон дэвжээнд 10 гаруй жил барилдахдаа тогтмол хоёр, гурав давж байсан амжилттай.
Аймгийн арслан Э.Сумъяабат
Бөх сонирхогчдын анхаарлын төвд багтсан шилдэг арслангуудын нэг нь Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумъяат юм. 2018 онд Булган аймгийнхаа баяр наадамд найм даван түрүүлжээ. Тэгвэл Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор улсын наадамд гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад, 99 жилийн ойгоор мөн л гурав давж, дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон юм. Гэвч улсын арслан Р.Пүрэвдагваас допинг илэрсэн учраас аймгийн арслан Э.Сумъяабатыг дөрөв давсанд тооцох учиртай. Тэрбээр сумын заан цолтой байхдаа улсын наадмын дэвжээнд анх зодоглохдоо хоёр давж явсан нэгэн. Булганы Э.Сумьяабат бариа зөрөөн дээр юу ч хийж магадгүй бөгөөд хурдан шаламгай барилдаанаараа тав давахыг хэн ч байг гэхгүй л болов уу.
Аймгийн арслан Б.Тайван
Ховд аймгийн Дарви сумын харьяат тэрбээр 2011 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрч, аймгийн начин цол хүртсэн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрч, аймгийн харцага цол авсан. 2014 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Бат-Өлзийгөөр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Б.Тайван арслан 2019 оны наадмын тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбад, 2018 оны наадмын дөрвийн даваанд улсын заан Н.Түвшинбаярт өвдөг шорооджээ. Гэвч энэ жил түүнд олон хүн найдлага тавьж байгаа.
Аймгийн арслан Б.Отгонбаатар
Засагт ханы хөх харчуудаас энэ жил Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар улсын цолны босго давах магадлалтай. Түүний хувьд өнгөрсөн жилийн баяр наадмын дөрвийн даваанд улсын начин Л.Лха-Очирт өвдөг шороодсон юм.
Цэргийн арслан Г.Жамбалдорж
2018 онд Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж “Цэргийн арслан” цол хүртсэн. Харин өнгөрсөн жилийн баяр наадмын тавын даваанд улсын харцага Б.Зоригтбаатартай тунаж өвдөг шорооджээ.
Аймгийн заан М.Лхагвагэрэл
Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороонд харьяалагддаг түүнийг улсын цолонд ойрхон бөхийн тааварт зүй ёсоор багтаах ёстой. Чөлөөт бөхөөр тив, дэлхий, олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа тэрбээр уран барилдаанаараа бөх сонирхогчдын анхааралд орсон бөгөөд начин цол хүртэхэд хэн ч гайхахгүй. Гэхдээ энэ жил Японы нийслэл Токио хотод зуны спортын XXXII наадам болно. Түүний хувьд чөлөөт бөхийн 125 кг-ын жинд олимпын эрх авсан бөгөөд хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпод оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд багтсан. Тиймээс олимпоос наана бэртэл гэмтлээс холуур байх ёстой. Тэр ч утгаараа Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд зодоглохгүй байж мэднэ. Шигшээ багийн хамтаар олимпын бэлтгэлд гарсан аймгийн заан М.Лхагвагэрэл тэсрэлттэй барилдаанаараа хэд ч давж магадгүй юм.
эх сурвалж: “Моголын үнэн” сонин
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

“Бүх цэргийн наадмыг VI сарын 30-наас VII сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах хүсэлтээ дахин гаргана”

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Онцгой комисст гаргана хэмээн мэдээлэв.

Уг мэдээлэлд,

“Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Улсын Онцгой Комиссоос 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан “… 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана…” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан.

МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Таван толгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн Онцгой Комисст 2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр хүргүүлж зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “…Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй…” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно.

Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно” гэжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

100 сая төгрөгийн шагналын сантай “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг зохиохоор болжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг зохиохоор болжээ.

Тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа энэ үед ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг бага боловч төрүүлэх зорилготой уг тэмцээн 2021 оны зургаадугаар сарын 18-25-ны хооронд болно.

Улсын Онцгой Комиссоос зохих заавар, зөвшөөрлийг авсан бөгөөд телевизийн 4 сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Барилдааны тухай дэлгэрэнгүй:

“ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааны удирдамж

  1. Барилдааны бүртгэл: Цахимаар 2021.06.15-17-ны өдрийн 18:00 цаг хүртэл
  2. Барилдааны үргэлжлэх хугацаа: 2021.06.18-25-ны өдрүүдэд
  3. Зохион байгуулагдах газар: Тэрэлж дэх “Ред рок” амралтын газар
  4. Байрлах хугацаа: Цэц, засуул, бөхчүүд 8 өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилалтад хамрагдана.
  5. Оролцогчийн тоо: 32 бөх.
  6. Оролцогч бөхчүүд: Аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолын эрэмбээр оролцуулна.
  7. Барилдах журам: Тойргоор барилдах ба өдөрт 1 бөх 4 барилдана.
  8. Барилдаан болох цаг: Өдөр бүрийн 16:00-19:00 цагт
  9. Барилдааны шагналын сан: Нэг зуун сая төгрөг
  10. Барилдааны шагнал: Амжилтаар бөхийг 1,0-10,0 сая төгрөг
  11. Оролцогчдод тавих шаардлага: Вакцины 2 тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх
  12. Оролцогчдын нийт зардлыг хариуцагч: Ивээн тэтгэгч байгууллага
  13. Зохион байгуулагч: МҮБХ
  14. Ерөнхий ивээн тэтгэгч: “Happy Valley” Спорт, амралтын төв
  15. Холбогдох дугаар: Менежер С.Гантөр 8808-5308
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших, Д.Цэрэнтогтох нарыг 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалъя

Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж, нөхцөл байдлыг ажиглан харж байгаа.
Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар ямар ч шийдвэр гаргасан та бүхэн МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна.
Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.