Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-орших нар уучлал хүслээ

Хүй долоон худагт зохион байгуулж буй барилдааны дундуур Улсын арслан Р.Пүрэвдагва улсын харцага Б.Бат-орших нар Монголын нийт үндэсний бөх сонирхогч, үзэгчдээсээ уучлал гуйн ёсоллоо. Учир нь хоёр бөхөөс Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд хориотой бодис буюу допингийн төрлийн бодис илрээд байсан юм.

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээгээр гурван бөхийн шинжилгээнд допинг илэрсэн билээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын харцага Б. Бат-Оршихын шинжилгээнд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон гурван төрлийн бодис, наадамд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурийн шинжилгээнд нэг бодис, наадамд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р. Пүрэвдагвын шинжилгээнд гурван төрлийн бодис тус тус илэрсэн юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар барилдааныг өнжжээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан өнөөдөр /2021.08.16/ Хүй долоон худагт болж байна.

Барилдааныг МҮОНТ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулж байна.

No description available.

Тус барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож байна. Залуу бөх, сумын цолтнууд өнөөдрийн барилдаанд багтсангүй.

Аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй өндөр цолтнууд барилдсангүй. Харин Улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат хүч үзэж байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул энэ удаагийн барилдаанд зодоглон, нэг даваад байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

512 бөхийн барилдаанд улсын аварга Э.Оюунболд зодоглов

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан эхэллээ.

Барилдааныг МҮОНТ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулж байна.

Хүй долоон худагт болж буй уг барилдаанд нийт 512 бөх зодоглох бөгөөд

  • улсын аварга 4,
  • улсын арслан 3,
  • улсын гарьд 5,
  • улсын заан 9,
  • улсын харцага 18,
  • улсын начин 64, нийт 103 улсын цолтон оролцож байна.

Энэ удаагийн барилдаанд цолгүй залуу бөх болон, сумын цолтнууд багтаагүй байна. Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул энэ удаагийн барилдаанд оролцож байна.

Харин Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Өсөхбаяр нар энэ барилдаанд зодоглосонгүй. Ч.Санжаадамба нь МҮБХ-ний зөвлөлийн хурлын үеэр допингтой холбогдсон бөхчүүд барилдвал түүний хувьд барилдахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул барилдаанд хуучин цол эрэмбээрээ барилдах болсныг МҮБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

​Баянхонгор аймгийн цол олгох 128 бөхийн барилдаанд аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүллээ

Баянхонгор аймгийн Эрэмбэ тооцох буюу цол олгох 128 бөхийн барилдаан Бууцагаан сумын нутаг Байдрагийн голын эрэгт энэ сарын 14-нд боллоо. Барилдаанд Жинст сумын харъяат аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж аймгийн арслан цол, Богд сумын харъяат сумын заан Э.Ѳлзийбаяр үзүүрлэж аймгийн начин цолтон болсон байна.

Шѳвгийн дөрөвт Их Богд дэвжээний бѳх Баянлиг сумын харъяат аймгийн арслан Ч.Алтангэрэл, Хүрээмарал сумын харъяат цэргийн арслан Г. Жамбалдорж нар үлдэж цол чимэг нэмжээ.

Үзэгчгүй, ямар нэгэн шууд дамжуулалалтгүй болсон тус барилдаанд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд вакцины 2 тунд хамрагдсан гэрчилгээ (халдвар авч эдгэрсэн тухай эмнэлгийн бичиг)-тэйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан оролцсон байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ирэх долоо хоногт 512 бөхийн барилдаан болно

Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-нд болно. Энэхүү барилдааныг Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм байна. Бөхчүүдийг өнөөдөр (2021.08.14)-өөс эхлэн Монгол бөхийн өргөөнд бүртгэж буй бөгөөд PCR шинжилгээ авах талаар МҮБХ мэдээлжээ.

Дашрамд дурдахад, МҮБХ-ноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны дараах хуваарийг гаргасан. Үүнд:

  • Наймдугаар сарын 16, 17-нд Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 21, 22-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 28-д Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 15, зургадугаар сарын 12-ны хурлаар тус тус хэлэлцэн, “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр бөхийн барилдааны хугацаа 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байх юм.

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлага бий. Энэ дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэж УОК-оос мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

МУ-ын харцага Д.Анар: Миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа хайртай ард түмнээсээ уучлалт гуйж байна

Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймгийн 90 жилийн ойн наадамд улсын харцага Д.Анар түрүүлсэн билээ. Тэрбээр зургаан даваанд аймгийн арслан Шинэзоригтой барилдахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

Түүнд холбогдох гомдлыг МҮБХ хэлэлцэхээр болжээ.

МҮБХ “МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно.

Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо” гэв.

Үүнтэй холбогдуулан улсын харцага Д.Анар уучлалт гуйжээ. Тэрбээр “За сайн байцгаана уу. Миний бие 2021 оны наймдугаар сарын 10-нд Дорнод аймгийн цол олгох барилдаанд зургаагийн даваанд аймгийн арслан Шинэзоригтой барилдсан тус барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа Шинэзориг арслан болон Дорнод аймгийн болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Миний бие МҮБХ-ноос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ ээ” гэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

​Улсын харцага цолтонд холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо

Монголын үндэсний бөхийн холбооноос аймгуудын бөхийн холбооны тэргүүн, удирдлагуудад дараах санамжийг хүргүүлжээ.

Санамжид “Монголын Үндэсний Бөхийн Холбоо цар тахлын улмаас спортын уралдаан тэмцээн хоёр жилийн хугацаанд зохиогдохгүй байгаа энэ цаг үед үндэсний бөхөөр хичээллэдэг олон залуусын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, тэдний цол эрэмбийг нэмэгдүүлэхэд анхааран Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комисс, бусад олон байгууллагад хандаж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн Газар, УОК, НОК-оос МҮБХ-ны удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, боломжит бүх нөхцөлөөр дэмжин, зохих шийдвэр журмыг гарган өгч, барилдаан зохиогдож байгаа боловч 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт, наймдугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн шийдвэр, заавар, МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал боллоо.

Олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний бөхийг хагарал талцалгүй болгоход МҮБХ хичээн ажиллаж зохих үр дүнд хүрч байгаа энэ цаг үед бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх зүйлээр нэр хүндийг нь асар ихээр унагаж байгаад шударга барилдаж байсан ахмад, дунд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд болон нийт бөх сонирхогчдоос уучлал хүсэн дээрх хоёр аймагт зохиогдсон барилдааны амжилтыг МҮБХ-ноос гарган баталдаг “Аймаг цэргийн цолтны эрэмбэ”-нд оруулахгүйг мэдэгдэж байна.

Илтэд худал барилдсан бөхчүүдэд хариуцлага тооцно

Иймд Аймгуудын үндэсний бөхийн салбар холбоод үзэгчгүй болох бөхийн барилдааныг цар тахлын үед гаргасан дүрэм журмын дагуу зохион байгуулж, барилдаж байгаа нийт бөхчүүд Монгол бөхийнхөө олон зуунаас дамжин ирсэн ёс жудгийг сайтар сахин, үнэнч шударга барилдаж олон түмний сонирхол, итгэл, хүндлэлийг олох цаг үе гэдгийг сайтар тунгаан бодох шаардлагатай байна.

Дээрх дүрэм журам, ёс жудгийг сахиагүй бөхөд Аймгийн бөхийн холбоод хариуцлага тооцох бүрэн эрхтэй бөгөөд үүнийг МҮБХ өөрийн дүрмэнд заасны дагуу албажуулан, тодорхой хугацаагаар бүх төрлийн барилдаанд оролцуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэн ажиллана.

Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно. Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо” гэсэн байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Дорнод, Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй

Энэ сарын 10, 11-нд Дорнод, Хөвсгөл аймгуудад зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй гэж Монголын үндэсний бөхийн холбооноос санамж гаргалаа.

Санамж:

Монголын Үндэсний Бөхийн Холбоо цар тахлын улмаас спортын уралдаан тэмцээн хоёр жилийн хугацаанд зохиогдохгүй байгаа энэ цаг үед үндэсний бөхөөр хичээллэдэг олон залуусын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, тэдний цол эрэмбийг нэмэгдүүлэхэд анхааран Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комисс, бусад олон байгууллагад хандаж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн Газар, УОК, НОКомиссоос МҮБХ-ны удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, боломжит бүх нөхцөлөөр дэмжин, зохих шийдвэр журмыг гарган өгч, барилдаан зохиогдож байгаа боловч 2021 оны 08-р сарын 10-ны өдөр Дорнод аймагт, 08-р сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн шийдвэр, заавар, МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал боллоо.

Олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний бөхийг хагарал талцалгүй болгоход МҮБХ хичээн ажиллаж зохих үр дүнд хүрч байгаа энэ цаг үед бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх зүйлээр нэр хүндийг нь асар ихээр унагаж байгаад шударга барилдаж байсан ахмад, дунд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд болон нийт бөх сонирхогчдоос уучлал хүсэн дээрх хоёр аймагт зохиогдсон барилдааны амжилтыг МҮБХ-ноос гарган баталдаг “Аймаг цэргийн цолтны эрэмбэ”-нд оруулахгүйг мэдэгдэж байна.

Иймд Аймгуудын үндэсний бөхийн салбар холбоод үзэгчгүй болох бөхийн барилдааныг цар тахлын үед гаргасан дүрэм журмын дагуу зохион байгуулж, барилдаж байгаа нийт бөхчүүд Монгол бөхийнхөө олон зуунаас дамжин ирсэн ёс жудгийг сайтар сахин, үнэнч шударга барилдаж олон түмний сонирхол, итгэл, хүндлэлийг олох цаг үе гэдгийг сайтар тунгаан бодох шаардлагатай байна.

Дээрх дүрэм журам, ёс жудгийг сахиагүй бөхөд Аймгийн бөхийн холбоод хариуцлага тооцох бүрэн эрхтэй бөгөөд үүнийг МҮБХ өөрийн дүрэмд заасны дагуу албажуулан, тодорхой хугацаагаар бүх төрлийн барилдаанд оролцуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэн ажиллана. Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно. Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.

Categories
мэдээ үндэсний-бөx

Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн эсрэг байгууллага шинжилгээ авна

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулсан билээ.

Уг хуваарийн дагуу наймдугаар сарын 16-17-нд Хүй долоон худагт Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан, наймдугаар сарын 21-22-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, наймдугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан болох юм.
Эдгээр барилдааны эхнийх болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах МҮБХ-ны 30 жил, монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх үнэт өв” барилдааны удирдамж гарчээ.
1. Барилдааныг 2021 оны наймдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүйгээр зохион байгуулна.
2. Барилдах бөхчүүдийг 2021 оны наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд “Монгол бөхийн өргөө”-нд бүртгэнэ.
3. Бөхчүүд цолны үнэмлэх, вакцины 2 тунд хамрагдсан гэрчилгээ (Ковид тусаад эдгэрсэн тухай бичиг) цээж зураг, PCR шинжилгээ болон мандатын төлбөр (20.000 төг) -тэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
4. Барилдах бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдээс PCR шинжилгээг барилдаан болох өглөө ( 2021 оны наймдугаар сарын 16-ны 09.00 цагаас) Хүй долоон худагт авна.
5. Бөхийн барилдааны нэгийн даваа 11.00 цагт эхэлнэ.
6. Энэхүү барилдаанд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтална.
7. Шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авна.
8. Бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж болох бөгөөд бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцна.
9. Бөхийн барилдааныг шууд дамжуулах телевизүүд албан ёсоор МҮБХ-ны менежер С.Гантөртэй 88085308 дугаарын утсаар холбогдож, мандат авна.
10. Бөхчүүд болон жаяг дэгийн багийнхан тус барилдааны үеэр Цагдаа, Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг сахин биелүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.
Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сарын 16, 17-нд Хүй долоон худагт 128 бөхийн барилдаан болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.

Хуваарьт энэ сарын 16, 17-нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох бол 21, 22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Мөн наймдугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно гэж Монгол бөхийн холбооноос мэдээллээ.

Барилдаануудыг зохион байгуулахдаа бүртгэл хийх удирдамжийг гаргасан байна.

Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахаар болсон юм.

Энэ дагуу наймдугаар сард болох барилдаануудыг задгай талбайд, үзэгчгүй зохион байгуулахаар болсон гэв.