Categories
мэдээ үндэсний-бөx

Шөвгийн дөрвийн бөхчүүд тунаж үлдлээ

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан үргэлжилж байна.

Дараах бөхчүүд шөвгийн дөрөвт тунаж үлдлээ:

Улсын начин Ч.Батчулуун аймгийн арслан Н.Батсайханаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр аймгийн заан Э.Энх-Амгалангаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Аймгийн арслан Т.Довчинсэмбээ аймгийн арслан Ц.Адъяагаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн заан Б.Уртнасангаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Шөвгийн дөрвийн оноолт:

  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
  • Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн арслан Э.Ууганбаяр
Categories
мэдээ үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэлжээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.

Өнөөдрийн барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзсэнээс шөвгийн 8 бөх шалгарч үлдээд байна.

ДОЛООГИЙН ДАВААНД АМ АВСАН БАЙДАЛ

  1. Б.Бат-Өлзий У.х – Б.Уртнасан А.з
  2. Ч.Батчулуун У.х – Н.Батсайхан А.а
  3. Э.Ууганбаяр А.а – Э.Энх-Амгалан А.з
  4. Т.Довчинсэмбээ А.а – Ц.Адьяа А.а
Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын цолтой дөрвөн аварга аймгийн цолтнуудад унав

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт болж байна.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд тавын даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон.

Харин тавын даваанд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад уналаа. Мөн залгуулан улсын аварга П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн арслан Төрболдод уналаа. Мөн Г.Эрхэмбаяр аварга унажээ. Ингэснээр өнөөдрийн барилдаанд зодоглосон дөрвөн аварга аймгийн цолтнуудад ээлж дарааллан унаж байна.

No description available.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Аймгийн арслан Э.Нямаа Улсын аварга Э.Оюунболдоор тав давлаа

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Энэ давааны эхэнд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн бөх, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодлоо.

Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байгаа юм.

Тавын давааны ам авсан байдлыг танилцуулъя.

ТАВЫН ДАВАА

  1. Г.Эрхэмбаяр У.ав – Б.Хадбаатар А.а
  2. П.Бүрэнтөгс У.ав – Д.Төрболд А.а
  3. Э.Оюунболд У.ав – Э.Нямаа А.а
  4. Н.Жаргалбаяр У.з – Ц.Адьяа А.а
  5. Б.Батмөнх У.з – Ш.Дарханбат У.н
  6. М.Бадарч У.з – Б.Чимэдвандан У.н
  7. Б.Бат-Өлзий У.х – Х.Оргилболд А.а
  8. Д.Анар У.х – Н.Батсайхан А.а
  9. Д.Бат-Эрдэнэ У.х – Б.Уртнасан А.з
  10. Б.Зоригтбаатар У.х – Г.Өсөхбаяр А.а
  11. Ч.Хөхчирэнгэр У.н – Г.Жамбалдорж Ц.а
  12. Л.Батзориг У.н – Т.Довчинсэмбээ А.а
  13. Д.Амарсайхан У.н – Э.Ууганбаяр А.а
  14. Д.Хүдэрбулга У.н – Э.Мөнхбаатар А.а
  15. Ц.Мөнхбаяр У.н – Э.Энх-Амгалан А.з
  16. О.Мөнх-Эрдэнэ У.н – Э.Мөнхжаргал А.з
Categories
мэдээ үндэсний-бөx

Дөрвийн даваанд Улсын аварга С.Мөнхбат, гарьд Ө.Бат-Орших нар өвдөг шороодлоо

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан дөрвийн даваа үргэлжилж байна.

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалтай оноолт тааран барилдаж өвдөг шороодлоо.

Аварга гурвын даваанд аймгийн начин Т.Мөнх-Эрдэнийг амлан авч давсан.

Мөн дөрвийн даваанд улсын гарьд Ө.Бат-Орших аймгийн заан Э.Энх-Амгаланд, улсын харцага А.Цацабшир аймгийн арслан Г.Жамбалдоржид, улсын харцага О.Хангай аймгийн арслан Т.Довчинсэмбээд, улсын гарьд Б.Гончигдамба аймгийн заан Б.Уртнасанд өвдөг шороодлоо.

Categories
мэдээ үндэсний-бөx

Долоон аймагт цол олгох барилдаан боллоо

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж үндэсний их баяр наадам хойшилсон. УОК задгай талбайд 128 бөх барилдахыг долдугаар сарын 24-ний хуралдаанаар зөвшөөрсөн. Энэ шийдвэрийг үндэслэн Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ аймгуудын бөхийн холбоодод үндэсний бөхөөр хичээллэж цол амжилтын төлөө яваа залуусын хөдөлмөрийг үнэлэж эрэмбэ тогтоож, цол олгох 128 бөхийн барилдаан зохион байгуулах санал хүргүүлсэн. Аймгууд саналыг хүлээн авч цол олгох барилдааныг зохион байгууллаа. Мөн Ховд аймагт “Баруун бүсийн хурд” уралдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулсан. Барилдаануудын талаарх мэдээлэл, дүгнэлтийг нэгтгэсэн тоймыг хүргэж байна.

Ховд аймгийн цол олгох барилдаан

Ховд аймагт наймдугаар сарын 6-нд аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Тус барилдаанд Ховд аймгийн харьяат аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд зодоглосон. Ховд аймгийн Булган сумын харьяат, олон улсын хэмжээний мастер, сумын заан Г.Ганхуяг энэ наадмын чимэг нь байлаа. Начны даваанд улсын цолтнуудын халгаа аймгийн харцага Б.Сосорбарамтай тунасан. Уран хурц барилдаантай хоёр хүчтэн цолны даваанд тунасан нь үзсэн хүн ч халгамаар. Барилдаан эхлээд удаагүй байхад Г.Ганхуяг баруун хөлийг нь авч дэрлэж давж аймгийн цолтны босгыг алхлаа. Тавын даваанд тунаж цолонд хүрнэ гэдэг бөх хүний бахдам сайхан амжилт төдийгүй олон түмний хайр хүндэтгэлийг татдаг.

Г.Ганхуяг уран хурц барилдаанаараа үзэгчдийг өндөлзүүлсээр түрүүлж үхэр жилийн ууган аймгийн арслан болсон. Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан М.Баяржавхлан 20 насандаа аймгийн начин цолонд хүрч том цолтон болох ирээдүйтэйгээ харууллаа.

“Баруун бүсийн хурд” уралдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан

Ховд аймагт зохион байгуулсан “Баруун бүсийн хурд” уралдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан энэ сарын 9-нд болсон. Тус барилдаанд Ховд, Говь-Алтай, Булган аймгийн 96 бөх барилдлаа. 2021 оны анхны улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн юм.

Дорнод аймгийн цол олгох барилдаан

Дорнод аймагт зохиосон барилдаан олны дунд шуугиан дагууллаа. Энэ барилдаан Ховд аймагт болсон цол олгох барилдаанаас ялгаатай нь улсын цолтой бөх зодоглохыг зөвшөөрсөн юм. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын харцага Д.Анар түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэсэн.

Хөвсгөл аймгийн цол олгох барилдаан

Хөвсгөл аймгийн цол олгох барилдаан бөхчүүдийн бүртгэлээс эхлээд их асуудал дагуулсан. Улсын цолтой бөхчүүд барилдах эсэх дээр удтал маргалдсаны эцэст бөхчүүдийг бүртгэж барилдахаар болсон юм. Хөвсгөл аймгийн цол олгох барилдаанд илт худлаа барилдах, өрсөлдөгчөө үл хүндэтгэж цохих, түлхэх ёс бус үйлдэл хийж үндэсний бөхийг нийгэмд буруугаар таниулсан учраас хүчингүйд тооцсон. Мөн МҮБХ-оос худлаа барилдсан болон үндэсний бөхийн ёс, дүрэм журмыг зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.

Сэлэнгэ аймгийн цол олгох барилдаан

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд цол олгох барилдаанд даваа болгоны дараа наадмын талбайг ариутгаж, халдвар хамгааллын дэглэм баримталж буйгаараа бусад аймгаас онцлог байлаа. Бөхчүүдийн бүртгэл, оноолт, барилдаан маргаангүй, шударга болсон нь бусад аймагт жишээ болохуйц байсан юм. Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, аймгийн арслан Д.Төрболд түрүүлж аймгийн хурц чимэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, сумын заан О.Төрбат үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангасан. Гэвч энэ барилдааныг аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын зөвшөөрөлгүй зохиосон учраас хүчингүй болгож түрүүлж, үзүүрлэсэн болон тав давсан бөхчүүдийн цол чимгийг олгохгүй болсныг Сэлэнгэ аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Т.Өсөх-Ирээдүй өчигдөр мэдэгдсэн.

Архангай аймгийн цол олгох барилдаан

Архангай аймгийн цол олгох барилдаанд 17 аймгийн арслан зодоглож сумын харцага, начин цолтой болон залуу бөхчүүд бөхийн тоо гүйцснээс барилдаж чадсангүй. Арван засгийн наадмаас хүчит бөхчүүдээрээ алдартай Архангайн наадам аргагүй чансаатай болж нэгийн даваанаасаа бөхийн өргөөнд шуугиулж барилддаг сумын заанууд хоорондоо таарч үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байлаа. Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн харцага Б.Батсайхан түрүүлж аймгийн арслан цол, Жаргалант сумын харьяат, аймгийн нэмэх начин Б.Энх-Амгалан үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Энэ барилдаанд аймгийн шинэ цолтон төрөөгүй нь Архангайд цол авна гэдэг амаргүй даваа гэдгийг баталсан юм. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат аймгийн арслан Д.Ням-Очир, Х.Мэндбаяр, П.Баярхүү, аймгийн заан Э.Мөнхбат нарыг дараалан өвдөг шороодуулж начны даваанд гарсан. Начны даваанд түрүү бөхтэй тунаж өвдөг шороодсон ч өөрийгөө бие бялдар, арга барил хэр хэмжээнд өсөж дэвжсэнээ харууллаа.

Баянхонгор аймгийн цол олгох барилдаан

Баянхонгор аймгийн цол олгох барилдаан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж аймгийн арслан цол, Богд сумын харьяат, сумын заан Э.Өлзийбаяр үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.

Их шөвгийн дөрөвт Баянлиг сумын аймгийн арслан Ч.Алтангэрэл, Хүрээмарал сумын харьяат, аймгийн арслан Г.Жамбалдорж нар үлдсэн. Баянхонгор аймгийн баяр наадмын түрүү бөхийн тааварт байсан 20 настай аймгийн заан Э.Батмагнай тавын даваанд аймгийн арслан Ч.Алтангэрэлд өвдөг шороодсон байна.

Говь-Алтай аймгийн цол олгох барилдаан

Цар тахалтай үед баяр наадмаа зохион байгуулсан анхны аймаг Говь-Алтай боллоо. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадам энэ сарын 14,15-нд Алтай хотод үзэгчгүй зохион байгуулагдсан. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн арслан Э.Даваажаргал түрүүлж хурц чимэг, Халиун сумын харьяат, аймгийн арслан Б.Отгонбаатар үзүүрлэсэн. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, сумын заан М.Өгөдэй уран хурц барилдаан гаргаж тав даван аймгийн начин цолны болзол хангасан юм.

Долоон барилдаанаас гурав нь цуцлагдлаа. Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн цол чимгийг тооцохгүй болсон. Аймгийн арслан дөрөв, аймгийн заан хоёр, аймгийн начин гурав төржээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын аварга Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа

Улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа. Хоёр бөхийн барилдаан удааширсан тул золгуулсан. Золгосон барьцаас аварга зүүн хутгаад давлаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

512 бөхийн барилдааны гурвын давааны оноолт

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан гурвын даваа эхэлж байна.

Гурвын давааны оноолт:

  1. Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал
  2. Улсын аварга П.Бүрэнтөгс – Аймгийн начин Б.Алтангэрэл
  3. Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ
  4. Улсын аварга Э.Оюунболд – Улсын арслан Ц.Содномдорж
  5. Улсын гарьд Б.Гончигдамба – Улсын начин Л.Шинэбаатар
  6. Улсын гарьд Ө.Бат-Орших – Аймгийн харцага Н.Дашдаваа
  7. Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Аймгийн арслан Б.Хадбаатар
  8. Улсын заан Н.Жаргалбаяр – Улсын начин Б.Дэлгэрсайхан
  9. Улсын заан Д.Баасандорж – Аймгийн арслан Ө.Сүхбат
  10. Улсын заан Б.Батмөнх – Аймгийн арслан Б.Ганбаатар
  11. Улсын заан М.Бадарч – Аймгийн начин Б.Баатарболд
  12. Улсын харцага Л.Пүрэвжав – Аймгийн заан Э.Энх-Амгалан
  13. Улсын харцага Ш.Уламбаяр – Аймгийн арслан Ч.Мөнхтогтох
  14. Улсын харцага А.Цацабшир – Аймгийн арслан Б.Гантөмөр
  15. Улсын харцага Н.Батзаяа – Аймгийн начин О.Очбат
  16. Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Н.Ганзориг
  17. Улсын харцага О.Хангай – Аймгийн заан Г.Дармаажанцан
  18. Улсын харцага Д.Анар – Аймгийн арслан М.Аманбек
  19. Улсын харцага Ц.Одбаяр – Аймгийн арслан Г.Шинэзориг
  20. Улсын харцага Ө.Даваабаатар – Улсын начин Б.Баатарцол
  21. Улсын харцага Б.Одгэрэл – Аймгийн заан Б.Уртнасан
  22. Улсын харцага Х.Гантулга – Улсын начин Б.Чинзориг
  23. Улсын харцага Д.Бат-Эрдэнэ – Аймгийн заан Г.Төрболд
  24. Улсын харцага Н.Золбоо – Аймгийн арслан Э.Тамираа
  25. Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – Аймгийн начин Э.Өлзийсайхан
  26. Улсын харцага Т.Бэгзсүрэн – Аймгийн арслан Б.Уугандаваа
  27. Улсын харцага Б.Зоригтбаатар – Аймгийн арслан Н.Баттүвшин
  28. Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн арслан Э.Ууганбаяр
  29. Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн харцага Б.Бадамдорж
  30. Улсын начин Б.Орхонбаяр – Аймгийн арслан М.Адъяахүү
  31. Улсын начин Л.Гантулга – Аймгийн арслан Н.Батсайхан
  32. Улсын начин Ш.Тогтохбаяр – Аймгийн арслан Ш.Мөнх-Од
  33. Улсын начин Б.Сангисүрэн – Аймгийн арслан П.Эрхэмжаргал
  34. Улсын начин Б.Амарзаяа – Улсын начин Б.Сугаржаргал
  35. Улсын начин Ч.Цогбаяр – Аймгийн харцага Б.Сосорбарам
  36. Улсын начин Б.Суманчулуун – Аймгийн арслан Х.Батбаяр

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга Э.Оюунболд гурвын даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.

Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй нэлээд удааширсны эцэст ам авч эхэллээ.

Ингээд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа. Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байгаа билээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг бөхчүүд эсэргүүцэж байна

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.

Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй байгаа юм байна.

Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байна.