Categories
гадаад мэдээ

Хятад Вьетнамын хооронд мөргөлдөөн гарчээ


Өмнөд Хятадын
тэнгисийн  Параселийн арлын ойролцоо Вьетнам
болон Хятадын усан онгоцуудын хооронд мөр­гөлдөөн гарчээ. Үүний улмаас Вьетнамын
долоон иргэн шархадсан байна. Хятадын тал тэнгист өрөмдлөг хийж, цооног суурилуулах
гэснийг Вьетнамын тэнгисийн цэргийнхэн эсэргүүцжээ.  Сөр­гөлдөгч талууд нэг нэгнийхээ эсрэг гал нээгээгүй
боловч Вьетнамын тэнгисийн цэр­гийнхэн даралттай ус шүршигч ашигласан гэнэ.  Тус өрөмдлөг хийх газар нь хилийн ойролцоох маргаантай
бүс нутаг бөгөөд аль аль тал нь өөрийнх хэмээн үздэг аж.

Бээжин өнгөрсөн
амралтын өдрөөр Өмнөд Хятадын тэн­гист “CNOOC 981” газрын тосны өрөмдлөгийн цамхгаа
байршуулж эхэлсэн нь хөрш орнуудаа өдөөн хатгасан үйлдэл болжээ. Үүний ха­риуд Вьетнамын
эрх ба­риг­чид улсынхаа ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх
арга хэмжээг авна хэмээн анхааруулга өгсөн. БНХАУ энэ хэрэгт Вьетнамыг буруутгаж
байгаа бол АНУ-ын Төрийн департамент үүнд тус улсыг буруутгасан байна.

Хятад улс нь Өмнөд
Хятадын тэнгис дэх арлуудыг оруулан, “U” хэлбэрийн хэсгийг өөрийн эзэмшлийн хэмээн
зарласнаар хөрш Филиппин, Бруней, Малайз, Тайваньтай газар нутгийн маргаан дэгдээ­гээд
буй юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн аваргын цэнгэлдэхийг барьж байсан ажилтан амиа алджээ

 Энэ онд Бразиль улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 15 тэрбум ам.доллар зарцуулж байгаа билээ. Ирэх зургадугаар сарын 12-нд нээлтээ хийх дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд зориулан асар өндөр өртөгөөр 12 шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж буй юм. Энэ бүтээн байгуулалтад оролцож байсан 32 настай ажилтан цахилгааны гэмтлээс болж тогонд цохиулж нас барсан харамаслтай хэрэг гарсан байна. Дэлхийн аваргын бүтээн байгуулалт эхэлснээс хойш найман хүн амиа алдаад байгаа нь энэ юм. “Arena Pantanal” цэнгэлдэхийн барилгын ажил тэмцээн эхлэхээс нэг долоо хоногийн өмнө дуусах төлөвтэй байна. Хэдэн зуун мянган хүний суудалтай цэнгэлдэхийн засал чимэглэлийн нарийн ажил бэлэн болоогүй ажээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын боловсролын систем дэлхийд тэргүүлэв

 “Pearson” фирмээс гарга­сан
дэлхийн боловсролын үнэл­гээг Өмнөд Солонгосын боловсролын систем тэр­гүүлжээ. Дэлхийн
боловсролыг тэргүүлэгч орнуудын эхний байруудад Азийн улсууд бичигдсэн байна. Тодруулбал,
топ тавд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонконг, Хятад улс жагссан бөгөөд тэдний
араас Европын Финланд, Их Британи, Герман, Франц болон АНУ нэрлэгдсэн аж. Харин
хамгийн муу боловсролын системтэй улсуудаар Грек, Индонез, Мексик, Бразиль улсууд
тодорчээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос жилд нэг удаа цөмийн туршилт хийх гэнэ

БНАСАУ нь жилд нэг удаа цөмийн болон пуужингийн тур­шилт хийж байх гэнэ. Хү¬нийг үй олноор нь устгах зэвс¬гийг дэлгэрүүлэхгүй байх асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөв­¬лөлийн  хурал дээр  БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ри Дон Иль ийнхүү мэдэгдлээ. Тэрээр уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ улс орныхоо аюулгүй байдлыг  хангах зорилгоор ийм алхам хийж байгаа хэмээн тайлбарлажээ. Хойд Солонгос нь Иракийн дайнаас хойш цөмийн хөтөлбө¬рөө хэрэгжүүлэхээр улам эр­чим­тэй ажиллах болсон. НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс тус улсын эсрэг нэг бус удаа хориг тавьсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй юм.

Categories
гадаад мэдээ

А.МЕРКЕЛЬ: Крымд Ялалтын баярын парад хийх нь гутамшиг

Маргааш ОХУ-д Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Оросын эрх баригчид энэ өдөр Крымд Ялалтын парадыг хийхээр төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн юм. Үүнийг ХБНГУ-ын канцлер А.Меркель шүүмжилж “Миний бодлоор зөрчилдөөн, хямралтай  байгаа энэ үед ийм өдрийг ашиглан парад зохион байгуулах нь гутамшигт явдал” гэж мэдэгджээ. 

Германы Засгийн газрын тэргүүн цааш нь хэлэхдээ “Ялалтын баяр  оросуудын хувьд чухал өдөр. Харин Украин хямралд автаад байгаа үед Крымд ийм арга хэмжээ зохион байгуулах нь тохиромжгүй юм. Түүх бидэнд сургамж хайрласан гэдгийг харуулахын тулд би хэдэн жилийн өмнө тавдугаар сарын 9-ний өдөр Москвад очсон. Харин хямрал ид болж байгаа газар цэргийн парад хийх нь үнэхээр гунигтай явдал” гэжээ. ХБНГУ-ын канцлер хэвлэл бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн нь учиртай юм. Германы хэвлэлд саяхан В.Путин Севастополь хотод айлчилж магадгүй байгаа тухай бичсэн. Хэрвээ айлчлах юм бол тус хотод цэргийн парад болж, энэ нь Орост В.Путины нэр хүнд өсөх хэдий ч олон улсын байгууллагын дургүйцлийг төрүүлэх гэнэ. 

Уржигдар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу мэдэгдэл хийхдээ “Энэ жил Крым, Севастополийг фашистын Германы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөний 70 жилийн ойг тэмдэглэнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яам нэлээд өргөн хүрээг хамарсан баярын хөтөлбөр боловруулсан бөгөөд Севастополь, Керчи хотуудад цэргийн парад болно” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Йинглак Чинаватыг Ерөнхий сайдаас огцрууллаа

Тайландын Үндсэн хуулийн цэцээс тус улсын Ерөнхий сайд Йинглак Чинаватыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа.  Түүнээс гадна түүний тэргүүлж буй Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар ч ажлаа өгөх ёстой хэмээн үзсэн байна. Тайландын парламентын гишүүд Ерөнхий сайдыг тус улсын Аюулгүйн Зөвлөлийн дарга Тхавин Плиенсийг хууль бусаар огцруулсан хэмээн буруутгаж Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Ийнхүү Тайландын түүхэнд гурав дахь удаагаа Үндсэн хуулийн цэц нь Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргалаа.   

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Цагаан ордон руу нэвтрэхийг завдав

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Цагаан ордонд нэгэн ер бусын явдал болсон байна. Ерөнхийлөгчийн охид Саша, Малия нарын сууж явсан цувааг “Honda Civic” маркийн машин даган Цагаан ордон руу нэвтрэхийг завдсан хэрэг гарчээ. Хамгаалалтын  албаныхан гадны машин цувааг дагаж явааг тэр дор нь анзаарч Ерөнхийлөгчийн ордны үүдэнд ирэхэд нь зогсоосон байна. Хэргийн учрыг олохын тулд Цагаан Ордон руу нэвтэрдэг бүх хаалгыг түр хааж нэг ч хүн оруулж  гаргаагүй гэнэ. Энэ хэргийг Холбооны татварын албаны ажилтан, 55 настай Мэтью Иван Голдштейн гэгч үйлджээ. Түүнийг бусдын газар нутаг дээр хууль бусаар нэвтэрсэн хэргээр буруутгаж  шалгахаар цагдаагийн хэлтэс дээр аваачжээ. Холбооны татварын албаны ажилтан яагаад ингэх болсон нь одоогоор тогтоогдоогүй байна.  

Categories
гадаад мэдээ

Украины цэргүүд Славянскт дахин тусгай ажиллагаа явууллаа

Уржигдраас өчигдөрт шилжих шөнө Украины цэргүүд Донецк мужийн Славянск хотод дахин тусгай ажиллагаа явууллаа. Энэ үеэр хотын захад хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон тухай оршин суугчид мэдээлэв. Бүх л шөнийн туршид  бүх дүүрэгт буудалцаан болж оршин суугчид гадаа гарахаас айж ажил дээрээ хоносон байна. Украины цэргүүд хотын телевиз зэрэг стратегийн чухал ач холбогдолтой хэд хэдэн газруудыг эзлэн авахаар тэмцэж Оросын талыг дэмжигчид эсэргүүцэл үзүүлсээр байна. 

Мөн Донецк мужийн Мариуполь хотод ч тусгай ажиллагааг зохион байгуулжээ. Уржигдар өглөө хар хувцастай хүмүүс хотын зөвлөлтийн байрыг эзлэн авч дотор нь байсан Оросын талыг дэмжигчдийг гаргаж төв талбай дээр байсан майхан зэргийг бульдозер машинаар зайлуулжээ. Энэ үеэр Орон нутгийн хүчний байгууллага Оросын талыг дэмжигч 11 хүнийг баривчилсан байна. Ийнхүү Украины эрх баригчид зүүн нутгийг мэдэлдээ авахаар нэлээд хэдэн хоногийн туршид цэргийн ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой үр дүнд хүрсэнгүй. 

Categories
гадаад мэдээ

Тэмээний ханиад өвчин газар аваад байна

Ойрхи Дорнодын орнуудад MERS-CoV  буюу тэмээний ханиад хэмээх аюултай өвчин  газар аваад байгаа билээ. Анагаах ухааны түүхэнд урьд өмнө  ийм өвчин гарч байгаагүй бөгөөд маш аюултай хэмээн ДЭМБ-аас анхааруулж буй. Гэтэл Индонезийн Хойд Суматра мужид тэмээний ханиад өвчний халдвар авсан байж болзошгүй нэг хүн нас барсан тухай мэдээллээ. Тэрээр саяхан Саудын Аравид очиж мөргөл үйлдээд ирсэн бөгөөд хэдэн хоногийн туршид халуурч, хоолой нь боож амьсгалж чадахгүй гэхчлэн тэмээний ханиад өвчний бүх л шинж тэмдэг илэрсэн аж. Түүнд нарийн шинжилгээ хийх гэсэн боловч гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй гэнэ. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт мөн Саудын Арави яваад ирсэн 50 настай эмэгтэй эмчлүүлж байгаа. Түүнийг мөн тэмээний ханиадны халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Моника Левински Б.Клинтоны талаар ярьжээ

1998 онд Цагаан ордонд дадлага хийж байхдаа Ерөнхийлөгч Билл Клинтонтой учир ургуулж дуулиан тарьж байсан Моника Левински хэмээх бүсгүй олон жилийн дараа ам нээлээ. Өдгөө 40 настай тэрээр Америкийн “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тухайн үеийн дуулиант амьдралынхаа талаар дурсжээ.  М.Левински “Энэ харьцаа амьдралд маань сайн зүйл авчраагүй. Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой нэр холбогдсондоо харамсч явдаг. Бид хоёрын хувьд харилцан тохиролцсоны үндэс дээр дотнын харилцаанд орсон. Учир нь аль аль нь үүнийг хүсэж байсан. Гэхдээ Б.Клинтон бид хоёрын хооронд болсон явдалд би одоо ч харамсаж явдаг” гэжээ. Уг явдлаас хойш өнөөдрийг хүртэл түүнийг гутаан доромжилж ирсэн гэнэ. Билл Клинтон өөрийгөө хамгаалахын тулд хүнлэг бус загнасан гэдгийг ч хэлжээ. Учир нь экс төрийн тэргүүний удирдлага дор ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэн, шүүх прокурорын газраас бүх бурууг өөрт нь тохсон агаад  амьдралд нь хар толбо үлдээсэн байна. М.Левински энэ явдлаас болж олон жил ажилгүй байснаас гадна гадаа гудамжинд явж байхад нь хүмүүс өөрийг нь таньж, гар хуруугаараа чичилдэг байжээ. Мөн шар хэвлэлийнхэн  түүний талаар байнга бичдэг зэрэг нь өөрийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн гэв. Моника Левински “Vanity Fair”-т өгсөн ярилцлагадаа олон жилийн дараа Б.Клинтонтой холбогдсон явдлын талаар ярих болсноо “Над шиг ийм байдалд орж, доромжлуулсан олон хүнд  энэ нь тус болж магадгүй” хэмээн тайлбарлажээ. Мөн зарим сонин энэ талаар мэдээлэл өгснийх нь төлөө 10 сая ам.доллар амлаж байсан ч татгалзаж байснаа өгүүлжээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч асантай учир ургуулсан нь олон нийтэд ил болсны дараа нэг бус удаа амиа хорлохыг завдаж байсан гэнэ.