Categories
гадаад мэдээ

Балкан үерт автаж 40 гаруй хүн амиа алдлаа

Балкан үерт автсанаас Серби, Босни, Герцоговинд нийтдээ 44 хүн нас барсан тухай мэдээллээ. Нэлээд хэмжээний хохирол амссан тухайгаа өчигдөр мөн Хорват мэдэгдсэн юм. Өчигдөр ОХУ-ын Онцгой албанаас Серби руу аврах ажиллагаанд хэрэглэгдэх хэрэгсэл тоног төхөөрөмж бүхий хоёр онгоц Серби рүү илгээсэн билээ. Оросын аврагчид байгалийн гамшигт нүүрлээд буй газарт хүрэлцэн очсон даруйдаа 2000 хүнийг аварсан байна. Өнгөрсөн лхагва гаригаас Балканы нутагт тасралтгүй борооо орсноос үерт болж харсний нуралт үүсээд байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Африкийн удирдагчид Боко Харам бүлэглэлийн эсрэг нэгдэнэ

Африкийн орны удирдагчдын Парист болсон уулзалтын үеэр Нигерийн радикал бүлэглэл Боко Харамтай “дайн” зарлаж буйгаа мэдэгдсэн байна. Парист болсон энэ уулзалтанд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Нигерийн төрийн тэргүүн Гудлак , түүнчлэн Бенин, Камерун, Нигер болон Чад зэрэг орны ерөнхийлөгчид оролцжээ.  “Боко Харам”  бүлэглэл нь Аль-Каида болон бусад алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой гэж мэдэгдсэн юм. Тус уулзалтын үеэр Африкийн орны удирдагчид Боко Харам бүлэглэлтэй тэмцэхийн тулд томоохон төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон байна. Мэдээлэл солилцох, бүс нутгийн хил хязгаарыг хамтран хянах, зохицуулалт хийх,  франц цэргүүдийг оролцуулсан цэргийн ажиллагаа зохион байгуулах зэргээр хамтрах нь.  Уулзалтанд Их Британи, АНУ, Европын холбооны төлөөлөгчид оролцжээ. Дөрөвдүгээр сарын 15-ны шөнө Нигерийн Боко Харам бүлэглэл Нигерийн Борно мужийн Чибок хотын дунд сургуульд зэвсэглэн очоод 230 гаруй сурагчийг хулгайлсан юм. Бүлэглэлийн удирдагч Абубакар Шекау хулгайлагдсан охидыг “Аллахын өмч” гэжээ. Мөн шоронд байгаа Боко Харам бүлэглэлийн гишүүдийг охидоор солих санал гаргаад байгаа юм. “Боко Харам” гэдэг нь хауса хэлээр “Өрнөдийн боловсрол хориотой” гэсэн үг аж. Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм байна. 

Categories
гадаад мэдээ

Хятадын эрх баригчид иргэдээ Вьетнамаас нүүлгэж эхэлжээ

Хятадын эсрэг эсэргүүцлийн жагсаал Вьетнамд үргэлжилсээр байна. Хятадын эрх баригчид ийм шалтгаанаар  3000 хятад ажилчныг Вьетнам улсаас нүүлгэн шилжүүлжээ. Вьетнамыг орхих хүсэлтэй Хятадын иргэдэд зориулан нислэгийн хуваарь гаргаж, усан онгоц бэлдэж байгаа аж. Вьетнамын өмнөд хэсэгт болж буй эсэргүүцлийн жагсаалд 20 мянга гаруй хүн оролцож байгаа гэнэ. Энэ эсэргүүцлээс болж  15 аж үйлдвэрийн ажилд  саатал гарчээ. Сонирхуулж хэлэхэд Хятадын хоёр иргэн амиа алдсан байна.  Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутагт цооногоо нээх нь өдөөн хатгалга гэж Ханой үзэж байгаа билээ. 

Categories
гадаад мэдээ

Дотор эрхтний зурагтай купальник хүүхнүүдийн дунд моодонд оржээ

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн “заан царайт” охиныхоо хуриманд оролцохыг хүслээ

Энэтхэгийн Дели хотын оршин суугч 50 настай Маннан Мондалыг “заан царайт”, заримдаа “хайлсан нүүрт” гэдгээр нь хүмүүс андахгүй. М.Мондал анагаах ухаанд нэн ховор тохиолддог нейрофиброматоз хэмээх хавдрын өвчтэй бөгөөд хүн харахын эцэсгүй энэ нүүрнээсээ болоод олон жил гуйлга гуйжээ. Хэдийгээр тэр үүнтэйгээ эвлэрэн амьдарч байсан ч аргагүйн эрхэнд нүүрэндээ мэс хүргэж сайхан царайтай болох хэрэгтэй боллоо. Тиймээс М.Мондал тусламж эрэн цахим ертөнцөд өөрийнхөө тухай мэдээллээ. М.Мондал ядуу хоосны дээр хүн харахын эцэсгүй нүүртэй ч эхнэр, хоёр хүү, хоёр охинтой. Түүний амьдралынх нь гэрэл гэгээ болсон том охин нь одоо 20 хүрч, нөхөрт гарах хэрэгтэй болжээ. М.Мондал охиныхоо хуриманд заавал оролцох хэрэгтэйн дээр ариун газарт болох хуриман дээр ийм муухай нүүртэй очиж болохгүй юм байна. Харин гуйлга гуйж өдрийн таван фунт стерлингийн орлого олдог М.Мондалын хувьд охиныхоо амьдралын хамгийн том өдөр дээр бусдыг айлгахгүй нүүртэй очих аргагүй юм.    

Categories
гадаад мэдээ

Ангарагт нуур байсан гэсэн таамаг гарчээ

НАСА-ийн эрдэмтэд өнгөрч
оны сүүлээр улаан нүдэн гариг дээрх эртний
нуурны ул мѳрийн тухай мэдээлсэн нь
ихээхэн шуугиан дэгдээгээд байсан билээ. Гаригийн
экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж
байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, судлаачид магадгүй тэнд ядаж
микробын тѳвшиний амьдрал байсан байх гэж
таамаглаж байна.Харин өнгөрөгч сард эрт
цагт усны ёроол байсан байж болохуйц уртаашаа 50 км, ѳргѳѳшѳѳ
5 км орчим хэмжээтэй тогоо хэлбэрийн тогтоцыг
илрүүлжээ. Зѳвхѳн
тогтонги, урсгал зѳѳлѳн усны ёроолд л бий болдог маш
нарийн ширхэгтэй шавар чулуун давхрагаас үүдэлтэй. Дэлхий дээр нуур ууршаад
алга болсоны дараа ёроолын шавар нь хатаад яг ийм нарийн ширхэгтэй шавар чулуу
болдог учир, судлаачид дэлхийнхтай төстэй ийм
зүйл олсондоо ихээхэн гайхжээ. Шавар
чулуун хэсгээс ухаж аваад найрлагыг нь судалж үзэхэд их хэмжээний нүүрстѳрѳгч,
хүчилтѳрѳгч,
устѳрѳгч,
фосфор, хүхэр, азот зэрэг амьдралд нэн чухал элементүүдээр баялаг минералуудыг
олноор илрүүлсэн байна. Эдгээр минералуудын шинж чанараас нь үзхэд, нуур маань
хэт суурилаг эсвэл хэт хүчиллэг, бас хэт их давстай ч биш бүр бараг хүн ууж
болмоор цэвэр устай нуурын ёроолд хуримтлагддаг эрдэсүүдтэй тун адил байжээ. Мѳн
нуурын ирмэг орчмын газруудыг судалж байгаад энэ нуур дор хаяж хэдэн 10 мянган жил, магадгүй хэдэн сая жил оршин
тогтносон байж ч магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

ДОХ-ын эсрэг гаргаж авсан вакцин олон өвчний вирусыг устгажээ

ОХУ-д  ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх вакцин, эм гарган авчээ. Энэ талаар энэ сарын 15-ны өдөр  ОХУ-ын Эдийн засгийн шинэчлэх зөвлөлийн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдсэнийг РБК мэдээлжээ. Тэрээр  ДОХ-ын эсрэг вакцин  илүү үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Вакциныг  амьтан дээр туршиж байгаа  гэнэ.  Тун удахгүй ДОХ-ын эсрэг вакцин бэлэн болно гэж сайд ярьжээ.  

ДОХ-ын эсрэг вакциныг зохион бүтээгч Майк Райдер “Бидний вакцины үр дүнд өвчтэй эсүүд өөрсдийгөө устгах болно” гэсэн байна. Вакциныг 11 төрлийн амьтанд туршжээ. Амьтад бүгд амьд үлдээд зогсохгүй эрүүлжсэн байна. Бас гахайн ханиад тусч, үхлийн ирмэгт тулаад байсан халдвартай хулганы амийг аварчээ. Харин ч 15 төрлийн вирусыг устгаж чаджээ. 

Categories
гадаад мэдээ

БНХАУ Вьетнам дахь иргэдээ яаралтай татлаа

Хилийн ойролцоох маргаантай газар нутагт Хятадын тал өрөмдлөг хийснийг Вьетнамын иргэд эрс эсэргүүцсэн билээ. Үүнтэй холбогдуулан Вьетнам Хятадын эсрэг ажиллагаа эрчимжээд байгаа юм. БНХАУ-ын  100-аад компанийн байр руу дайрах зэрэг ажиллагаа  гарсан. Тиймээс Хятадын тал тус улс дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж өчигдөр тусгай нислэг гаргалаа. Мөн өнөөдөр Хятадын иргэдийг нутагт аваачихаар таван хөлөг онгоц илгээжээ. 

Categories
гадаад мэдээ

Туркийн уурхайн аврах ажиллагааг зогсоов

Туркийн Сома суурины уурхайд авран хайх ашиллагааг зогсоосон байна. Энэ сарын 13-нд уурхайд гарсан дэлбэрэлт болж  амь үрэгдэгсдийн тоо 301-д хүрээд байгаа аж. 485 уурхайчдыг авраад байгаа билээ. Аврагчид уурхайн бүх хонгилыг  шалгаж  цогцос, амьд үлдэгсдийг бүгдийг нь гаргаж авчээ. Одоо тус улсын Засгийн газар мөрдөн байцаалтад анхаарлаа чиглүүлэх гэнэ.  

Categories
гадаад мэдээ

Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас 127 хүн амиа алджээ

Украины зүүн нутгийн Донецк мужийн хоёр дахь том хот болох Мариуполь хотын захиргааг эзлээд байсан Оросын дэмжигч иргэд орон нутгийн цагаар энэ сарын 16-нд хотын захиргааны байрыг орхин ухарсан байна. Украины тэрбумтан “Уурхайн хаан” гэгдэх Ринат Акметов хотын энгийн иргэдэд цагдаагийн нийгмийн хэв журам тогтоох ажиллагааг дэмжихийг уриалснаар хотод энгийн иргэдээс бүрдсэн сайн дурын эргүүл ажиллаж эхэлжээ.
Оросыг дэмжигч иргэд Донецк хотын зүүн хэсэгт байрлах Засгийн газрын цэргийн түр хуаранг эзэлсэн гэж “AFP” агентлаг мэдээлэв. Хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон нь цэргийн түр хуаранг эзлэх үйл явцтай холбоотой эсэх нь тодорхойгүй ба Засгийн газрын цэрэг төдийлөн эсэргүүцэлгүй түр хуаранг орхин ухарсан байна.
Украины зүүн өмнөд нутгийн зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 127 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Иван Симонович мэдэгдэв.
Тэрээр Украины Засгийн газар болон, жагсагчдаас авсан мэдээ материалд үндэслэн дээр мэдээллийг хийжээ. Мөн 112 хүн хууль бусаар хоригдсон ба тэдний 49 нь сураггүй алга болсон байна. Симонович, Украины цагдаа, хүчнийхэн мөргөлдөөнөөс зайлс хийх арга замыг урьтал болгохгүй байгааг онцлоод Одесса хотод гарсан түймрийн хэргийн мөрдөн байцаалтыг иргэдийн оролцоотой хийх хэрэгтэй гэж шаардсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас нийт 250 хүн амиа алдаад байгаа юм.