Categories
гадаад мэдээ

Украины нисэх онгоцны буудалд 30 хүн амиа алджээ

Оросын босогчдод эзлэгдсэн Украины Донецк хотын нисэх онгоцны буудлыг Киев дахин хяналтандаа авахаар тэмцэж байна. Украины шинэ ерөнхийлөгч Петро Порошенко терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрсөнөөр Киевийн тал агаараар довтолж, босогчид ч хариу цохилт өгсөөр байгаа ажээ. Энэ мөргөлдөөний улмаас 30 хүн амиа алдаж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Украины Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч Виктор Янукович оргон зугтсанаас хойш тун удалгүй Крым салан тусгаарлаж эмх замбараагүй байдал тасрахгүй байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

В.Кличко Киев хотын даргаар сонгогдлоо

Боксын дэлхийн аварга В.Кличко урьдчилсан дүнгээр Киев хотын даргын сонгуульд ялалт байгууллаа. Санал хураалтын урьдчилсан дүн гарсан даруйд тэрээр Украины нийслэл хотын иргэдэд хандан эсэргүүцлийн цуглаан болох үеэр босгосон хамгаалалтуудыг зайлуулахыг уриалжээ. Хэрвээ В.Кличко Киев хотын даргаар сонгогдох юм бол хээл хахуультай тэмцэж, хотын аж ахуйг шинэчилнэ гэдгээ мэдэгдэв. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Донецкийн бүгд найрамдах улсад дайны байдалд шилжлээ

Бүх нийтийн санал асуулга явуулсны дараа Украинаас тусгаарлаж Донецкийн бүгд найрамдах улсыг байгуулсан билээ. Шинээ байгуулсан улсын эрх баригчид өнөөдрөөс эхлэн дайны байдалд шилжиж байгаа тухай мэдэгдлээ. Үүний хамгийн гол зорилго нь тус улсыг Украины цэргүүдээс цэвэрлэж гаргах явдал аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Энэ зун нээлтээ хийх дэлхийн шилдэг кинонуудын тов гарчээ

Дэлхийн кино
театруудад энэ зун нээлтээ хийх кинонуудаас 18 киног нь онцолж байна.

1.
X-Men: Days Of Future Past

Дүрүүд: Hugh Jackman, Patrick Stewart, James McAvoy, Ian McKellan, Michael Fassbender,
Jennifer Lawrence, Peter Dinklage, Nicholas Hoult, Ellen Page, Evan Peters, Fan
Bingbing, Omar Sy, Daniel Cudmore, Shawn Ashmore, Lucas Till, Anna Paquin
Найруулагч: Bryan Singer
Нээлтээ хийх өдөр: 5-р сарын 23

2.
Maleficent

Дүрүүд: Angelina Jolie, Sharlto Copley, Elle Fanning, Sam Riley, Juno Temple
Найруулагч: Robert Stromberg
Нээлтээ хийх өдөр: 5-р сарын 30

 

3.
A Million Ways To Die In The West

Дүрүүд: Seth McFarlane, Charlize Theron, Liam Neeson, Amanda Seyfried, Neil
Patrick Harris, Giovanni Ribisi, Sarah Silverman
Найруулагч: Seth McFarlane
Нээлтээ хийх өдөр: 5-р сарын 30

4.
The Fault in Our Stars

Дүрүүд: Shailene Woodley, Ansel Elgort, Nat Wolff, Laura Dern, Sam Trammell
Найруулагч: Josh Boone
Нээлтээ хийх өдөр: 6-р сарын 6

5.
Edge of Tomorrow

Дүрүүд: Tom Cruise, Emily Blunt, Bill Paxton
Найруулагч: Doug Liman
Нээлтээ хийх өдөр: 6-р сарын 6

6.
22 Jump Street

Дүрүүд: Jonah Hill, Channing Tatum, and Ice Cube
Найруулагч: Phil Lord and Chris Miller
Нээлтээ хийх өдөр: 6-р сарын 13

7.
How to Train Your Dragon 2

Дүрүүд: Jay Baruchel, Kristen Wiig, America Ferrera, Jonah Hill, Gerard Butler,
Cate Blanchett, Kit Harington, Djimon Hounsou.
Найруулагч: Dean DeBlois
Нээлтээ хийх өдөр: 6-р сарын 13

8.
Snowpiercer

Дүрүүд: Chris Evans, Tilda Swinton, Jamie Bell, Ed Harris, John Hurt, Alison
Pill, Octavia Spencer, Ewen Bremner, Song Kang-ho
Найруулагч: Bong Joon-ho
Нээлтээ хийх өдөр: 6-р сарын 27

9.
Transformers: Age of Extinction

Дүрүүд: Mark Wahlberg, Nicola Peltz, Jack Reynor, Stanley Tucci, Kelsey Grammer
Найруулагч: Michael Bay
Нээлтээ хийх өдөр: 6-р сарын 27

10. Tammy

Дүрүүд: Melissa McCarthy, Susan Sarandon, Allison Janney
Найруулагч: Ben Falcone
Нээлтээ хийх өдөр: 7-р сарын 2

11. Life Itself

Дүрүүд: Martin Scorsese, Werner Herzog, Errol Morris
Найруулагч: Steve James
Нээлтээ хийх өдөр: 7-р сарын 11

12. Dawn of the Planet of the Apes

Дүрүүд: Andy Serkis, Jason Clarke, Gary Oldman, Keri Russell, Judy Greer, Toby
Kebbell, Kodi Smith-McPhee
Найруулагч: Matt Reeves
Нээлтээ хийх өдөр: 7-р сарын 11

13. Jupiter Ascending

Дүрүүд: Mila Kunis, Channing Tatum, Sean Bean, Douglas Booth, Eddie Redmayne,
James D’Arcy, Terry Gilliam
Найруулагч: Lana Wachowski & Andy Wachowski
Нээлтээ хийх өдөр: 7-р сарын 18

14. Guardians of the Galaxy

Дүрүүд: Chris Pratt, Zoe Saldana, Dave Bautista, Vin Diesel, Bradley Cooper,
Lee Pace, Michael Rooker, Karen Gillan, Djimon Hounsou, John C. Reilly, Glenn
Close, Benicio del Toro
Найруулагч: James Gunn
Нээлтээ хийх өдөр: 8-р сарын 1

15. Teenage Mutant Ninja Turtles

Дүрүүд: Johnny Knoxville, Megan Fox, William Ficther, Will Arnett
Найруулагч: Jonathan Liebesman
Нээлтээ хийх өдөр: 8-р сарын 8

16. The Giver

Дүрүүд: Jeff Bridges, Meryl Streep, Brenton Thwaites, Katie Holmes
Найруулагч: Phillip Noyce
Нээлтээ хийх өдөр: 8-р сарын 15

17. The Expendables 3

Дүрүүд: Sylvester Stallone, Jason Statham, Jet Li, Terry Crews, Dolph Lundgren,
Randy Couture, Antonio Banderas, Wesley Snipes, Mel Gibson, Harrison Ford,
Arnold Schwarzenegger, Kellan Lutz, Ronda Rousey, Kelsey Grammer, Glen Powell,
Victor Ortiz, Robert Davi
Найруулагч: Patrick Hughes
Нээлтээ хийх өдөр: 8-р сарын 15

18.
The Maze Runner

Дүрүүд: Dylan O’Brien, Kaya Scodelario, Thomas Sangster, Will Poulter, Aml
Ameen, Ki Hong Lee
Найруулагч: Wes Bell
Нээлтээ хийх өдөр: 9-р сарын 19

Categories
гадаад мэдээ

Леонардо де Каприотой цуг сансарт нисэх эрхийг худалдав

Холливудын алдарт жүжигчин Леонардо де Каприотой цуг сансарт нисэх эрхийг дуудлагаар худалдсан байна. Канн хотын ойролцоо орших  “Hotel du Cap-Eden-Roc” зочид буудалд болсон дуудлага худалдаагаар энэ эрхийг 700 мянган евро бу­юу нэг сая ам.доллараар худалджээ. Холливудын нэрт жүжигчин уг арга хэмжээнд өөрийн биеэр оролцсон байна. “Hotel du Cap-Eden-Roc” зочид буудалд дуудлага худалдааг зохион байгуулагчид нийт 38 сая ам.долларын орлого олсон бөгөөд энэ мөнгийг ХДХВ-ийн вирусийг судлах үйлсэд хандивлах юм.  

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн үнэтэй салалт

Дэлхийд цуутай эрхмүүд эхнэрээсээ салахдаа дуулиан дэгдээж,  шүүхээр заргалддаг түүхийг Оросын тэрбумтан Д.Рыболовлевыг ч тойрсонгүй. Тансаг зэрэглэлийн орд харшуудаас гадна Грект хоёр ч арал эзэмшдэг түүний хувьд  хамгийн үнэтэй салалт боллоо. Учир нь Женев хотын шүүхээс гэргийд нь  хөрөнгийнх нь тал хувийг өгөх шийдвэр гаргажээ. Д.Рыболовлев “Уралкалия, “Сильвинит” компаниудын хувьцааг эзэмшдэг. “Форбес” сэтгүүлд бичсэнээр  8.8 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй. Тэрээр Елена хэмээх бүсгүйтэй 24 жил  хамтран амьдарсан боловч албан ёсоор  батлуулаагүй аж. Швейцарийн хуулиар  хамт амьдарч байх хугацаандаа олсон  хөрөнгийг тэнцүү хуваах ёстой юм. Ийнхүү зургаан жил заргалдсаны эцэст Елена тэрбумтан нөхрийнхөө  хөрөнгийн талыг, мөн  13 настай охиноо авахаар болжээ.
Харин Дмитрийн ууган охин дэлхийн хамгийн үнэтэй харшид амьдардаг гэдэг жагсаалтын хорьдугаарт бичигдсэн байдаг аж.
1995 онд Рыболовлёв нь эхнэр хүүхдийнхээ хамт Швейцарьт суурьшсан юм байна. Тэднийг салах болсонтой холбогдуулан Швейцарь, АНУ, Сингапур, Кипр, Виржиний арлууд дахь бүх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилжээ. Оросын тэрбумтан  Д.Трампаас худалдан авсан харштайгаас гадна “Му Аnna” нэртэй дарвуулт онгоц, “Airbus A319”, “Dassault Falcon” онгоц зэргийг эзэмшдэг. Мөн Пикассо, Ван Гог нарын  бүтээлүүд  байдгаас гадна  Киприйн банк, “Монако” хөлбөмбөгийн клубийн хувьцааг эзэмшигч юм. Д.Рыболовлев нь 2012 онд  эхнэртэйгээ найрсгаар салахаар тохиролцжээ. Гэвч Д.Рыболовлев  эцсийн мөчид гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Елена Рыболовлеваг нөхрийнхөө сангаас 25 сая ам.долларын үнэтэй бөгж хулгайлсан гэх хэргээр саатуулсан байна. Гэвч Дмитрийн бөгжийг эзэмших эрхтэй гэх баримт нотолгоо гаргасны дагуу суллаж байжээ.  

Categories
гадаад мэдээ

Ромын пап Ойрхи Дорнодын орнуудаар айлчилж байна

Католик шашны тэргүүн, Ромын пап Францискийн Ойрхи Дорнодын орнуудаар хийх айчлал эхэллээ. Тэрээр өчигдөр Иорданид хүрэлцэн очсон бөгөөд тус улсын хаан Абдалла II түүнийг хүлээн авч уулзсан байна. Үүний дараа Иордани дахь Сирийн дүрвэгсэдтэй уулзасан байна. Ромын пап мөн Израиль, Палестинд айлчлах юм. Энэ айлчлалын хамгийн гол зорилго шашин хоорондын харилцаа холбоог сайжруулах явдал аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Сомалигийн парламентын байрны хажууханд дэлбэрэлт болжээ

Сомалигийн нийслэл Могадишо хот дахь парламентын байрны ойролцоо дэлбэрэлт болсоны улмаас ойролцоогоор 10 хүн амь үрэгдсэн байна. “Аш-Шабаб” хэмээн лалын бүлэгийнхэн уг алан хядах ажиллагааг зохион байгуулсан байна. Үд дунд парламентын байрны өмнө байсан машин дэлбэрч дараа нь буудалцаан болжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын ярьснаар машин дотор нь тэсрэх бөмбөг тавьсан гэнэ. Дэлбэрэлтийн улмаас парламентын хоёр гишүүн шархадсан байна. Харин байшин дотор байсан гишүүдийг яаралтай гаргаж аюулгүй газар аваачжээ.   

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

И.Чинаватыг саатуулав

Пүрэв гаригт төрийн эргэлт хийсэн Тайландын цэргийн засаг  ерөнхий сайд асан Йинглак Чинаватыг барин саатуулсан тухай Reuters агентлаг армийн төлөөлөгчийн хэлснийг  дамжуулжээ.

Үүний өмнө баасан гаригт Йинглак Чинават цэргийн засгийн тушаалын дагуу хуурай замын штабт очсон байв. Цэргийнхний тушаалын дагуу мөн 140 орчим улстөрч  штабт очих ёстой болжээ.

Таиландын арми тавдугаар сарын 20-нд  тус оронд цэргийн онцгой дэглэм тогтоосон юм. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан тасрахгүй байгаа учраас гэсэн шалтгаанаар цэргийнхэн засгийг аван эмх замбараагүй байдал хэвэндээ ортол цэргийн дэглэм тогтоосноо зарлаад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

В.Путин Украины сонгуулийн дүнг хүндэтгэнэ гэлээ

Маргааш болох Украины ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүндэтгэх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Түүний шинэ байр суурь нь цаашид байдлыг хурцатгахаас зайлсхийхийг хүсч байгааг нь харууллаа.

Ерөнхийлөгч В.Путин Украины түр засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандаж, энэ сонгуулийг хууль ёсных гэдэгт эргэлзэж байсан юм.

Тэрбээр өчигдөр “Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум”-ын үеэр үг хэлснийхээ дараа оролцогчдын асуултад хариулсан байна.

Хэрвээ зүүн нутагт нь Оросыг дэмжигч босогчид болон засгийн газрын хүчнүүдийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байвал Украин улсад бүрэн хэмжээний иргэний дайн үүсч болзошгүй гэж В.Путин хэлэв.

Украины өмнөд нутгийн Крымын бүсийг бүрэлдэхүүндээ авсантай холбоотойгоор ОХУ-д АНУ болон Европын Холбооны авч буй хориг арга хэмжээний тухай тэрбээр мөн хөнджээ.

В.Путины үзэж буйгаар, хориг арга хэмжээнүүд нь Өрнөдийн улсуудад сөргөөр нөлөөлөх аж.