Categories
гадаад мэдээ

А.Меркель найм дахь удаагаа тэргүүлжээ

“Форбес” сэтгүүлээс 2004 оноос эхлэн жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг гаргаж ирсэн. Өнгөрсөн жил тэргүүн байрт жагсч байсан ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель энэ удаад ч байраа хадгалан үлджээ. Тэрбээр энэхүү жагсаалтыг гаргасан цагаас нийт есөн удаа нэр нь бичигдсэн бөгөөд наймд нь дандаа тэргүүлж байв. 

2010 онд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама түүний өмнө гарч байсан удаатай. Харин энэ удаагийн жагсаалтад М.Обама наймдугаарт бичигджээ. Форбес сэтгүүлийн  жагсаалтаар хоёрдугаарт АНУ-ын Төв банкийг удирдаж байсан Ж.Йеллен орсон бол удаахь байранд “Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтсийн гэргий Мелинда Гейтс оржээ. Энэхүү жагсаалтад есөн төрийн  тэргүүн, 28 корпорацийн удирдагч, мөн 81 тэрбум ам.доллараас дээш хөрөнгөтэй 13 тэрбумтан эмэгтэй багтсан байна. Хамгийн залуу нь Леди Гага (28 нас) 67 дугаарт бичигдсэн бол хамгийн өндөр настай нь Их Британийн хатан хаан Элизабета II. Өдгөө тэрбээр 88 настай бөгөөд жагсаалтын  35 дугаарт багтжээ. Нийт 250 нэр дэвшигчдээс найман шалгуураар шалгаруулдаг уламжлалтай юм байна. Ингэхдээ тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, хэвлэлд хэдэн удаа гарсан байдал болон өөрийн салбартаа хэр нөлөөтэй зэргийг гол шалгуураа болгодог байна. 

Д.Цэрэндолгор

Categories
гадаад мэдээ

Африкт хүүхдийн гэрлэлтийг хориглоно

Африкт хүүхдийг гэрлүүлэх явдлыг таслан зогсоохоор нэлээд өргөн хүрээг хамарсан кампанит ажлыг өрнүүлээд байна. Африкин Холбооноос санаачлан зохион байгуулж буй ажлыг удирдах төв нь Эфиопийн нийслэл Аддис-Абебед байрлах гэнэ. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Африкт насанд хүрээгүй гурван эмэгтэй хүүхдийн нэгийг нь албан хүчээр гэрлүүлдэг аж. Одоогийн байдлаар насанд хүрээгүй байж гэрлэсэн охидын тоо 17 саяд хүрээд байна. 

Categories
гадаад мэдээ

Хятадын өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр өглөө Хятадын өмнөд нутаг буюу Юнань мужийн Пинюань хэмээх газар Рихтерийн шаталбараар 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мьянмартай хил задгадаг тус нутаг нь 46 сая  оршин суугчтай бөгөөд газар хөдлөлтийн төв нь  10 км-ийн гүнд байсан гэнэ. Чухам ямар хэмжээний хохирол учруулсан талаар тодорхой мэдээлэл одоогоор алга.

Categories
гадаад мэдээ

Украин хийн өрөө зургадугаар сар гэхэд төлж эхлэх нь бололтой

 Орос Украин хоёр хийн өрийн хэсгийг  барагдуулах талаар тохиролцсон гэнэ. Энэ талаар  ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак  Берлинд хийгдсэн Орос, Украин Европын холбооны хэлэлцээрийн дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 2.5 тэрбум долларын өр төлөгдөж магадгүй гэнэ. Оросын тал хийн өр төлөгдөж,  үнийн талаар тохиролцож чадвал урьдчилсан төлбөрийн системийг Украинд хэрэглэхгүй байх боломжтой гэж салбарын сайд нь онцолжээ. Украины Эрчим хүчний сайд Юрий Проданын мэдэгдэж байгаагаар бол хэлэлцээр дээр тодорхой тохиролцоо хийгдээгүй аж. Украин мянган шоо метр хийг 268 доллараар авах хүсэлтэй байгаа гэнэ. Оросыг Стокгольмын даван заалдах шүүхэд өгнө гэсэн Украйны байр суурь хэвээрээ байгаа бололтой. Европын Эрчим хүчний комиссар Гюнтер Эттингерийн хувьд Украин тавдугаар сарын 29 ба зургадугаар сарын 7-нд хоёр шилжүүлэгээр  хийн өрийн хэсгийг төлнө гэж үзэж байна.  

Categories
гадаад мэдээ

Тайландын хямралаас болж 400 гаруй жуулчин дайжжээ

Тайландад  цэргийнхэн улсын эрх мэдлийг гартаа аваад байгаа.  Энэ хямралаас болж Тайландын эдийн засаг энэ оны эхний хагаст 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Тайландаас 400 мянга орчим жуулчин дайжиж, цэргийн дэглэм тогтоосноос хойш визээ цуцлах үзэгдэл огцом нэмэгдсэн байна. Тайландын Аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр өнгөрсөн нэгээс дөрөвдүгээр сарын хооронд жуулчдын тоо таван хувиар буурсан аж.  Цэргийн эргэлт гарснаар энэ тавдугаар сард жуулчдын тоо 10-12 хувиар буурах төлөвтэй байна. Аялал жуулчлалын салбар Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувийг бүрдүүлдэг  юм. Өнгөрсөн онд гэхэл энэ салбараасаа 35 тэрбум орчим ам.долларын ашиг олсон гэнэ. Тайландад ирдэг жуулчдын дөрөвний нэгийг Хятад улсын иргэд эзэлдэг байна. Гэвч  улс төрийн хямралаас  нь болж хятадууд бусад орны жуулчдаас илүүтэй визээ цуцлах болж жуулчдын  тоо  19 орчим хувиар буурчээ. 

Categories
гадаад мэдээ

АНУ “Сониуч” роботоо цөмийн хөдөлгүүрээр тоногложээ

Цөмийн технологийг ашигласан жишээнүүд өчнөөнөөрөө бий.  АНУ  гэхэд л  “Сониуч” нэртэй роботоо цөмийн хөдөлгүүрээр тоногложээ. Мөн Марс гаригийн уулын чулуулгын химийн элементийг тогтооход альфа цацрагийг ашигласан байдаг аж. Утаа мэдрэгчид өргөн ашигладаг америци-241 үүсгүүр гэхэд л бага хэмжээний альфа цацраг ялгаруулдаг байна. Ингэснээр утаа мэдрэх чадвар нь өндөр байдаг байна. Мөн дэлхийн нийт эрчим хүчний 15 хувийн цөмийн цахилгаан станц үйлдвэрлэдэг гэсэн статистик бий. Дэлхий болон нарны аймгийн судалгаа болон үлэг гүрвэлийн ясыг судалж насыг нь тодорхойлоход ч цөмийн технологийг ашиглаж байна. Тэрчлэн цөмийн технологид суурилсан багажаар модны насжилт, өвчлөлт, эртний чулуун дурсгалт зүйлийн насыг тогтоох боломжтой аж. 

Categories
гадаад мэдээ

Сальвадор Далийн зураг гэдгийг рентген туяагаар баталжээ

26 жилийн өмнө Испанийн эртний эдлэлийн дэлгүүрээс олсон 200 ам.доллараар худалдаж авсан уран зураг Сальвадор Далийн бүтээл болохыг шинжээчид тогтоожээ. Энэ зураг алдарт зураачийн анхны сюрреалист бүтээл гэнэ. Уран зураг шинжээчид энэ зургийг анхнаас нь ингэж таамаглаж байсан ч батлах баримт олохгүй байж. Рентген туяагаар шинжилсэний үр дүнд алдарт зураачийнх гэдгийг эргэлзээгүй баталжээ. Зурган дээрх гарын үсэг нь зураачийн хориод онд ашиглаж байсан гарын үсэгтэй нь таарсан байна. 

Categories
гадаад мэдээ

Гээсэн түрийвчийг эзэнд нь өгсөн цагдааг ажлаас нь халжээ

Өнөөдөр БНСУ-ын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас иргэний гээгдүүлсэн түрийвчийг олж өгөөд, баярласан сэтгэлийн бэлэг болгон өгсөн 50 мянга воныг авсан цагдаагийн ажилтан Кимийг ажлаас нь халлаа гэж мэдээлжээ.
Цагдаа Ким өнгөрсөн сарын 15-ны өдөр гудамжинд гээгдүүлсэн иргэний үнэмлэх, банкны карт гэх мэт бичиг баримт, мөнгө бүхий түрийвч олсон даруй эзэнтэй нь холбоо барьжээ. Улмаар түрийвчийг эзэнд нь хүлээлгэн өгч, өөрийг нь бага зэрэг урамшуулах тухай хэлсэн аж. Түрийвчний эзэн тэр даруй зөвшөөрөн 50 мянган воноор урамшуулсан байна.
Гэвч тэрээр цагдаагийн ажилтанг мөнгөөр шагнахыг эхэлж санаачилсан, миний хувьд 30 мянган воноор урамшуулах хүсэлтэй байсан хэмээн гомдол гаргажээ. Цагдаагийн байгууллага энэхүү гомдлыг хүлээн авч, сайхь цагдааг иргэдээс мөнгөн урамшуулал нэхсэн хэмээн үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд тангарагаа өргөлөө

Энэтхэгт болсон парламентын сонгуулиар тус улсын Бхаратия Жанат нам ялалт байгуулсан билээ. Тус намын тэргүүн Нарендра Мори Энэтхэгийн Засгийн газрын тэргүүнээр томилогдсон юм. Түүний тангараг өргөх ёслол  өнөөдөр Дели хотноо болж,  албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд гадаад улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд уригдан оролцсон юм. Пакистаны Ерөнхий сайд Нарвиз Шариф уг ёслолд оролцсон нь олны анхаарлыг нэлээд татлаа. Учир нь Энэтхэг Пакистаны харилцаа сүүлийн хэдэн арван жилийн туршид  ээдрээтэй байгаа билээ. Харин энэ удаад хоёр улсын Засгийн газрыг тэргүүнүүд хэлэлцээ хийх юм.

Categories
гадаад мэдээ

Малайзын эрх баригчид MH370 онгоцны мэдээллийг ил болгов

ªíãºðñºí ãóðàâäóãààð ñàðûí 8-íû ºäºð îð ñóðàãã¿é àëãà áîëñîí îíãîöûã Ýíýòõýãèéí äàëàéä ñ¿éðñýí ãýæ ¿çýõ áîëñîí øàëòãààíàà Ìàëàéçûí ýðõ áàðèã÷èä îëîí íèéòýä äýëãýëýý. Õàéãóóëûí àæëûí ÿâöàä àâñàí õèéìýë äàãóóëûí çóðàã áîëîí áóñàä ìýäýýëëèéã çîð÷èã÷äûí àð ãýðèéíõýíä èë áîëãîñîí áàéíà. 47 óã õóóäàñ óã ìàòåðèàë íü Èõ Áðèòàíèéí “Èììàðñàò” êîìïàíèéí õàéãóóëûí ìýäýýëýë àæýý. 239 çîð÷èã÷òîé îíãîöíû ñýãèéã ºíººã õ¿ðòýë îëæ ÷àäààã¿é, Ýíýòõýãèéí äàëàéä õàéãóóë ¿ðãýëæèëæ áàéíà.