Categories
гадаад мэдээ

Бангкок хотын хамгаалалтыг чангатгав

Тайландад олон сар үргэлжилсэн улс төрийн зөрчил, хямралын эцэст арми төрийн эргэлт хийж, бүх эрхийг гартаа авсан билээ. Тайландын армийн дарга Прают Чан-Оча цэргийн дэглэмээр улс орондоо тогтвортой байдлыг эргүүлэн  тогтоохоо мэдэгдсэн юм. Гэвч цэргийн дэглэмийг эсэргүүцэгчид армийн эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулсаар байна. Өчигдөр гэхэд Тайландын нийслэл Бангкок  хотноо армийн эсрэг эсэргүүцлийн жагсаал болсныг олон мянган цэрэг, цагдаагийн хүчээр тараажээ. Жагсагчид хууль хяналтынхны эсрэг эсэргүүцэл үзүүлээгүй учир тэдний хооронд мөргөлдөөн гараагүй аж. Тайландын арми ням гаригт Бангкок хотноо 5700 орчим цэрэг, цагдаагаар хэв журам тогтоох арга хэмжээ авч, зарим их дэлгүүр, зах, метро, галт тэрэгний чиглэлийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
 Тайландын арми төрийн эргэлт хийснээс хойш экс Ерөнхий сайд Йинглак Шинаватра, түр Ерөнхий сайд Ниваттхумронг Бунсонгпайсан тэргүүтэй олон зуун улстөрчдийг дуудан байцааж, хилийн дээс алхахыг хориглосон юм. Түүнчлэн армийн дарга Прают Чан-Оча Тайландад тогтвортой байдал бүрэн тогтох хүртэл жилийн дотор ямар нэгэн сонгууль явуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Нарны зайгаар ажилладаг онгоцыг туршина

Өнөөдөр Швейцарьт анх удаагаа нарны эрчим хүчээр ажилладаг онгоцыг турших гэж байна. “Solar Impuls 2“ нэртэй шинэ онгоц нь аэроплантай нэлээд төстэй бөгөөд хэмжээний хувьд арай том аж. Энэ онгоц  өнгөрсөн жил нэлээд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Америкийн зүүн нутгаас баруун нутаг хүртэл зогсолтгүй буюу 26 цаг зогсолтгүйгээр ниссэн байна. Мөн энэ онгоцы “Боинг 747” онгоцоос том далавчтай, гэхдээ ердөө 2,3 тонн жинтэй гэнэ.

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

В.Кличко саналыг дахин тоолохыг дэмжив

Өнгөрсөн сарын сүүлээр Украины Ерөнхийлөгчийн болон Киев хотын даргын сонгууль болж өнгөрсөн билээ. Сонгуулийн дүнгээр нийслэл хотын захирагчаар боксын дэлхийн аварга В.Кличко сонгогдсон билээ. Гэвч саналын хуудсыг тоолоход будлиан гарсан хэмээн нэлээд хэл ам гарч байгаа. Тиймээс  Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов саналын хуудсыг дахин тоолох нь зүйтэй хэмээн мэдэгдсэн байна. Энэ саналыг Киев хотын даргад өрсөлдсөн В.Кличко ч дэмжиж байгаа өчигдөр илэрхийлжээ. 

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Хунтайж удам залгах үртэй болно

Монакогийн хунтайж Альберт II-ийн эхнэр, гүнж  Шарлен Уитсток давхар биетэй болсноо мэдэгдлээ. Тэрээр энэ оны сүүлчээр амаржих юм байна. Гүнж Шарлены хувьд анхны хүүхэд нь бол хунтайж урьд нь хоёр өөр эмэгтэйгээс хоёр хүүхэдтэй аж. Монакогийн гүнж  1978 онд Зимбабвед мэндэлж, Өмнөд Африкт амьдарч байсан юм. ӨАБНУ-ын усанд сэлэлтийн аварга тэрбээр хунтайж Альберттай 2000 онд танилцсан билээ. Тухайн үед улсаа төлөөлөн олон улсын усанд сэлэлтийн тэмцээнд амжилттай оролцон түрүүлж байсан гэдэг. Шарлен олимпийн тэмцээнд оролцож тавдугаар байр эзэлж байжээ. Альберт, Шарлен хоёр танилцсанаасаа зургаан жилийн дараа дотнын харилцаатай болсон. 2011 онд гэр бүлээ батлуулсан юм. Тэр үед Монакогийн хунтайж 53, Шарлен 33 настай байжээ. Хунтайж Альберт II залуугаасаа нийгмийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тэрээр 30 нас хүрээгүй байхдаа Олон улсын Олимпийн хорооны гишүүн болж байсан төдийгүй хойд туйлд хүрсэн анхны хунтайж гэгддэг. Удаан хугацаанд эхнэргүй явсан түүний хувийн амьдралын талаар янз бүрээр ярьдаг. Эх Грейс Келли нь Холливудын од байсан тул Монакогийн хаан Альберт кино од бүсгүйчүүдэд тун таатай ханддаг гэнэ. Тэрээр нэгэн цагт Брук Шилдс, Шэрон Стоун, Гвинет Пэлтроу нартай холбогдож байсан төдийгүй нэрт загвар зохион бүтээгч Наоми Кэмпбелл, Клаудия Шиффер нартай найзалж байжээ. Хунтайж Альберт нэг бус удаа хэрэгт холбогдож байсан гэнэ. Тухайлбал, 2004 онд түүний үерхэж байсан Голландын загвар өмсөгч бүсгүй өөрийг нь хүчингийн хэрэгт буруутгасан юм. Гэвч нотлох баримт олдоогүйгээс хэргийг хаасан гэдэг.

Categories
гадаад мэдээ

Сонгууль болтол түр засаг байгуулахаа мэдэгдэв

Тайландын цэргийн Засгийн газрын үүрэг гүйцэтгэгч Прают Чан-Оча санхүүгийн шинэ жил эхэлтэл тус оронд түр Засгийн газар байгуулна гэдгээр мэдэгдлээ. Парламентын сонгуулийг 14-15 сарын хуацаанд явуулах тухайгаа эрхэм генерал ард түмэндээ хандаж хэлсэн байна.  Түүний хэлснээр,  улс оронд нь улс төр, эдийн засаг,  нийгмийн шаардлагатай шинэчлэл явагдсаны дараа сонгууль болно гэлээ. Шинэчлэлд 14-15 сар хэрэгтэй гэнэ.  Чан-Оча иргэддээ хандан цэргийнхний эсрэг ажиллагаанд оролцохгүй байхыг уриаллаа. Өмнөх сөргөлдөөний үеэр бид хэтэрхий цаг алдсан гэж тэр хэлжээ.  
 Ойрын 2-3 сарын дотор цэргийнхэн улс орондоо тайван байдлыг тогтоох бөгөөд цэргийн дэглэмийн үеэр цэргийнхэн хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийнхнийг баривчлан их хэмжээний буу зэвсгийг хураасан гэж генерал мэдэгдэв.
 Дараагийн шат нь жил орчим хугацаанд үргэлжлэх бөгөөд тэр хүртэл түр Үндсэн хууль болон түр Засгийн газар байгуулна гэлээ. “Эхлээд улс орон. Дараа нь ардчилал. Бидэнд цаг өгөх хэрэгтэй. Бүхнийг дуусгасны дараа бид цэргийн үүрэгтээ эргэн орно” гэж Прают Чан-Оча хэлэв. Байдал сайжрангуут амралтын бүсүүдэд хөл хоригийг цуцлана гэж тэр  амлав.
 Прают Чан-Оча цэргийн эргэлт хийснийг тавдугаар сарын 22-нд зарласан ба Үндсэн хуулийн үйлчилгээг зогсоогоод байна.

Categories
гадаад мэдээ

Их Британи Европын холбооноос гарна хэмээн анхааруулав

Европын парламентын сонгууль өнгөрсөн долоо хоногт өндөрлөж санал хураалтын дүн гарсан билээ. Харин сүүлийн өдрүүдэд Европын комиссын тэргүүнд хэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Люксембургийн улстөрч Жан-Клод Юнкерийг уг албанд дэвшүүлж түүнийг ХБНГУ-ын канцлер А.Меркель маш ихээр дэмжиж байгаа билээ. Гэвч үүнийг тус холбооны зарим гишүүд эсэргүүцжээ. Хэрвээ Жан-Клод Юнкерийг уг албанд томилох юм бол Европын холбооноос гарна хэмээн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт Европын комиссын тэргүүнийг томилох  асуудлыг хэлэлцэх үеэр Д.Камерон ийнхүү мэдэгджээ. Их Британийн Засгийн газрын тэргүүн  яагаад эсэргүүцэж байгаагаа тайлбарлахдаа “1980-аад оны үеийн үзэл бодлоосоо салаагүй энэ хүн ирээдүйн таван жилд тулгарах асуудлыг шийдвэрлэх чадваргүй” гэжээ. Хэрвээ Жан-Клод Юнкерийг уг албанд томилох юм бол Их Британийн Засгийн газрын үйл ажиллагааг тогтворгүй болгоод зогсохгүй олон орон Европын Холбооноос гаргахад хүргэнэ гэдгийг ч хэлсэн байна. Түүнээс гадна ирэх жил Их Британид болох  паралментын сонгуульд Д.Кэмероны тэргүүлдэг Консерватив нам ялалт байгуулбаас  Европын Холбооноос гарах асуудлаар ард иргэдийнхээ дунд бүх нийтийн санал асуулгыг явуулах гэнэ.
Өнгөрсөн тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд явагдаж Европын парламентын сонгууль болж барууны төвч, социалист болон либерал үзлийг баримталдаг намууд олонх суудлыг авсан. Люксембургийн улстөрч Жан-Клод Юнкерийн тэргүүлдэг Европын ардын нам хамгийн олон санал аваад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Жоли том хүүгийнхээ найз охинтой уулзжээ

 Нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын том хүү Мэддокс найз охиноо ээжтэйгээ танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. ыб Өдгөө 12 настай хүү  Британи охинтой үерхэж байгаа юм. Анжелина хүүгийнхээ харьцааг дэмжиж байгаа бөгөөд Мэддоксыг зөв сонголт хийж чаддаг гэж хэвлэлийхэнд магтжээ. ыб Тэрбээр “Би Мэддоксыг ичээмээргүй байна. Гэхдээ тэр маш сайн охин юм билээ. Бид уулзсан. Тэр Англид амьдардаг” гэжээ. Хүүхдүүд нь хэрхэн харилцдаг тухай сэтгүүлчид асуутал Анжелина “Бид Их Британид аль болох ойр ойрхон очдог. Тэр бол их сайн охин, жинхэнэ хатагтай. Тэгэхээр надад аз дайрсан хэрэг болов уу” гэж хэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Сахалтай Барби худалдаанд гарчээ

2014 оны “Eurovision” наадмын ялагч Кончита Вурст гэх трансжендер оролцогчийн дүр төрх дэлхийн дахинаа алдартнуудаас дутахааргүй брэнд болсоор байна.

Түүний хөрөгтэй хиамыг Германы хүнсний “OE24” гэх дэлгүүрийн өргөн хэрэглээнд нэвтрүүлж байсан бол энэ удаад түүнтэй адил “Барби”-г АНУ-ын “Child Barbie” үйлвэр үйлдвэрлэж өнөөдрөөс эхэлж худалдаан гаргаж эхэлжээ. Энэ тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг сахалтай барби 24 ам.долларын үнэтэй аж.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн царай муутай хүүхэн

Америкийн иргэн Элизабетт гэгч энэ бүсгүй Интернэтээр явуулсан санал асуулгаар манай дэлхийн хамгийн царай муутай эмэгтэйгээр тодорчээ. 1989 онд түүнийг төрсөний дараахан  маш аймшигт өвчинд нэрвэгдсэн болохыг эмч нар тогтоосон юм. Нэр ч байхгүй уг өвчинд манай дэлхий дээр ердөө гурван өвдсөн бөгөөд таргалдаггүй онцлогтой аж. Учир нь бие нь өөх тос тогтоодоггүй гэнэ. Элизабет бүсгүй өдөрт 5000 калори агуулсан хоол иддэг боловч тус болдоггүй юм байна.

Элизабет  өөрийнхөө амьдралын тухай кино хийлгэхээр шийджээ. Тиймээс Интернэтээр 200 мянган ам.долларын хандив цуглуулжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Жизель “World cup”-т төрийн дуулал дуулна

Бразилийн супер модель, сахиусан тэнгэр Жизель Бундхен эх орондоо зохион байгууллагдаж буй “World cup”-ийн нүүр царайгаар тодорчээ. Нийслэл Рео Де Женерод түүний зурагтай зар сурталчилгаанууд хаа сайгүй байршиж эхэлсэн байна. Жизель “World cup”-ийн нээлтийн арга хэмжээний үеэр хөлбөмбөгийн амьд домог Пелетэй хамт цэнгэлдэхэд орж ирэхээс гадна хүүхдийн хоортой төрийн дуулал дуулах гэнэ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Бразилийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, баг тамирчдадаа амжилт хүссэн билээ. Жизель “World cup”-ийг эсэргүүцэж буй хүмүүст “Бид бразилчууд. Дэлхийн энх тайвны төлөө зохион байгууллагдаж байгаа энэ сайхан тэмцээнийг бүү оролдооч. Ингэж тэмцсэний оронд эх орныхоо баг тамирчдыг дэмжиж, тэдэнд урам хайрлаач” гэж жиргэжээ.