Categories
гадаад мэдээ

Украйнд 49 цэргийн албан хаагч амь үрэгдлээ

Өнгөрөгч шөнө зүүн өмнөд
Украйны салан тусгаарлагчид Луганск хотын ойролцоо тээврийн ИЛ-76 онгоцыг
буудан сөнөөжээ. Reuters агентлагын мэдээлснээр энэ онгоцонд ээлж солигдох
үүрэгтэй десантын 40 цэргийн албан хаагч, онгоцны есөн ажилтан гээд нийтдээ 49
хүн нисч явсан байна. Хожим нь энэ мэдээг Украйны ерөнхий прокурор баталсан
бөгөөд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн гэмт этгээдүүдийг
илрүүлэн устгах болно гэлээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч долоон сайдаа огцруулав

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе Засгийн газрынхаа долоон сайдыг халж, сэлгээ хийсэн байна. Тэрээр төрийн эрхэнд гараад жил гаруй болж байгаа ч анх удаа ийнхүү бүтцийн шинэчлэл явуулжээ. “Ренхап” агентлагийн мэдээлс­­нээр энэ нь  “Севоль” хөлөг онгоц осолдсонтой хол­­боо­­той гэв. Өнгөрсөн дөрөв­­дүгээр сард онгоцны ослоор 300 орчим зорчигч амиа алдсан. Пак Гын Хе улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын зэрэг сал­барын сайдуудаа сольжээ. Харин ажиглагчдын үзэж буй­гаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүн ард иргэдээ Засгийн газарт итгэх итгэлийг нь сэргээх гэсэн оролдлого юм гэв.

Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгос сүйрсэн “Севоль” хөлөг онгоцны эзэн Ю Бен Уныг эрэн сурвалжилж байна. Зургадугаар сарын 10-нд хөлөг онгоцны багийн 15 гишүү­нийг шүүх хурал болсон билээ. Багийн гишүүдийг ажил үүрэг­тээ хайнга хандсан нь осол гаргасан. Мөн тэнгисийн эрх зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Сануулахад, өнгөрсөн дөрөв­дүгээр сарын 16-нд “Севоль” хөлөг онгоц Солон­госын хойгийн эргээс холгүй газарт живсэн. Албан ёсоор 291 хүн нас барсан бол 13 хүн сураггүй байгаа юм. Хөлөг осолдсонтой холбогдуулан 20 орчим хүнийг саатуулсан. Тэдний дунд онгоцны багийн гишүүд байгаа аж. Хөлгийн ахмад болон гурван туслахад нь санаатай бус үйлдлээр аллага үйлдсэн хэмээн буруут­гаж, бүх насаар нь хорих ял ногдуулсан. Харин үлдсэн гэмт этгээдүүдийг ажил үүрэгтээ хайнга ханд­сан гэж үзжээ. Эмгэнэлт явдал гарсны дараа Өмнөд Солон­госын Ерөнхий сайд Чон Хон Вон албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн. Учир нь ард иргэдийн зүгээс түүнийг ослын талаар дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэв. Харин энэ сарын 10-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнээрээ сэтгүүлч асан Мун Чан Гыкийг нэр дэвшүүлэхээр парламентад өргөн барьжээ.

Categories
гадаад мэдээ

А.Жолигийн хэлсэн үг хятадуудыг бухимдуулав

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн Хятадад хийж байгаа айлчлал нэлээд хэл ам дагуулаад байна. Тэрээр “Maleficent” үлгэрийн киноныхоо нээлтэд оролцохоор очсон аж. Гэтэл хэвлэлийн бага хурлын үеэр А.Жоли Тайванийг БНХАУ-ын нэгэн хэсэг гэж үзэхгүй байгаа хэмээн хэлсэн нь хятадуудыг ихэд бухимдуулжээ. Түүнээс сэтгүүлч Хятадын ямар кино таалагддаг тухай асуухад нэрт жүжигчин “Эн Лигийн хийсэн кинонд дуртай. Түүнийг хятад хүн гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Энг Ли бол Тайванийн иргэн” хэмээн хариулжээ. 

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
гадаад мэдээ

ДАШТ эхлэхийн өмнөхөн эмх замбараагүй байдал үүсчээ

Өчигдөр Бразилийн Сан-Паулу хотод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Нээлтийн ажиллагаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа эсэргүүцлийн цуглаан болжээ. Энэ үеэр цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээллээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд нулмис асгаруулагч хий, чимээ гаргагч гар бөмбөг зэргийг ашиглан цугларсан хүмүүсийг тараажээ. Энэ үеэр таван хүн гэмтэж бэртсэний нэг нь CNN-ийн сурважлагч байсан гэнэ. 

Бразилийн эрх баригчдын үйл ажиллагаанд бухимдсан иргэд эсэргүүцэлээ илэрхийлэхээр гудамжинд жагссан байна. 

Categories
гадаад мэдээ

Харрисон Форд кино зураг авалтын үеэр бэртжээ

Холливудын нэрт жүжигчин Харрисон Форд “Оддын дайн VII” киноны зураг авалтын үеэр бэртжээ. Өвдгөө гэмтээсэн түүнийг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэсэн тухай мэдээллээ. Зураг авалт Лондон хотын ойролцоо болж байсан бөгөөд Х.Фордын хөлөн  дээр төмөр хаалга унасан гэнэ. Гэхдээ энэ нь  кино зураг авалтын явцад нөлөөлөхгүй хэмээн мэдэгдэв. Харин нэрт жүжигчний бие төлөөлөгчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. 

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Леонардо ди Каприо хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзнэ

Холливудын нэгт жүжигчин Леонардо ди Каприо Бразилд эхлээд буй хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтийн ажиллагааг үзэх гэнэ. Тэрээр хамгийн эхнийх болох Бразилийн, Хорватийн шигшээ багын тоглолтыг сонирхох юм байна. Холливудын нэрт жүжигчин маань Рио-де-Жанейро хотноо найзынхаа хамт очсон “Манчестер Сити” усан онгоцон дээр байж  хөлбөмбөгийн тэмцээнүүдийг үзэх гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Зургаан настай охин сургуульдаа мансууруулах бодис авчирчээ

АНУ-ын Филадельфи хотын нэгэн сургуулийн сурагч болох зургаан настай охин сургуульдаа 11 уут героин авчирсан байна. Мансууруулах бодис авчирсныг  багш нь мэдэж цагдаа дууджээ. Хууль сахиулах байгууллагын ажилтны ярьснаар хоёр уут кокаиныг онгойлгосон байсан бөгөөд хүүхдийн шүдний оргарсан байсан гэнэ. Удалгүй бяцхан охины гэдэс нь өвдсөн тул цагдаа нар тэдний ангийн 20 хүүхдийг эмнэлэгт яаралтай аваачиж шинжилгээ хийлгүүлжээ. Сурагчдын эрүүл мэндэд ямар нэгэн аюул учраагүй болох нь тогтоогдсоны дараа хүүхдүүдийн эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн юм. Харин охины ээж болон найз залууг мансууруулах бодис хадгалсан, хүүхдийн аминд насанд аюул учруулах шахсан хэргээр буруутгаад байгаа юм.

Ю.Дэлгэрмаа

Categories
гадаад мэдээ

Нейросайнсын олон улсын ахндугаар чуулган болно

Хүний насыг уртасгах, сансарт уураг тархийг хамгаалах, хиймэл оюун ухаан бүтээх зэрэг шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд нь Нейросайнсын шинжлэх ухааны хөгжлйин үр дүн юм. Уг шинжлэх ухаан нь дэлхийд 1960-аад онд байгуулагдсан бол одоо 2014 онд “Монголын Нейросайнсын Нийгэмлэг” албан ёсоор үүсгэн байгуулагдлаа.

АШУИС, СЭМҮТ-тэй хамтран Нейросайнсын шинжлэх ухаан Монголд албан ёсоор үүсгэн байгуулагдсан талаар мэдээлэв.

Хэвлэлйин хурлыг МУИС-ийн математикч багш А.Ганбат, Анагаах шинжлэх ухааны доктор Л.Энхсайхан, Л.Баттүвшин, Б.Дамдинсүрэн, Швед улсын профессор Mark Gilbert  нар удирдан зохион байгууллаа.

Нейросайнсын шинжлэх ухаан нь хүний тархи, мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний зохион байгуулалтыг судалдаг олон салбар шинжлэх ухааны огтлолцол юм.

 Тэд хэлэхдээ “Уг шинжлэх ухаан Монгол улсад нэвтэрснээр одоохондоо эмчлэх боломжгүй байгаа олон өвчний шалтгааныг олж болно” гэж мэдэгдсэн юм.

Тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд  техникийн хэрэгсэл, гадаад улсын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар тэд бас онцолсон.

Маргааш Баасан гарагт Улаанбаатар хотноо АШУҮИС,СЭМҮТ-тэй хамтран “Нейросайнсын олон улсын анхдугаар чуулган”-ыг АШУҮИС-ын эрдмийн өргөөнд зохион байгуулах бөгөөд Швед улсын Каролинска институтын нэрт профессор Mark Gilbert ирж лекц уншихаар болсон байна.

Categories
гадаад мэдээ

П.Мушарафыг гадаадад зорчихыг нь зөвшөөрөв

Эх орноосоо урвасан гэх хэргээр буруутгагдаад байсан Пакистаны Ерөнхийлөгч асан, генерал Первез Мушараф хилийн дээс алхах боломжтой болжээ. Тус улсын  Синд мужийн шүүхээс пүрэв гаригт түүний Нэгдсэн Эмират Улсад амьдарч буй өвчтэй эхийгээ эргэх хүсэлтийг авч хэлэлцсэн байна. Шүүхийн шийдвэрээр гадаад руу зорчихыг хориглох хүмүүсийн жагсаалтаас нэрийг нь хасахаар болжээ. 2013 оны хавар Пакистаны Гадаад хэргийн яам түүнийг уг жагсаалтад албан ёсоор оруулсан юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард П.Мушараф дээрх хүсэлтийг гаргасан ч тус улсын шүүхээс уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулаад байсан аж. Ямартаа ч Пакистаны Засгийн газар Синд мужийн шүүхээс түүнийг хилийн чанад руу явах зөвшөөрлийг нь болиулж болох гэнэ. Тэд 15 хоногийн дотор Дээд шүүхдээ зарга мэдүүлж болох аж.  

Дашрамд дурдахад, генерал П.Мушарафыг Пакистанд 2007 онд |болсон үймээний үеэр онц байдал зарлаж, Дээд шүүхийн хоёр ч шүүгчийг үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан хэмээн буруутгасан. Тэрээр эл үйлдлээрээ эх орноосоо урвасан  гэж тус улсын шүүх үзсэн юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд ялын дээд хэмжээ эсвэл бүх насаар нь  хорих ял оноож магадгүй аж. 

Д.Цэрэндолгор

Categories
гадаад мэдээ

Дэлхийн аваргын үеэр 7 хотод жагсаал болох нь

Хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр
Бразилын долоон хотод жагсаал болж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж
байна. ДАШТ-ий нээлт болох Сан-Пауло хотын зүүн хэсэгт нээлтийн өдрийн өглөөний
10:00 цагаас ДАШТ-ыг эсэргүүцсэн нийгмийн хөдөлгөөнүүдийн нэгдсэн жагсаал болох
төлөвтэй байна. Жагсаалд гурван мянга орчим хүн оролцох бөгөөд тэмцээний нээлт
болох Коринтианс цэнгэлдэх хүрээлэнг чиглэн гудамжаар жагсах аж. Түүнчлэн тус
өдрийн 14:00 цагт нийгмийн ядуу давхаргын толгойлсон жагсаал болох юм. Үүнээс
гадна нийслэл Бразилиа, Белу-Оризонти, Форталеза, Ресифи, Порту-Алегри,
Рио-де-Жанейро хотод ДАШТ-ий нээлтийн өдөр жагсаал болох бололтой.