Categories
гадаад мэдээ

Хятад Их Британитай 24 тэрбум ам.долларын гэрээ үзэглэв

Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян гурван өдрийн албан ёсны айлчлалаар Их Британид ирээд буй юм. Ли Кэцяний Лондон дахь айлчлалын үеэр Хятад, Их Британийн эрчим хүч, санхүүгийн салбарынхан нийт 24 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Үүнд: Их Британийн газрын тосны “British Petroleum” компани Хятадын газрын тосны улсын компани (CNOOC)-нд 2019 оноос 20 жилийн хугацаатай шахсан байгалийн хий нийлүүлэх 20 орчим тэрбум ам.долларын гэрээ үзэглэжээ. Түүнчлэн эрчим хүч, нефть  химийн “Shell” групп (CNOOC) компанитай стратегийн харилцаа холбоогоо хүчирхэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж Хятадын хоёр том банктай юанийн оффшор худалдааг дэмжих гэрээ байгуулжээ. Их Британи нь Европын холбоон дахь Хятадын гурав дахь том худалдааны хамтрагч бөгөөд хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 70 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Хятадын Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Их Британийн Засгийн газрын тэргүүн Дэвид Камеронтой хоёр орны дипломат, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр хэлэлцэж, Хятад улсын талаарх буруу ойлголт, болгоомжлолыг залруулахыг зорьж буй юм.

Categories
гадаад мэдээ

Ховор маркийг 9.5 сая ам.доллараар худалджээ

Нью-Йорк хотноо болсон дуудлага худалдаагаар маш ховор маркийг 9.5 сая ам.доллараар худалдсан байна. 1856 онд хэвлэсэн марк нь ердөө ганцхан хувь байдаг аж. Түүнийг Их Британийн колони байсан Гайана улсад хэвлэсэн бөгөөд цагтаа ердөө нэг центийн үнэтэй байсан гэнэ. Их Британийн хатан хааны гэр бүл маркны цуглуулагатай. Харин Нью-Йоркын дуудлага худалдаагаар зарагдсан энэ марк нь хатан хааны маркийн цуглуулагад ч байдаггүй аж. 

Categories
гадаад мэдээ

Малайзад хөлөг онгоц осолдож 61 хүн сураггүй байна

Малайзын баруун эрэгт зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон байна. Модон хөлөг онгоцонд 97 хүн сууж явсан бөгөөд ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зорчигчдын дийлэнх нь Индонезийн иргэд байсан бөгөөд тэд Индонези руу цагаачлахаар явж байсан гэнэ. Одоогоор 61 хүн сураггүй байгаа бөгөөд бусдыг аварсан аж.

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

М.Тэтчерийн байшинг дуудлагаар худалдана

Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн амьдарч байсан
байшинг дуудлагаар худалдах болжээ. Лондон хотын Белгаври дүүрэгт Букингемийн ордны
хажууханд байрлах дөрвөн давхар харшийг 35 сая фунт стерлинг буюу 59.5 сая ам.доллараас
эхэлж дуудах гэнэ. Байшинд  бүрэн засвар хийж
газар доошоо орсон хоёр давхарыг нэмж барихаар төлөвлөжээ. Засвар ажил нэг жилийн
дараа дуусах бөгөөд дуудлагаар худалдсанаар хэдэн сая фунт стерлингийн ашиг олох
аж. М.Тэтчер 1990 онд Их Британийн Ерөнхий сайдын ажлыг өгсөнөөсөө хойш энэ байшинд
амьдарсан юм. 2013 онд таалал төгссөн экс Ерөнхий сайдын байшинг хүүхдүүд нь өвлөж
аваагүй аж.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэй хүнийг дэвшүүлнэ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад Шинэ Зеландын Ерөнхий сайдаар
ажиллаж байсан Хелен Кларк хэмээх эмэгтэйг дэвшүүлэх гэж байгаа тухай “Times” сонинд
бичжээ. Бан Ги Мун уг албыг 2016 он хүртэл уг албын хаших тул одооноос түүний халааг
авах хүний талаар яригдаж эхлээд байна. Өдгөө тус олон улсын байгууллагад нөлөө
бүхий алба хашиж буй энэ бүсгүй ч өөрөө уг албыг хаших сонирхолтой байгаа гэнэ.
Тиймээс ч “НҮБ-ыг эмэгтэй хүн тэргүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Хелен Кларк нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг удирдан ажиллаж байгаа.
Өөрөөр хэлбэл тус байгууллагын дээрээсээ гурав дахь хүн гэсэн үг. Сэтүүлчид түүнээс
“НҮБ-ыг эмэгтэй хүн тэргүүлэх цаг ирсэн гэж бодож байна уу” гэж асуухад “Манай дэлхийн
бүх эмэгтэйчүүд тийм гэж хэлэх байх” хэмээн хариулжээ. 2016 онд бас нэгэн тэмдэглэлт
үйл явдал болно. Юу гэвэл АНУ-ын Ерөнхийлөгчид анх удаагаа эмэгтэй хүнийг дэвшүүлж
магадгүй байгаа. ОУВС-гийн тэргүүний албыг эмэгтэй хүн хашиж байгаа. Ер нь сүүлийн
үед хамгийн хариуцлагатай бөгөөд нөлөө бүхий албан тушаалыг эмэгтэй хүн хаших болсон.
Тийм болохоор энэ нь НҮБ-ыг тойрохгүй.

Шинэ Зеландийн Ерөнхий сайд асан Хелен Кларк энэ талаар ярихдаа одоогоор
уг асуудлыг хөндөх нь арай л эрт байна гэсэн. Учир нь Бан Ги Муны сонгууль хугацаа
хоёр жилийн дараа дуусах юм. 

Categories
гадаад мэдээ

Хөлбөмбөг үзээд харих замдаа осолд орж амиа алджээ

Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн үзэж яваад харих замдаа зам тээврийн осолд орж, амиа алдсан хэрэг нийслэлд гарсан байна. Энэ харамсалтай явдал өнөөдөр 05.00 цагийн орчимд гарсаныг цагдаагийн газраас мэдээллээ.

Эх сурвалж энэ мэдээллийн талаар “Талийгаач нь хоёр найзын хамт гадуур хөлбөмбөг үзсэнийхээ дараа нэг найзыгаа МУБИС-ийн орчимд буулгасан байна.  Харих замдаа буюу III эмнэлгийн ойролцоо “Гранд марк 2” автомашинтайгаа осолд орж, амиа алдлаа. Харин түүнтэй хамт явсан залууг  эмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал таруу байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Африкаас ер бусын цэнхэр алмааз олджээ

Өмнөд Африкийн нийслэл Претори хотоос 30 орчим км зайтай газраас 123 орчим каратын жинтэй, хэдэн сая доллароор үнэлэгдэх маш ховор цэнхэр алмааз олдсон тухай тус улсын “Куллинан” уурхайн оператор “Petra Diamonds” компани мэдэгдлээ. Тэд “Ийм хэмжээтэй цэнхэр алмааз маш ховор олддог. Энэ бол үнэхээр чухал ач холбогдолтой олдвор” гэжээ. Өнгөрсөн онд “Petra Diamonds” компани  үүнтэй адил шинж чанартай ч ердөө 25.5-хан карат жинтэй цэнхэр алмаазыг Лондоны зах дээр одоогийн ханшаар 17.5 сая доллароор худалдаж байсан юм.

123 орчим каратын жинтэй уг эрдэнийн чулуу нь 1905 оны нэгдүгээр сарын 5-нд олдсон “Африкийн од” дэлхийн хамгийн том алмааз олдсон газраас холгүй зайгаас олджээ.

Алмаазны үнийг өнгө, цэвэр жин болон бусад шалгуураар тогтоодог аж.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын шүүх бас нэгэн хүнд цаазаар авах ял оноолоо

Өнгөрсөн оны аравдугаар сард Бээжин хотын Тянь Анминий талбайн хажууханд орших хаалттай хот руу ордог гүүрыг нэгэн машин дайрсан  хэрэг гарсан билээ. “Jeep”машин тэнд байсан хүмүүс болон хаалтыг дайрсан юм. Үүний улмаас жолооч болон дотор нь сууж явсан хоёр хүн, Филиппин болон өмнөд Хятадаас ирсэн хоср жуулчин амиа алджээ. Үүнээс гадна 40 хүн гэмтэж бэртсэн байна. Хятадын Цагдаагийн газраас үүнийг зохион байгуулалттай алан хядах ажиллагаа хэмээн үзэж Шинжаан-Уйгарын тэрс үзэлтнүүд үүний цаана байгаа хэмээн буруутгасан юм. Өнгөрсөн жил уг хэргийг шүүх хурлаар гурван хүнд цаазаар авах ял оноож билээ. Харин хэдхэн хоногийн өмнө болсон шүүх хурлаар дахин нэг хүнд ялын дээд хэмжээ өгч,  гурван хүн таваас хорин жилд хоригдох ял оноожээ.

БНХАУ-ын шүүхээс өнгөрсөн жил Тянь Анминий талбайд 

Categories
гадаад мэдээ

ЭСЯ-ны байраа хамгаалуулахаар 100 цэрэг илгээнэ

Ирак дэх дипломат төлөөлөгчийн газрынхаааюулгүй байдлыг хангах үүднээс Америкийн эрх баригчид тус улс руу 100 цэрэг илгээхээр болсон байна. Үүний өмнөхөн АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Багдад дахь ЭСЯ-ны байрыг хамгаалах цэргийн тоог нэмэгдүүлэх тухай мэдэгдсэн байсан юм. 

Categories
гадаад мэдээ

Орос Украинд хий нийлүүлэхээ зогсооно

Оросын “Газпром” компани нь ойрын хугацаанд Украинд хий нийлүүлэхээ зогсоох тухайгаа мэдэгдлээ. Өнөөдөр буюу даваа гаригийн 10.00 цаг хүртэл Украин 1.95 тэрбум ам.долларын өрөө төлж барагдуулахгүй бол ийм алхам хийнэ хэмээн анхаарууллаа. “Газпром”-ийн албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр хоёр тал хийн үнийн асуудлаар хэлэлцээ хийсэн боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй аж. Тохиролцоонд хүрэх магадлал ч бараг байхгүй тул Оросын тал ийм шийдвэр гаргааад байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Янукович Сочи хотноо амарч байна

Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович Сочи хотноо амарч, зугаалж буй тухай “Орт 1” телевиз мэдээллээ. Янукович хамтран амьдрагч Любовь Полежайтай хамтдаа Сочид ирсэн гэж  Ерөнхийлөгчийн дотны анд Олег Митволь “vesti.ua” сайтад  ярьсан байна.

Тэрбээр “Миний мэдэж байгаагаар бол тэр хамтран амьдрагч Любовь Полежайтай Сочид байгаа. Тэр эх орныг минь хямруулчаад нууц амрагтайгаа амарч байгаа нь таалагдаагүй. Би Януковичид гомдож байна” хэмээжээ.

Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко Януковичийг энэ сардаа багтааж хэргээ хүлээхийг хүссэн юм. Порошенко “Янукович Киев хотноо ирж, ард түмнээсээ уучлалт гуй. Украинд дайны гал үнэртсэн нь чиний буруу” гэж хэмээн мэдэгдсэн юм.