Categories
гадаад мэдээ

Гар утас эзнийхээ нянг тээдэг

Вашингтон /ВВС/. Ухаалаг гар утаснууд эзнийхээ нянгаар дүүрэн байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

Судалгаагаар, бидний “хурууны хээ”-нд байдаг нянгуудын 80-аас илүү хувь нь гар утасны дэлгэцэн дээр үлддэг байна.

Хувийн эд зүйлс, ялангуяа, гар утсаар дамжин нян тархдаг байж магадгүй гэж “Peer J” цахим хуудаст нийтэлжээ.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.  Бидний биед байдаг бүх төрлийн бичил организмууд гар утасны дэлгэцэн дээр мөн байдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь цаашдаа хүний бие дэх  нууцлагдмал нянгуудыг олж илрүүлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь гар утаснаасаа нян авч, мөн утсандаа нян халдаадаг ч энэ нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг ажээ.

Л.Самбуу

Categories
гадаад мэдээ

Мураками Харукигийн “1Q84” ном монголчуудад хүрэв

Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал роман орчуулагджээ. Тус номыг япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхан орчуулж уншигчдад хүргэж буй юм. Тэрбээр, “Амар хялбар үгээр төвөгтэй зохиол бичих нь Мураками Харуки зохиолчийн гол онцлог бөгөөд  хэллэг болоод зохиомж дүрслэл нь өвөрмөц, уншигчаас оюуны чадал ихээр шаардсан бүтээл юм. Зохиолд орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, дотоод ертөнцийн хүсэл, хайр сэтгэлийг тусган харуулсан. Монголын хүүхэд залууст маань өөрсдийн оюун санаа болоод дотоод сэтгэлээ чагнаж, ойлгоход энэ зохиол туслана” хэмээв.

Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэжээ. Тус романы Q буюу японоор күй гэдэг нь 9-ийн тоог хэлдэг бөгөөд Мүракамигийн нэгэн үгэн тоглоом аж. Мөн Жорж Оруэллийн 1984 бүтээлтэй ч холбоотой. Жорж Оруэлл “1984” зохиолоо 1949 онд бичихдээ алс ирээдүй цагийг тоталитор үзэлд дарлагдсан харанхуй нийгэм болгож дүрсэлсэн бол Мүраками 2009 онд  туурвисан “1Q84” бүтээлээрээ өнгөрсөн цагийн тухай одоо цагаас харж бичжээ.

Уг ном 2009 оноос хойш 30 гаруй оронд орчуулагдаж, олон сая уншигчдын хүртээл болсон юм. Энэ удаа Монсудар компани албан ёсны эрхтэйгээр номын I, II ботийг орчуулж худалдаанд гаргаж байна.  Тун удахгүй III ботийг орчуулж хэвлэх аж.

Л.Самбуу

Categories
гадаад мэдээ

Опиум нийлүүлэлт эрс нэмэгджээ

Өнөөдөр мансууруулах бодис болон мансууруулах бодис хууль бус наймаатай  тэмцэх олон улсын өдөр билээ.  Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Мансууруулах бодис болон гэмт хэргийн асуудал хариуцсан газраас нэгэн мэдэгдэлд гаргасан байна. Тус байгууллагаас жил бүр гаргадаг тайланд дэлхийд опиум үйлдвэрлэл болон нийлүүлэлт эрс нэмэгдсэн болохыг онцлон дурдсан юм. 2009 оноос хойш опиум үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн байна. Үүний сацуу кокаин нийлүүлэлт багассан гэдгийг ч дурджээ.  

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хатан хааны гэр бүл 35 сая фунт стерлинг хэрэглэжээ

Өнгөрсөн оны байдлаар Их Британи  хатан хааны гэр бүл болон тэдний хамаатнуудад улсаас 35.7 сая фунт стерлинг буюу 60.9 сая ам.доллар зарцуулсан байна. Букингемийн ордноос гаргасан тайланд ийнхүү дурджээ. Их Британийн хатан хаан болон тэдний гэр бүлийн зарлагыг тус улсын төсвөөс гаргадаг билээ. 2013 оны зарлагыг өмнөх оныхтой харьцуулахад 1.9сая фунт стерлингээр нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны зардлын дийлэнх хэсэг нь хатан хааны ордоны засварт зориулагдсан юм байна.

Ю.ДЭЛГЭР 

Categories
гадаад мэдээ

Конгресс Б.Обамаг шүүхэд өгнө хэмээн анхааруулав

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Б.Обамаг шүүхэд өгөх гэнэ. Учир Америкийн төрийн тэргүүн Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр нэлээд хэдэн асуудлыг дур мэдэн шийдсэн аж. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Гэхдээ чухам ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ямар ч байсан эрүүл мэндийн тусламж үзүүлэх хөтөлбөр, цагаачлалтай холбоотой асуудал дээр Б.Обамаг нэлээд дураараа шийдвэр гаргасан гэжээ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

П.Маккартнигийн бие сайжирчээ

Алдарт “Битлз” хамтлагийн гишүүн П.Маккартнигийн бие нь гэнэт муудсанаас Японд концерт тоглохынхоо өмнөхөн эмнэлэгт хүргэгдэж   АНУ-аар хийх аялан тоглолтоо хойшлуулан билээ. Харин саяхнаас түүний бие сайжирсан гэнэ. Тэрээр бичлэгээ Интернэтэд  байрлуулсан бөгөөд эрч хүч дүүрэн байгаа аж. Тиймээс цуцлагдсан тоглолтуудаа нөхөн ирэх ёс, аравдугаар сард тоглох юм байна. Харин АНУ-д хийх аялан тоглолт нь ирэх долдугаар сарын 5-ны өдөр эхлэх аж.

Categories
гадаад мэдээ

Японд мөндөр орсноос байшин эвдэрчээ

Өчигдөр Японы нийслэл Токио болон түүний ойролцоо орших хотуудад хүчтэй мөндөр орсноос байшин барилга  болон машин эвдэрсэн байна. Митака хотын оршин суугчдын ярьснаар гурван сантиметр том мөндөр нэг цаг гаруй орсон байна. Үүний улмаас машин, байшин, болон гарааш эвдэрч сүйджээ. Нийтдээ 68 мм хур тунадас унаж байшингуудын нэгдүгээр давхар усанд автжээ. Токиогийн ойролцоо орших жижигхэн хотууд нэлээд хохирол амссан тухай мэдээллээ.   

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Хятадын төлөөлөгчид Тайванийг зорив

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчид анх удаагаа Тайванийг зорилоо. Гадаад хэргийн яамны орлогч сайд Жан Житюнь тэргүүтэй төлөөлөгчид маргааш Тайбэй хотноо хүрэлцэн очих юм байна. Энэ үеэр Тайваньд БНХАУ-ын Консулын газар нээгдэх юм байна. 

Ма Инцю Тайванийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр улсын харилцаанд нааштай өөрчлөлтүүд гараад байгаа  билээ. 

Ю.ДÝËÃÝÐ

Categories
гадаад мэдээ

Украины армийн нисдэг тэргийг бууджээ

Украины Ерөнхийлөгч болон Оросын талыг баримтлагчид түр гал зогсоох гэрээ байгуулсан ч  өчигдөр Славянск хотын ойролцоо армийн “Ми-8” нисдэг тэргийг Оросын талыг баримтлагчид буудаж унагаасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Онгоц осолдох үед зорчиж явсан Украины армийн есөн цэрэг амиа алдсан аж. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко армийн нисдэг тэргийг буудаж унагаан, цэргүүдийн амийг хөнөөсний хариуд ямар хариу арга хэмжээ авахаа мэдэгдээгүй билээ. Үүний зэрэгцээ Европын холбооноос Украины хямралыг цэгцлэхэд ОХУ-ыг хамтран ажиллахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины сөргөлдөгч талуудыг бие даасан яриа, хэлэлцээр хийхийг зөвлөж, амиа алдсан армийн цэргүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Categories
гадаад мэдээ

М.Шумахерын өвчний түүхийг 67 мянган ам.доллараар худалдана гэв

Өнгөрсөн оны сүүлчээр Швейцарьт цанаар гулгаж байхдаа гэмтсэн “Формула-1” тэмцээний алдарт нисэгч Михаэль Шумахерын өвчний түүхийг Греноблегийн эмнэлгээс хулгайлсан байна.

М.Шумахер ухаангүйгээр ха­гас жил орчим хэв­тэж эмчлүүлсэн та­лаар мэдэгдсэн аж. Харин хулгайч өвч­төний картыг 60 мянган швейцарь франк буюу 67 мян­ган ам.доллараар ху­­далдана гэсэн зар тавь­­жээ. Тиймээс ни­сэгчийн менежер С.Кем “Өвчтөний картыг худалдан авах эсвэл өвчний түүхээс задруулсан тохиолдолд шүүхэд өгнө. Энэхүү картнаас ямар нэгэн баримт нийтлэхийг хориглож байна. Ер нь эмнэлгийн картны мэдээллийг задруулдаггүй” гэжээ.

Тэрбээр хууль хяналтын байгууллагууд хулгайчийг хэзээ нэгэн цагт барина гэдэгт итгэлтэй байгаагаа ч нэмж хэлсэн байна. Саяхан ухаан орсон М.Шумахерийг Лозанна хотын эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн юм.