Categories
гадаад мэдээ

Баруун Африкт “Эбола” вирусээр 300 гаруй хүн нас баржээ

Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн бүлгийн мэдэгдсэнээр, Баруун Африкт “Эбола” вирусын тархалт хяналтаас гарлаа. Энэ өвчнөөр хэдийн 300 гаруй хүн нас баржээ.

Үхэлд хүргэдэг энэ вирусын тархалттай тэмцэхэд бидний хийж чадах бүхэн хязгаартаа тулсан гэж “Хил хязгааргүй эмч нар” ТББ мэдэгдсэн юм.

Энэ өвчин анх өнгөрсөн гуравдугаар сард Гвинейн өмнөд нутагт гарч, тэр цагаас хойш хөрш Сьерра-Леон болон Либерид тархжээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, тус гурван улсад энэ өвчний вирусын халдвар авсан, авсан байж магадгүй 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн аж. 338 хүн нас баржээ.

“Эбола” вирусын халдвар авсан тохиолдолд эрхтнүүд болон арьснаас цус гоожиж, тамирдуулдаг бөгөөд амь насаа алдах эрсдэл 90 хувьтай байдаг. Одоогоор эмчлэх үр дүнтэй ямар ч арга байхгүй байна.

Categories
гадаад мэдээ

MH370 онгоц жижиг арал дээр газардсан байж магадгүй

239 зорчигчтой Малайзын онгоц ор сураггүй алга болсоноос хойш гурван сарын дараа эрэн сурвалжлах багийнхан ахмад нисэгч, 53 настай Захарие Шахын гэрээс ноцтой баримт олжээ. “The Sunday Times” сонинд мэдээлсэнээр ахмадын гэрээс онгоцны нислэгийн чиглэлийг дүрсэлсэн зураг олдсон байна. Уг зурагт дүрсэлсэнээр онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсгийн орчимд жижиг нислэгийн зурвастай арал дээр газардахаар төлөвлөжээ. Цагдаа нар онгоцыг механик гэмтэл юмуу терроризмын улмаас сүйрсэн гэж таамаглаж байгаа. Гэхдээ онгоц алга болсонд хүний хүчин зүйл нөлөөтэй гэж үзвэл ахмад Захарие Шах гэмт хэрэгтэн болох нь гарцаагүй гэж тус сонинд нийтэлжээ. Дээрх мэдээллийг албан ёсоор батлаагүй ч цагдаа нар бүх боломжтой хувилбарыг тооцож байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Нисдэг унадаг дугуй 2017 онд худалдаанд гарна

 “Оддын дайн” кинон дээр гардаг шиг нисдэг унадаг дугуйг бүтээхээр ажиллаж эхэлжээ. Sky Tran гэдэг нэртэй энэхүү бүтээл нь туршилтын шатандаа байгаа байгаа бөгөөд 70 км цагийн хурдтай байх гэнэ. Мөн гурван метр өндөрт нисдэг байхаар төлөвлөж байгаа гэх. Одоогоор 26 сек нисч чадаж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Попын хаан таалал болсноос хойш таван жил өнгөрчээ

 “Hollywood’s Walk of Fame” буюу Холливудын алдартнуудын гудамжин дахь Жексоны одон дээр шүтэн бишрэгчид нь өнгөрсөн лхагва гарагт цугласан байна. Энэ бол Жексон нас барснаас хойш яг таван жил өнгөсөн өдөр юм.

Тэд попын хаан гэгддэг супер одод зориулан цэцэг өргөж, лаа асаан, үг хэлжээ.

“Жексон өчигдөр нас барсан юм шиг л санагдаж байна. Энэ хүний үйлсийг хүмүүс дурсан санаж, хамтдаа дурсгалыг нь хүндэтгэж байгаа нь үнэхээр сайн хэрэг”  гэж 28 настай шүтэн бишрэгч нь хэлсэн юм.

Жексон нойрсуулах эмийг тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос-Анжелес хот дахь гэртээ амьсгал хураасан билээ.

Categories
гадаад мэдээ

Зургаан настай шатарчид Азид цахиур хагалж байна

6-р сарын 21-29-ны өдрүүдэд зохиогдож байгаа өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн хүүхэд оролцож байгаа.

Узбекистаны нийслэл Ташкент хотноо явагдаж байгаа Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны охидын ангиллын Стандарт буюу Сонгодог шатрын төрөлд Батцоожийн Энхлэн түрүүллээ.

24-нөөс ирэх долдугаар сарын 2-ны хооронд Шри Ланка  улсын нийслэл Коломбо хотод Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээний “Рапид” төрөл нь 6 сарын 25-нд боллоо.  

Манай улсаас  эх орноо төлөөлөн 22 тамирчин, 7 насны ангилалд өрсөлдснөөс 6 хүртэлх насны нээлттэй ангилалд  дэлхийн шатрын холбооны ОУ-ын мастер        Д. Батцэцэгийн  ууган  хүү “Урамтай шатар” клубын тамирчин Есөнтөмөрийн Төгстөмөр түрүүлжээ. 

Тэрээр 7 өрөг тоглосон ба ганц ч хожигдоогүй аж.  Зургаан настай шатарчид  одтой байна.

Categories
гадаад мэдээ

Украины Ерөнхийлөч Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцов

Украины Ерөнхийлөгч П.Порошенко болон тус улсын Гадаад хэргийн сайд П.Климкин нар Брюссель хотноо болж буй Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Энэ үеэр Европын холбоо Украинтай хамтран ажиллах тухай  гэрээний нэг хэсэг болох эдийн засгийн хамтын ажиллагааны тухай баримт бичигт  гарын үсэг зуржээ. Гэрээг үзэглэсний дараа П.Порошенко  хэлэхдээ “Энэ бол тогтвортой болон аюулгүй байдал өнөөдөр юунаас ч илүү чухал байгаа Украины хувьд түүхэн мөч” хэмээн онцлон дурджээ. Украины шинэ эрх баригчид Европын холбоотой нягт хамтран ажиллаж ирээдүйд түүний гишүүн болох бодлогыг баримтлан ажиллаж байгаа билээ.

Гэтэл Украины зүүн нутагт байдал ээдрээтэй хэвээр байна.  Тус улсын Ерөнхийлөгч салан тусгаарлах үзлийг баримтлагчидтай хэлэлцээ хийсний эцэст түр гал зогсоохоор тохиролцсон юм. Энэ хугацаа нь өчигдөр буюу баасан гаригийн 10.00 цагт дууссан боловч хоёр тал одоо болтол тодорхой тохиролцоонд хүрээгүй байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зуучилж өчигдөр Украины эрх баригчид болон салан тусгаалах үзлийг баримтлагчидтай дахин уулзахаар болсон. Гэвч энэ нь ямар үр дүнтэй болсон нь тодорхойгүй байна.  

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун пуужингийн туршилтыг удирджээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужингийн туршилтыг өөрийн биеэр удирдан явуулсан талаар ЦТАК агентлаг мэдээлжээ. Тус улсын эрдэмтэд шинэ пуужинг бүтээхдээ Оросын X-35 загварын пуужинг ашигласан бөгөөд туршилт амжилттай болсон гэнэ. Зарим эх сурвалжид Хойд Солонгос Японы тэнгисийн зүүн өмнөд хэсэгт ойрын тусгалтай гурван пуужин хөөргөсөн талаар мэдээлж байна.  

АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас тус улсад шинээр боловсруулсан пуужингийн туршилтыг буруушаан, Ким Жөн Унг дахин ийм төрлийн туршилт явуулахгүй байхыг сануулжээ. Ирэх долоо хоногт БНХАУ-ын дарга Өмнөд Солонгост айлчлах юм. Умард Солонгосын төрийн тэргүүний уг үйлдэл нь Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг дахин хурцатгаж болох юм хэмээн ажиглагчид онцолжээ.  

Д.Цэрэндолгор

Categories
гадаад мэдээ

Украины түр эвлэрэх гэрээг сунгажээ

Украины ерөнхийлөгч Петро Порошенко Оросын салан тусгаарлагчдын бослого хөдөлгөөн өрнөж буй зүүн мужуудын эрх баригчидтай долоо хоногийн турш гал зогсоох гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг дахин гурван хоногоор сунгасан бөгөөд энхийн хэлэлцээр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Донецк, Луханск дахь босогчдын удирдагчид түр эвлэрэх гэрээ байгуулж, амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн бол бусад нь татгалзав. Порошенко Европын холбооны худалдааны гэрээнд гарын үсэг зурсанаас хойш нэг хоногийн дараа гал зогсоох гэрээг сунгахаар боллоо. Өчигдөр Украины ерөнхийлөгч асан Леонид Кучма тэргүүтэй салан тусгаарлагчдын төлөөлөгчид эвлэрүүлэн зуучлагчдын тусламжтайгаар хэлэлцээр хийсэн байна. Тэд энхийн хэлэлцээрээс татгалзжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зэвсэг хэрэглэхээ болихыг тулган шаардахгүй бол энхийн хэлэлцээр үр дүнгүй гэдгийг сануулав.

Categories
гадаад мэдээ

100 хувь аюулгүй элсэн чихэр бүтээжээ

Венийн технологийн их сургуулийн эрдэмтэд аюулгүй элсэн чихэр бүтээх шинэ технологи дээр ажиллаж.

Тэд үр дүнд нь орлуулагч эритрит гэх тусгай хэлбэрийг гаргаж авсан байна. Эритрит нь таргалуулдаггүй, шүдний өвчлөл үүсгэдэггүй, цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй  онцлогтой талаар “Ньюс Исраел” сайт бичжээ.      

Үнэн хэрэгтээ эритритийг Азийн орнуудад хэрэглэж заншсан байдаг гэнэ. Голдуу өндөр агууламж бүхий чихрийн исгэгчээс гаргаж авдаг аж. Харин эрдэмтэд илүү хөнгөн, ашигтай аргаар эритрит гаргах аргачлал боловсруулсан байна. Тэр нь онцгой хэлбэртэй “Trichoderma reesei” нэртэй хөгц юм.

Хөгц сүрлийн химийн найруулганд нөлөөлдөг. Эрдэмтэд мөөгийг генетикийн аргаар өөрчилснөөр эритритийн хэмжээг өсгөжээ. Ийм аргаар гаргасан элсэн чихэр чихэрлэг байдлаараа жинхэнээс дутахгүй юм байна.

Эрдэмтэд “АННИККИ” компанитай хамтран эритрит гаргаж авах технологийн патентийг аваад байгаа гэнэ.    

Categories
гадаад мэдээ

Гар утас цэнэглэдэг өмд бүтээжээ

Гар утас үйлдвэрлэгч Nokia компани Их Британийн загвар зохион бүтээгч Adrien Sauvage-тай хамтран нэгэн сонирхолтой өмд бүтээжээ. Уг өмдний халаасанд Nokia Lumia загварын ухаалаг гар утсаа хийгээд алхахад шууд цэнэглэгдэх боломжтой гэнэ.

Уг халаасанд гар утсаа хийхдээ ямар нэгэн цэнэглэгч утастай холбох шаардлагагүй ба та алхаж хөдөлгөөн хийснээр цэнэглэгдэх аж.

Энэхүү гайхалтай өмдийг Amazon онлайн дэлгүүрээс худалдаалах ба 350 ам.долларын үнэтэй гэнэ.