Categories
гадаад мэдээ

Сноуден хугацаагаа сунгахыг хүслээ

АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноуден Москвад дахин нэг жил оршин суух өргөдлөө ОХУ-ын холбооны цагаачлалын албанд илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Би гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байна. Гудамжаар чөлөөтэй алхахыг хүсч байна. Аав, ээж, ах, дүүгээ маш их санаж, санаа зовж байгаа. Утсаар ч чөлөөтэй ярьж чадахгүй. Нэг үгээр нартай шоронд хоригдож байна” гэж жиргэжээ. Өнгөрсөн амралтын өдөр Сноуден шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би Оросын Засгийн газартай ямар ч холбоогүй. Путин болон Төрийн Думаас хүсэхэд намайг ганцхан жил Москвад байхыг минь зөвшөөрөөч” гэж ярьсан юм. Харин Ерөнхийлөгч В.Путин “Сноуден Орост байх нь хэтэрхий аюултай” гэжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ Иракт 300 цэрэг илгээжээ

АНУ-ын засаг захиргаа Ирак руу 300 цэрэг, нисдэг тэрэг, нисэгчгүй байлдааны онгоц илгээсэн аж. Цэргийн бие бүрэлдэхүүн Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас гадна Иракт амьдарч буй Америк иргэдийг хамгаалах зорилготой гэж тус улсын эрх баригчид тайлбарласан байна. Өмнө нь Обамагийн засаг захиргаа 180 цэргийн зөвлөхөө Ирак руу илгээсэн юм. Гэхдээ АНУ Ирак дахь цэргийн ажиллагаанд нэгдэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байна. 

Categories
гадаад мэдээ

Египетийн ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт болж, цагдаагийн ажилтан амиа алджээ

Каир хотын Хлиопис дүүрэгт байрлах ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт болж цагдаагийн ажилтан амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Ерөнхийлөгчийн ордон руу эргэдэг уулзвар дээр гараар хийсэн бөмбөг байрлуулсан байсныг аюулгүйн албаныхан олж тогтоосон аж. Өнгөрсөн долоо хоногт Каир хотын метро дэлбэрч найман хүн шархадсан хэрэг гарсан юм. Египет генерал Абпел Фаттах Аль-Сисиг ерөнхийлөгчөөр сонгосон ч гэсэн террорист халдлага гарсаар байна. Исламын цэргүүд өнгөрсөн оны долдугаар сард экс ерөнхийлөгч Мурсийг түлхэн унагаснаас хойш цагдаа, цэргүүдийг байгаа болгох нь ихэсчээ. Энэ бүхэнд Лалын ахан дүүс байгууллагыг буруутгаж, хоморголон цаазалсаар байгаа билээ. 

Categories
гадаад мэдээ

Супер модель Миранда Керр Австралийн тэрбумтан Жеймс Пакертай зугаалж явна

Супер модель Миранда Керр зуны аагим халуун энэ өдрүүдэд Австралын тэрбумтан Жеймс Пакертай зугаалж явна. Жеймс Пакер өөрийн тансаг зэрэглэлийн усан онгоцоор модель бүсгүйтэй хамт зугаалсан байна.12 дугаар сараас хойш холбоо харилцаатай байгаа тэдний хооронд аль хэдийн хайрын романс үүссэн бололтой.

Categories
гадаад мэдээ

Израйлийн дээд шүүх хүүхдийн хөвч тасдахыг хоригложээ

Израйлийн дээд шүүх шинээр мэндэлсэн хүүгийнхээ хөвчийг тасдах явдлыг хоригложээ. Бэлэг эрхтэний толгойг хучсан арьсыг тусгай мэс заслын аргаар авахыг хөвч таслах буюу циркумцизи гэнэ. Өмнө нь хүүхдийн аав уг мэс засал хийлгэх эсэхийг шийддэг байсан бол одоо зөвхөн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан тохиолдолд зөвшөөрөх юм. Хүүхдийн хөвчийг тасдах нь үндсэн эрхийг зөрчиж байгаа гэж шүүхээс үзжээ. Мөн хүүхдийн ирээдүйн хувь заяатай холбоотой асуудлыг эцэг, эхчүүд хоёулаа ярилцаж шийдэх ёстой гэж үзсэн байна. 

Categories
гадаад мэдээ

Хятадад 113 хүнийг алан хядах ажиллагаанд оролцсон хэргээр ял оноов

БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны шүүх алан хядах ажиллагаанд оролцсон, мансууруулах бодис хууль бусаар шарсан болон хоёр эхнэр авсан хэргээр 113 хүнд ял оноов. Тэдэнд 10-аас дээш жил болон бүх насаар нь хорих шийтгэл оногдуулсан байна. Хятадын эрх баригчид тус бүс нутгийн лалын шашинтай иргэдийн алан хядах ажиллагаа явуулсан хэргээр буруутгасаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд тавдугаар сарын 22-ны өдөр хүн хөдөлгөөн ихтэй зах руу мотортой дугуйгаар дайран орж тэсрэх бөмбөг дэлбэлснээс 30 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан билээ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Э.Жон В.Путинтэй бэлгийн гаж буруу зуршилтай хүмүүсийн асуудлыг хэлэлцэх гэнэ

Их Британийн нэрт дуучин Элтон Жон удахгүй Орост очиж тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй бэлгийн гаж буруу зушилтай хүмүүсийн эрхийн асуудлын талаар ярилцах гэнэ. Э.Жон “Sky News”-д өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярихдаа эдгээр хүмүүсийн эрх зөрчигдөх явдал сүүлийн 18 сарын хугацаанд улам газар авсан гэдгийг онцлов. Тэрээр цааш нь ярихдаа “Би В.Путинтэй уулзаж түүнтэй ярилцана. Гэхдээ үүнээс сайн үр дүн гарах эсэхийг мэдэхгүй байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Токио хотын төвд өөрийгөө шатаажээ

Японы Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж тус улс нь  хилийн чанад болж буй цэрэг дайны ажиллагаанд оролцож, цэргээ илгээдэг болох тухай асуудлыг  хэлэлцэж байгаа билээ. Гэтэл үүнийг эсэргүүцсэн нэгэн япон эр Токио хотын төв гудамжинд өөрийгөө шатаасан байна. Гэрчүүдийн ярьснаар  дунд насны  костюм өмссөн тэрээр метроноос бууж явган хүний гүүрэн дээр зогсч байхдаа амиа хорложээ. Цагдаагийн газраас мэдэгдсэнээр ингэхийнхээ өмнө тэрээр Үндсэн хуулнд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх цаг гаруй чанга яригчаар ярьсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Шинэ Делид 11 давхар барилга нуржээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод баригдаж дуусаагүй 11 давхар барилга гэнэт нурсаны улмаас 11 хүн амиа алдсан тухай CNN агентлаг мэдээллээ. “Барилгын 4-5 давхарт өнгөлгөө шавар хийж байсан есөн барилгачин болон барилгын дэргэд явж байсан гурван хүн нурангид даруулж амиа алдсан” гэж Шуурхай албаны дарга Хаун Масон мэдэгджээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, барилгын эздийг нөхөн төлбөр өгөхийг шаардсан байна. Ерөнхий сайд дээрх үйл явдлын дараа орон даяар гашуудал зарлаж, амиа алдсан хүмүүсийн ардаас гэрэлт зул өргөхийг хүсчээ.

Categories
гадаад мэдээ

Халифын вант улсыг зарлажээ

 “Ирак, Левантегийн исламын улс” (ИЛИУ) гэх суннит бүлэг өнгөрсөн хугацаанд халдан эзэлж, хяналтаа тогтоосон Сири, Иракийн газар нутагт Халифын вант улсыг байгуулснаа зарлажээ. Түүнчлэн исламын вант улсынхаа тэргүүнээр суннит бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадиг нэрлэсэн байна. Үүний дараа Абу Бакр аль-Багдади бүх мусульман шашинтнуудад хандан  “Ардчилал гэх мэт Барууныхны хогийг үгүй хийнэ”  хэмээн мэдэгджээ. 

Үүнтэй зэрэгцэн эсрэг талд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Курдын тусгаар улс байгуулахыг уриалсан байна. Тэрээр “Курдууд бол дайчин ард түмэн, тэд улс төрийн итгэл үнэмшилээ хамгаалсан, тусгаар улс байгуулах эрхтэй үндэстэн” гэж мэдэгджээ. Түүнчлэн Ирак дахь Курдын тэргүүн Массоуд Барзани  “Курдууд өөрсдийн ирээдүйгээ шийдэх цаг ирсэн” хэмээн мэдэгдсэн байна. Курд нь Сирийн Халеб хотоос хойд хэсгийн Дияла муж,  Иракийн зүүн хэсэг болон Турк, Иранд тархан суурьшсан ард түмэн гэнэ. Курдууд удаан хугацаанд тусгаар улс байгуулах эрмэлзлэлээ хадгалсаар ирсэн аж.