Categories
гадаад мэдээ нийгэм сурталчилгаа

Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

Колумбын поп од Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулахаар болсон байна. Ёслол 7-р сарын 13-нд Рио Де Жанейрод болох финалын тоглолтоос өмнө болох бөгөөд энэ төрлийн арга хэмжээн дээр 3 дахь удаагаа дуулах гэж буй тэрээр Маракана цэнгэлдэхэд La La La (Brazil 2014) дуугаа эгшиглүүлэх аж.  Өдгөө 37 настай Шакира 2010 онд Өмнөд Африк, 2006 онд Германд хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр ая дуугаа өргөж байсан юм. 

Эх орон Колумбынх нь баг Бразилтай шөвгийн 8-д учраа таараад байгаа. Энэ ч утгаараа тэрээр хаалтын ёслол дээр дуулах гэж байгаадаа сэтгэл хөдөлж байна хэмээжээ. Шакирагийн дуулсан Waka Waka (This Time for Africa) дуу ДАШТ-нд зориулан гаргасан дуунуудаас хамгийн их амжилт олсон дуу болсон тухай мэдээлэл гарч байсан юм.

Categories
гадаад мэдээ

Крис Браун хуримаа хийнэ

Дуучин Крис Браун хоёр жилийн турш үерхсэн загвар өмсөгч Карриече Трантай хуримаа хийхээр болжээ. Браун сарын өмнө Лос Анжелес хотын захад байрлах “Стан” шоронгоос суллагдсан юм.

Тэрбээр хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх хэрэгт холбоотой нь нотлогдож шүүхээс 1.1 жилийн хорих ял авсан ч  есөн сарын дараа суллагдсан. Түүнийг хоригдож байх хугацаандаа үлгэр жишээ байсан хэмээн хугацаанаас өмнө сулласан билээ.

Дуучны дотны найз Бэйбирийн хэлснээр “Браун найз бүсгүйдээ өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотод байрлах зоогийн газарт гэрлэх санал тавьсан. Карриече Брауны саналыг хүлээн авсан. Тэд удахгүй Хавай арал дээр гэрлэнэ” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Батлан хамгаалахын шинэ сайдыг танилцуулав

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Батлан хамгаалахын шинэ сайдыг танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Батлан хамгаалахын шинэ сайдаар Валерий Гелетеяг санал болгожээ. Өнөөдөр Украины Засгийн газар шинэ сайдыг 100 хувийн саналаар дэмжсэнээр тэрбээр тамга тэмдгээ хүлээн авсан тухай “www.kiyvpost.com” мэдээлэв.

Ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайдыг армид тогтсон авлига, хүнд суртал, хээл хахуулийг эцэслэж чадна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдсэн байна.  Тэрбээр “Украины арми цэвэр байх учиртай. Арми шударга, үнэнч байх ёстой. Валерий Гелетея энэ бүхнийг цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

Харин Валерий Гелетея “Би Киев, Крым, Украины зүүн хязгаарт ялалт авчирах болно” гэв. Гурван сарын турш Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Михаил Ковалийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлд ахлах мэргэжилтнээр томилогдсон байна.

Categories
гадаад мэдээ

Израйлийн Засгийн газрын газрыг буруутгажээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ямар ч гэмгүй 16 настай Палестин хүү амиа алдсанд  Израйлийн Засгийн газрын буруутгасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Энэ сарын эхээр Палестины “Хамас” бүлэглэлийн дайчдын гарт амиа алдсан Израйлийн гурван хүүгийн цогцсыг цагдаагийнхан олдсоны дараа, уурлаж бухимдсан ард түмэн Палестин хүүг хулгайлан, улмаар амийг нь хөнөөсөн юм.

Бан Ги Мүн  энэ хэрэг явдлыг нягтлан шалгаж буруутанд зохих шийтгэл оногдуулахыг уриалж, амь үрэгдсэн хүүгийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Энэ хэрэг явдалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч бас анхаарал хандуулж, гишүүн орнуудын зүгээс Ойрхи Дорнод дахь сөргөлдөөнийг нэн даруй таслан зогсоохыг уриалсан байна.

Categories
гадаад мэдээ

Хунтайж Чарльз, Камилла нар салах уу?

Их Британийн хаан ширээг өв залгамжлагч хунтайж Чарльз, гэргий Камила нар салах өргөдлөө өгчээ. Энэ талаар “Интернэшнл БизнесТаймс” өчигдөр мэдээлсэн байна. Уэльсийн гүнгийн хоёр дахь эхнэр Камила Паркер-Боулз өдгөө 66 настай. Харин хунтайж Чарльз 65 настай юм байна. Хатагтай Камила гэр бүлээ цуцлуулах тухай саналыг эхлээд тавьсан гэнэ. Тэрээр  шүүхэд өргөдөл гаргангаа Уэльсийн гүнгээс 200 сая фунт стерлинг нэхэмжилжээ. Энэ нь эр нөхөр болон хатан хааны гэр бүлийнхний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохгүй хэмээх амлалт өгч буйн хөлс гэнэ. Их Британийн хатан хаан тэдний гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг нааштай хүлээн авчээ. Тэрбээр Уэльсийн гүнгийн авхайн мөнгө нэхэмжилсэн үйлдлийг гутамшиг хэмээн нэрлээд  ганц зоос ч өгөхгүй гэдгээ мэдэгджээ. 

Хунтайж Чарльз болон Камила нар 2005 онд гэр бүлээ батлуулсан аж. Аль алиных нь хувьд хоёр дахь гэрлэлт нь. Ямартаа ч хатан хааны ордноос энэ талаарх мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Ханхүү Уильям, Харри нарын ээж Диана гүнж агсан Уэльсийн хунтайжийн анхны эхнэр. Тэд гэр бүлээ 1996 онд цуцлуулж байжээ.   

Categories
гадаад мэдээ

Египетэд цуврал халдлага болжээ

Египетийн Александрия хотод долдугаар сарын 3-ны орой гарсан халдлагын үеэр нэг хүүхэд нас барж, долоон хүн шархаджээ. Дэлбэрэлт Сиди-габер станцийн ойролцоо галт тэргэнд болсон байна.  Урьдчилсан байдлаар үл таних этгээдүүд тэсрэх бөмбөгийг галт тэрэгний тээш хадгалах хэсэгт суурилуулсан байж. Мөн өдрийн өглөө Каир хотын хэд хэдэн дүүрэгт цуврал хадлага гарчээ. Цагдаагийн газрын мэдээлснээр алан хядагчид Аббаси, Имбабе, Кердас зэрэг хотод гар хийцийн бөмбөгийг ажиллуулжээ. Одоогоор халдлагад хичнээн хүн гэмтсэн талаарх мэдээлэл тодорхой бус байгаа аж. 

Categories
гадаад мэдээ

Елена Исибаева охинтой болжээ

Олимпийн хошой алтан медальт, дэлхийн таван удаагийн аварга, өндрийн харайлтын алдарт тамирчин Елена Исинбаева өнгөрсөн бямба гаригт охинтой болжээ. Тэрээр Монако хотноо нярайлж,  3.8кг бяцхан гүнжтэй болсон байна. Хөнгөн атлетикийн домогт тамирчны энэхүү баярт үйл явдал түүний багш Евгений Трофимовын 70 насны өдөртэй давхацсан ажээ. Хөнгөн атлетикийн спортоор ОХУ-ын нэрийг олон жил гаргасан Елена Исибаева жил гаруйн өмнө зодог тайлахаа мэдэгдээд  байсан. Гэхдээ түүнийг үр хүүхэдтэй болж, гэр бүлийн амьдралаа төвхнүүлсний дараа  2016 оны олимпод оролцох байх гэсэн таамаглал бий. Елена Исибаева ч өөрөө үүнийг үгүйсгэхгүй байгаа юм.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Өмнөд Солонгос айлчилж байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин Өмнөд Солонгост төрийн айлчлал хийхээр өнөөдөр Сөүл хотноо хүрэлцэн очжээ. БНСУ нь АНУ-ын Ази дахь гол түншүүдийн нэг учир энэ айлчлалд ажиглагчид ихэд ач холбогдол өгч байгаа юм. БНХАУ-ын дарга  улс орныхоо Ази дахь аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор  айлчлал хийж байна хэмээн Америкийн хэвлэлд бичсэн юм. Өнгөрсөн жил Хятадын удирдагч Өмнөд Солонгост айлчлахаасаа өмнө Хойд Солонгост очсон. Харин энэ удаад Бээжингээс шууд Сөүлд хүрэлцэн очлоо. Энэ айлчлал нь Өмнөд Солонгос, Хятадын харилцааг сайржуулахад чухал ач холбогдолтой юм. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын эсрэг зарим хоригийг цуцлана

Япон Засгийн газар нь БНАСАУ-ын эсрэг тавьсан зарим хоригоо цуцлах шийдвэр гаргалаа. Энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзр Абэ албан ёсоор мэдэгдэн хэлэхдээ “Бид арга хэмжээ авсаны хариуд мөн арга хэмжээ авч байна. Энэ бол зөвхөн эхлэл. Энэ асуудлыг бүрэн шийдэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэв. Хойд Солоносын эрх баригчид 1970-1980-аад оны үед алга болсон Японы иргэдийн асуудлыг нягтлан үзэхээр болжээ. Тиймээс ч үүний хариуд ийм арга хэмжээ авсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хонконгт 511 хүнийг баривчилжээ

Хонконгт ардчиллыг дэмжигчид мягмар гаригт жагсаал зохион байгуулжээ. Тэр үеэр цагдаа нар хоморголон баривчлах ажиллагааг явуулсан байна. Хууль сахиулагчид хууль бусаар жагсаал зохион байгуулсан, хэв журам сахиулахад саад хийсэн гэх хэрэгт сэжиглэн 511 хүнийг баривчилсан аж. Тэднийг баривчлах үеэр зарим нь цагдаа нарт эсэргүүцлээ илэрхийлжээ. Таван километр үргэлжилсэн жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн оролцсон аж. Гэвч жагсаалыг зохион байгуулагч хорооноос 510 мянган хүн жагссан гэж мэдээлжээ.  

55 жил Британийн колони байсан Хонконгийг 1997 онд Хятадын харьяанд шилжүүлсэн гэдэг. Энэ үеэс эхлэн жил бүр нутгийн иргэд Бээжингийн эрх баригчдаас сонгуулийн бүрэн эрх олгохыг шаардан жагсч ирсэн. Энэ удаагийн жагсаалын үеэр хотын төв талбайд олон хүн суулт зарлажээ. Ардчиллын төлөөх тэмцэгчид чөлөөт сонгууль явуулж, даргаа өөрсдөө сонгохыг эрмэлзэж буй аж. Үүнтэй холбоотой бүх нийтийн санал асуулгыг өнгөрсөн долоо хоногт явуулсан юм. Санал асуулгад 800 мянган хүн оролцсон нь оршин суугчид ардчиллыг хэрхэн дэмжиж буйг харуулсан юм. Хонконгчууд  2017 онд болох сонгуулийг нээлттэй явуулахыг шаардаж буй. Одоогийн байдлаар засаг захиргаа нь Хятадын эрх баригчдын хараа хяналтад байгаа. Тиймээс тус бүс нутагт ардчилсан зарчмыг мөрдөхийг дэмжсэн нь Бээжинг сандаргаад авчээ.