Categories
гадаад мэдээ

Путин Аргентинд айлчлав

Орос-Никарагуагийн харилцаа хөгжлийн сайн ирээдүйтэй гэж Оросын ерөнхийлөгч Путин тус улсын ерөнхийлөгч Даниэль Ортегатай хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдлээ.

 Путин анх удаагаа Аргентинд айлчлах айлчлалаа өөрчлөн Никарагуад түр саадан буулаа. Путины ажлын айлчлалыг тус улсын ерөнхийлөгч ортега нисэх буудалд хүлээн авч тэнд хэлэлцээ хийжээ.

 Ортега Путины айлчлалыг түүхэн гэж нэрлээд дахин түүнийг урьсан байна. Мөн тэрээр Оросын бүс нутагт явуулж байгаа бодлогыг дэмжлээ. Хоёр талын хэлэлцээрээр хөдөө аж ахуйн техникийг Орост нийлүүлэх, мөн анхан шатны шаардлагатай үр тариа нийлүүлэх зэргийн асуудлыг авч үзжээ.

 Путин Аргентинд айлчлав

Оросын ерөнхийлөгч анх удаагаа Аргентинд албан ёсны айлчлалт хийлээ. Путин айлчлалаа тус улсын үндэсний баатар генерал Сан-Мартины хөшөөнд цэцэг тавьснаар эхлэв. Дараа нь Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнертэй хэлэлцээ хийлээ. Айлчлалаар таван чухал гэрээнд гарын үсэг зурах байсан ба цөмийн эрчим хүчний салбар, хууль эрх зүй, эдийн засагт тэд хамтран ажиллахаар болж байна.

Мөн “Россия сегопня” сувгийг Аргентин үзэгчдэд Испани хэлээр үзүүлэхээр тохиролцсон байна.

Аргентин-Орос хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 150 жилийн ойг ирэх жилд тэмдэглэх юм.

Categories
гадаад мэдээ

Уилл Смит хүүгээ алгаджээ

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитт 15 настай хүү Жайден Смиттийг Испанийн олон улсын нийслэл буудалд байхдаа алгаджээ. Жүжигчин залуу хүүгээ ийнхүү алгадах болсон шалтгаан нь реалити шоуны од Ким Кардашианы дүүтэй холбоотой гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Жайден Смитт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Кимийн бага дүү Кайли Женнертэй үерхэж, сүүлийн хэдэн сарын турш Нью Йорк хотод хамт амьдарч эхэлсэн юм. Гэрчүүдийн ярьсанаар “Уилл Испани улсад гэр бүлийнхээ хамтаар амрахаар зэхэж байхад Жайден найз охинтойгоо хамт явахыг хүссэн гэв. Тэр үед Уилл маш их уурлаж Жайденийг алгадсан” гэжээ.

Уилл нэг бус удаа Ким Кардашианы эгч дүүст дургүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэрбээр Жайденийг Кимийн дүүтэй үерхдэг болсоны дараа хүүтэйгээ таарамжгүй харилцаатай болсон билээ.

Categories
гадаад мэдээ

Порошенко Жо Байдентай утсаар ярив

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдентай энэ сарын 11-ний өдөр утсаар ярилцсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд Украины дотоодын хямрал болон эдийн асуудлаар ярилцаж, байр сууриа солилцсон байна.

Порошенко Украины Донбасс хотод энхтайван бий болгоход  АНУ-ын талаас тусламж хүссэн аж. Байден, Донбассын дэд бүтцийг сэргээхэд АНУ санхүүжүүлэх боломжийг авч үзнэ гэдгээ амласан байна.  Мөн  тэд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Украины хилийн шалгалтыг яаралтэй эхлэх мөн тэд гал зогсоох дэглэмийг ирээдүйд хянаж болох талаар ярилцжээ.

Германы Канцлер Ангелиа Меркель Петр Порошенког зүүн хязгаарт амьдарч буй иргэдийн амь насыг хамгаалахыг хүсч, шаардлагатай тохиолдолд босогч, салан тусгаарлагч нартай гал зогсоох гэрээ байгуулахыг шаардсан гэв.

Ирэх сард НҮБ Украины хямралаар чуулга уулзалт зохион байгуулахаар болсон юм. Энэхүү хуралд Петр Порошенко оролцох билээ.

Categories
гадаад мэдээ

Рианна: Герман яг л Kris намайг зодсон шиг болголоо

Өчигдөр шөнийн тоглолтоор Герман Бразилийг 7:1ээр бут ниргэсэн билээ. Энэ тоглолт хэний ч санаанд оромгүй  тоглолт болж олон Бразилийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн нулимсийг гаргасан тоглолт болсон.Нөгөө талаасаа хөл бөмбөгийн түүхэн амжилтыг эвдсэн тоглолт болов.Харин энэ талаар дуучин Рианна ‘’ Герман Бразилийг бут ниргэлээ, яг л Крис намайг зодсон шиг ‘’ хэмээн жиргэлээ.

Э.Түвшинбаяр

Categories
гадаад мэдээ

БНСУ-д 52 монгол гэр барьжээ

“Sewol” хөлгийн ослын 74 дэх өдөр буюу энэ сарын 28-нд сураггүй бологсдыг усан доогуур хайх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй боллоо.

Өнөөдрийн байдлаар онгоцны ослоор 293 хүн амь үрэгдэж 11 хүн сураггүй болсонд тооцогдож байна. 435 хөлөг онгоц, 20 нисэх онгоц, 1149 хүн дайчлан ослын газрын ойролцоох эргийн дагуу эрлийн ажил хийж байгаа ба ослын газраас хойд зүгт дөрвөн километр орчим зайд далайн уснаас нэг хүрэм олдсон байна. Пэнмуг боомтод барьсан 52 ширхэг монгол гэрийн дээгүүр сүүдрэвч татаж, Жиндогийн спорт танхимд сураггүй бологсдын ар гэрийнхэн болон сайн дурын багийн гишүүдэд эрүүл мэндийн үзлэг явуулж байна. 

Categories
гадаад мэдээ

Эмма Уотсон НҮБ-ын сайн дурын элч болов

Их Британийн нэрт жүжигчин Эмма Уотсоныг НҮБ-ын сайн дурын элчээр томилжээ. “Харри Поттер” цуврал кинонд Гермионагийн дүрийг бүтээж дэлхийд алдаршсан тэрээр өнгөрсөн хавар Америкийн шилдэг сургуулиудын нэгийг дүүргэсэн байна. Эмма Уотсон НҮБ-ын сайн дурын элч болсноороо хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх болон боломжийг өргөжүүлэх бүтцийн асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагаанд туслах боломжтой болж байгаа аж. Тэрээр “Би “НҮБ-эмэгтэйчүүд” байгууллагын гишүүдтэй хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна” хэмээн  Твиттертээ онцолжээ. Сүүлийн арван жилд хамгийн өндөр орлоготой жүжигчин гэдэг амжилтаараа тэрээр 2009 онд Гиннесийн номонд орсон байна. 

Categories
гадаад мэдээ

Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Ахмазай тэргүүлж байна

Афганистаны Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль зургадугаар сарын 14-нд болсон. Тус улсын хараат бус сонгуулийн хорооноос урьдчилсан дүнг танилцуулсан байна. Афганистаны Сангийн сайд асан Ашраф Гани Ахмазай 56.44 хувийн саналаар тэргүүлж байгаа бол гөл өрсөлдөгч нь байсан Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла  43.56 хувийн саналаар удаалжээ. Албан ёсоор эцсийн дүнг долдугаар сарын 24-нд зарлах юм байна. 

Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд болсон юм. Тус сонгуулиар Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла  45 хувийн саналаар тэргүүлсэн бол сая ялалт байгуулаад буй Г.Ахмазай 31.5 хувийн санал авч хоёрдугаарт жагсч байв. Гэвч хоёр нэр дэвшигч босго оноогоо авч чадаагүйгээс дахин сонгууль явуулахаар болсон. 

Categories
гадаад мэдээ

Гүржийн ерөнхийлөгч асан Э.Шеварднадзе нас барлаа

1995-2003 оны хооронд Гүрж улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Эдуард Шераднадзе 87 насандаа хорвоог орхилоо. Удаан хугацаанд ЗХУ-ын Гадаад явдалын яамны сайдын албыг хашиж хүйтэн дайныг төгсгөл болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан гэгддэг энэ улс төрч Гүрж улсыг тусгаар улс болгохын төлөө  олон жил хичээн чармайн ажиллаж чадсан нэгэн билээ.

Д.Бат

Categories
гадаад мэдээ

“Боко Харам”-ын 53 дайчныг устгажээ

Нигерийн зэвсэгт хүчин нэлээд хэдэн хүнийг барьцаалаад буй “Боко Харам” лалын бүлгийн 53 дайчныг устгасан байна. Өчигдөр тус бүлгийнхэн Борно муж дахь цэргийн баазыг эзлэн авахыг завджээ. Нигерийн зэвсэгт хүчнийхэн тэдний эсрэг гал нээж дайралтыг нь зогсоосон байна. Тус улсын Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр мөргөлдөөний үеэр нэлээд хэдэн цэрэг нас барсан аж. 

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Шотландад хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнгөрөгч пүрэв гарагийн орой Шотландын өндөрлөг бүс нутаг болох Форт-Уильям хотод 2.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Их Британийн Геологийн судалгааны баг мэдэгджээ. Ойролцоогоор 30 километрийн радиусыг хамарсан уг үзэгдэл сүүлийн 120 жил тус бүс нутагт болсон томоохон газар хөдлөлтийн тоонд багтсан гэнэ. Иймэрхүү төрлийн газар хөдлөлт сүүлийн үед  Гленко, Обан, Лочабер зэрэг уулархаг бүс нутгуудад тохиолдох болсон бөгөөд одоогоор газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн 2011 онд Форт-Уильям хотоос 25 километрийн зайд орших Глейниүк тосгонд 3.5 баллын хүчтэй том газар хөдлөлт бүртгэгджээ. Цахим сүлжээний хэрэглэгчид газар хөдлөлтийн үеэр байшин чичирхийлэн доргиж ихээхэн дуу чимээ гарч байсан тухай хамгийн түрүүнд мэдээлсэн аж.