Categories
гадаад мэдээ

Эмэгтэй хүмүүсийг хамба болгохыг Английн сүм зөвшөөрчээ

Гэлмаа нарыг хамба цолтон болгохыг зөвшөөрөх шийдвэрийг Английн сүм гаргалаа. Үндэсний ассамблейд гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар ийм шийдвэр гаргасан байна.

Анхны эмэгтэй хамбыг энэ оны сүүлээр томилж магадгүй.

Хоёр жилийн өмнө үүнтэй адил саналыг батлахаас татгалзаж байжээ. Харин энэ саналыг эсэргүүцэгчдийн үзэж буйгаар, эмэгтэй хүмүүсийг хамба болгох нь Библийг “үгүйсгэсэн хэрэг” аж.

Английн сүмийн тэргүүн хамба Жастин Уэлби энэ шийдвэрийг сайшаажээ. Тэрбээр дэлхийн 80 сая орчим англикан сүмийн удирдагч юм.

Энэ шийдвэрийг гаргасан өдөр бол Английн сүм болон эрх тэгш байдлын хувьд “түүхэн өдөр” гэж Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун хэлэв.

Канад, Австрали болон өөр зарим улсад эмэгтэй хүмүүс хамбаар ажиллахыг хэдийн хүлээн зөвшөөрсөн билээ.

Categories
гадаад мэдээ

Их бууны буудлагад Ким Чен Ун оролцжээ

Умард Солонгосын зүүн эрэг дэх Солонгосын Ардын армийн  171 дүгээр анги Япон тэнгис рүү тийрэлтэт сумаар буудсан хээрийн сургуульд Батлан хамгаалах хорооны дарга, удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр оролцож гал нээх тушаал өгсөн  байна. Буудлагын үр дүнд тэрээр сэтгэл хангалуун байж, “Солонгосын ардын армийн дайчид дайсанд хүчтэй цохилт өгөхөд бэлэн байна” гэж үнэлжээ. Ким Чен Уныхаар бол БНАСАУ-д дайсагнагч хүчнүүд сүүлийн үест “социалист улс орныг нь боомилж хүчирхийлэх гэсэн оролдлогоо бүр ил тод явуулах” болжээ. Тэрээр “Ганцхан БНАСАУ-ын ард түмэн цэцэглэн хөгжиж байгаа орноо байгуулах их үйлсээ үргэлжлүүлж, эх оронч үзлээр хүмүүжсэн солонгосын арми улс орноо найдвартай батлан хамгаалж байна” гэснийг хэвлэлүүд иш татжээ. 

БНАСАУ-ын тэргүүнийг буудлагын сургууль удирдахад Солонгосын ардын армийнУлстөрийн ерөнхий газрын дарга дэд маршал Хван Пён Со, жанжин штабын дарга армийн генерал Ли Ён Гиль, Ардын зэвсэгт хүчний дэд сайд Со Хон Чан нар дагалдан явсан байна. 

Categories
гадаад мэдээ

Новосибирскт гэнэт мөндөр оржээ

7-р сарын 12-нд Оросын Новосибирск хотод гэнэт ийм хүчтэй мөндөр орсон байна. Голын эрэг дээр амарч байсан хүмүүс ихэд сандарчээ.

Categories
гадаад мэдээ

Ливийн нисэх онгоцны буудал халдлагад өртжээ

Ливийн Триполи хотын нисэх онгоцны буудал тийрэлтэт зэвсгийн халдлагад өртсөний уршгаар нэг хүн алагдаж, зургаан хүн шархаджээ. Мөн 12 онгоц халдлагад өртсөн байна. Ливийн удирдагчид 2011 онд дарангуйлагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш өөр хоорондоо тэмцэлдэх болсон юм. Дээрх халдлагын дараа онгоцны буудлаас бүх ажилчдыг гаргаж, нислэгүүдийг түр хугацагаар хойшлуулаад байна. Триполигийн олон улсын онгоцны буудал нь Ливийн тээврийн гол шугамаас 30 километрийн зайтай оршдог. Тус улсын хоёр дахь том онгоцны буудал болох Бенгазийг хоёр сарын турш хаагаад байгаа бөгөөд одоо зөвхөн Мисрата үйл ажиллагаа явуулж байна. Ливиэс Европын холбооны улсууд руу нислэг үйлдэхгүй байгаа ажээ. Харин НҮБ-ын ажилчид Тунисын хилийг дамжин, тусгай хамгаалалттайгаар Ливиэс явжээ. 

Categories
гадаад мэдээ

МУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болж магадгүй

Арван жил ажиглагчйн статустай байсан Монгол Улс Еврази болон Зүүн Азийн улсуудаас бүрдсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) бүрэн эрхт гишүүн болж магадгүй гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И мэдэгдлээ.

“ШХАБ-ыг хөгжүүлэх асар их боломж бидэнд байна. Энэ байгууллага нь одоогоор таван ажиглагч, яриа хэлцээний гурван түнштэй” гэж тус байгууллагын 13 жилийг тохиолдуулан Бээжин хотноо хийсэн хүлээн авалтын үеэр Ван И хэлсэн юм.

“Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас бид зурвас хүлээн авсан. Үүний агуулгыг бид хараахан нарийвчлан нягтлаагүй байгаа ч сайны дохио гэж үзэж байна. 10 жил хэдийн өнгөрсөн байна. Монгол Улсад ШХАБ-ын бүрэн эрхт гишүүний статусыг олгоход бэлтгэх цаг болжээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

ОХУ, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан нь 2001 онд байгуулагдсан, Бээжинд төвтэй ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн юм. Аюулгүй байдлын энэ байгууллага нь гишүүн улсууд дундаа терроризм, хэт давруу үзэлтнүүд газар авахтай тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэж, улс төр болон худалдаа зэрэг бусад салбарт хамтран ажилладаг билээ.

Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан улс ажиглагчийн статустай бол, Беларусь, Шри-Ланк болон Турк улс нь тус байгууллагын яриа хэлцээний түнш юм.

Categories
гадаад мэдээ

Apple компаний iPhone 6 гар утас захиалга ихтэй байна

Шинэ бүтээгдэхүүн дөнгөж танилцуулагдан худалдаа нь эхлэх үед шинэ iPhone гар утас худалдаж авахад ямар ч хомсдол, хүрэлцээгүй байдал үүсэхгүй баймаар. Гэхдээ технологи, бизнесийн мэдээллийн Business Weekly сэтгүүлийн Тайвань улсад хэвлэгдэн гардаг хувилбарт өгүүлснээр Apple компани iPhone 6 ухаалаг гар утасныхаа эхний багцыг маш олон тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус сэтгүүлд бичсэнээр бол Apple компани шинэ ухаалаг утсандаа 68 сая захиалга хүлээн аваад байгаа гэжээ. Энэ нь уг гар утасны өмнөх хувилбар болох iPhone 5-ын худалдаа эхлэх үеэс бараг 2 дахин их хэмжээний тоо юм байна.

Categories
гадаад мэдээ

Samsung Хятадын компанитай хамтран ажиллахаас татгалзав

Өмнөд Солонгосын Samsung нь Хятадын  Dongguan Shinyang Electronics компанитай хамтран ажиллаж бүтээгдэхүүнийхээ зарим эд ангийг авдаг юм байна. Харин саяхнаас хамтын ажиллагаагаа түр зогсоосон тухайгаа мэдэгдлээ. Учир нь Нью-Йорк дахь олон улсын хүний эрхийг хамгаалах “China Labour Watch” байгууллагаас Хятадын компани насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулдаг тухай мэдээлсэн байна. Тиймээс хэрвээ энэ үнэн болох нь батлагдах юм бол Samsung нь Хятадын компанитай цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. 

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос 100-гаад пуужин харвалаа

БНАСАУ нь Япон тэнгис рүү ойролцоогоор 100-гаад пуужин харвасан тухай мэдээллээ. Хойд Солонгос пуужинг зүүн эргээсээ харвасан бөгөөд бүгд тус улсын газар нутагт унасан аж. Энэ сарын  16-наас 21-нийг дуустал Өмнөд Солонгос, АНУ хамтран цэргийн сургуулилт явуулж байгааг эсэргүүцэн ийм арга хэмжээ авсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Их Британийн хамгийн үнэтэй харшийг Оросын тэрбумтан авав

Оросын тэрбумтан Андрей Гончаровский Их Британид хамгийн үнэтэйд тооцогддог харшийг худалдан авлаа. Лондон хотын баячууд амьдардаг дүүрэгт байрладаг“Hanover Lodge” нэртэй харш нь 120 сая фунт стерлинг буюу 205,5 сая ам.долларын үнэтэй юм.  А.Гончаровский нь сүүлийн гурван жилд Лондонгийн хөрөнгийн бирж дээр ийнхүү дөрөв дэх үл хөдлөх хөрөнгө худалдан авлаа. Олон түмэнд төдийлөн танил бус Оросын тэрбумтан нь түүний хэрхэн хөрөнгөжсөн нь ихэд сонирхол татахуйц хэмээн бичжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Израилийн цохилтод 20 палестин үрэгдэв

Израилийн нисэх хүчин бямба гаригт Газын зурвасыг бөмбөгдөх үеэр таван хүн амиа алдсан ба өмнөх цохилтуудаар 16 хүн үрэгджээ. Газын зурваст сүүлийн хоногуудад нийтдээ 21 палестин амиа алджээ. Сүүлчийн бөмбөгдөлт нь Газаас Нетивот хотыг палестинчууд пуужингаар буудсаны хариу байсан бөгөөд пуужингийн довтолгоонд хоёр израиль хүн шархаджээ.

Палестины агентлагийн мэдээлснээр Израилийн агаарын цохилт эхэлснээс хойш 120 хүн амь үрэгдэж, 900 гаруй хүмүүс шархадсан байна.

Израиль  тав дахь өдрөө “Хамгаалалтын хязгаар” нэртэй өргөн хэмжээний ажиллагааг Газын зурваст явуулж байна. Ням, бямба гаригт шилжих шөнө Израилийн онгоцнууд нийт 60 цэгт агаарын цохилт хийлээ. Долдугаар сарын 8-наас хойш тэд палестины 1160  байг устгасан байна. Израилийн арми хуурай замын ажиллагаа явуулахад бэлэн байгаа ба тэд дээд командлалын тушаалыг хүлээж байна.

Арминий албан ёсны төлөөлөгч мэдэгдэхдээ агаарын цохилтыг үргэлжлүүлнэ. Газад олон бай хэвээр үлдээд байна гэжээ. Палестины радикалууд Израилийг пуужингаар буудсаар байна. Нийтдээ арваад израль шархадсан байгаа гэнэ. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Израилийн зүг 700 гаруй пуужинг харваад байгаа аж.