Categories
гадаад мэдээ

Дөрвөн далавчтай динозаврын үлдэгдэл олджээ

“Changyuraptor yangi” хэмээх цэрдийн галвын үеийн нисдэг, махчин динозаврын үлдэгдэл Хятадын Ляонин мужаас олдсон талаар BBC агентлаг мэдээллээ. Урт сүүлтэй энэ динозавр дөрвөн далавчтай байсан гэж судлаачид үзэж байна. Дөрвөн далавч нь аюулгүй газардахад тусалдаг, бас бусад махчин динозавруудаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байж болох юм хэмээн палеонтологичид таамаглаж буй аж. Түүний хоншоор нь л гэхэд 132 см, сүүлэн дээрх өд нь 30 см хэмжээтэй байсан бөгөөд нисдэг динозавруудаас хамгийн урт нь дөрвөн далавчит энэхүү үлэг гүрвэл юм байна. “Changyuraptor yangi”-ийн сүүл хэсэгт байдаг хоёр далавч нь аварга том динозаврыг нисэхэд тусалдаг, мөн динозаврын урт сүүл нь нисч, тэнцвэрээ олоход нь хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг байжээ. Эртний нисдэг амьтдаас одоогийн шувууд үүссэн байна.

Categories
гадаад мэдээ

МН17 онгоцны ослоор ДЭМБ-ын ажилтнууд амиа алджээ

Малайзын агаарын тээврийн компанийн МН17 онгоцны ослоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Гленн Тхомас зэрэг дэлхийн эрүүл мэндийн салбарын олон мэргэжилтэн нас барлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женев дэх төвөөс өчигдөр мэдэгдсэн байна. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ талаар ямар ч байр суур илэрхийлээгүй гэж Дэлхийн эрүүл мэднийн байгууллагын эмэгтэй хэвлэлийн төлөөлөгч фадела Чайб хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Уилл Смит халдлагад өртжээ

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийнхээ хамтаар Испани улсад амрахаар ирцгээсэн юм. Тэгвэл жүжигчин залуу өчигдөр бие хамгаалагчийнхаа хамтаар тус улсын Ибаза гэх наран шарлагын газар амрахаар ирэх үедээ халдлагат өртсөн байна. Смитийн бие хамгаалагч хэсэг хугацаанд холдох үед тэнд байсан амрагч нар жүжигчин рүү дайрч, гарын үсгийг нь авахыг оролджээ. Энэ үеэр Смит зугтахыг оролдсон ч бүтэлгүйтсэн аж. Тэрбээр амрагч нарыг өөрийг нь тайван орхихыг хүссэн ч тэд  татгалзсан байна. Тиймээс Ибаза наран шарлагын захирал Лиза гэх бүсгүй жүжигчин залууг ая тухтай амруулахын тулд 200 гаруй амрагчийг хүчээр тараажээ.

Categories
гадаад мэдээ

Й.Чинават Парисыг зорино

Өнгөрсөн тавдугаар сард Тайландад цэргийн эргэлт болж Ерөнхий сайд Йинглак Чинават огцорсон. Харин энэ долоо хоногийн эхээр тус улсын цэргийн хунт хуралдаж Гүйцэтгэх засаглалын тэргүүн асны хилийн чанад руу явах хүсэлтийг нь авч хэлэлцсэн байна. Төрийн эргэлт хийснээс хойш улс төрд хөндлөнгөөс оролцоогүй хэмээн үзэж түүнд хилийн дээс алхах зөвшөөрөл олгожээ. Тиймээс хатагтай Йинглак ирэх долоо хоногт Францын нийслэл Парисыг зорих боломжтой болж байгаа аж. Түүний төрсөн ах Таксин Чинават мөн Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2006 онд төрийн эргэлтээр огцорсон билээ. Эх оронд нь эчнээ ял оноосон ч тэрээр өдгөө гадаадад амьдарсаар байгаа. Харин хатагтай Й.Чинаватын хувьд тэрээр Парис хотноо ахынхаа төрсөн өдрийн арга хэмжээнд оролцох хүсэлт гаргасан байжээ. Тиймээс тэрбээр 20 хоногийн хугацаатай ийнхүү тус улсыг зорих юм.  
Тайландын сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд асан Йинглак Чинават тэргүүтэй Засгийн газрыг огцрохыг шаардан долоон сар тэмцсэн. Цагдаа болон жагсагчдын хооронд нэг бус удаа мөргөлдөөн болж 28 хүн амиа  алдсан. Тайландын босогчид хатагтайг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж байна. Тиймээс цэргийнхэн төрийн эргэлт хийж Ерөнхий сайдаа огцруулсан юм. Тэд ирэх оны аравдугаар сар хүртэл бүх нийтийн сонгууль явуулахгүй гэдгээ ч мэдэгдсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Мөсний хатан хаан НҮБ-ын элч болжээ

Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин Ким Юу На НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр сонгогдсон талаар “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Эх орондоо мөсний хатан хаан хэмээх нэрээр алдаршсан тэрээр тус сангийн элч төлөөлөгч болсондоо талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Эх орныхоо нэрийн өмнөөс сайн, мундаг элч байхаа амлаж байна. Бусдын чихэнд хүрч чадахгүй байгаа дуу хоолойг өөрөөрөө дамжуулан хүргэх болно” гэжээ. Ким Юу На хүүхдийн сангийн элчийн хувиар анхны айлчлалаа Тайланд, Филиппин улсад хийхээр төлөвлөж байгаа аж. Он гарсаар НҮБ-ын “UNICEF” буюу хүүхдийн сангийн элч төлөөлөгчөөр нэрт дуучин Кейти Перри, загвар өмсөгч Миранда Керр, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, нэрт дуучин Леди Гага, Жастин Бэйбер зэрэг олон алдартан сайн үйлсэд нэгдээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Ким Юу На “UNICEF”-ийн элч болжээ

Өмнөд Солонгосын уран гулгалтын нэрт тамирчин Ким Юу На НҮБ-ын Хүүхдийн Сан буюу “UNICEF”-ийн элчээр томилогджээ. “Yonhapnews.co.kr” агентлагт мэдээлснээр  Юу На анхны айлчлалаа Тайланд, Филиппин улсаар  хийхээр төлөвлөсөн байна. 2014 оны “UNICEF”-ийн элч төлөөлөгчөөр дуучин Кейти Перри, модель Миранда Керр, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Жастин Бэйбир болон дуучин Леди Гага нар ажиллаж байгаа юм. Харин Ази тивээс хоёр дахь удаагаа “UNICEF”-ийн элчээр ийнхүү Ким Юу На сонгогдлоо. 2005-2006 онуудад Хятадын нэрт жүжигчин Жеки Чан тус байгууллагын Ази хариуцсан элчээр сонгогдож байжээ.

Categories
гадаад мэдээ

Москвад гашуудал зарлалаа

Москва хотын метронд гарсан осолтой холбогдуулан өнөөдөр тус хотод гашуудал зарлажээ. Өчигдөр өглөөний “оргил цаг” буюу 08.35 цагийн үеэр “Славянский бульвар”, “Парк Победы” станцуудын хооронд хурдтай явж байсан метроны гурван галт тэрэг замаас гарсны улмаас 22 зорчигч амь эрсдэн, 140 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн зорчигчдоос 63 нь маш хүнд байдалтай, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Ослын улмаас эвдэрч гэмтсэн галт тэргүүдийг задалж, метроны хонгилоос гаргах их ажил өрнөж байна гэж “Итар тасс” мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Үер гүүр даваад ороод ирлээ, энэ олон автомашин холдож амжих болов уу /Бичлэг/

Categories
гадаад мэдээ

Москвагийн метроны ослоор амиа алдагсдын тоо 20-д хүрчээ

Москвагийн Арбатско-Покровская чиглэлийн гүн цэнхэр өнгөтэй метро замаасаа хазайж осолджээ. Ослоор амь үрэгдэгсдийн тоо 20-д хүрээд байна. Гэмтэж бэртсэн 160 хүний 120 нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа ажээ. Ослын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа аж. Зорчигчдын ярьснаар метроны хурд огцом саарч гэрэл унтарсны дараа галч гарч эхэлсэн бөгөөд хаалга түгжигдсэн гэжээ. Оросын төмөр замын түүхэнд 80 жил гараагүй ноцтой осол боллоо гэж Итар-Тасс агентлаг мэдээлэв.


Categories
гадаад мэдээ

Израйль руу пуужингаар 700 удаа харвав

Иордоны хил орчимд байршаад буй “Хамас” бүлэглэлийн дайчид хоёр хоногийн дотор Израйль руу 754 пуужин харвасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Пуужингийн дараалсан довтолгооны үеэр 40 гаруй энгийн иргэн, 10 армийн цэрэг амиа алджээ. Армийн төлөөлөгч Газын зурвасын зарим районуудаас оршин суугчдыг нүүхийг шаардаж “Хамас” бүлэглэл дахин халдлага үйлдэж магадгүй хэмээн таамаглаж буй юм. Тус бүлэглэлийн тэргүүн Ахмед Саид Халил аль-Жабари “Израйлийн арми цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол пуужин харвасан хэвээр байх болно” хэмээн мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдэгдсэнээр энэ сарын 14-ний байдлаар Израйль улсад ажиллаж, амьдарч байсан 250 гаруй гадаад иргэн тус улсыг орхин гарсан гэв. Израйлийн “Protective Edge” нэртэй цэргийн ажиллагааны тав хоногт Газын зурваст 160 орчим палестинчууд амиа алдаж, мянга гаруй хүн шархадсан байна.