Categories
гадаад мэдээ

Уитни Хьюстоны амьдралаар кино хийнэ

Дуучин Уитни Хьюстоны амьдрал, уран бүтээлээр кино хийхээр болжээ. Тэрээр 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Beverly Hilton” зочид буудлын 1024 өрөөнөөс зүрх нь зогссон байдалтай олдсон юм. “Universal Pictures” компани дуучны амьдралаар “Би үхээгүй” хэмээх киног хийж эхэлсэнээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн Хьюстоны бага насны дүрийг жүжигчин Уилл Смитийн охин Уиллоу бүтээх бол идэр насанд нь Женнифер Хадсон, Вивики Фокс, Жордин Спаркс, Рианна нар өрсөлдөж буй гэв.

Кино багийнхан Рианнаг ихэд сонирхож, түүнийг хэд хэдэн удаа пробонд оруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй 2012 онд “Тэнгисийн тулаан” гэх кинонд туслах дүр бүтээсэн билээ. Рианна “Би Уитни Хьюстоны дүрд тоглохыг хүсч байна. Тэгэхдээ Женнифер Хадсон бол гайхалтай дуучин бас жүжигчин. Би түүнийг Хьюстоны дүрд илүү тохирно гэж бодож байгаа” хэмээн “Hollywood” сонинд ярьжээ.

Categories
гадаад мэдээ

Германы музейд хадгалагдаж буй тансаг автомашинууд

Германы Стуттгарт хотын Porsche музейд автомашины тансаг цуглуулгууд бий. 

1930-аад оны BMW машины хувилбар

BWM i8

1937 Auto Union V16 Streamliner

1961 Auto Union 1000 SP

Mercedes-Benz

1939 Mercedes Benz T-80

Porsche 356 SL Coupe

BMW Isetta Bubble car

1939 Porsche Type 4 

Формула-1 авто уралдааны таван удаагийн аварга Хуан Мануэл Фангиогийн автомашины баримал

Categories
гадаад мэдээ

Мөнхийн залуу төрх нь 47 настай эмэгтэйн амьдралыг сүйрүүлжээ

Энн 24 настайдаа өөрийн чацуутан Кристофер Болтонтой гэрлэжээ. Эхлээд маш сайхан амьдарч байсан ч сүүлдээ нэг л биш болсон гэнэ. Хэргийн учир нь энэ хугацаанд Энн огт өөрчлөгдөж хөгшрөөгүйд байжээ. 30 нас хүрсэн Эннийг нөхөр нь залуу харчуудтай хардаж уурлах болжээ.

Сүүлдээ хүмүүс нөхрийг нь залуу хүүхэнтэй суусан хижээл эр гэж хэлэх болтол байдал дорджээ. Энн ахимаг настай харагдах гэж бүх хүчээр хичээсэн ч тус болоогүй гэнэ. Эцэстээ 2 хүүхэдтэй хосууд салахад хүрсэн байна. Энэ явдал Эннд хүнд цохилт өгсөн бөгөөд залуу харчууд түүнийг ганц бие залуу бүсгүй гэж бодон эргүүлэх болжээ.

4 жилийн дараа Энн түүний гадаад байдлыг гайхан бахархаж явдаг Брайан Грэхем гэгчтэй гэрлэжээ. Энн түүнд Жошуа, Жейкоб гэх 2 хүүг төрүүлж өгсөн ч гадаад байдал нь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Брайаныг 42 хүрэхэд бүх зүйл дахиад л болохоо байв. Аажмаар түүний хөгшрөхгүй байгаад нөхөр нь эхлээд дурамжхан, дараа нь бухимдангуй хандаж, эцэст нь бас л салалтанд хүрчээ. Бүсгүй нэг үе өөрийг нь эргүүлдэгч залуучуудад анхаарал хандуулсан ч энэ нь бүтэхгүй зүйл болохыг хурдан ойлгожээ. Ёстой үзэл бодлын зөрчилдөөн гэдэг юм энд л харагдаж байсан гэнэ.

Энн гурав дахь нөхөртэйгээ суугаад ч байдал дээрдсэнгүй, бүх зүйл давтагдсан байна. Золгүй эмэгтэйгээс хөвгүүд нь зайгаа барих болсон нь бүр ч хэцүү байдал үүсгэв. Учир нь, хэт залуу харагдах эх нь тэдний найз охидыг үргээх болжээ. Найз хүүхнүүд нь атаархаж, нөхрүүдтэйгээ хардах болов. Сүүлдээ сайн танилууд нь хүртэл түүнтэй уулзахдаа эвгүйрхэх болжээ.

“ Би өглөө бүр толинд харж үрчлээс эрдэг. Харин миний нүүр залуугийнх шигээ толигор хэвээр л байх юм. Миний залуу төрх надад гай зовлонгоос өөр юм авчирсангүй. Хүүхдүүд, үе тэнгийнхэн маань намайг хүлээн зөвшөөрч чадахгүй, эрчүүд зай барьдаг болсон. Залуучуудтай би юу ярих билээ?” гэж Энн гашуудалтайгаар хэлсэн гэнэ.

Categories
гадаад мэдээ

Эх орондоо буцаж ирвэл байр өгнө гэв

БНАСАУ-ын албаны хүмүүс эх нутгаасаа дүрвэгдэгсдийг эргэн ирвэл орон сууц бэлэглэж, ажлын байраар хангана хэмээн ухуулах болсон байна. Түүгээр ч зогсохгүй гадаадад дүрвэсэн иргэдийг эргэн ирэхийг ятгаж ухуулсан тохиолдолд их хэмжээний шан харамж олгохоо амлажээ. Гэхдээ буцаж очсон хүмүүсийг тариалангийн талбайд ажиллуулах, уурхайд хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэх зэргээр “хүмүүжүүлэх” учраас тэдний энэ амлалтанд хүүртэхгүйи байхыг Умард дүрвэгдэгсдийн асуудал эрхэлсэн хэд хэдэн төрийн бус байгууллагынхан анхааруулжээ. 

М.Ууган

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн эмч нар 17 настай хүүгийн амнаас 232 шүд авчээ

 Энэтхэгийн эмч нар 17 настай хүүгийн амнаас 232 шүд авах хагалгааг долоон цагийн турш хийжээ. Ашик Жавай хүүгийн нүүр хавдаж Мумбай хотын “JJ Hospital” шүдний эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Хүнд ийм олон шүд ургах нь туйлын ховор тохиолдол бөгөөд Ашикийн шүд 18 сарын турш байн байн өвдөж, зовоох болсон ажээ. “Ашикийн нэг буйлан дээр олон шүд ургасан байсан. Энэ нь нэг төрлийн хоргүй хавдар үүсгэдэг. Эхэндээ бид шүдийг авч чадахгүй байсан учир алх, мэс заслын хутга хэрэглэсэн” гэж доктор Диваре ярьжээ. Түүнийг 30 жил шүдний эмчээр ажиллах хугацаанд анх удаа ийм сонин тохиолдол бүртгэгдсэн байна. Хүнд дээд тал нь 37 шүд ургадаг байна. Гэтэл Ашик хүүгийн доод эрүүний гүнд 200 гаруй шүд ургасан гэж эмч нар тайлбарлав. 

М.Эрдэнэ




Categories
гадаад мэдээ

Америкийн Юта мужид буусан үерийн усны түргэн урсгал

Categories
гадаад мэдээ

“Apple” ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэхээр ажиллаж байна

 “Apple” компани ухаалаг цагаа худалдаанд гаргах тухай мэдээлэл удаан хугацаанд яригдаж байгаа билээ. Уг цаг нь ямархуу байх талаар олон янзын таамаглалыг дэвшүүлж, үнэ болон танилцуулагдах товлол зэргийн талаар ч элдэв цуурхал бичигдэх болсон.

Харин тус компани цагны алдарт бренд “Swatch” тай хамтран ажиллаж буй аж. Тэд энгийн бугуйн цагтай аль болох адил хэрнээ ухаалаг цаг үйлдвэрлэхээр хамтран хөгжүүлэлт хийн ажиллаж байгаа юм байна.

Тэдний хамтран гаргах цагны загварыг ч мөн технологийн мэдээллийн сайтуудад нийтэлжээ. Уг зурагт үзүүлснээр шинэ ухаалаг цаг нь тун ч энгийн загвартай байх бололтой.

М.Эрдэнэ
Categories
гадаад мэдээ

Тайваньд орон нутгийн нислэгийн онгоц осолджээ

Тайванийн Гаосюн хотоос Магун хот руу нислэг үйлдэж явсан “TransAsia Airways” агаарын тээврийн компанийн АТR-72 зорчигч тээврийн онгоц өчигдөр осолджээ.

 Онгоцонд нийт 54 зорчигч, багийн дөрвөн гишүүн буюу 58 хүн зорчиж явснаас 48 нь амиа алдаж, 10 нь шархаджээ. Ослын шалтгааныг Магун хотын цаг агаарын нөхцөл нөлөөлж, тэнцвэрээр алдсанаас болсон гэсэн урьдчилсан таамаглал гаргажээ.

 Ч.БОЛ






Categories
гадаад мэдээ

Кенид их хэмжээний гүний ус олджээ

Кени улсын Туркана муж бол усаар бялхсан газар огтхон ч биш. Энэ бол элчилгүй зэлүүд, хуурай уур амьсгалтай газар билээ. Шатам халуун агаар нь газрыг төөнөж, хамаг чийгийг нь ховх сорчихдог Туркана нь манай гарагийн хамгийн хуурай бүс нутгуудын нэг юм. Гэвч саяхан тус газраас Кенийн 41 сая хүний цангааг ирэх 70 жилийн турш тайлах их хэмжээний ундны ус бүхий аварга том уст давхарга олджээ. Кени улсын Байгаль орчин, байгалийн нөөц хариуцсан нарийн бичгийн дарга Жүди Вакхунгу зэрэг албан тушаалтнууд энэхүү ололтыг бүс нутгийн хүмүүнлэгийн болоод нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэх нэг гарц хэмээн тунхаглалаа.

Тус нутгийнхан ус авахын тулд 50-60 километр урт зам туулах хэрэгтэй болдог аж. Кенийн газар дороос шинээр илрүүлсэн уст давхаргад агуулагдаж буй ус нь бүс нутгийн оршин суугчдын ирэх 70 жилийн хэрэгцээг хангана гэж судалгааны эхний дүгнэлтээр тооцоолоод байна. 

М.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Хоёр лидер НҮБ-ын тогтоолыг үнэлэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нар Малайзийн онгоц сүйрсэн хэргийн  олон улсын мөрдөн байцаалтыг  зохион байгуулах арга хэмжээний талаар дахин ярилцлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Тэд энэ талаар утсаар байнга ярилцаж байгаа аж.

“Оросын ерөнхийлөгчийн  мэдэгдлийг эдгээр хүчин чармайлтад оруулсан  ажил хэрэгч хувь нэмэр хэмээн Нидерландын ерөнхий сайд үнэлсэн байна. Мөн хоёр лидер онгоцны ослыг мөрдөн шалгах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг өндөр үнэллээ. Путин, Рютте  хоёр энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийг  ярилцлаа гэж хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Улс орон нь Boeing онгоцны мөрдөн байцаах хэргийг тэргүүлэхээр зөвшөөрсөн тухай НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлийн хуралдаан дээр Нидерландын Гадаад хэргийн сайд Франс Тиммерманс мэдэгдсэн байлаа. Мөрдөн байцаах хэргийг “сонирхсон орнууд, НҮБ ба Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллагатай (IKAO)” нягт хамтран явуулна гэж тэр хэллээ. Нидерландад уг хэргийн “зохицуулагчийн үүрэг” авахыг  Украин санал болгосон байв. Онгоцны осолд вант улсын 189 иргэн амь үрэгдсэн юм.

Аюулгүйн зөвлөлийн тогтоол

Эмгэнэлт хэргийн учир шалтгаанд  нягт нямбай, бие даасан олон улсын  мөрдөн байцаалтаар явуулахыг заасан тоглоолыг НҮБ-ын Аюулгүй зөвлөл гаргасан байгаа. Тогтоолд өгүүлснээр, “олон улсын мөрдөн байцаалтыг явуулахад аюулгүй байдал ба хамгаалалтыг хангах үүднээс ослын газрын ойролцоох нутаг дэвсгэрт цэргийн бүхий л ажиллагааг түүний тоонд тэргүүлэх зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд  нэн даруй зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шаардаж байна” гэж  заажээ.  

Онгоцыг  сөнөөсөн хэрэгт хүргэсэн үйл ажиллагааг уг тогтоол буруутгаад “энэ хэрэгт буруутай хүмүүсийг хариуцлагад  татахыг” шаардлаа. НҮБ-ын АЗ амь үрэгдэгсдийн ар гэрт мөн осолд иргэд нь хохирсон орнуудын ард түмэн ба Засгийн газарт эмгэнэл илэрхийллээ.