Categories
гадаад мэдээ

Жастин Бибер Орландо Блумтэй зодолджээ

Жүжигчин Орландо Блум болон дуучин Жастин Бибер нар өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Испанийн Ибиза арал дахь зоогийн газрын үүдэнд муудалцжээ.

Оддын шар сайт TMZ бичсэнээр 37 настай жүжигчин Орландо Блум “Cipriani” зоогийн газарт Парис Хилтон, P.Diddy нарын хамт байсан бөгөөд 20 настай дуучин Жастин Бибертэй зоогийн газрын үүдэнд тааралджээ. Дүрс бичлэг дээрээс Жастин “What”s up bitch?” хэмээн орилж байгаа нь сонсогдож байгаа бол Орландо Блум түүнтэй ярилцахыг оролдож буй мэт харагдаж байна.  Гэрчүүдийн мэдэлж байгаагаар Орландо Блум Жастины нүүрэнд цохисон гэжээ.

Санаж байгаа бол Жастин Бибер 2012 онд Викториа Секретийн шоуны дараа Орландо Блумын эхнэр Миранда Керртэй наргиж буй зураг байдаг. Энэхүү явдлын дараахан Миранда болон Орландо нар салж байсан юм. Харин Орландо Блум Жастинд хариу барьж энэ оны дөрөвдүгээр сард Жастин Биберын дурлалт бүсгүй Селенатай зугаалж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Есөн настай охин онгоцонд мөргүүлж нас баржээ

АНУ-ын Флорида мужид өнгөрсөн даваа гарагт онгоц хүн мөргөж аминд нь хүрсэн хэрэг гарчээ. СиЭнЭн агентлагийн мэдээлж буйгаар бага оврын онгоц далайн эрэгт байсан есөн настай охиныг мөргөж, хүнд гэмтээсэн аж. Орон нутгийнхан охиныг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна. Холбооны агаарын удирдлагын газрын мэдээлж буйгаар бага оврын зорчигч тээврийн нисэх онгоц ослын буулт хийх үедээ далайн эрэг дээр зугаалж байсан Жеоржиа мужийн иргэн 36 настай Омми Иризарри түүний есөн настай охин Ошеана нарыг мөргөчихжээ. Сарасотагийн шериффийн мэдээлж буйгаар эмч нар хэчнээн хичээсэн ч охиныг амийг аварч чадаагүй гэнэ. Харин аавынх нь биеийн байдал тийм ч муугүй байгаа юм байна. Осол гаргасан 1972 оны Пайпер Шероки онгоц техникийн эвдрэлийн улмаас нисэх буудалд хүрч чадалгүй замдаа газардах оролдлого хийсэн нь ийм харамсалтай зүйлд хүргэжээ. Хохирогчдоос гадна нисгэгч Карл Кокомур, зорчигч Дэвид Тийн нар хөнгөн бэртэл авсан байна. Эмгэнэлт явдал тохиосон гэр бүлийнхэн хуримын ойн баяраа тэмдэглэн далайн эрэгт амарч байсан гэнэ.

Categories
гадаад мэдээ

Пакистанд Фэйсбүүк хэрэглэснээс болж гурван хүн амиа алджээ

Фэйсбүүк хуудаснаа бурхан шүтээнийг муулсан материал нийтэлсэнээс болоод Пакистаны хоёр хүүхдийг эмээгийнх нь хамтаар хороожээ. Исламын шашны бүлэг танхай этгээдүүд долоон настай хүүхдийг нялх дүү, эмээгийнх нь хамтаар хороогоод гэрийг нь шатаасан байна. Хүүхдүүд шашныг муулсан пост бичсэний дараа цагдаагийн хэсэг дээр 150 хүн цугларч, тэрслүү үзэлтэн гэдэг шалтгаанаар хэрэг үүсгэжээ. Пакистанд бурханд тэрсэлсэнээс болоод амиа алдсан хүмүүсийн тоо жил ирэх бүр өссөөр байна. Энэ он гарсаар 100 орчим хүн бурханд тэрсэлсэн хэргээр амиа алджээ. Хувийн өшөө хорслоосоо болж ийм гэмт хэрэг үйлдэх нь ихэсч буйг хүний эрхийг хамгаалагчид сануулж байна.

Categories
гадаад мэдээ

Шинжаан-Уйгарын цагдаагийн хэсэгт халджээ

БНХАУ-ын Шинжаан-Уйгарын автономит дүүрэгт бас нэгэн аймшигт хэрэг гарлаа. Үл таних этгээд Таджикистаны хилтэй ойролцоо орших Яркан хотын цагдаагийн хэсэгтт халдаж 13 хүнийг хороосон байна. Хохирогчид бүгд хан үндэстэн аж. 

Одоогоос ур хэргийн талаар тодорхой мэдээлэл алга. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

“Sewol”-оос амьд үлдсэн сурагчид мэдүүлэг өгөв

Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ослоос амьд үлдсэн сурагчид өчигдөр Ансан хотод болсон багийн гишүүдийн шүүх хуралд оролцож мэдүүлэг өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Ослын улмаас 300 гаруй зорчигч амиа алдаж өнөөг хүртэл 10 зорчигчийн цогцос олдохгүй байгаа юм.

Хятадын “Синьхуа” агентлагийн уламжилж буйгаар ослоос амьд үлдсэн Данвоны ахлах сургуулийн зургаан эмэгтэй сурагч эхний ээлжинд мэдүүлэг өгч бусад сурагчид шүүх хуралд хөндлөнгөс оролцжээ. Зургаан сурагчийн тав нь шүүхийн танхимд мэдүүлэг өгсөн бол нэг сурагч  тусгай өрөөнөөс видеогийн тусламжтайгаар мэдүүлэг өгчээ.

Мэдүүлэг өгсөн бүх сурагчид осол гарах үед хөлгийн ахмад чанга яригчаар  “Данвоны ахлах сургуулийн сурагчид хөдөлж болохгүй. Онгоц хажуу тийшээгээ хазааж байна. Хэрвээ амьд үлдэхийг хүсч байгаа бол байрнаасаа бүү хөдөл” гэж хэлснийхээ дараа чанга яригчаа унтраасан. “Бид тэр үед ахмадын үгэнд орох нь зөв гэж бодсон учир байрнаасаа огт хөдлөөгүй. Хөлөгт их хэмжээний ус орж ирсэн ч бид ахмад болон багийн гишүүдэд эцсээ хүртэл итгэсэн” хэмээн хариулжээ.

Харин танхимд байсан сурагчид хөлгийн багийнхан биднийг живж байхад амиа бодож зугтаасан хэмээн орилцгоосон гэж “Yonhapnews.co.kr” мэдээлэв. 

Categories
гадаад мэдээ

Обамаг буруутгав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Бүгд найрамдах намын гишүүн Линдси Грэм Орос болон Украинд явуулж байгаа бодлогынх нь төлөө шүүмжилсэн тухай “www.vestikavkaza.ru” мэдээллээ.

Тэрбээр “Обама хоёр гүрний амьдралаар тоглож байна. Энэ эрхэм Украины хямралыг далимдуулж Орост хориг арга хэмжээ авч, ямар ч гэмгүй олон мянган орос иргэнд визний хориг тавьсан. Тэд ямар буруутай юм бэ. Хэлээд өгөөч. Обама саяхан засгийн хуралдаан дээр Орос улсын бүх салбарт хориг тавихаа мэдэгдсэн. Орос Украины хямралд буруутай эсэхийг нь бид мэдэхгүй. Харин Украины хямрал өнөөг хүртэл үргэлжиж байгаад АНУ буруутай байж магадгүй” гэжээ. Харин Ерөнхийлөгч Грэмийн шүүмжлэлийг ямар ч үндэслэлгүй хий хоосон зүйл хэмээж  “Би бүх чадлаараа ажиллаж байна. Украинд дайны гал үнэртэж буй нь Орос болон Путины явуулж буй бодлогын буруу. Хэрвээ Путин Виктор Януковчийг Орост байхыг зөвшөөрөөгүй бол ийм хямралд болохгүй байсан. Путин салан тусгаарлагч нарыг зэвсгээр хангаагүй байсан бол “МН17” онгоц осолдохгүй байсан” гэж хариулжээ. 

Categories
гадаад мэдээ

Өөрсдийнхөө зургийг аваад цагдаад баригджээ

Хос залуус түүхийн хичээлийн багшийнхаа амь насыг хөнөөж, өмч хөрөнгийг нь хулгайлсан хэрэг Их Британид гарчээ. Гэмт этгээд болох 23 настай Кирсти Эдмондсон, 35 настай Кристофер Соерс нар их сургуулийн түүхийн хичээлийн багш, профессор Кеннет Чапмений амь насыг бүрэлгэсэн байна. Эх сурвалжийн дамжуулж буйгаар гэмт этгээдүүд аймшигт хэргээ үйлдэхээсээ өмнө багшийндаа хэдэн сар хамт амьдарсан байгаа юм.

Хэрэг Дээд Манчестерийн Экклест болсон бөгөөд энэ талаар нэг ч хүн мэдээгүй, бүр сэжиглэх ч үгүй байжээ. Харамсалтай нь залуус өөрсдийнхөө сельфи зургийг дарсан боловч зурагт нь талийгч багшийн цогцос гарсан аж. Тэд үүнийгээ мэдэлгүй онлайнд байрлуулсан бөгөөд албаныхан зургийн дагуу гэмт этгээдүүдийг сэжиглэн баривчилсан гэнэ. Тэд хохирогчийн бүхий л эд хөрөнгийг үрэн таран хийж, банкны дансыг нь ч хоосолсон байна. Мөн тэд хохирогчийн дүүгийн нөхрөөс мөнгө нэхэж байсан талаар Экклесийн цагдаагийн газраас мэдээлэв.

Хууль хяналтынхан залуусын хэд хэдэн сельфи зургийг гол нотлох баримт болгож байгаа ч гэмт этгээдүүд өөрсдийгөө буруугүй гэж мэлзсээр байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар гэмт этгээдүүд багшийгаа хөнөөхдөө героинийг үхлийн тунгаар тарьсан нь ч шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тодорхой болсон гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Украины зүүн нутгийг сэргээн босгоход 7 тэрбум ам.доллар олгоно

Украины зүүн нутгийн дэд бүтцийг сэргээн босгоход АНУ-аас 7 тэрбум ам.долларын нэмэлт тусламж олгохоор болсон байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден Украины Ерөнхий сайд А.Яценюктай утсаар ярихдаа энэ тухай мэдэгджээ.Ж.Байден, А.Яценюк нар мөн Украины эдийн засагт шинэчлэл хийх талаар ярилцсан байна. Мөн “Malaysia Airlines” зорчигч тээврийн компанийн осолдсон “Боинг 777” онгоцны талаар ч ярилцжээ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

ОХУ Украины хэд хэдэн бүтээгдэхүүнийг хоригложээ

Украинаас ОХУ руу ямар ч төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өчигдрөөс эхлэн импортлохыг хоригложээ. Украины үйлдвэрлэгчид мал эмнэлгийн, эрүүл ахуйн зохих шаардлага хангадаггүй, энэ зөрчлөө давтаж байгаа нь хориг тавих шалтгаан болжээ. Украины үйлдвэрлэгчид сүүн бүтээгдэхүүнд хэрэглэх антибиотик болон бусад бодисын тунг хянадаггүй аж. Зарим бүтээгдэхүүн дэх антибиотикийн тун арав дахин давсан тохиолдол удаа дараа гарсан байна. Мөн  Украины гахайн махан бүтээгдэхүүн, төмсийг ч Орос руу импортлохыг хориглосон байна. Украины бяслаг болон “Рошен” чихрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импортыг ч хориглоод байгаа. Оросын зүгээс бүтээгдэхүүнийг нь чанар муутай хэмээн үнэлж, хориг тавьсан нь Киевийн сэтгэлд нийцэхгүй байгаа аж. Украины эрх баригчид энэ үйлдлийг  ОХУ-ын зүгээс Киевийн эсрэг явуулж байгаа  худалдааны дайн гэж үзсэн байна. 

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын хатгамалч үзэсгэлэнгээ дэлгэнэ

БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүний уран бүтээлийн бие даасан хатгамлын үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 1-5-ны хооронд дэлгэгдэх юм байна. БНАСАУ-ын Уран хатгамлын төвийн хатгамалчдын урласан бүтээлийг хальтхан харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн, чимхлүүр ажиллагаа бүхий уран хатгамлын бүтээл болох нь мэдэгддэг аж. Энэ нь Солонгосын үндэсний урлаг гэнэ.  БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь мянга гаруй уран бүтээлчтэй юм. Тус төвийн хамтгамалч ЧЭ ЖОН СҮН энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ дэлгэх гэж байна.