Categories
гадаад мэдээ

Япон Оросын эсрэг хориг тавилаа

Япон ОХУ-ын эсрэг нэмэлт хориг тавилаа.Энэ удаад Украины байдлыг тогтворгүй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн банкны дансыг хаах шийдвэр гаргажээ. Уг жагсаалтад ОХУ-ын 40 компани , улстөрчид орсон байна. Үүнд Украины Ерөнхийлөгч асан В.Янукович, Крымд үйл ажиллагаагаа явуулдаг  “Черномронефтгаз”, “Феодосия” зэрэг компаниуд оржээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Украины 400 гаруй цэрэг Оросын талд дүрвэлээ

Украины зүүн хязгаарт байдал тайван бус байгаатай холбогдуулж тус бүсэд амьдардаг иргэд ОХУ руу дүрвэсээр байна.

Хамгийн сүүлд гэхэд тус улсын армийн 438 цэрэг ОХУ руу дүрвэжээ. Ростов районы хилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Василий Малаевын ярьснаар дүрвэсэн цэргүүдийн 164 нь Украины хилийн цэргийн албан хаагчид аж.

Тэдгээр цэргүүд өнгөрсөн ням гаригт Оросын хилийг давж дүрвэгсдийн хуаранд очсон байна. Оросын хэвлэлүүдэд бичсэнээр цэргүүдийг хөнжил, хувцас, хоолоор хангажээ. Мөн зүүн нутгийн босогчидтой тулалдах үеэрээ шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Украины Аюулгүй байдлын зөвлөл дээрх явдалтай холбогдуулж хүлээн зөвшөөрсөн нарийн тайлбар хийгээгүй. Тэд хил давсан цэргүүдийн тоог гаргах боломжгүй гэж мэдэгджээ. Цэргүүд ОХУ руу дүрвэсэн явдлыг барууны зарим хэвлэл Украины зүүн нутагт цэргийн хангамж тасалдсан, зарим цэргийн гэрээ нь дууссантай холбон тайлбарлав. 

Categories
гадаад мэдээ

Өнөөдөр Барак Обама 53 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 53 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Хусейн Обама 1961 оны наймдугаар сарын 4 нд Хавай мужийн Хонолулуд төржээ.

Өнгөрсөн жилийн төрсөн өдрөө тэрбээр тийм ч өргөн дэлгэр тэмдэглээгүй бөгөөд хэсэг найзуудын хамт Camp David-д очиж гольф тоглож өнгөрүүлж байсан. Харин энэ жил хэрхэн тэмдэглэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дашрамд сонирхуулахад Кенийн жирийн нэгэн ямаачин Барак Хуссейны хүү Обама амжилтын түүх түүний эцэгтэй салшгүй холбоотой гэж тэрбээр үргэлж хэлдэг юм. Тэрээр энэ тухайгаа “Ааваас минь өвлөсөн мөрөөдөл” номондоо дурдсан байдаг.

Барак Обама “Хэрэв аав минь хувь тавилантайгаа эвлэрч, ямаагаа хариулаад явсан бол би хорвоод мэндлэх байсан уу. Аав минь Хавайд ирээгүй байсан бол ээжтэй минь учрах байсан болов уу гэж би өөрөөсөө асуудаг байлаа. Энэ асуултыг өөрөөсөө асуух бүртээ аавдаа баярладаг” хэмээн ярьсан байдаг.

Гэхдээ тэрээр өөрийгөө ямаачин, малчны хүү гэдгээ хаана ч ярьж, ааваараа үргэлж бахархдагаа илэрхийлдэг юм.

Categories
гадаад мэдээ

Зургаа авч байгаад амиа алджээ

Өөрийнхөө зургийг авах дуртай Оскар Агилар гэгч золгүй байдлаар амиа алджээ. Талийгаач залуу 21 настай байсан бөгөөд Мехико хотод малын эмчээр ажилладаг байсан гэнэ. Түүний фэйсбүүкийн хуудас нь тансаг машин, орд харш, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй авахуулсан зургаар нь дүүрэн аж. Гэтэл өөрийнхөө хамгийн догь зургийг дарах гэж байгаад гал алдсан байна. Орон нутгийн цагдаагийн мэдээлсэнээр О.Агилар нь буу цэнэгтэй байсныг мэдэлгүй ийш тийш савалж байгаад өөрийгөө шархдуулсан гэнэ. Агиларын хөрш Манфредо Паез буун дуу гарч хүн орилохыг сонсоод цагдаагийн газар мэдэгдсэн аж. Цагдаагийнхныг хэргийн газар ирэхэд залуу амьд байсан бөгөөд түргэн тусламж ирж, эмнэлэг рүү авч явах замд амьсгал хураажээ. 

Categories
гадаад мэдээ

“New York Times” хар тамхины сурталчилгаа нийтэлжээ

“New York Times” сонин анх удаагаа марихуаны сурталчилгааг нийтэллээ. “Leafy” компанийн захиалга болох бүтэн нүүр рекламд бүх төрлийн марихуаны талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан аж. Ингэснээр хүмүүс өөрт хэрэгтэйгээ зөв сонгон авах боломжтой гэнэ. Өнгөрсөн долдугаар сараас Нью-Йорк нь мансууруулах бодисыг худалдахыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын 23 дахь муж болсон юм.
“New York Times” сонин нь сурталчилгааг нийтэлсэн дугаартаа хар тамхи нь хүний эрүүл мэндэд тамхи, согтууруулах ундаанаас илүү хор хөнөөлтэй тухай өгүүлэл нийтэлжээ.

Categories
гадаад мэдээ

Интерполоос Украины экс сайдыг эрэн сурвалжилж байна

Интерпол Украины Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Э.Ставицкийг эрэн сурвалжилж байна. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш эрэн сурвалжилж байгаа бөгөөд улсын мөнгө идэж шамшигдуулсан хэргээр буруутгаж байгаа.  Киев дэх гэрт нь нэгжлэг хийхэд 42 кг алт, 4.8 сая ам.доллар олсон. Тодруулбал “Укргаздобыча” компанийн өмчийг завшсан гэнэ. Экс сайд Э.Ставицкийг сураггүй болсоор нэлээд удсан. Түүнийг Итали руу гарсан гэсэн мэдээлэл байгаа аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Дэлбэрэлт болж 69 хүн амь үрэгдэв

БНХАУ-ын Куншан дахь машины үйлдвэрт дэлбэрэлт болсоны улмаас 69 хүн амь үрэгдэж, 180 гэмтэж бэртсэн байна. Тус үйлдвэр нь Японы компанийх бөгөөд дэлбэрэлт болох үед 200-гаад хүн ажиллаж байсан тухай мэдээллээ. Эмнэлэгт 120-иод хүн хүргэгдсэн бөгөөд заримыг нь ойролцоо орших Сучжоу хотод аваачсан тухай мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Нэрт боксчин М.АЛИГИЙН бээлийг 388 мянган ам.доллараар худалджээ

Америкийн нэрт боксчин Мохамед Алигийн 1971 онд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүнд жингийн төрөлд Америкийн алдарт тамирчин Жо Фрейзертэй халз тулалдах үедээ өмсч байсан бээлийг дуудлага худалдаагаар зарсан байна. Огайо мужийн Кливленд хотын “Heritage” төвд өнгөрсөн пүрэв гаригт дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд бээлийг 388 мянган ам.доллараар худалджээ. Энэ талаар тус төвийн төлөөлөгч Ной Флайшер “Уг бээлийг М.Али бусад тамирчидтай халз тулах үедээ өмсч байсан. Тэрбээр нэрт мастер Сэми Фрэгерид хандан өөртөө зориулж тусгайлан уг бээлийг хийлгэж байсан. Хожим нь түүнийгээ Али өөрийн дасгуулагч Анжело Дандид өгсөн гэжээ. Бээлий дээр Али гарын үсгээ үлдээжээ. Дотор талд нь “Али, Фрейзер нарын 1971 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн халз тулаан” гэсэн бичигтэй аж.  Энэ тэмцээнийг “зууны халз тулаан” хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэмцээнийг 35 оронд шууд дамжуулж байж. Дэвжээн дээр ялагдашгүй гэгддэг хоёр аварга халз тулсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Фрэйзер 1964 онд хүнд жингийн боксын аварга болж байсан бол 1967 онд цэргийн алба хаахаас татгалзсанаасаа болж тэмцээнд орох эрхээ гурван жилээр хасуулж байсан түүхтэй. Энэ тулааны талаар тухайн үеийн спортын тайлбарлагчид сүүлийн хэдэн арван жилд болоогүй сонирхолтой тэмцээн болно гэж ярьж байсан. Нью-Йоркийн спорт цогцолборын “Мэдисон сквер гарден” дэвжээнд болсон уг тулааныг тэр үеийн алдартнууд болон одод ихээр сонирхсон байдаг. Дэвжээний арын суудал нь тухайн үеийн ханшаар 150 ам.долларт хүрч байсан нь дэлхийн дээд амжилт болжээ. 

Бүх цаг үеийн агуу боксчин  гэгддэг байсан Мохамед Али энэ тулаанд ялагдал хүлээж маш том сургамж авсан юм. Түүнийг спортынхон төдийгүй дэлхий дахинаа хайрлаж хүндэтгэж байжээ. Уг тулаанаас хойш хоёр аварга дахин хоёр удаа халз тулж Али ялсан гэдэг. Дашрамд дурдахад өнгөрсөн хоёрдугаар сард “Heritage” худалдааны төв Нью-Йорк хотноо 836 мянган ам.доллараар Мохамед Алигийн боксын хэд хэдэн бээлийг мөн худалдсан юм байна. 

Categories
гадаад мэдээ

Филадельфид буудалцаан болжээ

АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотод буудалцаан болж нэг хүн амиа алдаж хоёр хүн шархадсан байна. Цагдаагийн газраас мэдээлсэнээр гурван үл таних этгээд гал нээсэн бөгөөд тэднийг хууль сахиулах байгууллагынхан хайж байгаа гэнэ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Марсаас хүчилтөрөгч гаргаж авах гэнэ

NASA  буюу Америкийн сансар судлалын агентлаг нь Марс нэгэн ер бусын төхөөрөмжийг илгээхээр ажиллаж байна. Түүний тусламжтайгаар зургаан жилийн дараа Марсаас хүчилтөрөгч гаргаж авах гэнэ. “Марс 2020” төслийн хүрээнд хийгдэх ажлын тусламжтайгаар Марс гаригийн талаар олон зүйл тодорхой болох юм байна.

Ю.Дэлгэр