Categories
гадаад мэдээ

Мэс заслаар төрсөн Кардашиан

Реалити шоуны од Ким Кардашиантай адилхан болохын тулд 24 настай  Клари Леесон гэх бүсгүй 30 мянган ам.доллароор мэс засал хийлгэсэн байна. Тэрбээр хамар, нүд, уруул, өгзөг, хөхөө хүртэл Кимтэй адилхан болгосон тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Кларид мөн 100 мянган ширхэг Кимийн зураг байдаг гэнэ.

Кимтэй адилхан болохын тулд Клари нэг жилийн турш түргэн хоолны газар ажиллаж, гэрийн багш хүртэл хийжээ. Клари тун удахгүй “Кардашианыхантай” хамт реалити шоунд оролцож, Ким болон түүний гэр бүлийнхэнтэй уулзахаар болсон тухай өөрийн “twitter”-ээ бичсэн байна. Тэрбээр “Би удахгүй өөрийгөө амьд толиноос харах болно. Бурхан минь Кимд таалагдаасай. Тэр бол миний ирээдүйд хэн байхыг минь шийдвэрлэх хүн” гэж жиргэжээ.

Categories
гадаад мэдээ

Зөвлөлтийн үеийн хиймэл дагуул агаар мандалд шатав

Зөвлөлтийн үеийн хиймэл дагуул “Космос-1151” дэлхийн агаар мандал руу орох замдаа шатсан байж болзошгүй тухай ОХУ-ын Сансрын батлан хамгаалах хүчний албан ёсны төлөөлөгч, хурандаа Алексей Золотухин мэдэгдлээ.

 “Космос-1151” сансрын хөлөг тойрог замаасаа гарсныг хиймэл дагуулын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ нотолж байна” гэж Золотухин хэлэв.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ хиймэл дагуулын эд ангиуд Антарктидын дээгүүрх агаар мандлын нягт давхаргад шатжээ.

“Космос-1151”-ийг 1980 оны гуравдугаар сарын 23-нд тойрог замд оруулсан бөгөөд тойрог замд байх хугацаа нь дуусахад хагас жил дутуу байжээ.

Categories
гадаад мэдээ

589 хүн амь үрэгджээ

Өнгөрсөн ням гаригт БНХАУ-ын Юнань мужид газар хөдөлсөн тухай мэдээлж байсан билээ. Үүний улмаас 589 хүн амь үрэгдэж, 2401 хүн гэмтэж, есөн хүн сураггүй байгаа хэмээн БНХАУ-ын Иргэдийн асуудал хариуцсан яамнаас мэдэгдлээ. Байгалийн гамшиг нүүрлэснээс газраас 230 мянган хүний яаралтай нүүлгэн, нэлээд хэмжээний хохирол учирсан байна. Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилж  байгаа бөгөөд энэ ажилд цэргийнхнээс гадна сайн дурынхан оролцож байгаа гэнэ. Байгалийн гамшигийн улмаас Ходэхун хэмээн тосгоны хажууханд нуур үүсч ус нь нэг цагт 50-60 сантиметрээр нэмэгдэж байгаа тухай мэдээллээ. БНХАУ-ын Засгийн газар  байгалийн гамшигаас учирсан хохиролтой тэмцэхэд 600 сая юань гаргажээ.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ эбола вирусын асуудлыг хэлэлцэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай хуралдаж Африкийн баруун орнуудын байдлыг хэлэлцэв. Тус бүс нутаг эбола вирусын халдвар авсан хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Тиймээс Африкийн эдгээр орнуудад яаралтай авах арга хэмжээний талаар ярилцжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр эбола вирусын улмаас 887 хүн нас бараад байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүй Зөвлөл яаралтай хуралдлаа

НҮБ-ын Аюулгүй Зөвлөл яаралтай хуралдлаа. Энэ удаад Оросын тал санал гаргасны дагуу Украины асуудлыг хэлэлцсэн байна. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын тэргүүн Жон Гинг Украны зүүн нутгийн байдлын талаар танилцуулсан юм. Хэрвээ тус улсыг хямралаас гаргах улс төрийн арга замыг даруйхан олохгүй бол жирийн ард иргэд амиа алдсаар байх болно гэдгийг Жон Гинг онцолсон байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улсад нүүрсний эрэлт их байна

Энэтхэг улсын тухайд 2013-2014 онд нүүрсний эрэлт 739.42 сая тн байх аж. Харин   нийлүүлэлт 571 сая тн байх тооцоо гарчээ. Зөрүүг нь импортоор авч байгаа юм байна. Нийлүүлэлтийг өсгөхөд газрын олдоц, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, дэд бүтэц зэрэг нь сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Украины Луханскт хүмүүнлэгийн гамшиг нүүрлэлээ

 Украины Луханск хот эмнэлэгийн тусламж, гэрэл цахилгаан, гар утас, интернэт холболтоос таслагдаж, хүмүүнлэгийн гамшиг нүүрлэжээ. Ойролцоогоор 250 мянган хүн ийм нөхцөл байдалд амьдарч байгаа ажээ. Засгийн газар болон босогчдын хоорондох тулаан үргэлжилж, зам тээврийн сүлжээг сааталд оруулжээ. Мөн дэлгүүр хоршоод өдрийн хэдхэн цагаар ажиллахаас өөр аргагүй болж, хүмүүс үдэш оройн цагаар гадагш гарахаа болиод удаж байна. Оршин суугчид байнгын айдас түгшүүртэй амьдрах болсон хэмээн ярьжээ. 

    Украины армийн цэргүүд Донецк, Луханскын захад хүрч очин терроризмын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тэд салан тусгаарлагчдын бослогыг хүчээр дарах гэж хичээж байгаа билээ. 

Categories
гадаад мэдээ

Хятадын үзүүлэлт муу гарсан нь Японы хувьцааг унахад хүргэжээ

HSBC-ээс тооцдог Хятадын үйлчилгээний салбарын худалдан авалтын индекс түүхэн доод хэмжээнд хүрээд байгаа юм. Үүний дараа Японы хөрөнгийн зах зээл долоо хоногийнхоо доод хэмжээнд хүрсэн байна.  Зургадугаар сард 53.1 нэгж байсан индекс 50 нэгж болон буурчээ. Энэ нь 2005 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болсон гэж шинжээчид онцолж байна. 

Categories
гадаад мэдээ

Бээжинд 2020 он гэхэд нүүрс хэрэглэхийг хориглох нь

Бээжин нүүрсний хэрэглээг хумин газнаас эрчим хүч гаргах замыг сонгож байна. 2012 оны байдлаар эрчим хүчний хэрэглээний 25 хувийг нүүрсээс гарган авч байжээ. Хэдийгээр Бээжинд нүүрс хэрэглэх хэрэглээг хориглох ч гэлээ Хятадын нийт нүүрсний хэрэглээ өсөхөөр байгаа юм. Нүүрсний хэрэглээг ийнхүү хязгаарлахгүй бол агаар, ус, хөрсний бохирдол хэт их түвшинд хүрээд байгаа аж. Засгийн газраас Бээжин, Шанхай, Гуанжоугийн орчимд шинээр нүүрсээр галладаг цахилгаан станц барихыг хориглоод байгаа билээ

Categories
гадаад мэдээ

2015 онд эболагийн эсрэг вакцин гаргаж авна

Америкийн үндэсний харшил болон халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал, нэрт иммунолог судлаач Энтони Фауч нэгэн мэдэгдэл хийлээ. Сүүлийн үед дэлхий нийтийг нэлээд сандаргаад байгаа эбола вирусын улмаас 887 хүн амь насаа алдаад байгаа. Харин Энтони Фаучийн ярьснаар ирэх 2015 он гэхэд уг өвчний эсрэг вакцин гаргаж авах гэнэ. Мэргэжилтнүүдийн энэ чиглэлээр аль хэдийнээс ажиллаж эхэлсэн бөгөөд туршилт амижлттай болсон байна. 

Ю.Дэлгэр