Categories
гадаад мэдээ

Путин Крымд хоёр өдрийн айлчлал хийнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Крымд хоёр өдрийн айлчлалаа өнөөдөр эхлүүлэх бөгөөд энэ үеэр тус хойгт улсын томоохон албан тушаалтнууд, Төрийн Думын гишүүд цугларах гэнэ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар Холбооны Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн шуурхай хурал Севастопольд болох юм байна.

Маргааш Владимир Путин Крымд Төрийн Думын депутатуудтай уулзаж, улс орны өмнө тулгамдаж буй цаг үеийн асуудлаар парламентад нээлттэй яриа өрнүүлэх юм. Тус уулзалтанд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Думын дарга Сергей Нарышкин, Дум дахь бүх фракцийн удирдагчид, бүх сайд оролцох юм.

Энэ удаагийн айлчлал Путины хоёр дахь айлчлал болж байна. Крым өнгөрсөн гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэнээс хойш Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойг руу анхны айлчлалаа Ялалтын баяраар хийсэн. Тэрээр Ялалтын баярын 69 жилийн ойг тохиолдуулан дэлхийн II дайны “Баатар хот” Севастопольд очсон юм.

Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч 60 нас хүрлээ

Францын Ерөнхийлөгч Франсуа Оланда 60 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөө гэр бүл, ойр дотныхонтойгоо  тэмдэглэсэн байна.  Францын зарим хэвлэлд бичсэнээр төрийн тэргүүний хувьд энэ өдөр тийм ч таатай байгаагүй гэнэ. Учир нь Ф.Оландагийн нэр хүнд сүүлийн үед эрс унасан аж.  Саяхан явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд францчуудын ердөө 20 хувь нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Халонг хар салхины улмаас есөн хүн амь үрэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японд Халонг хар сахи нүүрлэсэн тухай мэдээлж байсан билээ. Үүний улмаас есөн хүн амь үрэгдэж хоёр хүн сураггүй болжээ. Мөн 80-аад хүн гэмтэж 342 хүн орох оронгүй болсон байна. Японы Гал сөнөөх газраас 1 сая 600 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгдсэн юм. 

Categories
гадаад мэдээ

Луизиана мужид буудалцаан болж хоёр хүн нас баржээ

АНУ-ын Луизиана мужид буудалцаан болж хоёр хүн нас барж таван хүн шархадсан байна. Орон нутгийн цагаар өглөөний найман цагт хар өнгийн машинтай хүмүүс гудамжинд байсан хүмүүс рүү гал нээжээ. Үүний улмаас хоёр хүн газар дээрээ амьсгал хураасан байна. Мөн таван хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёрынх нь бие нэлээд хүнд байгаа тухай Шинэ Орлеаны Цагдаагийн газраас мэдээлжээ.

Ю.Дэлгэр 

Categories
гадаад мэдээ

Эбола вирусын эсрэг вакциныг амжилттай туршчээ

ДЭМБ-аас эбола вирус хурдацтай тархаж байгаа нь дэлхий нийтэд аюул учруулж магадгүй хэмээн анхааруулжээ. Уг өвчний халдвар тархсан Африкийн орнуудын байдал хүнд байна. Канадын “Tekmira Pharmaceuticas” компани эболагийн эсрэг вакциныг сармагчин дээр туршсан нь амжилттай болжээ. Тиймээс АНУ-ын засгийн газар энэ ажлыг дэмжиж, 140 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна. Гэхдээ тус улс энэ өвчний эсрэг вакциныг олон хүн дээр туршиж болохгүйг анхааруулжээ.

Categories
гадаад мэдээ

ХАМАС Израиль руу хоёр пуужин харважээ

Израилийн Батлан хамгаалах хүчин твиттертээ исламын ХАМАС бүлэглэлийн босогчид Газын зурвасаас Израилийн газар нутаг руу хоёр пуужин харвасан хэмээн мэдэгджээ. Азаар тус хорлон сүйтгэх ажиллагааны улмаас хүний амь эрсэдсэн мэдээлэл байхгүй байгаа аж. Өмнө нь Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалах яамны сайд Моше Яалон нар Газын зурвасаас илгээсэн пуужинд “хариу цохилт” өгөх ёстой гэж мэдэгдэж байв. Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн албаны мэдээгээр, эвлэрлийн 72 цаг дууссанаас хойш Газын зурвасаас ойролцоогоор 25 пуужин харважээ.

Categories
гадаад мэдээ

Обамаг буруутгасан цагдаа шуугиан тарив

АНУ-ын Нью-Жерси мужийн Хелметт хотын 58 настай цагдаагийн албан хаагч Ричард Ресин Ерөнхийлөгч Барак Обама Үндсэн хууль зөрчдөг учир би ч Үндсэн хуулийг мөрдөхгүй гэжээ. Түүний үг тус улсад ихээхэн шуугиан тариад байна.

Яагаад ингэж хэлсэн гэхээр тус хотын оршин суугч Стив Вронко амьтад асрах газрын шинэчлэлийг шүүмжилж, дүрс бичлэг авч байсан гэнэ. Тухайн үед цагдаагийнхан түүн рүү ирж, бичлэг авахаа зогсоохыг хүсчээ.

Харин Стив Вронко АНУ-ын Үндсэн хуулийн дагуу олон нийтийн газар дүрс бичлэг авах эрхтэй гэсэн ч цагдаагийн албан хаагч Ричард Ресин “Обама Үндсэн хуулийг устгасан учраас тэр Үндсэн хуулийг би дагахгүй” гэжээ.

Түүнийг энэ яриа Стивийн дүрс бичлэгийн камерт бичигдэж, улмаар Reddit хэмээх мэдээллийн цахим хуудаст тавигдсан даруйдаа маш олон хүн үзжээ. Харин “интернэт од” болсон Ричард Ресин ажлаасаа халагдсан гэнэ.

Categories
гадаад мэдээ

АНУ Ирак руу гал нээв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хяналтаас гарч буйг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама буруутгаж, агаараас довтлохоо өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ-ын нисэх хүчин тус бүлэглэлд эзлэгдээд буй Курд үндэстний Ирбил хот руу нисэгчгүй онгоцоор гал нээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Иракийн Засгийн газраас мэдэгдсэнээр тус дайралтын улмаас хамгийн багадаа 10 мянган иргэн дүрвэсэн гэв. АНУ 2011 оны сүүлээр цэргээ татсанаас хойш анх удаа Ирак руу довтолж байгаа юм.

Пентагоны тэргүүн Чак Хейгл хэлэхдээ “АНУ-ын нисгэгчгүй онгоц өчигдөр Иракийн хойд хэсэгт орших Синжар хот руу хоёр удаа агаараар довтолсон. Энэхүү довтолгооны үеэр “Халифын вант улс” бүлэглэл 100 гаруй эмэгтэйчүүдийг хулгайлсан. Бид тэдний ул мөрийг хайж байна” гэжээ. Иракийн хүний эрхийн яамны хэвлэлийн төлөөлөгч Камил Амин “100 гаруй эмэгтэй олзлогдсоны дийлэнх нь 35-аас доош насныхан байгаа бөгөөд одоогоор босогчдын хяналтад орсон Мосул хотын нэгэн сургуульд хорьж байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Африкийн орнуудад зорчихгүй байхыг сануулжээ

Эбола вирусын улмаас Африкийн орнуудад аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байхыг ДЭМБ-аас сануулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гвиней улсын Эрүүл мэндийн яам Эбола вирусээр 151 иргэн халдварлаж нэг долоо хоногийн дотор 99 хүн амиа алдсан гэв. Нас барсан иргэдийн найм нь тус яамны ажилтан байжээ.

НҮБ тус вирустэй холбоотой шуурхай хуралдааныг өчигдөр зохион байгуулж, АНУ, ОХУ тэргүүтэй 12 орноос Баруун Африкт тусламж үзүүлэхийг хүсчээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яам шаардлагатай тохиолдолд эмч, зөвлөхүүдээ илгээхээ мэдэгдэж, Ерөнхийлөгч В.Путинтэй энэ асуудлаар ярилцахаа мэдэгджээ. Харин АНУ-ын талаас тус вирусээр хоёр мэргэжилтэн нь өвдөж, халдварласан учир хэсэг хугацаанд эмчээ илгээхгүй, шаардлагатай эм бэлдмэлийг илгээх болно гэсэн байна.

Их Британи, Франц, Германы Засгийн газар Эбола вирустэй тэнцэхийн тулд 50 сая ам.долларын хандивласан аж. Тус вирусын улмаас 1019 иргэн амиа алдаж 547 хүн халдварласан гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

А.Пушкиний удмынхан Монголд айлчилна

Алдарт яруу найрагч А.С.Пушкиний удмын ганц хүн болох Александр Пушкин энэ сарын есөнд манай улсад аялахаар ирэх гэнэ.

Яруу найрагчтай нэр нэг тэрбээр өдгөө 72 настай бөгөөд одоо өөрийн эхнэр Мария Мадлен, гэр бүлийн 13 гишүүнтэйгээ ОХУ-ын Буриадад байгаа ажээ.

Түүний эхнэр Мария Мад лен нь нэрт зохиолч Нико лай Гоголийн удмын хүн юм байна. Александр Пушкин тэтгэвэрт гартлаа “Alcatel” компанид цахилгаанчнаар ажиллажээ.

1999 оноос гэргийтэйгээ А.Пушкиний нэрэмжит сан байгуулж, ОХУ-д хүүхдийн эмнэлэг байгуулах хандив цуглуулах ажил хийж байгаа юм.