Categories
гадаад мэдээ

Конго улсаас ирсэн иргэдийн биеийн байдлыг хянаж байна

Төв болон Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа билээ.

Гэтэл Монгол Улсаас өвчний тархалт байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж эх орондоо эргэн ирээд байгаа ажээ.

Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа юм байна.

Дашрамд хэлэхэд, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Америкийн Фергюсон хотыг цагдаа нар хянаж байна

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод өнгөрсөн ням гаригаас хойш эсэргүүцлийн цуглаан гарч, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаас эмх замбарагүй байдал үүссэн. Тус хотын хар арьстан залууг цагдаа нар буудан хороосныг оршин суугчид эсэргүүцэн жагссан юм. Тиймээс Миссури мужийн замын цагдаагийн газар тус хотод эмх замбараагүй байдал үүсгэхгүй тулд хяналтандаа авсан тухайгаа мэдэгдлээ. 

Ю.Дэлгэр 

Categories
гадаад мэдээ

Нигерийн эмч нар эболагийн эсрэг эм гаргаж авчээ

Нигерийн эмч нар эбола вирусын эсрэг эмийг өөрсдөө бүтээсэн тухайгаа мэдэгдлээ. Nanosilver хэмээн нэрлэсэн эмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хийх гэнэ. Нигерт одоогийн байдлаар энэ аймшигт өвчний халдвар авсан 11 хүн бүргэгдсэн. Энэ нь Африкийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн бага аж. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Жастин Бэйбир жолоо барих эрхээ хасуулав

Дуучин Жастин Бэйбир жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Жастин өнгөрсөн амралтын өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Нью Йоркийн цагдаа нарт баригдсан байна. Тэрбээр цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүйгээс гадна хэл амаар доромжилж, зугтахыг санаархсан байна. Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж тэрбээр 2.1 жил жолоо барих эрхээ хасуулжээ.

Нью Йоркийн шүүхээс мэдэгдсэнээр “Жастин АНУ-ын замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчсөн. Тэр үргэлж явган зорчигч нарын амь насанд заналхийлж байна. Жастин алдар нэрнийхээ тусламжтай үргэлж хэргээс зугтаахыг оролддог. Тиймээс сургамж болох үүднээс 2 жил жолоо барих эрхийг нь хаслаа. Хэрвээ энэ хугацаанд хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 4-5 жил шоронд хоригдох болно” гэв.

“Жастин амралтын өдөр Нью Йорк хотод зохион байгууллагдсан хориотой уралдаанд оролцоод гэрлүүгээ буцах замдаа цагдаа нарт баригдсан. Тэр гурван шил пиво уусан байсан” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Робин Ульямс 1951-2014

Categories
гадаад мэдээ

Эрчүүдэд зориулсан хөхний даруулга худалдаанд гарлаа

Японы нийслэл Токио хотноо эрчүүдэд зориулсан хөхний даруулга худалдаж эхлээд байна. Түүнийг “Floral Goodnight Bra” буюу “Kahei Oasim Bra” хэмээн нэрлэжээ. Зохион бүтээгчдийн ярьснаар хөхний даруулга хэрэглэх нь эрчүүдийн хувьд  маш чухал гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийн адил булчин суларч хөх нь унжих аюултай. Тиймээс ялангуяа шөнө унтахдаа өмсөх нь хөхний хэлбэр алдахаас хамгаалах давуу талтай юм байна. Гэвч худалдан авагчид үүнийг хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй. Ялангуяа эрээн өнгийн цэцгэн хээтэй даавуугаар хийсэн нь эрчүүдэд тохиромжтой байх болов уу. Уг нь бол эрэгтэйчүүдийн хөхний даруулгыг дотуур өмдтэйгөө хослуулан хийсэн бөгөөд 30 ам.долларын үнэтэй аж.

Categories
гадаад мэдээ

М.Шарапова орлогоороо тэргүүллээ

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас жил бүр хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Энэ жилийн эмэгтэй тамирчдын жагсаалтыг Оросын теннисчин Мария Шарапова дахин тэргүүллээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас 2014 оны мөн сар хүртэлх нэг жилийн хугацаанд М.Шарапова 24.4 сая ам.долларын орлого олсон байна. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг “Nike”, “Avon”, “Samsung”, “ Tag Heuer”, “Evian”, “Head” зэрэг компаниудын сурталчилгаанд тоглож олжээ. Энэ жилийн жагсаалтад М.Шараповагаас гадна зургаан эмэгтэй теннисчин орсон байна. Харин хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтын хоёрдугаарт Хятадын теннисчин Ли На бичигдсэн юм. Тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 23.4 сая ам.долларын ашиг олжээ. Түүнээс 5.6 сая ам.долларыг нь тэмцээнд оролцсоны шагналд авсан байна. Харин янз бүрийн гэрээ байгуулан ажиллаж 18 сая ам.долларын ашиг олсон юм. Энэ жагсаалтын гуравдугаарт Америкийн нэрт теннисчин Серена Уильямс, дөрөвдүгээрт Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин, Сочид болсон өвлийн Олимпийн хүрэл медаль хүртсэн Ким Юна бичигдсэн байна. Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн их орлого олсон эмэгтэй тамирчдын жагсаалтыг сонирхуулъя.

1.Мария Шарапова           24.4 сая ам.доллар

2.Ли На                            23.4 сая ам.доллар

3.Серена Уильямс             22 сая ам.доллар

4.Ким Юна                        16.3 сая ам.доллар

5.Даника Патрик              15 сая ам.доллар

6.Виктория Азаренко        11.1 сая ам.доллар

7.Каролин Возняцки         10.8 сая ам.доллар

8.Агнешка Радваньска      6.8 сая ам.доллар

9.Анна Иванович              6.4 сая ам.доллар

10.Паул Кример                5.5 сая ам.доллар

Categories
гадаад мэдээ

Робин Уильямс амиа хорлосон нь тогтоогдов

Холливуудын жүжигчин Робин Уильямс өөд болсон нь дэлхий нийтийн кино сонирхогчдын сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тэгвэл цагдаагийн ажилтнууд түүний үхлийг амиа хорлолт байсныг нотолсон талаар “BBC” агентлаг мэдээлсэн байна.

Робин Уильямсын амьд сэрүүн байхыг хамгийн сүүлд эхнэр нь өнгөрөгч ням гарагийн орой харсан бөгөөд маргааш үдийн алдад амиа алдсан байхыг  туслах нь  олжээ.  Мягмар гарагт хийсэн үхлийн шалтгааныг тогтоох шалгалтаар боомилсноос болж амьсгал хураасан гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргажээ.

Жүжигчний үхэлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас эхлүүлээд дэлхий нийтээрээ эмгэнэл илэрхийлж байгаа билээ.

Робин Уильямс Оскарын шагналд долоо удаа, Алтан бөмбөрцөгт 11 удаа нэр дэвшиж, “Weapons of Self Destruction” киногоороо Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч байжээ.

Categories
гадаад мэдээ

Канад эболагийн эсрэг вакциныг нийлүүлэхэд бэлэн

Канадын эрх баригчид ДЭМБ-д эбола вирусын эсрэг туршилтын вакциныг өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тус улсын Эрүүл мэндин яамны сайд хэлэхдээ хүн дээр хараахан туршаагү байгаа 800-1000 вакциныг нийлүүлэхэд бэлэн аж. Африкин орнуудад гараад буй уг аймшигт өвчний эсрэг вакциныг гаргаж авахад дахин зургаан сарын хугацаа шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд мэдэгдсэн. Харин  вакциныг хүн дээр хараахан туршаагүй байгаа. 

Ю.Дэлгэр 

Categories
гадаад мэдээ

Зайдаст хордсон 12 хүн амиа алджээ

Данийн зайдаст  хордсоны улмаас 12 хүн нас барсан тухай мэдээллээ. Конпенгаген хотын хиамны нэгэн үйлдвэр хортой махаар зайдас хийсэн байсныг тогтоожээ. Хохирогсдийн дийлэнх нь настай хүмүүс гэнэ. Тус үйлдвэрийг тэр дор нь хааж, бүтээгдэхүүнийг нь хурааж авсан байна. 

Ю.Дэлгэр