Categories
гадаад мэдээ

Стив Балмер “Майкрософт”-ийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа өглөө

“Майкрософт”-ийн Удирдах зөвлөлийн дарга Стив Балмер ажлаа өгсөн байна. 34 жил тус компанид үнэнчээр зүтгэсэн гэдгээ ч тэрээр онцолсон байна. С.Балмер нь “Лос-Анжелес Клипперс “клубт ажиллахаас гадна багшлах гэнэ. Гэхдээ “Майкрософт”-ийн нэлээд хэмжээний хувьцааг эзэмшдэгтул тус компанитай ямар ч холбоогүй болохгүй гэжээ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Миссури мужид бас нэг хар арьстныг буудан ороожээ

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр 10-аад хонолоо. Гэтэл өчигдөр Фергюсон хотын ойролцоо жагсаал болж байгаа газар  цагдаа нар бас нэгэн хар арьстан залууг буудан хороожээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр талийгаач дэлгүүр тоносон хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ. Түүнийг саатуулах үед цагдаа руу хутга барьж дайрсан тул аргагүй хамгаалалт хийж зэвсэг хэрэглэсэн аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Жеки Чаны хүүг баривчилжээ

Нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чаныг Хятадын цагдаа нар баривчилсан гэнэ. Түүнийг  Тайванийн жүжигчин Кай Котой цуг Бээжин хотноо байхад нь мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэрэгт буруутган саатуулжээ. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын эрх баригчид урлагийнхны дунд мансууруулах бодис хууль бусаар наймаалах явдалтай нэлээд эрчимтэй тэмцэл өрнүүлэх болсон. Сүүлийн зургаан сарын хугацаанд нэлээд хэдэн жүжигчин, дуучдыг баривчилжээ. Мөн өнгөрсөн лхагва гаригт кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 42 компани Бээжин хотын цагдаагийн газартай хууль бусаар мансууруулах бодис наймаалсан хэрэгт холбогдсон жүжигчидтэй хамтран ажиллахгүй байх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 

Холливудын нэрт жүжигчин Жеки Чаны хүү 32 настай Жейси 2008 онд аавтайгаа цуг “Coca-Cola” ундааны сурталчилгаанд тоглосон билээ.

Categories
гадаад мэдээ

Орос Хятад хоёр цэргийн хамтарсан сургуулилт хийнэ

ОХУ, БНХАУ хоёр “Мирная миссия 2014” цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 24-29-ны өдрүүдэд болох гэнэ. Хятадын “Чужихэ” хээрийн сургуулилтийн талбайд болон уг арга хэмжээнд 7000 цэрэг оролцох юм. Орос, Хятадаас гадна Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн таван орны цэргүүд оролцох гэнэ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ангела Меркель Украинд айлчлах бололтой

ХБНГУ-ын канцлер А.Меркель энэ сарын 23-ны өдөр Украинд айлчилж магадгүй гэнэ.  Энэ тухай Украины хэвлэлд бичсэн бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд П.Климкээс дээрх мэдээллийг авсан байна. Германы Засгийн газрын тэргүүний айлчлал Украины тусгаар тогтнолын баяртай давхцах аж. Тиймээс энэ нь маш айлчлал болох гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

В.Путин Египетэд зэвсэг нийлүүлэх тушаалд гарын үсэг зуржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египет улсад хөнгөлөлттэй үнээр зэвсэг нийлүүлэх тушаалд гарын үсэг зурсан тухай “ВВС” агентлаг мэдээлжээ. Тус тушаал дагуу Египетэд нийт 2 тэрбум ам.долларын өртөгтэй гар буу, пуужингаас хамгаалах төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон байна.

В.Путин тушаалд гарын үсэг зурсныхаа дараа “Египет улсад эмх журам тогтоох үүднээс Орос зэвсэг нийлүүлэхээр боллоо” гэж хэлжээ. Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ирэх аравдугаар сард хоёр тал 21 хоногийн хугацаатай цэргийн сургуулилт хийх болсныг мэдэгдэв. ОХУ-ын Төрийн Думын хэвлэлийн албанаас мэдээлснээр, ирэх арваннэгдүгээр сарын эхээр В.Путин Египет улсад төрийн айлчлал хийх юм байна. 

Categories
гадаад мэдээ

Америкийн Фергюсон хотод байдал улам ээдрээтэй боллоо

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод өнгөрсөн нямаас даваа гаригт шилжих шөнө  байдал улам хурцадлаа. 400-аад хүн оролцсон эсэргүүцлийн цуглааныг цагдаа нар хүчээр тараахаар утаа, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэнээр жагсагчид цагдаа нар руу шилтэй тэсрэх бодис, чулуу зэргийг шидэж байсан гэнэ. Ийнхүү тус хотод онц байдал тогтоож, хөл хорио тогтоосон боловч нэмэр болохгүй байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Иракийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэв

Иракийн парламент хууль бусаар огцруулсан Ерөнхий сайд Нури Малики Иракийн Засгийн газрын тэргүүний төлөөх тэмцлээ зогсоож, огцорч буйгаа мэдэгдлээ. Нури Малики “ВВС” агентлагт өгсөн яриандаа “Миний оронд Ерөнхий сайдаар сонгогдсон Хейдар аль-Абадид баяр хүргье. Таныг дэмжин ажиллах болно. Иракийн ард түмэнд яг одоо ардчилал хэрэгтэй байна” гэжээ.
Энэ сарын 11-ний өдөр Иракийн Ерөнхийлөгч курд үндэстэн Фуад Масум шинэ Ерөнхий сайдаар Хейдар аль-Абадийг түүний оронд томилсон юм. Нури аль-Малики Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд албан тушаалаа өгөхгүй, Багдад хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 гаруй хүн амиа алдаж, 40 гаруй хүн цагдаагийнханд баригдсан билээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад үеэр болж 27 хүн нас баржээ

БНХАУ-ын өмнөд нутагт үеэр болсоны улмаас 27 хүн нас барж, зургаан хүн сураггүй болсон тухай “Синьхуа” агентлаг уламжиллаа. Байгалийн гамшиг нүүрлэсэн тул 84 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Хятадын Гуйжоу муж нэлээд хохирол амссан бөгөөд 2000 байшин эвдэрч сүйджээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Кени улс хилээ хаалаа

Эбола вирусын халдвар гарсан тул Кени улс зарим хилээ хаах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Гвиней, Либер, Сьерра-Леонтой хиллэх хилээ түр хаах шийдвэр гаргалаа. Мөн өнөөдрөөс тус улсын “Kenyan Airways” зорчигч тээврийн компани нь дээр дурдсан орнууд руу нислэх үйлдэхээ больжээ. ДЭМБ-аас мэдэгдсэнээр Кени нь халдвар гарах магадлал өндөр улс аж. Учир нь Найробигийн олон улсын нисэх онгоцны буудал нь олон улсын нислэгийн гол зангилаа.

Ю.Дэлгэр