Categories
гадаад мэдээ

Эбола вирусын халдвар 5 дахь оронд тархаж эхэллээ

Баруун Африкийн дөрвөн улсад тархаад байсан Эбола вирусын халдвар Бүгд Найрамдах Ардчилсан Конго тархаж эхэлсэн тухай албаны хүмүүс мэдэгдсэн байна. Одоогоор тус улсын баруун хойд хэсэгт хоёр хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ.

Эбола вирусын тархалт урьд хожид байгаагүйгээр хурдацтай тархаж байгаа тухай ДЭМБ анхааруулж байгаа билээ. Мөн өнгөрөгч ням гарагт тус улсын Эрүүл мэндийн сайд Феликс Кабанжи Нумби нас барсан хоёр хүнээс гадна дахин хоёр хүний эбола вирусын халдвар авсан гэж мэдэгджээ. Тиймээс халдвар тархаад байгаа Боэнде хот орчмын 100 километр газарт хорио цээр тогтоосон аж.

Categories
гадаад мэдээ

Эболатай төстэй өвчин Африкт 70 хүний амийг авлаа

Шинж тэмдгээрээ Эбола вирусийн хижигтэй төстэй геморрагийн өвчнөөр 70 орчим хүн Ардчилсан Конго улсад нас барсан тухай Reuters мэдээлэв.

Дэлхийн эрүүл мэндийн  байгууллага энэ өвчнөөр Ардчилсан Конго улсад 592 хүн өвчилсан гэж мэдээлжээ. Эхлээд түүнийг Эбола хижиг гэж байсан ба сүүлд нь өөр өвчин гэх дүгнэлтэд хүрсэн байна.

 Өмнө мэдээлснээр,Эбола вирусийн улмаас Баруун Африкийн 1350 хүн амиа алдаад байна.

Categories
гадаад мэдээ

Хятад хоригийн эсрэг байна

АНУ-ын эрх баригчид Украины хэрэг явдлын улмаас Оросын эсрэг авсан хоригтоо дэлхийн янз бүрийн орнуудыг нэгтгэхийг хичээж байна.

 АНУ-ын Төрийн депортаментын зохицуулагч, элчин сайд Дэниел Фрид энэ тухай Литовын хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятадыг АНУ хоригт нэгдэхийг ятгаж байгаа гэсэн байв. Төрийн департамент нь тийм асуудал байсныг пүрэв гаригт  батлажээ.

 АНУ ба түүний ойрын холбоотнуудаас гадна өөр ямар орнууд хоригт оролцоход бэлэн байгаа вэ гэсэн асуултад Америкийн дипломатч хариулахдаа, Норвеги, Швейцарь хоёрыг нэрлэсэн байлаа.

 Европын холбооны биш эдгээр орнууд “ЕХ-ны хоригийг дэмжиж байгаа” бөгөөд “Бид Өмнөд Солонгос, Сингапуртай ярилцаж байна. Хятадтай зөвлөлдсөн ба энэ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” гэж Фрид ярьсан байлаа.

 Худалдаа эдийн засгийн харилцааг улстөржүүлэх хэрэггүй

 Долдугаар сард Хятадын ГХЯ мэдэгдэхдээ, “олон улсын харилцаанд  юм л бол хориг тавьдаг, хориг тавихаар заналхийдэг практикийн эсрэг” Хятад улс тууштай зогсож байгаа. “Зохих талууд яриа хэлцлээр асуудлаа шийдэж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа  улс төржүүлэхгүй байна гэдэгт найдаж байна” хэмээн Хятадын дипломатч Хун Лэй хэлсэн байв.

Categories
гадаад мэдээ

Эбола вирусын тархалт маш хурдацтай явагдаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Баруун Африкийн орнуудаар тархаж буй эбола чичрэг вирусын тархалт маш хурдацтай явагдаж буйг анхааруулжээ.

Канад болон АНУ-ын эрдэмтэд тус вирусын эсрэг эм бүтээхээр ажиллаж байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм.

Мөн одоогоор Эбола өвчний улмаас нас барагсдын тоо 1229-т хүрээд байна. Харин нийт халдвар авсан иргэдийн тоо 2240-д хүрчээ. Үүнээс гадна тус өвчин авсан боловч түүнийгээ нууж байгаа хүмүүс олон гэж мэдээлсэн юм.

Өчигдөр ДЭМБ-аас халдвар авсан улс орнуудын хил болон нисэх онгоцны буудлуудын шалган нэвтрүүлэх хэсэгт хяналтыг сайжруулах хэрэгтэйг сануулсан юм. Одоогоор Баруун Африкийн Гвиней, Либери, Нигери болон Сьерра Лион зэрэг улсуудад эбола вирус хурдацтай тархаж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Нас барагсдын цогцсыг Малайзид авчирлаа

Украины зүүн нутаг дээгүүр нисч явсан 298 зорчигчтой онгоц осолдсон билээ. Түүнд сууж явсан Малайзын 20 иргэний цогцсыг өнөөдөр нутагт нь авчирчээ. Амстердам хотоос тусгай нислэгээр цогцсыг авчирахад эмгэнэл илэрхийлэх ёслол болж түүнд Малайзын хаан, түүний гэр бүлийнхэн болон Засгийн газрын гишүүд оролцжээ. Нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол Малайзын Засгийн газрын тусгай харшид болж байгаа бөгөөд өнөөдрийг гашуудлын өдрөөр зарлажээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Шакирад торгууль ногдуулав

Дуучин Шакираг бусдын аяыг хулгайлж, хуулбарласан хэмээн Нью-Йорк дахь Холбооны шүүх үзэж, 100 мянган ам.долларын торгууль ноогдуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дуучин бүсгүйн испани хэл дээр дуулсан “Loca” хэмээх дуу нь Доминиканы уран бүтээлч Рамон Ариас Вазкезын бүтээл мөн гэж шүүгч Элвин Хеллерштейн үзжээ.

Тус уран бүтээлийн ая, үгийг Кени Белло зохиосон байна. Дуучны хэвлэлийн төлөөлөгч “2009 оны сүүлээр Кени Белло “Loca” дууны шүлэг, аяыг Шакирад зарсан тиймээс бид худалдан авагч. Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна” гэж хэлжээ. Харин Белло “Loca” дууг 2002 онд бичсэн гэдгээ хэлж, шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн байна.

“Loca” хэмээх дуу нь албан ёсоор 2010 оны аравдугаар сарын 22-ний өдөр “Youtube” сайт дээр тавигдаж, 19 долоо хоногийн турш АНУ болон Латин Америкийн хөгжмийн чартуудыг тэргүүлсэнээс гадна найман шагнал хүртсэн юм.  Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Шакира “Mayimba Music” компанид гомдол гаргажээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Африк хилээ хаалаа

ӨАБНУ нь хилээ хаасан тухайгаа мэдэгдлээ. Африкийн орнуудад эбола вирусын халдвар улам бүр газар авсаар байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авсан байна. Түүнээс гадан Гвиней, Либер, Сьерра-Леон зэрэг орнуудын иргэдийг оруулахгүй тус улсад оруулахгүй гэнэ. Сүүлийн өдрүүдэд эбола вирусын улмаас нас барагсдын тоо нэмэгдсээр байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Лалын бүлгийнхэн сэтгүүлчийн толгойг тасдав

Ирак болон Левантын лалаын улс” бүлгийнхэн Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг одоогоос хоёр жилийн өмнө Сирид баривчилсан юм. Гэтэл саяхан түүний толгойг тасдан хаяж буй дүрс бичлэгийг интернэтэд тавьжээ. “Америкт зориулсан илгээмж” нэртэй дүрс бичлэгийг шалгасны эцэст хуурамч биш гэдгийг нь тогтоосон байна. Бичлэгийн төгсгөлд түүний үхэлд Америкийн эрх баригчид буруутай хэмээн хэлүүлсэн аж.  Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг нас барсан гэдгийг түүний гэр бүлийнхэн баталсан гэнэ. Ийнхүү лалын бүлгийнхэн Америкийн сэтгүүлчийн амийг хороосонтой холбогдуулан Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдэл хийжээ.

Жеймс Фоули нь Америкийн “Global Post“, “NBC News”-ийн  Ойрхи Дорнод дахь сурвалжлагчаар ажиллаж байгаад 2012 оны арваннэгдүгээр сард түүнийг баривчилсан юм. Өмнө нь тэрээр Ливид ажиллаж байхдаа нэг сар барьцаанд байсан. Дүрс бичлэг хэрвээ АНУ нь Ирак дахь лалын цэргүүдийг бөмбөгдөхөө зогсоохгүй бол барьцаанд буй бас нэгэн Америкийн сэтгүүлчийн толгойг авна хэмээн заналхийлжээ.

Categories
гадаад мэдээ

Сөнөөгч онгоцууд мөргөлдөв

Италид сургуулилт хийж байсан хоёр сөнөөгч онгоц хоорондоо мөргөлдөж осолдсон хэрэг гарчээ. Уг осол Марке мужийн Асколи хэмээх газраас 30 километрийн зайтай болсон бөгөөд осолдсон онгоцууд модтой ууланд унасны улмаас гал гарсан байна.

 Онгоцыг жолоодож явсан хоёр нисэгчээс гадна дөрвөн хүн сураггүй болжээ. Орон нутгийн телевизүүдийн мэдээлснээр онгоц санамсаргүй байдлаар мөргөлдөөгүй бололтой.

 Онгоцны ослыг гэрчилсэн Фабио Валерий “Онгоцууд осолдохоос хэдэн секундын өмнө ууланд аварга том галт бөмбөлөг харагдсан” гэж ярьжээ. Тосгоны оршин суугчид ч мөн хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонссон гэж ярьсан байна.

Categories
гадаад мэдээ

В.Путин, П.Порошенко нар уулзаж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нар Белоруссийн нийслэлд уулзаж магадгүй гэнэ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ сарын 26-ны өдөр уулзах бололтой. Минск хотноо болох Гаалийн холбооны уулзалтад хоёр улсын төрийн тэргүүнүүд оролцох юм байна.  Гэвч тэд энэ үеэр хэлэлцээ хийх эсэх нь одоогоор тодорхойгүй аж.

Ю.Дэлгэр