Categories
гадаад мэдээ

Оросын эсрэг шинэ хориг авах гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг авна гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев нарт мэдэгдсэн талаар  “Ройтерс” агентлаг мэдээллээ. Б.Обама “Украины зүүн хязгаарт эрхээ тогтоож буй салан тусгаарлагч, босогчдыг Оросын Батлан хамгаалахын яам зэвсгээр хангаж байгаа. Путин тэргүүтэй Оросын удирдлагуудад АНУ олон удаа сануулга өгсөн ч үл тоосон. Тиймээс АНУ өмнө нь Орост авч байсан хоригуудаа чангатгаж, дахин 4-5 хориг шинээр авах болно” гэжээ.

Аравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Вашингтонд НАТО-гийн гишүүн орнуудын уулзалт болох юм. НАТО-ийн нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Оросын Батлан хамгаалах сайд Сергей Шойгуг оролцохыг урьжээ.

Categories
гадаад мэдээ

Двайн Уэйд хуримаа хийжээ

“NBA”-ийн “Miami Heat” багийн тоглогч Двайн Уэйд өнгөрсөн ням гаригт жүжигчин Габриелле Юнионтой хуримаа хийжээ. Тэд хуримын ёслолоо Нью Йорк хотод байрлах “Beverly Hills” зочид буудалд хийсэн байна. Хосуудын хуриманд Леброн Жеймс, Коби Брайнт, Дуайт Ховард зэрэг сагсан бөмбөгийн амьд домгууд хүрэлцэн ирсэн талаар гадны цахим ертөнцөд шуугиж байна. 

Тэд  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд сүй тавьж буйгаа зарлаж байсан билээ.  Уэйд хайртай бүсгүйдээ сая ам.долларын үнэтэй 8.5 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн  юм.  

Categories
гадаад мэдээ

Эрдоган Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Туркэд энэ сарын 10-нд ерөнхийлөгчийн сонгууль болж Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрээр өчигдөр албан ёсоор Ерөнхийлөгчийн тангарагаа өргөжээ. 

Олон улсын ажиглагчид Эрдоганыг гурван удаа Ерөнхий сайдаар улиран сонгогдсон жилүүдэд барууны орнууд болон Туркийн харилцаа дордсон хэмээн үзэж байна.

 Э.Номин

Categories
гадаад мэдээ

Киев хотод жагсаал болжээ

Украины нийслэл Киев хотод олон мянган иргэн жасч,  Ерөнхийлөгч Петр Порошенког огцрохыг шаарджээ. Иргэд Ерөнхийлөгч болон Засгийн газраа зүүн хязгаарын хотуудад өрнөж буй зөрчил мөргөлдөөнийг арилгах тал дээр юу ч хийхгүй байна хэмээн буруутгаж байгаа аж. Батлан хамгаалах яамны гадна болсон жагсаалд нийт 10 мянга гаруй иргэн оролцсон байна.  

Мөн тус улсын “Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”-ны 200 гаруй гишүүн П.Порошенког Украйн улсыг Оросын колони болгохоор зорьж байна хэмээн буруутгажээ. Жагсагчид төв замуудыг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж.  

Э.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

“Prius”-ийн 2015 оны загварыг үйлдвэрлэнэ

Дэлхийд борлуулалтаараа дээгүүрт бичигдэх болсон “Prius” автомашины шинэ загварыг ирэх сард АНУ-д танилцуулахаар болжээ. 

АНУ-д зориулсан “Toyota” компанийн шинээр танилцуулах “Persona” хувилбар нь анх 2012 онд тус зах зээлд гарч байсан ч төдийлөн амжилт олоогүй юм. Хоёр дахь үеийн 2015 оны загвар нь амжилт авчирна гэдэгт найдаж байна.

Шинэ загвар нь гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. “Toyota” компани шинэ загвараа 26985 ам.доллараас эхлэн худалдаалахаар төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

Мари хар салхинд 10 мянга гаруй өрх өртжээ

Номхон далайн эргээс АНУ руу чиглэсэн Мари хар салхинд Мексикийн 10 мянга гаруй өрх айл нэрвэгдсэн тухай “BBC” агентлаг мэдээлсэн байна. Нутгийн баруун өмнөд хэсэгт орших Оаксака муж энэ удаад хамгийн их хохирол амссан бөгөөд хотын захиргаанаас 10 хоногийн хугацаатай онц байдал зарлажээ.

 Орон нутагт гарсан үер, хөрсний гулгалтаас үүдэн зам, тээвэрт их хэмжээний хохирол учирсан аж. Ус цаг уурын хүрээлэнгээс Мари хар салхи 750 километр цагийн хурдтай байсан гэж мэдээлжээ. 

 Нэг жилийн өмнө Мексикийн Номхон далайн эргийн дагуух жижиг хотууд Мануел хар салхинд нэрвэгдэж их хэмжээний хохирол хүлээсэн төдийгүй арав гаруй хүн амь насаа алдаж, мянга мянган хүнийг агаараар тээвэрлэн аюулгүй газар хүргэж байсан билээ. Харин энэ удаагийн байгалийн гамшиг хэдий хэр хохирол учруулсныг албан ёсоор гаргаагүй байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Суданд НҮБ-ын нисдэг тэрэг осолджээ

НҮБ-ын Ми-8 ачааны нисдэг тэрэг Өмнөд Суданд осолдсон тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжид дурдсанаар онгоцыг буудан сөнөөсөн байж болзошгүй гэнэ. Ослын улмаас  хөлгийн багийн гурван гишүүн газар дээрээ амь үрэгджээ. Харин нэг хүн амьд үлдсэн гэж Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах албаныхан ярьсан байна. Ми-8 нисдэг тэрэг Бахр-эль-Газаль мужаас Бентиу муж руу тусламжийн бараа тээвэрлэж явсан бөгөөд орон нутгийн цагаар 14:28 минутад холбоо тасарч удалгүй Бентиу мужаас 10 километрийн зайд осолдсон байхыг нь олжээ.

Categories
гадаад мэдээ

Том Крузын хүү архинд донтжээ

Холливудын нэрт жүжигчин Том Круз болон Николь Кидман нарын өргөмөл хүү 19 настай Коннор Энтони архинд донтсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Николь Кидман хүүтэйгээ удаан ярилцсаны эцэст архины эмчилгээнд явуулахаар болсон байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр Коннор архины эмчилгээнд явахыг зөвшөөрсөн ч тамхинаас гарахгүй гэдгээ аав, ээждээ хэлж сар бүр тодорхой хэмжээний тэтгэмж авах гэрээ байгуулсан гэнэ.

Хосууд 1995 онд Техас мужид байрлах сүмээс хоёр сартай байхад нь Коннорыг өргөж авсан юм. Тэд 2001 онд хуримаа цуцлуулсаны дараа Коннор Томын аавынд амьдрах болсон билээ. Том Круз “Коннор тусламж авахыг хүсэхгүй байна. Ямар гүнзгий нүх рүү орсноо ойлгохыг ч хүсэхгүй байгаа. Сүүлийн үед тэр зөвхөн гамбургерээр хооллож, архи ууж байна. Тэр дөнгөж 19 настай мөртлөө яг л 40 настай хүн шиг аашилж байна. Тэр Николь бид хоёрыг амиа бодогч гэж үздэг. Хүү минь архины эмчилгээгээ хийлгэсний дараа би түүнийг өөр дээрээ авах болно” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Гудамжинд тоглож байсан хүүгийн дээгүүр автомашин гарчээ

Хятадын Шандунь мужийн Жининь хотын гудамжинд алх, модоор тоглож байсан зургаан настай хүүгийн дээгүүр жийп автомашин гарч өнгөрсөн энэхүү бичлэгийг SBS суваг олон нийтэд цацжээ.

Аймшигтай энэ явдлаас бяцхан хүү амиа алдаж болох байжээ. Гэтэл хүү машин явж өнгөрөхөд босч нуруугаа барин алхсан нь бүхний гайхширлыг төрүүлэв. Хятадын олон нийтийн сүлжээгээр бичлэгийн дор анхаарал болгоомжгүй жолоочийг эрж олж хариуцлага оногдуулахыг шаардсан иргэдийн сэтгэгдлээр дүүрсэн байна.

Categories
гадаад мэдээ

Калифорнид 6 баллын хүчтэй газар хөдлөв

АНУ-ын Калифорни мужид 6 баллын хүчтэй газар хөдлөлт болж доод тал нь 120 барилга, байгууламж эвдэрч сүйдсэн тухай “BBC” агентлаг мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар шөнийн 03:20 цагт эхэлсэн хүчтэй газар хөдлөлт өнгөн давхаргад 6 километр, газрын гүн голомтод 10.8 километрийг хамарсан аж.

Уг байгалийн гамшгийн үеэр 87 хүн бэртэж гэмтсэний дотор гурван хүний биеийн байдал хүнд байгаа талаар Напагийн эмнэлэгийн ажилтнууд мэдэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдлаас болж тус мужийн амбан захирагч Жерри Браун онц байдал зарлажээ. Түүнчлэн 10 гаруй мянган хүн цахилгаан, эрчим хүчгүй болоод байгаа юм. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлт ньсүүлийн 25 жил Калифорни мужид тохиолдоогүй том хэмжээний газар хөдлөлт байсан гэжээ.