Categories
гадаад мэдээ

Либери улсад эболагаар 800 гаруй хүн амиа алджээ

ДЭМБ-аас
мэдээлж буйгаар эбола вирусийн улмаас таван сарын дотор Либери улсад 871 хүн
амиа алдаж, 1698 хүн халдвар авсан гэв. Тус улсад 45 минутад нэг хүн шинээр
халдвар авч байна. Европын холбооноос Либери улсын Эрүүл мэндийн яаманд 350
мянган ам.доллар хандивласан гэж тус улсын Ерөнхийлөгч Эллен Жонсон мэдэгджээ.

.Мөн
эбола бүртгэгдсэн Гвиней улсад 494 хүн амиа алдаж, 771 хүн халдвар авсан бол
Сьерра-Леонд 476 хүн амиа алдаж, 1276 хүн халдвар авчээ. Нигер улсад долоон хүн
амиа алдаж 17 хүн халдвар авсан байна. ДЭМБ-ийн мэдээнд дурьдсанаар өнгөрсөн
сард Конго улсад бүртгэгдсэн эбола вирусээр тус улсад 13 хүн амиа алдаж, 26 хүн
халдвар авсан бол Сенгал улсад нэг хүн амиа алджээ.

.Тус
вирусээр 2100 хүн амиа алдсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чан “ВВС” агентлагт
ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэдхэн хоногийн өмнө Либери улсад ажиллаж
байсан Америк эмч Рик Сакра халдвар авсан юм. Түүний биеийн байдал муу байгаа
тухай АНУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Сильвиа Мэтьюс ярьжэ

Categories
гадаад мэдээ

Motorola “Moto 360” ухаалаг бугуйн цаг худалдаанд гарчээ

Google-ийн
салбар нэгж болох Motorola зах зээлд ихээхэн хүлээлт үүсгээд байсан Moto 360
ухаалаг бугуйн цагаа худалдаанд гаргалаа. Өрсөлдөгч компаниудын  гаргасан
зүүж хэрэглэх төхөөрөмжүүд хэрэглэгчдийг хошууруулж чадаагүй ч шинэ бугуйн цаг
загвар сайтай болсон гэж Motorola-ийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Тус
компани ухаалаг бугуйн цаг гаргаж байгаа нь шилжилтийн үед тохиож байгаа
гэдгээрээ онцлог болж байгаа юм. Тодруулбал Motorola-ийн ухаалаг гар утасны
борлуулалт эргээд өсч байгаагийн зэрэгцээ компани Lenovo-ийн мэдэлд шилжих гэж
байгаа юм. Moto 360 нь 1.5 инчийн мэдрэгч дэлгэцтэй, усны хамгаалалттай,
Google-ийн шинээр гаргасан Android Wear үйлдлийн системээр ажилладаг. Түүнчлэн
зүрхний цохилт, алхаа хэмжихэд зориулагдсан функцуудтай ажээ. Гэхдээ цаг цэнэгээ
ойролцоогоор нэг хоног барьдаг байна.

Categories
гадаад мэдээ

Үерийн улмаас 200 гаруй иргэн амиа алдав

Олон хоногийн турш орсон аадар борооны улмаас Энэтхэг, Пакистаны өмнөд хэсэгт 200 гаруй иргэн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэж Пакистаны албаныхан мэдэгдсэн байна. Пакистаны Кашмир, Пунжаб мужид 110 хүн үерт урсч амиа алдсан бол Энэтхэгт 100 гаруй хүн амь үрэгджээ. Үерийн улмаас Пакистанд 2000 гаруй хүн орон гэрээ алдсан бол Энэтхэг 10 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй хагас сар амьдарч байгаа гэв.

Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэнээр “Аадар бороо ирэх долоо хоногийн эцэс хүртэл орно” хэмээн сануулжээ. Тус улсын Засгийн газар гамшигийн бүс рүү 500 аврагч, 70 түргэн тусламжийн тэрэг, 60 гаруй үнэрч нохой, 400 гаруй майхан, дулаан хөнжил илгээсэн аж. Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди маргааш үер болсон бүс нутаг руу очихоор болжээ. Тэрбээр “Би ард түмнээ зовсон цагт нь туслахын тулд Ерөнхий сайд болсон” гэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Холливудын одод iPhone дээр зургаа хадгалахаас болгоомжилж эхэллээ

Холливудын 100 гаруй эмэгтэй оддын нүцгэн зураг алдагдаж, интернетээр тараад байгаа явдал iPhone -ийн гар утас дээр хувийн зургуудаа хадгалах нь хэр эрсдэлтэй болохыг харуулж байна. Apple компанийн iCloud үйлчилгээ нь iPhone хэрэглэгчдийн зургийг онлайн орчинд автоматаар хадгалдаг нь өнөөдөр олон од бүсгүйчүүд олноос нууцлах ёстой нүцгэн зургаа интернетээс харахад хүргээд байгаа аж. Үл мэдэгдэх хакер оддын iCloud данс руу нэвтэрч, хувийн зургуудыг нь хулгайлснаа интернетээр үе шаттайгаар цацаж байгаагийн дотор Оскарын шагналт  жүжигчин Женнифер Лоренсын зургууд хамгийн их цацагджээ.

Түүнээс гадна Кейт Аптон, Селена Гомез, Жессика Браун, Кристен Данст гээд нэр хүндтэй олон жүжигчний зургийг хакердсанаа интернетээр зарлаад байгаа билээ. Оддыг ичгүүртэй байдалд оруулсан зураг интернетэд тарснаас хойш 24 цагийн дараа Apple компани сая нэг энэ асуудалд iCloud хамаатай болохыг хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг нухацтай шалгана гэж мэдэгдсэн билээ. Мөн Холбооны мөрдөх товчоо ч энэ кибер гэмт хэргийг шалгаж эхэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Түргэн хоолныхон ажил хаялт зарлажээ

АНУ-ын томоохон хотуудад түргэн хоолны газрын ажилчид цалингаа нэмэх, ажлын ая тухтай нөхцөл бүрдүүлж өгөхийг шаардаж тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү жагсаалд оролцож буй ажилчид фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээний тусламжтайгаар цугларсан хэмээн Нью Йорк хотын цагдаагийн дарга Реймонд Келли онцолсон байна. Тэрбээр “Жагсаалд оролцож буй хүмүүс эрх ашгаа хамгаалахын тулд цугларсан ч гэсэн АНУ-д олон нийтийн сүлжээ аюул дагуулж эхэллээ” гэж хэлжээ. Ажил хаялтад Нью-Йорк, Чикаго, Детройт, Бостон, Атланта, Хартфорд, Лос Анжелес зэрэг 60-аад хотын сүлжээ рестароны ажилчид оролцжээ.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид 20 мянгад хүрсэний дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама жагсаал зохион байгуулсан хүмүүсийн нэг Майкл Гонзалезтэй  цалингийн асуудлаар ярилцсан гэв. Гонзалез хэлэхдээ“ Бид цагт 15 долларын хөлс авахыг хүсч байна. Ихийг хүсээгүй” хэмээжээ. Дээрх жагсаалын улмаас АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй түргэн хоолны газар хаалгаа барьсан гэнэ. Мөн Техас, Вашингтон хотноо сувилагч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, тайван жагсаал зохион байгуулж “Обамаг гадны асуудалд хөндлөнгөөс оролцохгүйгээр, ард түмэндээ анхаарал тавих”-ыг шаарджээ.

Categories
гадаад мэдээ

Барак Обамгийн гэнэтийн зочлолт

АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама НАТО-гийн уулзалтын хүрээнд Стоунхенжид гэнэт зочиллоо.
Тэрбээр эртний чулуун байгууламжийг үзэж сонирхохдоо “Энэ үнэхээр гайхалтай юм”
гэжээ. Барак Обама Стоунхенжийг сонирхох явцдаа нутгийн оршин
суугч Жэймс, Жэнис нар болон тэдний гурван хүүтэй танилцсан байна. АНУ-ын Төрийн тэргүүний хувьд айлчлал нь маш нарийн
цаг хугацаатай, хэнтэй уулзах нь тодорхой төлөвлөгдсөн байдаг ч Барак Обама энэ
дүрмээ ялигүй зөрчсөн нь энэ аж. Нутгийн
оршин суугчидтай уулзсан гэрэл зургийг хатагтай Жэнис өөрийн “Twitter” дэх
хуудсаараа дамжуулан олон нийтэд цацжээ. 

Categories
гадаад мэдээ

Орос Украинаас амттан оруулахыг хориглов

ОХУ нь өчигдрөөс
Украинаас чихэр, шоколад зэрэг амттанг оруулахыг хориглосон байна.  Энэ тухай Оросын хүнсний аюулгүй байдлыг
хариуцдаг “Роспотребнадзор”-аас мэдэгдсэн юм. Украины “ПО КОНТИ”,”АВК” компаниудын
бүтээгдэхүүнд шалгалт хийхэд чанарын шаардлага хангаагүй учир ийм шийдвэр
гаргажээ. Үүнээс өмнө мөн ийм шалтгаанаар Украины согтууруулах ундаа, сүүн
бүтээгдэхүүн, ногоо болон загасны консервийг оруулахыг хориглосон юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Нэрт жүжигчин Скарлетт Йоханссон ээж боллоо

Холливудын нэрт жүжигчин
Скарлетт Йоханссон ээж болсон тухай түүний бие төлөөлөгч мэдэгдсэн байна. 29
настай жүжигчин, түүний сүйт залуу Ромен Даурик хоёр охиндоо Роуз гэдэг нэр
хайрлажээ. Хамгийн гол нь охиноо хэвлэл мэдээллийнхнээс аль болох хол байлгах
бодолтой гэнэ. Нэрт жүжигчин Скарлет Йоханссонын бие сайн байгаа аж.

Ю.Дэлгэр 

 

Categories
гадаад мэдээ

НАТО Украиныг дэмжихээ мэдэгдэв

Их Британийн Уэльсэд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болж байгаа билээ. Энэ үеэр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен ОХУ-д хандан Украины зүүн нутагта буй салан тусгаарлах үзэлтнүүдийг зэвсэгээр хангахаа зогсоож тэндээс цэргээ гаргахыг уриалжээ. Түүнээс гадна Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэдгийг баруун хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэв. НАТО нь Украиныг дэмжинэ гээд тус улсад 15 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсоноо мэдэгдсэн байна. Түүнээс гадна НАТО-гийн гишүүн орнууд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг тавихаар тохиролцжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Путин Алтайн хязгаарт ажиллаж байна

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Алтайн хязгаарт ажиллаж байна.
Өнөөдөр тэрээр Оросын хязгаар нутгуудад 2013 онд болсон үерийн ул мөрийг
арилгах ажилд зориулсан зөвөлгөөн хийж байна.

 

Алтай улсын болон Алтайн хязгаарын захирагчдийн үүргийг түр гүйцэтгэгч
Александр Бердников, Александр Карлин нарын ажлын тайланг тэр сонслоо.
Мөн тэрээр Кош-Агачийн нарны цахилгаан станцын нээлтийн видео хурал
хийлгэж байна.

 

Сибирь, Алс Дорнодын үерийн үр дагаварыг арилгах ажил

 

Алс Дорнодын үерийн ул мөрийг арилгах ажиллагааг Путин байнгын хяналтдаа авсан

Сибирийн шар усны үер

 

Путин 2013 оны үерт автсан бүх бүсээр орон нөхцөл байдалтай нь
танилцсан юм. Түр хорогдох байрнуудад амьдарч байсан хүмүүсийн хамт
Путин шинэ оноо Алс Дорнодод угтсан ба тэрээр гамшигт нэрвэгдсэн
районууд өвлийг хэрхэн даваж буйтай нь танилцжээ.

В.Путин гамшигт нэрвэгдэгсэдэд туслах талаар есдүгээр сарын 1-нд Якутск
хотод ярилцсан байна. Тэрээр гамшигт нэрвэгдэгсэдийн ихэнх нь шинэ
сууцтай болсныг хэлээд энэ сарын сүүлч гэхэд бүх асуудал шийдэгдсэн байх
ёстойг сануулжээ. Алтай улсад Путин баасан гариг хүртэл ажлаад бямба
гаригт Кызыл хотод очин Тыва улсын Оросын бүрэлдэхүүнд орсоны 100 жилийн
ойн арга хэмжээнд оролцоно.

 

ЛАВЛАХ: Алс Дорнодын үер

 

Алс Дорнодод маш их өргөн уудам нутгийг хамарсан үер 2013 оны зун намар
болсон билээ. Найман сая кв.км нутгийг хамаарсан гэдгээр тэр үер Оросын
дээд амжилтын номонд бичигдсэн юм. Үерт Амур, Еврейн автономын муж ба
Хабаровскийн хязгаар нэрвэгдсэн. 180 мянган хүнийг үерийн хохирогч гэж
үзсэн ба нийт хохирлын хэмжээ нь 500 тэрбум рубль болжээ. Үерт 12 мянган
сууц, 20 мянган эдлэнгийн газрууд ба 400 гаруй нийгмийн зориулалтын
байгууламжууд живсэн. Гамшгийн бүсээс 32 мянган хүнийг нүүлгэж байжээ.