Categories
гадаад мэдээ

Жаки Чан шинэ киноныхоо зургийг Орост авна

Нэр жүжигчин Жаки Чан
найруулагч, жүжигчин Саммо Хунг Кам-Ботой хамтран “Хуучин цэрэг” нэртэй кино
хийх гэнэ. Киноны зургийг Оросын Приморьед авахаар болжээ. Тус бүс нутгийн
Соёлын асуудал харуицсан газраас нэрт жүжигчний тоглох киноны авах
багийнханд  виз авахад нь тусалж байгаа
гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

”iPhone 6”-г өнөөдөр танилцуулна

“Iphone 6” гар утасыг өнөөдөр олон нийтэд танилцуулна. Энэ гар утас ямар байх талаар олон санааг дэвшүүлж байсан ч саяхан оросууд уг утасны талаарх бичлэгийг нийтэд ил болгосон. Тэгвэл өчигдөр Хятадын нэгэн хэрэглэгч мөн л  нэг хувилбарын зургийг нь твиттертээ тавьжээ.

  Гар утас өмнөх хувилбараасаа илүү өргөн бөгөөд унтраах товчны байрлал баруун гар талд болж өөрчлөгдсөн байна. Одоогийн iPhone-ууд дээр энэ товч дээд талдаа байрладаг билээ. Мөн 16GB, 64GB, 128GB гэсэн хувилбаруудтайгаар худалдаанд гарна. Өнөөдөр Монголын цагаар шөнийн 01.00 цагт гар утсыг танилцуулах бөгөөд гадны зарим телевизүүд шууд дамжуулахаар бэлдэж байна. 

Categories
гадаад мэдээ

Охидын “Ladies Code” хамтлагийн хоёр гишүүн автын ослоор амиа алдлаа

Энэ сарын 3-нд хамтлагаараа Сөүл рүү явж
байгаад автомашины осолд орсны улмаас “Ladies Code” хамтлагийн гишүүн
Юн Би газар дээрээ нас барсан бол Райс тархины хүнд бэртэлтэй эмнэлэгт
ирээд, олон цаг үргэлжилсэн мэс засалд орсон боловч хагалгаагаа даалгүй
өчигдөр өглөө нас баржээ.

Бороо орж гулгаа үүссэн зам дээр хурд
хэтрүүлэн явж байгаад осолдож, хэд хэдэн удаа эргэхдээ замын хашлага
төмөр очиж мөргөсний улмаас ийнхүү “Ladies Code” хамтлагийн хоёр гишүүн
амь насаа алдсан байна. Харин хамтлагийн үлдсэн гурван гишүүний хувьд
хөнгөн бэртэл авчээ. Машинд явсан хамтлагийн стилист, менежер болон
жолооч бараг бэртэж гэмтээгүй аж.

Ослын улмаас газар дээрээ нас барсан Юн
Бинийг оршуулах ёслол өнгөрсөн баасан гарагт болжээ. Харин дуучин
Райстай салах ёс гүйцэтгэх ёслолыг Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хийж
буй юм байна.

 

Categories
гадаад мэдээ

Малайзид гашуудал зарлажээ

Малайзын  Ерөнхий сайд Нажиб Разак өнөөдөр орон даяар гашуудал зарлажээ. Түүний гашуудал зарласан нь өнгөрсөн гуравдугаар сард осолдсон “МН370” онгоцны осолтой холбоотой юм. Тус ослооор  224 зорчигч, онгоцны багийн 15 гишүүн амиа алдсан билээ. Ерөнхий сайд эл өдөр   зорчигч болон багийн гишүүдийн гэр бүлээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэн байна. 

 Түүнчлэн Малайзын Засгийн газрын ордон дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөж, эзэн хаан Султан Абдул Халим Муадзам Шах Ерөнхий сайдтай уулзжээ. Эзэн хаан “МН370”-ийн эрлийн ажлыг дахин эхлүүлэхэд улсаас мөнгөн тусламж үзүүлэхээ зорчигчдын гэр бүлд амласан аж. “Malaysia Airlines” компанийн удирдлагууд зорчигчдын гэр бүлийг хүлээн авч, уучлалт гуйсан гэв.

Categories
гадаад мэдээ туслах-ангилал

Гүнж Кейт удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

Их Британийн гүнж Кейт  удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэнэ. Ийнхүү хаан ширээг залгамжлах хунтайж Уильямсийг бүл нэмэх юм байна.  Энэ тухай  Кенсингтоны ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хатан хаан Элизабета II болон тэдний гэр бүлийнхэн энэ тухай мэдээд ихэд баярласан аж. Гүнж Кейт жирэмсний хордлоготой байгаа тул ойрын өдрүүдэд албан ёсны арга хэмжээнд оролцож чадахгүй гэнэ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Их Британийн хунтайжийнх бүл нэмнэ

Их Британийн хунтайжийнх дахин хүүхэдтэй болох гэж байгаа талаар албан ёсоор мэдээлжээ. Гүнж Кэйт Миддлтон жирэмсний хүнд хэлбэрийн хордлоготой байгаа хэмээн Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн мэдэгдсэн байна. Тэрбээр ирэх хавар нярайлах аж. 

Хунтайж Уилльям “Эхнэрийн маань бие одоо сайжирч байгаа. Гэхдээ хэд хоног биднийг маш их сандаргасан. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох байх”‘ гэжээ. Кэйт Миддлтоныг дахин хөл хүнд болсон тухай цуу яриа хэдэн сарын өмнөөс гарч байсан юм. Энэ талаар  хунтайж даваа гаригт албан ёсоор зарлалаа.

Categories
гадаад мэдээ

Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё” уулзалт болно

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Технож бизнес инкубатор
төвтэй хамтран дахин хэрэглэх боломжтой хог
хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь авч эргүүлэн ашиглаж бүтээгдэхүүн хийж
борлуулах замаар ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих “Хоггүй орчин, Хөдөлмөр эрхлэлт, Хоёрдогч бүтээгдэхүүн” төслийг
хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг
төслийн хүрээнд “Алдагдал хаягдлийг алт мөнгө болгое” уриан
дор төсөлд хамрагдаж буй иргэдийн танилцуулах уулзалт маргааш НҮБ-ын байранд болох аж.

Categories
гадаад мэдээ

Азийн наадамд манай улс 222 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно

 “Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадам
эхлэхэд 11 хоног үлджээ. 17 дахь удаагийн Азийн спортын
наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-д болно. Мөн
Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын
18-24-ний хооронд болох билээ.

17
дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд багтдаг 45 орны
баг тамирчид 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна. Энэ удаагийн наадамд манай улсаас спортын 28 төрөлд 222 хүний
бүрэлдэхүүнтэй баг оролцох гэнэ.
Тодруулбал, жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийг өргөлт, бокс, ширээний теннис,
талбайн теннис, софт теннис, усанд сэлэлт, байт харваа, хөнгөн атлетик,
бадминтон, бэйсбол, сагсан бөмбөг, дугуй, гимнастик, боулинг, туялзуур сэлэм,
үшү, гольф, триатлон, гандбол, морин уралдаан зэрэг төрөл багтаж байгаа юм. Энэ
нь манай улсын түүхэнд шинэ амжилт болж байгаа гэнэ. Учир нь туялзуур
сэлэм, гольф гэх мэт төрөлд Монголын тамирчид анх удаа Азийн наадмын талбарт
хүч сорих гэж байгаа аж. Манай улсын шигшээгийн түрүүч энэ сарын 18-нд Инчон хотыг
зорино.

Дашрамд хэлэхэд, Азийн
орнуудын анхдугаар наадам 1951 онд Энэтхэгт зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө
дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байна. Азийн олимпийн зөвлөлөөс зохион
байгуулдаг тус наадмыг БНСУ дөрөв дэх удаагаа зохион байгуулах эрхийг авч,
хамгийн олон удаа Азийн олимпийг зохион байгуулж буй улсаар тодроод байна.
Харин Тайланд улс гурав, БНХАУ, Япон тус бүр хоёр, Энэтхэг, Филиппин, Индонези,
Иран болон Катар улсууд тус тус нэг удаа зохион байгуулжээ. 

Монголын
баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн
оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль
хүртэж байжээ. Өдгөө 14 алт, 22 мөнгө, 63 хүрэл медаль, нийт 100 гаруй медаль
хүртээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Орос, Хятад хоёр хамтарсан цэргийн сургуулилт хийлээ

Орос, Хятадын хилийн
цэргүүд ОХУ-ын Забайкальскт хамтарсан сургуулилт хийжээ. Сургуулилтыг явцыг
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын ажиглагчид  ажигласан байна. Сүүлийн жилүүдэд алан
хядагчдын үйл ажиллагаа улам идэвхжиж Ирак, Сири зэрэг орнуудын байдал тогтворгүй
болсон. Энэ нь олон улсын байдалд ч нөлөөлж байгаа учир
энэ цэргийн сургуулилтад нэлээд ач холбогдо өгч байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Серена Уильямс дахин “US Open”-ийн аварга боллоо

Нью-Йорк хотноо болсон “US
Open” тэмцээнд Америкийн теннисчин Серена Уильямс дахин түрүүллээ. Ийнхүү зургаа
дахь удаагаа тус тэмцээний аварга боллоо. С.Уильямс анх 1999 онд 17 настайдаа “US
Open”-ийн аварга болж байсан юм. Энэ удаад тэрээр аваргын төлөө Данийн
теннисчин Каролин Возняцкитэй өрсөлдөж 6:3-аар хожиж гурван сая ам.долларын
шагналын эзэн болжээ