Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Иракт хүрэлцэн ирлээ

Иракийн шинэ Засгийн
газрыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тус улсад
хүрэлцэн ирлээ. Тэрээр Багдадад очихдоо хоосон очсонгүй. Тэрээр 15 тонн бүхий
хүмүүнлэгийн тусламж авчирсан бөгөөд түүнийгээ Эрбиль хотынхонд хүлээлгэн
өгчээ. Францын Ерөнхийлөгч Багдадад байх хугацаандаа Иракийн удирдлагтай уулзах
юм байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Yahoo-г 250 мянган ам.доллараар торгох гэнэ

Интернэт дэх хайгуулын
хамгийн том систем болох Yahoo компанийг нэг өдрийн 250 мянган ам.долларын
торгууль оногдуулна хэмээн Америкийн эрх баригчид заналхийсэн байна.  Тус компани нь өөрийн хэрэглэгчдийн тухай
мэдээллийг өгөхөөс татгалзсан тул ийнхүү заналхийлсэн тухай мэдээллээ. “The
Washington Post” сонинд бичсэнээр Yahoo компанийн удирдлага Америкийн тагнуулын
албаны уг шаардлагыг хууль бус хэмээн үзэж эсэргүүцжээ. Тиймээс ч шүүхэд
хандсан байна.

Ю.Дэлгэр  

Categories
гадаад мэдээ

Майк Тайсон телевизийн хөтлөгчийн доромжилжээ

Нэрт боксчин Майк Тайсон Канадын “СР 24” телевизэд ярилцлага өгсөн байна. Шууд нэвтрүүлж байсан ярицлагын үеэр хөтлөгч түүнээс хорих ял авсан тухай нь тодруулахад хариуд нь доромжилжээ. Хөтлөгч Н.Дауер тэр даруй боксчиноос уучлал гуйж асуудлыг маш эвтэйхэн шийдсэн байна. 

Нэрт боксчин М.Тайсон нь гурван удаа ял сонсч байсан. Тэрээр хүчирхийлэл, хүн зодсон, мансууруулах тамхи хэрэглэснийхээ төлөө шийтгүүлж байсан юм.

Ю.Дэлгэр  

Categories
гадаад мэдээ

Иракт цэргийн тусламж үзүүлэхэд 25 сая доллар гаргалаа

ВАШИНГТОН. /RIA Novosty/. Иракийн Засгийн газар болон тус улсын Курдастаны эрх баригчдад цэргийн тусламжийг яаралтай үзүүлэхэд 25 сая доллар гаргасныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лхагва гарагт мэдээллээ.

Тусламжийг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд зарцуулна гэж мэдэгдэлд дурдсан байна. Гадаадад үзүүлэх тусламжийн тухай хуулийн дагуу Төрийн департаментын шугамаар тусламжийн мөнгийг гаргах ажээ.

Сири болон Ирак улсын томоохон газар нутгийг эзлэн авч “лалын халифт улс” байгуулснаа зарласан “Лалын улс” бүлэглэлтэй хэрхэн тэмцэх талаараа АНУ-ын Ерөнхийлөгч орон нутгийн цагаар лхагва гарагийн орой телевизээр үг хэлнэ.

Categories
гадаад мэдээ

Америкийн бэлэг тэмдэг болсон галзуу хулгана шатжээ

20140909-025

Бэлэг тэмдэг болсон паркийн галзуу хулганийг дахин сэргээлт засварын ажил хийхээр 3 долоо хоногийн хугацаатай хаасан байжээ.

Америкийн бэлэг тэмдэг болсон Колоссус галзуу хулгана Даваа гаригт
галд өртсөний улмаас хаажээ хэмээн орон нутгийн KTLA5 суваг мэдээлжээ.

Лос Анжелес мужын гал түймэртэй тэмцэх газар Калифорн дах Санта
Кларитагийн паркад 1:30 минутад засварын ажлын үеэр гал гарсан мэдээлэлд
дуудагдан очжээ.

“Ямар нэгэн бэртэл гэмтэл учираагүй бөгөөд галыг унтраасан,” гэж
мэдэгдсэн байна. “Колоссус-г бид өөрчлөн сайжруулж байгаа бөгөөд 8 сарын
17-ноос хаасан байгаа.”
Уг модон галзуу хулгана 36 жилийн дараа хаагдаж байгаа бөгөөд холимог зам тавин шинэчилж Мушгиа Колоссус нэртэй болох юм байна.

Паркийг Даваа гаригт хаасан бөгөөд галын шалтгааныг мөрдөж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

9 сарын 11-ний халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж байна

20140911-006

Одоогоос 13 жилийн тэртээ энэ өдөр АНУ-д дэлхийг донсолгосон аймшигт үйл явдал болж, олон хүний амь насанд хүрсэн билээ.

 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид иргэний агаарын
тээврийн онгоц барьцаалж, Нью- Йорк хотын Манхэттен дүүрэг дэх Дэлхийн
худалдааны төвийн ихэр цамхаг болон Виржиния муж дахь Пентагоны байрыг
чиглэн, эхний онгоц нь ихэр цамхагийг мөргөн сүйрсэн бол хоёр дахь
онгоцны зорчигчид болон хөлгийн багийнхан онгоцны удирдлагыг алан
хядагчдаас булаан авахыг оролдож байгаад Пентагоны байр хүрэлгүй талд
осолдсон юм.

Энэхүү аймшигт үйл явдлын улмаас гурван мянга орчим хүн амиа алдсан
бөгөөд энэ өдрийг АНУ Эх орончдын өдөр, мөн Мөргөл үйлдэх, дурсан санах
үндэсний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

20140911-007

Энэ өдөр АНУ-ын төрийн байгууллагуудын байран дээрх далбаа бүрийг бөхийлгөдөг юм.
Мөн
өглөөний 08:46 цагт АНУ даяар нэг минут чимээгүй болж амиа алдагсдын
дурсгалыг хүндэтгэжээ. “13 жилийн өмнө манай улсыг донсолгсон есдүгээр
сарын эмгэнэлт явдлыг Америк хэзээ ч  мартахгүй” хэмээн Цагаан ордноос
гаргасан Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.

Categories
гадаад мэдээ

Нефть олборлох салбарт хориг тавина

МОСКВА./RIA Novosti/. Нефть олборлох салбарт ОХУ-тай хамтран ажиллахыг хязгаарлахыг Европын Холбооноос /ЕХ/ тус улсад авах нэмэлт хориг арга хэмжээнд тусгаж магадгүй байна. Тухайлбал, гүехэн болон гүн усны нефтийн орд газрын хайгуул хийдэг ОХУ-ын компаниудтай хамтран ажиллахыг хориглоно гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаас  иш татан мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, энэ хоригт Америкийн нефтийн томоохон компани болох “Exxon Mobil Corporation”, мөн Британийн нефть, хийн “BP Plc” компани өртөж магадгүй байна.

ОХУ-д нефтийн салбарын бүтээгдэхүүн экспортлохыг, тухайлбал, гүн усны нефть олборлох болон Арктикт ажиллах тоног төхөөрөмж нийлүүлэхийг хязгаарласан хориг арга хэмжээг ЕХ болон АНУ долдугаар сард тус улсад авсан билээ. Гүехэн усны орд газрыг эзэмших, олборлоход хүнд нөөцийн төслүүд нь ЕХ-ны хориг арга хэмжээний бодит золиос болно гэж шинжээчид үзэж байна. Хориг арга хэмжээнд наймдугаар сарын 1-нээс хойш байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд хамаарах аж.

Уг хориг нь Орост нефтийн салбарын бүтээгдэхүүн нийлүүлэхийг хязгаарлах төдийгүй тус салбарт техник технологи, үйлчилгээ солилцохыг хориглоно. “Bloomberg” агентлагийн тэмдэглэж буйгаар, ОХУ-д хориг арга хэмжээ авсан тохиолдолд ЕХ, АНУ жагсаалтыг гаргана.

Categories
гадаад мэдээ

Билл Гейтсийн сан Эболатай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ

Баруун Африкт Эбола вирус дэгдээд байгаа билээ. Тэгвэл “Билл ба Мелинда Гейтс” сан вируст нэрвэгдсэн орнуудад 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Энэ нь Их Британи, АНУ-ын засгийн газар болон Европийн холбооноос олгосон хандивуудаас хамаагүй их хэмжээтэй ажээ. Гэвч зарим тусламжийн байгууллагууд Африкт хамгийн хэрэгтэй зүйл бол биологийн аюулт өвчинтэй тэмцэх мэргэжлийн багийнхан хэмээн шүүмжилж байна. 

“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын үүсгэн байгуулсан тус сан нь энэ бол уян хатан хандив хэмээн мэдээлээд байгаа юм. Тэдний хандивыг хэрхэн зарцуулах эрхийг холбогдох байгууллага эдлэх давуу талтай аж. Мөн Билл Гейтсийн сан 2300 хүний амийг авсан вирусын эсрэг вакцин гаргах ажиллагаанд хамтарна гэдгээ мэдэгджээ. 

Эбола вирусээр амиа алдагсдын бараг тал хувь нь Либери улсын иргэд бөгөөд тус улсад байдал хамгийн хүнд байгаа аж. 

Categories
гадаад мэдээ

Хятад Өмнөд Судан руу цэргээ илгээлээ

БНХАУ нь 800 цэргээ
Өмнөд Судан руу илгээхээр болжээ. НҮБ-ын удирдлага дор энхийг сахиулах эдгээр
цэргүүд нь Судан дахь газрын тосны орд болон тэнд ажиллаж байгаа Хятадын
ажилчдыг хамгаалах юм байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын
гишүүн тул энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог болохыг онцлов. БНХАУ
–ын энхийг сахиулагчид үүнээс өмнө 
Африкийн Малд алба хааж байжээ.

Ю.Дэлгэр  

Categories
гадаад мэдээ

М.Шумахер эмнэлгээс гарлаа

“Формула 1”-ийн долоон
удаагийн аварга М.Шумахер эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн өвөл тархиндаа нэлээд хүн
бэртэл авсан тэрээр Лозанн хотын эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Германы нэрт
тамирчин эдгэрч зүгээр болоход аль зэрэг их хугацаа орохыг эмч нар хэлж
мэдэхгүй байна. М.Шумахер 2009 онд мотоциклтэй явж байгаад осолд орж толгойгоо
бэртээсэн байсан нь нөлөөлж байгаа хэмээн эмч нар ярьжээ. Ямар ч байсан гэртээ
эмчлүүлэх нь илүү үр дүнтэй  хэмээн үзсэн
тул эмнэлгээс гаргасан байна.

Ю.Дэлгэр