Categories
гадаад мэдээ

2015 оны “Америкийн гоо бүсгүй”

Атлантик Сито хотод 2015
оны “Америкийн гоо бүсгүй”-г шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаад 23
настай, эцэг эх нь Оросоос цагаачилсан Кира Казанцев
хэмээх бүсгүй тэргүүн байранд шалгарсан байна. “Нью-Йоркийн гоо бүсгүй” –гээр
шалгарч байсан тэрээр өдгөө Хофстрийн их сургуулийн оюутан юм байна.  

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хатан хаан шотланчуудад хандан сайтар бодохыг зөвлөв

Удахгүй Шотланд тусгаар
улс болох асуудлаар тус бүс нутагт бүх нийтийн санал явуулах гэж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан хатан хаан Элизабет II саяхан мэдэгдэл хийхдээ шотланчуудад
хандан “Саналаа өгөхөөсөө хүмүүс ирээдүйнхээ талаар сайтар бодно гэдэгт найдаж
байна” гэжээ.

Энэ асуудал Их Британийн
хатан хааны сэтгэлийг маш ихээр зовоож буй асуудал хэмээн зарим хэвлэлд бичиж
байгаа. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Сингапурт агаар ихэд бохирдсон гэнэ




Сингапурын
эрх баригчид оршин суугчдадаа хандан агаарын бохирдол нэлээд нэмэгдсэн тухай
анхааруулжээ. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай юм.
Өнгөрсөн жилийн зун ч Сингапурт агаарын бохирдол эрс нэмэгдсэн. Энэ нь хөрш
зэргэлдээ орших Индонезид ойн түймэр гарсантай холбоотой байсан гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Иракийн асуудлаарх олон улсын чуулган эхэллээ

Өнөөдөр Францын нийслэл
Парис хотноо Иракийн асуудлаарх олон улсын чуулган эхлэх юм. Энэ чуулганаар
Иракийн газар нутгийн дийлэнх хэсгийг мэдэлдээ аваад буй “Ирак, Левантын лалын
улс” бүлэгтэй хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Украины хямралын
улмаас ОХУ, барууны харилцаа нэлээд ээдрээтэй болоод байгаа. Гэсэн хэдий ч
Парис болох олон улсын чуулган Оросын Гадаад хэргийн сайдыг урьсан байна.

Ю.Дэлгэр 

Categories
гадаад мэдээ

Бээжингийн гудамжийг 9 сарын 20-нд хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй
тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м
гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 20-ноос
эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө
асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ. Замын хөдөлгөөнийг 10
хоногийн дараа
нээх юм. Гүүрийн ажлын тухайд, бүх арматурыг зангидаж
дууссан бөгөөд хэв хашмалын ажил явагдаж байна. Гүүрийн цутгалт 9 дүгээр сарын
13-наас эхэлнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн гишүүн орнууд Украинд зэвсэг нийлүүлж эхэллээ

Украины Батлах хамгаалахын сайд Валерий Гетелей  НАТО-гийн гишүүн орнууд тус улсад зэвсэг нийлүүлж эхэлсэн тухай мэдэгдлээ. Тэрээр Украины нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч П.Порошенкогийн хамт оролцсон тухайгаа ярьжээ. Энэ үеэр Украинд зэвсэгээр туслах хүсэлт тавьсан гэнэ. Зэвсэгээр туслах ажиллагаа ч эхэлчихсэн гэнэ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост Америкийн жуулчны хэргийг шүүв

АНУ-ын иргэн Мэтью Миллерийн хэргийг шүүх хурал Хойд Солонгост болж өнгөрлөө. Түүнд засан хүмүүжүүлэх лагерьт зургаан жил хорих ял оноосон байна. Түүнийг БНАСАУ-ын Засгийн газрын эсрэг ажиллагаа явуулж хэмээн буруутгаж байгаа бөгөөд Мэтью Миллерээс гадна АНУ-ын хоёр жуулчинг Хойд Солонгост хоригдож байгаа бөгөөд тэднийг мөн иймй хэргээр буруутгаж байгаа юм.

Ю.Дэлгэр  

Categories
гадаад мэдээ

Малала охиныг буудсан сэжигтнүүдийг баривчилжээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч, пакистан охин Малала Юсуфзай охиныг буудсан хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг баривчилсан тухай Пакистаны армиас мэдэгдсэн байна. Малала 2012 онд охидод боловсрол олгохыг шаардсан кампанит ажлыг эхлүүлээд байсан бөгөөд Талибын алан хядагчдаар толгойлуулсан буутай этгээдүүд 2012 оны аравдугаар сард түүнийг сургуулиасаа гарч явахад нь буудсан билээ. Энэ үеэр Малалагийн сургуулийн хоёр хүүхэд мөн шархдсан аж.

Одоогоор халдлагад оролцсон хэргээр “Шура” хэмээх бүлэглэлийн 10 гишүүнийг баривчлаад байгаа юм. Тэднийг байцааж дууссаны дараа хэргийг нь терроризмын эсрэг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Уг хэрэг гарсны дараахан Малала охиныг буудсан хэрэгт 23 настай Улла Кан гэгчийг баривчилж байсан бөгөөд энэ удаагийн мэдэгдэлд түүний талаар ямар нэгэн зүйл дурьдаагүй гэнэ.

Малала Юсуфзайг Тайм сэтгүүл 2013 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодруулж байсан төдийгүй өөрийн оршин буй ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигддөг талаар дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэсний төлөө Нобелийн энхтайвны шагнал олгож байсан юм.  Харамсалтай нь Талибын алан хядагчдын заналхийллээс болж тэрбээр Пакистанд эргэн очих боломжгүй байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Нарны хүчтэй шуурга дэлхийг дайрчээ

Өнгөрсөн баасан гарагт НАСА-гаас дэлхийг чиглэн хүчтэй нарны шуурга ирж байгаа тухай мэдээлсэн билээ. Гэвч энэхүү шуурга нь зөвхөн агаар дамжиж буй долгионд нөлөөлсөн учир манай гарагт ямар нэгэн аюул учруулаагүй гэнэ. Харин сансарт байгаа хиймэл дагуул, сансрын станцуудад эрсдэлтэй гэж үзэн шуурга болох үеэр тэдгээр хиймэл дагуулуудыг түр хугацаагаар унтраажээ.

Харин АНУ-ын Мэн мужид орших Акадиягийн үндэсний паркад гоёмсог өнгөтэй хойд зүгийн туйлын туяа үзэгдсэн тухай “CNN” агентлаг мэдээлсэн байна.

Колорадо дахь Сансар, Цаг уурын урьдчилан таамаглах төвийн эрдэмтэд нарны шуургын тухай ийнхүү тайлбарлажээ. Наран дээр байнга явагдаж байдаг шуурга, дэлбэрэлтүүдийн улмаас агаар мандалд их, бага тодорхой хэмжээний нарны цацраг цацагдаж байдаг аж. Үүнийг нарны шуурга хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь нарны нэгэн адил 92.1 хувь нь хүчилтөрөгч, 7.8% гелигээс бүтдэг байна. Мөн нарны шуурга нь тодорхой хэмжээний соронзон шинж чанартай гэдгийг судлаачид хэлж байгаа юм.  НАСА энэ удаагийн нарны шуургыг Х1.6 ангилалын хоёр дахь хамгий хүчтэй, хурц гэрэлтэй шуурга байсан гэж тодорхойлжээ.

Categories
гадаад мэдээ

Ханхүү Харри осолд оржээ

Британийн ханхүү Харри өнгөрсөн баасан гаригт авто машины осолд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүү болон албаны хүмүүсийн зорчиж явсан цуваа Лондон хотын төвд байрлах амьтны хүрээлэнгийн ойролцоо осолдсон аж. Ханхүүгийн сууж явсан машины дугуй нь хагарч, замаас гарах шахсан байна.

Гэрчүүдийн мэдээлсэнээр ханхүүг хамгаалж явсан цагдаагийн мотоцикл урдаа байсан таксийг мөргөж, хэд хэдэн хүн гэмтээжээ. Ослын үеэр мотоциклтэй цагдаа 10 м орчим газар шидэгдэж, ухаан алдсан байна. Мөн таксины жолооч хүнд гэмтэл авсан бөгөөд тэрбээр хатан хааны нэрэмжит түргэн тусламжийн эмнэлэгт хэвтжээ. Ханхүү ослын дараа шоконд орсон хэмээн “www.telegraph.co.uk” мэдээлжээ. Цагдаагийнхан энэхүү хэргийг шалгаж эхэлсэн байна.