Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун бяслаг их идсэнээс таргалсан уу

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Швейцарьт урч байхдаа “Эмменталь”  сортын бяслаг нэлээд иддэг  гэнэ. Тиймээс ч нэлээд таргалсан аж. Хойд Солонгос Швейцариас энэ бяслагийг удирдагчиддаа зориулан худалдаж авдаг аж. Саяхан Ким Жөн Ирийн нас барсны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд Ким Жөн Ун оролцсон бичлэг олны хүртээл болсон. БНАСАУ-ын залуухан удирдагч жин улам нэмэгдсэн байсныг үзэгчид анзаарсан байх. Тус улсаас зугтаж гаргасан дүрвэгсдийн ярьснаар Ким Жөн Ун таргалсан нь түүний бие муу байгаатай холбоотой хэмээн ярьжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Нэгэн нохой эзнийхээ шарилыг 15 хоног сахижээ

  Энэтхэгийн өсвөр
насны хүү Баскар Шриг автомашины ослоор нас барсаны дараа хайрт нохой Томми нь
шарилыг нь хоёр долоо хоногийн турш сахижээ. Эзнээ орхин явахыг хүсээгүй Томми
нохой Ченнай хотын захад орших оршуулгын газар хоол ундгүй эмгэнэн гашуудсан байна.
Оршуулгын газрын ойролцоо ажиллаж байсан барилгачид нохойнд ус, жигнэмэг өгсөн
боловч идээгүй гэнэ. Орон нутгийн иргэдийн ярьснаар нохой эзнийхээ шарилыг
хамгаалж байгаад буцсан бололтой.

Categories
гадаад мэдээ

Хамгийн үзэсгэлэнтэй 20 зочид буудал

Бид үүргэвчээ үүрээд хаа нэгтээ сайн сайхан шинэ бүгдийг эрэн аялалд
гардаг. Энэ аялалд хамгийн чухал зүйл бол буудаллах газар болдог. Тэгвэл
дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй сайхан зочип буудлыг танд танилцуулах
гэж байна. Мөс, далай, цас, хүрхрээн дундах диваажинтай танилцахдаа
бэлэн үү?

Categories
гадаад мэдээ

Леонардо ди Каприо НҮБ-ын элчээр томилогдлоо

Холливудын нэрт жүжигчин
Леонардо ди Каприо НҮБ-ын сайн  санааны
элчээр томилогдсон байна. Энэ тухай тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн
дарга Бан Ги Мун өнөөдөр мэдэгдлээ. Нэрт жүжигчин дэлхийн цаг агаарын
өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулан ажиллахаар болжээ. Түүнийг энэ сарын
23-ны өдөр болох цаг агаарын өөрчлөлтын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейд
оролцохыг урьсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Терроризмын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдэв

 Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарч ирсэн орны хувьд Ирак Левантын Лалын Улс хэмээх террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж, 2014 оны энэ 15-ны өдөр Парис хотноо болсон Иракийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үр дүнг Гадаад харилцааны яамнаас сайшаалаа.  

 Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд энэхүү асуудлыг НҮБ-ын дүрэм, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс терроризмтэй тэмцэх талаар гаргасан тогтоолуудын дагуу НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдаанаар цаг алдалгүй, нухацтай хэлэлцэж иж бүрнээр шийдвэрлэхийг уриалжээ. 

 Монгол Улс терроризмын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн аливаа хүчин чармайлтыг дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч тууштай дэмжиж ажиллах болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. 

Categories
гадаад мэдээ

Шотландыг тусгаар улс болохыг дэмжжээ

АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон маргааш Их Британийн бүрэлдэхүүнээс гарах эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх гэж буй Шотландын ард түмэнд хандаж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр өчигдөр Парис хотноо эхэлсэн “Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэлтэй хэрхэн тэмцэх” чуулга  уулзалтын үеэр “АНУ, Шотландыг бие даасан тусгаар улс болоход бүх талаараа туслах болно. Та бүхэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх хэрэгтэй” гэж хэлжээ.  Энэхүү чуулга уулзалтад Европын холбооны 14 орны төлөөлөгч оролцож буй юм.

6Клинтоны дээрх мэдэгдлийг Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “цагаа олоогүй” хэмээн шүүмжилжээ. Камерон Шотландыг Британийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болохыг эсэргүүцэж буй хүмүүсийн нэг юм. Мөн Лондон хотын төвд хэдэн мянган иргэн Шотландчуудыг санал хураалтад оролцохгүй байхыг сануулж, жагсаал зохион байгуулжээ.

Categories
гадаад мэдээ

Цагаачдын хөлөг живж, 500 хүн амиа алджээ

Мальта улсад цагаачдын сууж явсан хөлөг онгоц живж 500 хүн амиа алдсан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Ослоос ердөө найман хүн амьд үлдсэн байна. Тэдний хоёр нь Палестин улсын иргэн гэнэ.  Амьд үлдсэн зорчигчийн ярьсанаар “Онгоц далайд гарахдаа л сэжигтэй байсан. Биднийг ачаагаа авж явахгүй байхыг сануулсан. Яагаад гэж асуухад “Та нарт хэрэггүй” гэж хариулсанаас гадна хөлгийн багийнхан “Та нарыг бурхан ивээг. Дараа төрөлдөө хөгжилтэй орны иргэд болж төрөх болтугай. Эсвэл Энэтхэгт үхэр болж төрөөрэй” гэсэн. Бид эхлээд энэ яриаг тоогоогүй ч хөлөг ахмадын хэсгээс живж эхэлсэн. Тэр үед л хөлөгт байсан хүмүүс бүхнийг ойлгосон” гэжээ.

Усан онгоцонд Сири, Палестин, Египет, Суданы иргэд сууж явсан бөгөөд есдүгээр сарын эхээр Египетийн Думъятаас хөдөлсөн байна.

Categories
гадаад мэдээ

Парис Хилтон хүүхэд өргөж авах гэнэ

Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон тун удахгүй хүүхэд өргөж авахаар болжээ. Тэрбээр энэ талаар “Ellen show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдээлсэн байна. 

П.Хилтон өдгөө 36 настай бөгөөд тэрбээр өөрийгөө хүүхэд төрүүлэхэд хэтэрхий хөгшдөх учир хүүхэд өргөж авахаар болсон гэжээ. Парис Хилтон Азийн аль нэг орноос 0-3 настай охин өргөж авах хүсэлтэй байгаа гэнэ. Мөн Хилтоны туслахууд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн байна.

Гэрчүүдийн мэдээлснээр “Парис Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Тайванаас хүүхэд үрчлэх бодолтой байгаа” гэжээ. Мөн Парис ирэх онд 11 насаар дүү найз залуу Ривер Вийперитэй хуримаа хийхээр болжээ.  

Categories
гадаад мэдээ

Халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчлав

Индонезийн цагдаа нар халдлага үйлдэх гэж байсан бүлэг этгээдийг амжилттай илрүүлж, баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан таван эрэгтэй, хоёр эмэгтэйг саатуулж, мэдүүлэг авч эхэлжээ. Баригдсан хүмүүсийн гурван нь Уйгар үндэстэн гэж тус улсын “Blueboxgrid.com” сайт мэдээлэв. Тэдний дөрвөн нь нийслэл Жакарта хотын төвд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бол үлдсэн нь БНХАУ-ын элчин сайдын яамыг дэлбэлэх зорилготой байжээ.

Өнгөрсөн тавдугаар сард 10 гаруй Уйгар үндэстэн нийслэл хотод халдлага үйлдэж, 20 гаруй хүний аминд хүрсэн юм. Энэ хэргээс үүдэж, Индонезийн цагдаа нар гурван хоногт нэг удаа томоохон хотуудад гэнэтийн шалгалт хийх болжээ. Тус улсын Цагдаагийн дарга Рони Канданг “1998-2010 оны хооронд Жакарта хотод 500 гаруй удаа халдлага гарсан. Халдлагын улмаас хамгийн багадаа 1000 гаруй хүн амиа алдсан. Сүүлийн таван жилийн хугацаанд Уйгар үндэстэнүүд 11 удаа халдлага зохион байгуулж, 140 хүний аминд хүрсэн” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Шинэ “iPhone”-ийн урьдчилсан захиалга дөрвөн саяд хүрэв

“Apple” компанийн том дэлгэцтэй, шинэ “iPhone” гар утасны эхний 24 цагийн урьдчилсан захиалга дөрвөн сая ширхэгт хүрснээр Шинэ “iPhone”-ийн урьдчилсан захиалга дөрвөн саяд хүрэв

“iPhone 6 Plus” 749, 849, 949 ам.доллараар шууд худалдаалагдах бол “iPhone 6” гар утас 649, 749, 849 ам.долларын үнэтэй байна.

өмнөх загваруудаа ардаа орхижээ. “iPhone 6” болон “iPhone 6 Plus” гар утасны хүргэлт энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэх хуваарьтай байгаа юм. Гэхдээ хэрэглэгчдийн эрэлт  нийлүүлэлтээ давсан учраас зарим хэрэглэгчид авахыг хүссэн гар утсаа төлөвлөгөөт хугацаанаасаа бараг нэг сарын дараа хүлээн авч магадгүй талаар “Apple” компани мэдээллээ. Шинэ “iPhone” гар утаснууд нь 16, 64, 128 гигабайтын багтаамжтайгаар худалдаанд гарч байгаа бөгөөд санах ойн багтаамжаасаа хамаарч “iPhone 6 Plus” нь 749, 849, 949 ам.доллараар шууд худалдаалагдах бол “iPhone 6” гар утас 649, 749, 849 ам.долларын үнэтэй байх аж. 2012 онд “iPhone 5” гар утсыг танилцуулахад эхний нэг хоногийн дотор урьдчилсан захиалгын тоо хоёр саяд хүрч байжээ. Мөн өнгөрсөн онд “iPhone 5S” болон “5C” гар утас худалдаанд гарснаасаа хойших эхний долоо хоногтоо есөн сая ширхэг борлогдож байв.