Categories
гадаад мэдээ

Барак Обамагийн мэндчилгээ олныг гайхашруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үйлдэл шуугиан тариад байна. Тэрээр
кофе барьсан гараараа Тэнгисийн цэргүүдтэй ёсолжээ. Цагаан ордон энэ
талаар тайлбар хийгээгүй ч иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь
Тэнгисийн цэрэг бол Америкийн хамгийн нэр хүндтэй алба юм. Гэвч Обама
цэрэг эрсийг кофеноос “дор” үзсэн явдалд хүмүүс дургүйцэв.

Categories
гадаад мэдээ

Хятадын Уйгур эрдэмтнийг бүх насаар нь хорихоор болжээ

Хятадын Уйгур үндэстний эдийн засгийн профессор Илхам Тохтиг салан
тусгаарлах оролдлого хийсэн гэдэг үндэслэлээр бүх насаар нь хорих ялаар
шийтгэжээ. Коммунист нам Нобелийн энх тайвны шагналт Лю Шиаобод 11 жил
хорих ял оноосноос хойшх улс төрийн хамгийн том шийтгэл энэ юм. Илхам
бол Хан, Уйгур үндэстнүүдийг холбох гүүр болж байсан нэрт эрдэмтэн ажээ.
Коммунист намын гишүүн, Бээжингийн Минзу их сургуулийн профессор тэрээр
бүс нутагтаа өрнөж буй асуудлыг хөндөн ярьсаар иржээ. Тэрээр “Шинжианы
Уйгуруудыг ялгаварлан гадуурхаж байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлж
буй системтэй арга хэмжээ” гэж Бээжинд гарсан халдлагын дараа хэлж
байсан удаатай.

Categories
гадаад мэдээ

“iPhone 6 Plus” гомдол дагуулж байна

“Apple” компани шинэ гар утаснуудаа худалдаанд гаргаад удаагүй
байгаа. Технологийн блогчид болон сонирхогчид “iPhone 6”, “iPhone 6
Plus” гар утаснуудыг элдэв туршилтад оруулж байна.

Тэгвэл “iPhone 6 Plus” гар утасны талаар хэрэглэгчид гомдол мэдүүлж
эхэлжээ. Учир нь уг гар утсыг өмднийхөө арын халаасанд хийж суухад
нумарч байгаа аж. Энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархсаны
дараа сонирхогчид “iPhone 6 Plus”-ыг нумарч туршсан байна.“Apple”
компани шинэ гар утаснуудаа худалдаанд гаргаад удаагүй байгаа.

Технологийн блогчид болон сонирхогчид “iPhone 6”, “iPhone 6 Plus” гар
утаснуудыг элдэв туршилтад оруулж байна. Тэгвэл “iPhone 6 Plus” гар
утасны талаар хэрэглэгчид гомдол мэдүүлж эхэлжээ. Учир нь уг гар утсыг
өмднийхөө арын халаасанд хийж суухад нумарч байгаа аж. Энэ талаар олон
нийтийн сүлжээнд мэдээлэл тархсаны дараа сонирхогчид “iPhone 6 Plus”-ыг
нумарч туршсан байна.

Categories
гадаад мэдээ

Еврогийн шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа

Европын төв банкнаас еврогийн шинэ 10-тын дэвсгэртийг гүйлгээнд гаргалаа. Шинэ мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс хамгаалж нууцлалыг нь урьдынхаас сайжруулсан байна. Түүнээс гадна евро гэсэн үгийг  латин, грекээс гадна кирилл үсгээр бичжээ. Дэвсгэртийг хоёр талд долгионтой хээтэй бөгөөд тэмтэрхэд мэдрэгддэг гэнэ. Еврогийн 10-тын шинэ дэвсгэртийг өнөөдрөөс эхлэн гүйлгээн гарах юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Францис Албани улсад айлчлав

Ромын хамба ламтан Францис Албани улсад айлчилж, иргэдтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хамба ламтанг нийслэл Тирана хотод ирэх үед 50 мянга гаруй хүн цуглаж, бурханы дуулал дуулцгаажээ. Мөн 2500 гаруй цагдаа хамгаалтад гарчээ. Тус улсын иргэдийн 80 гаруй хувь нь лалын шашинтай бөгөөд энэхүү айлчлалыг эсэргүүцэж, түүдэг гал асаасан байна. Тирана хотод 40 гаруй католик сүм үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тэдний 11 сүмийн хамба нь Ромоос хүрэлцэн ирсэн байдаг аж. Албани улсад 1967 оноос хойш Ромын ямар ч хамбатан шашины айлчлал хийгээгүй билээ.

Францис энэхүү айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Бужар Нишанитай уулзахаар болжээ. Өнгөрсөн онд Францис Ромын хамба ламтанаар сонгогдсоны дараа Ерөнхийлөгч Нишани эх орондоо айлчлахыг хүсч байсан юм. Францис айлчлалынхаа үеэр “Шашин бол бидний дайсан биш” хэмээх илтгэл тавьж, айлчлалыг нь эсэргүүцсэн хүмүүсийг эвтэй байхыг уриалжээ.

Categories
гадаад мэдээ

Сирийн дүрвэгсдийн тоо 130 мянга давжээ

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас сүүлийн хэдэн өдөрт Турк руу дүрвэсэн Сири иргэдийн тоо 130 мянгад давсан ба эдгээр хүмүүст яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа тухай мэдэгджээ. Энэ нь 2011 онд Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш гарсан хамгийн том шилжилт хөдөлгөөн гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь Исламын улсын түрэмгийллээс болгоомжилсон курдууд байгаа аж.

Өөрсдийгөө “Исламын улс” хэмээн нэрлэсэн суннитын зэвсэгт бүлэглэл Иракийн хойд хэсэг, Сирийн зарим хотуудад хяналтаа тогтоогоод байгаа юм. Хамгийн сүүлд Сирийн Кобане хотын ойролцоох 60 орчим сууринг хяналтандаа авснаа зарласан төдийгүй босогчид 11 энгийн иргэнийг цаазалсан хэрэг гарчээ.

Гурван жилийн өмнө Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг бослого хөдөлгөөн эхэлснээс хойш нийт нэг  сая орчим хүн Турк руу дүрвэн гараад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Гурван хоногт 10 мянган ширхэгийн борлуулжээ

“Apple” компани энэ сарын 9-ний өдрөөс эхлэн шинэ бүтээгдэхүүний худалдаанд гаргасан билээ.  Гурван хоногийн дотор 10 сая ширхэг “iPhone 6” болон  iPhone 6 Plus” борлуулсан байна. Гэсэн хэдий ч энэ нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахь төрөл төрөгсдийнхөө шарилыг эргэжээ

Хойд Солонгосын Өмнөд Хамьён мужийн Хамхун хотын засаг захиргаанаас  дэлхийн II дайны үеэр амиа алдаж, энд нутаглуулсан Япон иргэдийн төрөл төрөгсдөд шарилыг нь эргэх зөвшөөрөл олгосон байна. Урьд нь орон нутгийн засаг захиргаанаас гадаадын иргэдийг өөрсдийн бүс нутагт нэвтэрхийг зөвшөөрдөггүй байж. Учир нь тус газраас холгүй цэргийн обьект байдаг юм. Есдүгээр сарын 15-нд Японы таван иргэн дээрх асуудлаар Хойд Солонгосыг зорьсон байна. 

БНАСАУ-ын эрх баригчид болон Японы тал 1970-1980-аад онд Хойд Солонгосын тал хулгайлагдсан иргэдийн хэргийг дахин шалгах тухай гэрээнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурцгаасан юм. Үүний дараа Японы тал Хойд Солонгосын эс­рэг тавиад байсан зарим хо¬ри¬гоо зөөлрүүлсэн. Гэ¬рээнд зааснаар БНАСАУ-д нутаглуулсан Япон иргэдийн шарилд шинжилгээ хийх боломж бүрдээд байгаа аж. Сануулахад,  2002 онд Умард Солонгосын эрх баригчид  анх удаа тус улсын 13 иргэнийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэдний тав нь эх орондоо буцсан бол үлдсэн нь нас барсан гэж мэдэгдэн шарилуудыг нь Япон руу илгээсэн юм. Токиогийн зүгээс Пхеньяныг уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг нэг бус удаа шаардаж байгаа билээ.  

Categories
гадаад мэдээ

Афганистаны шинэ Ерөнхийлөгчийн нэрийг зарлалаа

Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд өндөрлөсөн Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өнөөдөр танилцуулж, шинэ Ерөнхийлөгчийн нэрийг албан ёсоор зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Үндэсний төв” намаас нэр дэвшсэн 54 настай Ашраф Гани Ахмадзай ялалт байгуулжээ. Сонгуулийн дүнг албан ёсоор мэдэгдсэний дараа шинэ Ерөнхийлөгч Ахмадзай сонгуульд хамт өрсөлдсөн Абдулла Абдуллахтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Гадаад хэргийн сайдын албыг санал болгосон байна.

Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээс болж удаан хугацаанд зөрчилдсөн билээ. Өнгөрсөн сараас эхэлж Абдулла Абдуллахын удирдсан “Шударга ёс” хөдөлгөөний дэмжигчид нийслэл Кабул хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалын үеэр 32 хүн амиа алджээ. Афганистан шинэ Ерөнхийлөгчтэй болсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тус улсад ажлын айлчлал хийж, баяр хүргэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Н.Саркози улс төрд эргэн ирлээ

Францын Ерөнхийлөгч асан Н.Саркози эргэн улс төрд орохоор болсоноо мэдэгдлээ. Тэрээр Францын нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө ийнхүү ярьсан байна. Тус улсын улс төрийн байдал нэлээд ээдрээтэй байгаа бөгөөд энэ нь Европыг хямралд автуулах аюултай  тул энэ бүхнийг зүгээр нэг хараад сууж чадахгүй хэмээн Н.Саркози ярьжээ. Хэт баруун үзлийг баримтлагч Францын Үндэсний фронт нам засгийн эрхэнд гарах юм бол улс ороных нь байдал хэцүүдэх гэнэ. Ажиглагчдын үзэж байгаагаар Н.Саркози ийнхүү мэдэгдсэн нь 2017 онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгууль аль хэдийнэ эхэлсэний дохио аж. 

Ю.Дэлгэр