Categories
гадаад мэдээ

Америкт эбола вирусын халдвар илэрлээ

3000 гаруй хүний аминд хүрсэн эбола вирусын халдвар АНУ-д илэрлээ. АНУ-ын Техас мужийн Даллас хотын оршин суугч эрэгтэйд эбола вирусын халдварын шинж тэмдэг илэрч, түүнийг бусдаас тусгаарлажээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө эбола вирусын халдвар өргөн тархсан орнуудын нэг Либери улсад аялж яваад ирсэн юм байна. Тэрээр өнгөрсөн есдүгээр сарын 20-нд АНУ-д ирсэн аж. Үүнээс дөрөв хоногийн дараа түүнд эбола вирусын халдварын шинж тэмдэг илэрч эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Техас мужийн эмнэлэгт шинжилгээ хийлгэн эбола вирусын халдвар мөн болохыг тодруулжээ. Одоогоор эмч, мэргэжилтнүүд түүнтэй харьцсан хүмүүсийг тодруулан шинжилгээнд хамруулж, 21 хоногийн турш биед нь ажиглалт хийж байгаа аж. 

Categories
гадаад мэдээ

Галт уул дэлбэрч 32 хүн сураггүй байна

Японы төвийн Нагано, Гифу мужид байрлах 1989 оноос хойш сэрээгүй “Онтакэ” гэх галт уул гэнэт дэлбэрч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас 42 хүн гэмтжээ. Мөн 7-12 насны гурван хүүхдийн биеийн байдал тааруухан байгаа гэж Японы Онцгой байдлын дарга Акина Суса “NHK” телевизэд ярьжээ. Бэртсэн хүмүүийн ихэнх нь Гифу мужийн иргэд аж. Мөн Акина Суса “Энэ сарын 25-нд Токио хотод үйл ажиллагаагаа явуулдаг залуу уулчдын “Man” холбооны 32 гишүүн тус бүсэд авиралт хийж байсан. Дэлбэрэлтийн дараа уулчид төв станцаасаа холбоо тасарсан. Тэднээс холбоо гаргахаар ажилаж байгаа” гэж ярьжээ.

Онцгой байдлын газраас гамшигийн бүс рүү 1200 аврагч, 15 нисдэг тэрэг, 100 гаруй үнэрч нохойг илгээсэн байна. Ерөнхий сайд Шинзо Абе Нагано мужид байрлах нисэх буудлын үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн гэж тус мужийн захирагч Эйтаро Нишина хэлжээ. Мөн Гифу мужийн захирагч Шойчи Вашиза галт уул дахин дэлбэрэх магадлалтай учир метро, галт тэрэгний үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Эболатай адилхан вирус бүртгэгдэв

Бүгд Найрамдах Конго улсын хойд хэсэгт эболатай төстэй вирус дэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Вирусын улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чанг мэдэгдлээ. ДЭМБ-ын төлөөлөгчид энэхүү халдварыг анх эбола вирус хэмээн мэдэгдэж байсан ч шинжилгээгээр өөр төрлийн вирус болохыг тогтоожээ. ДЭМБ-ын ажилчид энэхүү вирусын тархалтыг зогсоохооор эрчимтэй ажиллаж байгаа юм.

Энэхүү вирусээс 592 хүн халдвар авчээ. Вирусийн халдвар авсан хүний гэдэс болон алгаар нь усархаг зүйл туурдаг байна. Мөн дээрх вирус эболагаас ялаатай нь 10-14 хоногийн дараа халдвар авсан тогтоогддог аж. Тиймээс илүү олон хүн энэхүү халдвараар өвчилсөн байх магадлалтай гэж Маргарет Чанг онцолжээ.

Шинэ халдварын дараа Сенегал, Өмнөд Африк зэрэг улсууд хилээ хааж халдвар гарсан орнуудын иргэдийг оруулахгүй хэвээр байна гэж мэдээллээ. Сүүлийн үеийн мэдээгээр эболагаар 2500 хүн амиа алдаж, 5500 хүн халдвар авчээ.

Categories
гадаад мэдээ

Япон эбола вирус, терроризмтай тэмцэнэ

Япон Ирак дахь терроризмтай хийж байгаа тэмцэлд, Украины хямралыг зохицуулахад, Эбола хижгийн тархалттай тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар болсон тухай Channel NewsAsia мэдээллээ. Японы ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын 26-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ингэж мэдэгдсэн юм. Абэгийн хэлснээр Япон улс Ойрхи Дорнодын хүмүүнлэгийн тусламжинд 50 сая ам.доллар, Украины хямралыг шийдэхэд 1.5 тэрбум ам.доллар, Эболатай тэмцэхэд 40 сая ам.долларыг тус тус гаргах юм байна.

Categories
гадаад мэдээ

Украйн “Газпром”-д хоёр тэрбум долларын өр төлнө

Украин “Газпром”-д хоёр тэрбум ам.долларыг аравдугаар сараас оройтуулалгүй төлнө гэдгийг Эрчим хүчний еврокомиссар Гюнтер Эттингер мэдээллээ. Тэрээр “Энэ жилийн төгсгөл гэхэд Киев гурван тэрбум ам.доллараас багагүй мөнгийг өрөндөө төлнө. Хэрэв Украин ойрын хугацаанд нийт өрийнхөө хоёр тэрбум ам.долларыг нь барагдуулсан тохиолдолд нэг мянган шоо метр хий тутмыг 385 ам.доллараар нийт таван тэрбум шоо метр хий нийлүүлэхийг зөвшөөрсөн” гэж хэлэв. Саадгүй транзит хийхэд Украинд 10-112 тэрбум шоо метр хий хэрэгтэйг еврокомиссар санууллаа. Украин, Орос хоёрын Засгийн газрууд Берлинд хийсэн энэ тохиролцооны талаар хариугаа өгөх ёстой хэмээжээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун чихрийн шижин тусчээ

Өмнөд Солонгосын мэргэжилтэн шинжээчид БНАСАУ-ын лидер Ким Чен Ун тулай өвчтэй болсон байж магадгүй гэж үзсэн байна. Хойд Солонгосын удирдагч тулай өвчнөөс гадна өөхлөлт, сахрын шижин өвчинд ч нэрвэгдсэн гэнэ. Өмнөд Солонгосын YTN телевиз байдлыг сайн мэдэх нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээнд тулгуурлан Кимийн өвчний талаар дамжуулсан байна. Тус телевиз “Явахдаа доголох болсон нь Ким Чен Ун тулай өвчтэй болсныг харуулж байна. Тулайгаас гадна Кем Чен Уныг гиперурикеми (цусан дахь шээсний хүчил ихэссэн), гиперлипидеми (цусан дах липид ба липопротеины өндөр төвшин), өөхлөлт, сахарын шижинтэй төдийгүй өндөр даралттай” хэмээн мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Канадтай цөмийн хяналтын талаар хамтран ажиллана

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий Бага хурлын 58 дугаар чуулган Вена хотноо үргэлжилж байна. Тус чуулганд оролцож буй Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 24-ний өдөр Канадын цөмийн аюулгүй байдлын комиссын Ерөнхийлөгч Майкл Биндэртэй уулзаж, “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр чуулганы 3 дахь өдөр ерөнхий санал шүүмжлэлд оролцож манай улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОУАЭА-ийн гүйцэтгэж буй үүрэг үлэмж болохыг тэмдэглэв.

Манай улс Агентлагтай болон бусад гишүүн улс оронтой хамтран энэ чиглэлээр дотоодын, бүсийн цаашлаад олон улсын чадавхийг нэмэгдүүлж, аюулгүй байдал, хамгаалалтын горимыг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Мөн өдөр төлөөлөгчид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газартай уулзаж, манай оронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц байдлыг дүгнэн ярилцав. 2013-2014 онд манай улс 10 төсөл, үүнд цацрагийн хамгаалалт, дозиметрийн лабораториийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цөмийн салбарт техникийн болон эрдэм шинжилгээний ажилтан сургаж бэлтгэх малын гоц халдварт өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадваржуулахаас гадна цацраг туяажуулсан вакцин үйлдвэрлэх, хавдрын эсрэг эмчилгээнийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт 80 гаруй хувьтай байгааг сайшааж байв.

Энэ үеэр манай улс 2015-2020 онд Агентлагтай хамтран хэрэгжүүлэх орны хамтын ажиллагааны хөтөлбөр (Country Program Framework)-ийн төслөө гардуулав.

Categories
гадаад мэдээ

МИАТ компани Сингапур руу анхны шууд нислэгээ үйлдлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өчигдрөөс эхлэн Бээжингээр дамжин
Сингапур руу шууд нислэг үйлддэг боллоо. Азийн
бар гэгддэг Сингапур улс руу нисэх анхны
нислэг өчигдөр үүрээр Б767-300ЕР буюу Чингис хаан агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр
эхлэв.

Шууд нислэг
үйлдэх нээлтийн
ажиллагаанд МИАТ компанийн гүйцэтгэх захирал
Г.Жаргалсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх болон албаны бусад хүмүүс оролцсон
юм. Сингапур улс нь зүүн өмнөд Азийн бизнес худалдаа, аялал жуулчлалын гол төв бөгөөд сүүлийн  үед манай хоёр орны
иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн эрчимтэй ихсэж  буйг албаныхан хэлж байсан.
Энэ үүднээс  шинээр
нээж буй энэхүү нислэгийн чиглэл МИАТ компани төдийгүй
Сингапур улсын хувьд ч үр өгөөжтэй аж. Сингапур чиглэлийн
нислэг нь Улаанбаатар-Бээжин-Сингапур, Сингапур-Бээжин- Улаанбаатар гэсэн
маршрутаар нисэх юм. Ингэснээр нэг тийзээр Бээжин,
Сингапур улс руу зорчих боломжтой болж байна. МИАТ компани нь Бээжингийн чиглэлд өдөр бүр нислэг үйлддэг
бол Сингапур улс руу долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт нисэх аж. Нислэгийн нийт хугацаа нь найман цаг байх юм.

Үндэсний агаарын
тээвэрлэгч МИАТ компани нь өнөөдрийн байдлаар Ази талдаа БНСУ-ын Сөүл, БНХАУ-ын
Бээжин, Японы Токио, Хонгконг, Европ талдаа ОХУ-ын Москва, Германы Берлин,
Франкфурт хотуудруу нислэг
үйлддэг. Мөн улирлын чанартайгаар БНХАУ-ын Эрээн, Японы Осака руу нислэг
үйлддэг билээ.

Categories
гадаад мэдээ

Хоол хүнс хаясан тохиолдолд торгоно

АНУ-ын Сиэтл хотын
захиргаанаас хоол хүнсээ арвич хямагч ашиглаагүй,  хаясан хувь хүн болон компаниудыг торгож байх  тухай журам гаргасан байна. Уг журмын дагуу
хогийн савыг шалгаж байх бөгөөд хогны 10 хувь нь хоол, ашиглаагүй хүнс байвал 1
ам.долларын торгууль тавьж байх юм. Харин олон орон сууцны байр болон
компаниудын хогноос ийм хэмжээний хаягдал хүнс гарсан нөхцөлд50 ам.долларын
торгууль оногдуулж байхаар болжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Украины батлан хамгаалах салбарт тусламж үзүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч
Б.Обама Украины батлан хамгаалахын салбарт 5 сая  ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ мөнгөөр юуны түрүүн Украины батлан хамгаалах салбарын боловсон хүчинг
бэлтгэх, зэвсэг, байлдааны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч уг тусламжийг даруйхан олгохыг Төрийн нарийн бичгийн дарга
Ж.Керрид үүрэг болгожээ. 

Ю.Дэлгэр