Categories
гадаад мэдээ

Сахалтай “эмэгтэй” дуучин Европын парламентад дууллаа

Евровидение тэмцээнд түрүүлж тэргүүн байрны шагнал хүртсэн Австрийн сахалтай “эмэгтэй” дуучин буюу Кончита Вурст Европын парламентад дуулсан байна. Брюссельд болсон ижил хүйтснүүдэд гэр бүл болохыг дэмжсэн арга хэмжээнд ийнхүү оролцжээ. Европын парламентын гишүүн Ногоон намын гишүүн, бэлгийн гаж буруу зуршилтай Ульрик Луначек түүнийг урьсан бөгөөд бүх зардлыг нь даасан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ спорт

Forbes спортын топ брэндийг нэрлэжээ

Америкийн Forbes сэтгүүл энэ жилийн спортын хамгийн үнэтэй брэндүүдийг нэрлэв. Чансаа нь тамирчид, компани, үйл явдал, багууд гэсэн дөрвөн ангилалаар хийдсэн байна.

Тамирчдаас эхэнд нь сагсан бөмбөгчин ЛеБронЖеймс нэрлэгдсэн бөгөөд $37 сая доллар гэж сэтгүүл үнэлэв. Дараа нь гольфчин ТайгерВудс ($36 сая), теннисчин РожерФедерер ($32) нар нэрлэгдлээ. Ингэснээр Вудс 2007 оноос хойш чансааг тэргүүлэхээ болсон аж.

Дөрөвдүгээрт, гольф тоглогч ФилМикельсон ($29сая), тавд крикетчин Махендра Сингх Дхони ($20 сая) нар орлоо. Топ-10-т мөн хөнгөн атлетикч УсейнБолт, хөлбөмбөгчин Криштиану Роналду, сагсан бөмбөгчинт Коби Брайнт, хөл бөмбөгчин Лионель Месси,теннисчин Рафаэль Надаль нар багтацгаав.

Харин хамгийн үнэтэй спортын компаниудад 19 тэрбумын Nike мөн ESPN ($16,5 тэрбум), Adidas ($5,8 трбум) зэрэг нэрлэгдэв.

Хамгийн үнэ цэнэтэй спортын арга хэмжээнд Супербоул ($500 сая), Зуны олимпийн тоглолт ($348 сая), Өвлийн олимпийн тоглолт ($285 сая), хөл бөмбөгийн ДАШТ ($170 сая) зэрэг тооцогдлоо.

Эцэст нь, хамгийн үнэтэй багуудын жагсаалтад «Нью-Йорк Янкиз» ($521 сая), «Реал Мадрид» ($484 сая), «Барселона» ($438 сая), «ДалласКовбойз» ($404 сая), «МанчестерЮнайтед» ($399 сая) тус тус оржээ.

Categories
гадаад мэдээ

“Тэнгэрлэг нэгэн гэр бүл” киноны од нас баржээ

“7th heaven” буюу Тэнгэрлэг нэгэн гэр бүл” цуврал киноны гол дүрүүдийн нэг Сара Гласс Камдений дүрээр алдаршсан жүжигчин Сара Голдберг гэртээ нас баржээ.
Задлан шинжээчдийн мэдээлснээр жүжигчин бүсгүйн зүрх гэнэт хаагдаж амьсгал хураасан гэнэ. Сара Голдбергтэй хамт амьдардаг ээжийнх нь мэдээлснээр нас барахынхаа урьд орой унтахаар хэвтээд өглөө нь сэрээгүй гэнэ. С.Голдберг нь 40 нас хүрээд байсан бөгөөд Тэнгэрлэг нэгэн гэр бүлээс гадна Юрийн галавын цэцэрлэг, Трэйнин Дэй зэрэг киногоороо дэлхийн олон сая үзэгчтэй танил болжээ.

Categories
гадаад мэдээ

Украины хямрал 3660 хүний аминд хүрчээ

Украины хямрал үргэлжилсэн зургаан сар гаруйн хугацаанд 3660 хүн амиа алджээ. Оросын салан тусгаарлагчид, Украины цэргүүдийн хооронд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш нэг сарын хугацаанд 331 хүн нас барсан байна. Гал зогсоох гэрээ байгуулсан ч Донецкийн босогчдын тэмцэл үргэлжилсээр байгаа ажээ. Өчигдөр шөнө хотын захиргааны байранд болсон буудалцааны улмаас гурван энгийн иргэн амиа алджээ. Украины засгийн газрын тооцоолсноор зургаан сарын тулааны улмаас 4500 иргэний орон гэр сүйдэж, 22 байр усгүй, 93 байр гэрэл цахилгаангүй болсон байна. Мөн орон гэрээсээ дүрвэсэн 25500 хүн өвлийн хүйтэнд хоргодох байранд амьдрахаас өөр аргагүй болжээ.

Categories
гадаад мэдээ

Куала-Лумпурт дэлбэрэлт боллоо

Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо дэлбэрэлт болсон байна. Тус хотын нэгэн орон сууцны байшингийн өмнө тэсрэх бөмбөг тавьсан байсан гэнэ. Үүний улмаас 14 хүн шархадсан байна. Орон сууцны байшингийн хажууханд орших баарны үйлчлүүлэгчид үүнд өртсөн байна. Мн хажууханд нь орших машины зогсоол дээрээс бас нэгэн тэсрэх бөмбөг нуусан байхныг олсон байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Орос ажлын дөрвөн өдөртэй болж магадгүй

Оросын парламентын доод танхим ажилчдын цалин хөлсийг хасалгүйгээр ажлын өдрийг цөөлж, дөрөв болгох саналыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гаргажээ. Ажлын өдрийг цөөлсөнөөр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл энх, аз жаргалтай амьдрахад нөлөөлнө гэж үзэж байна. Мөн уртгасан цагаар ажиллуулж, иргэдийн хөдөлмөрийг мөлжиж буйг багасгах гэнэ. “Дөрвөн ажлын өдөртэй болох нь бидний мөрөөдөл” гэж хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага мэдэгдэв. Сүүлийн саруудад зах зээлийн шаардлагаар Оросын автомашины салбар ажилчдаа цөөлж байгаа. Гэсэн ч үндэсний хэмжээнд ажилгүйдлийн түвшин 4,9-4,8 болж буурчээ.

Categories
гадаад мэдээ

Yahoo ажилчдынхаа тоог бууруулахаар болжээ

Yahoo компани нь Энэтхэгийн Банглор хот дахь томоохон салбартаа орон тооны цомхотгол хийхээр төлөвлөж байна. Уг салбар нь техник технологийн гол цөм хэмээн тооцогддог юм.

Ойролцоогоор 400 гаруй ажилчид энэ цомхотголд хамрагдах хэдий ч үлдсэн 1000 гаруй ажилчдад ямар ч нөлөө үзүүлэхгүй талаарBBC агентлаг мэдээллээ.

Тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр “Бид цөөн тооны ажилчдыг тодорхой багт нэгтгэж үйл ажиллагаандаа багахан өөрчлөлтүүдийг хийх болно” гэжээ.

Түүнчлэн зарим нэг ажлын байрыг АНУ-ын Калифорни дахь төв байранд нүүлгэж ажилчдаа тус салбарт шилжин ажиллахыг санал болгожээ.

Categories
гадаад мэдээ

“Севол”-ын хөлөг онгоцны ахмадыг шүүх хурал эхэлжээ

Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-нд осолдож живсэн “Севол” хөлөг онгоцны ахмад И Жун-сукийг шүүх хурал өнөөдөр эхэлжээ. Ослын үед аврах ажиллагааны зааварчилгааг буруу өгсөн, хөлгөө түрүүлж орхисон гэх шалтгаанаар ахмад И Жун-сук болон багийн өөр гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж буй юм. Харин хөлөг онгоцны ослоос эсэн мэнд аврагдсан багийн бусад 11 гишүүнийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт буруутгажээ. Шүүх хурлын үеэр 68 настай ахмад И Жун-сук “Би ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Намайг өршөөгөөрэй. Өмгөөлөгч бас бурхан надад хичнээн их тусалсан ч шоронгоос зугтаж чадахгүй гэдгээ ойлгож байна. Гэхдээ би миний хүүхдүүд, ач, зээ нарыг маань алуурчны гэрийнхэн гэж дуудахыг тэвчиж чадахгүй. Би хэзээ ч хүнийг алах санаатай зүйл хийгээгүй” гэж мэдэгджээ.

“Севол” хөлөгтэй холбогдох хэрэгтнүүдийн шүүх хурал ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэх аж.

Хэргийг сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Чежү арлыг чиглэн хөвж явсан “Севол” гатлага онгоц даац хэтрүүлэн ачсан байснаас огцом эргэлт дээр тэнцвэрээ алдан хөмөрч, осолдсон юм. Хөлөг онгоцон дээр 475 зорчигч байснаас ердөө 170 гаруй хүнийг аварч чадсан юм. Харин онгоцтой хамт живсэн 304 зорчигчийн 159-ийнх нь цогцсыг далайгаас гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Үлдсэн 100 гаруй хүний цогцсыг олж чадаагүй тул ор сураггүй болсонд тооцсон юм. Хөлөг онгоцны ослоос эсэнд мэнд аврагдсан хөлгийн ахмад И Жун-сук болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулсан хэрнээ өөрсдөө хөлгөө орхижээ. “Севол” хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш нар зорчиж явсан билээ.

Үүний зэрэгцээ “Севол” хөлгийн ослын дараа далайн тээврийн компанийн эзэн Ю Бён- Ун болон гэр бүлийнхнийх нь олон гэмт үйлдэл илэрсэн юм. Юн Бён-Уныг баривчлахад цагдаагийн газраас Өмнөд Солонгосын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ. Гэвч түүний цогцосыг өнгөрсөн зургадугаар сард олсон бөгөөд үхлийн шалтгааныг нь тогтоож чадаагүй байна.

Categories
гадаад мэдээ

Уругвайн Ерөнхийлөгч дэлхийн хамгийн “ядуу” ерөнхийлөгч ажээ

Уругвай улсын ерөнхийлөгч Хосе Мухика (Jose Mujica) нь сард 12,000 долларын цалинтай ч үүнийхээ 90 хувийг буяны байгууллагуудад хандивладаг бөгөөд нэг сарын ажлын хөлс болгож 1200 доллар буюу Уругвай улсын дундаж амьдралтай иргэний орлоготой ижил хэмжээний мөнгө авдаг, энгийн нэгэн фермийн байшинд амьдардаг, хуучин машин унадаг, тансаг хэрэглээ гэх юмгүйгээсээ болж дэлхийн хамгийн “ядуу” ерөнхийлөгч гэгддэг ажээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад хүчтэй газар хөдлөлт боллоо

Хятадын баруун өмнөд хэсгийн нутагт орших Юннань мужид өчигдөр орой орон нутгийн цагаар 19.49 цагийн үед 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар АНУ-ын геологийн судалгааны хүрээлэн мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн голомт нь Мьянмар болон Лоасын хилтэй ойролцоо бөгөөд гүн нь 10 км. Гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, 324 хүн гэмтсэн хэмээн Хятадын төрийн мэдлийн Синхуа агентлаг өнөөдөр мэдээллээ. Түүнчлэн 92 гаруй мянган хүн их бага хэмжээгээр хохирол амсаад байгаа бөгөөд 50 мянган гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хэдэн мянган байшин барилга нурж, одоо ч гэсэн чичиргээ мэдрэгдсээр байгаа талаар орон нутгийн эрх баригчид ярьсан байна. Гамшигт нэрвэгдсэн бүсэд 3200 цэргээс гадна нохойтой тусгай албаны 600 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм байна.