Categories
гадаад мэдээ

Самсунг компанийн орлого 60 хувиар буурчээ

Ухаалаг утас үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНСУ-ын “Самсунг электроникс” компани өчигдөр гурав¬дугаар улирлын /7-9 сар/ үйл ажил¬лагааны орлого өм¬нөх жилийн мөн үеийнхтэй харь¬цуулахад бараг 60 хувиар буурсан гэ¬сэн дүн гарсан талаар мэдээл¬сэн байна. Тус компани дөрвөн их наяд зуун тэрбум воны орлоготой ажиллажээ. Борлуулалтын орлогын хувьд өмнөх жилийн мөн үеийнхээс 20.4 хувиар буурч, 47 их наяд вонд хүрчээ. “Самсунг”-ийн орлогын бууралтыг ухаалаг утасны сал¬бар дахь өрсөлдөөн улам ширүүс¬сэнтэй холбоотой гэж шинжээчид онцолж байна. Солонгосын валютын чангарал ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэнэ.

Categories
гадаад мэдээ

Япон руу хүчтэй хар салхи ойртож байна

Японы өмнө зүгийн Окинава арал дээр болон арлын өмнө хэсгийн Кюсюд ээлжит “Оса” хар шуурга ойртож байгаа аж. Энэ нь хар салхины улиралд Номхон далайд дэгдээд буй 19 дэх шуурга юм байна. цаг уурчдын тооцоолж байгаагаар хамгийн хүчтэй нь энэ удаагийн шуурга болох нь. “Оса” шуурга Окинава арлаас хойд зүг хөдлөн, энэ сарын 11-ний бямба гаригт эрэгт хүрэх гэнэ.

Categories
гадаад мэдээ

Ерөнхий сайдаар хоёр өдөр ажиллаад огцрохоо мэдэгдэв

Йемений Ерөнхий сайд Ахмед Авад бен Мубарак огцрохоо мэдэгдсэн талаар “Франс Пресс” агентлаг мэдээлжээ. Тэрээр Йемений Засгийн газрын тэргүүнээр энэ сарын 7-нд томилогдсон юм. Түүний сайдаар ажилласан хугацаа ердөө хоёрхон өдөр гэж “Франс Пресс” мэдээлэлдээ онцолжээ. Суудлаа өгөх болсон шалтгаан нь Йеменид гарсан эсэргүүцлийн бослоготой холбоотой юм байна. Шийт үндэстнүүд түүнийг дэмжихгүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Жеки Чаны хүү уучлалт гуйв

Хятадын нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чан өнгөрсөн наймдугаар сард хар тамхи хэрэглэсэн, борлуулсан, хадгалсан хэргээр Бээжингийн цагдаа нарт баригдсан билээ. Тэрбээр Тайванийн жүжигчин Кай Когийн хамтаар цагдаагийнханд баригдсан юм. Энэхүү хэргийн шүүх хуралд энэ сарын 29-нд болно гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ..Тэгвэл Жекигийн хүү твиттерийн тусламжтай олон нийтээс уучлалт гуйжээ. Жейси Чан “Намайг уучлаарай. Би маш их харамсч байна. Энэ хэргээс болж аав минь их шаналж байгаа” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Мөн Кай Ко өчигдөр Бээжин хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж “Би хар тамхи хэрэглэсэн минь үнэн. Тэгэхдээ борлуулаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байна” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Уны охин дүү улсаа удирдаж байгаа гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хэсэг хугацаанд олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүйгээс дэлхийн хэвлэл мэдээллээр түүнийг нас барсан гэх мэдээлэл тараад байсан. Сүүлийн үед нэг шинэ мэдээлэл цацагджээ. Ким Чен Уныг сар гаруйн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байх хооронд охин дүү Ким Ё Жүн нь төрийн эрхийг барьсан гэх мэдээллийг CNN дамжуулсан байна. Удирдагчийн дүү Ким Ё Жүн нь улсынхаа Хөдөлмөрчдийн намын орлогч дарга гэнэ. Ахтайгаа хамт Швейцарьт боловсрол эзэмшсэн юм байна. Тэрээр дөрвөн эгч, дүү нараасаа илүү өндөр албан тушаал хашдаг аж.

Categories
гадаад мэдээ

Эболагийн халдвар гарсан орнуудаас сард хориод хүн ирдэг

Эбола вирусийн халдвар авсан 8105 хүний 3908 нь нас бараад байна. Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго улсад тархаад байсан халдвар АНУ, Испанид илрээд байгаа билээ. Аравдугаар сарын сүүлч гэхэд эбола Францад дэгдэх магадлал 75 хувь, Их Британийн хувьд 50 хувь байна гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Бельги, Испани, Швейцарьт ч дэгдэх магадлал өндөр байгаа аж. Халдвар тархсан орнуудаас манай улсад нэг сард 20-22 хүн ирдэг гэнэ. Ихэнх нь хэд хоноод буцдаг аж.

Categories
гадаад мэдээ

ОХУ манай улсаас мах экспортлохоор болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсаас ОХУ руу экспортлож буй мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцаад тохиролцоонд хүрч чаджээ. Ингээд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийх, Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Харин экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангилалаас В ангилалд оруулах, мөн ойрын үед Монголын мах ангилах, мах нөөшлөх ба хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна. 2014 оны есдүгээр сард Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан дүнгийн урьдчилсан байдлаар зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлаар Гаалийн холбооны улсуудтай зөвшилцөн ойрын үед эцсийн хариуг ирүүлэхээр болсон байна. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин аттестатчилахаар талууд тохиролцсон байна.

Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа цаашдаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтой гэдгийг ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан онцолсон байна. Энэ талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэнэ гэдгээ ч амлажээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургахад хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү хамтын ажиллагаа өргөжиж байгаа тул Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны хөтөлбөрийг шинэчлэн үйл ажиллагаа, хамрах хүрээг тодорхойлох зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард Оросын талын экспертийн багийг хүлээн авч хамтран ажиллах, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхэд хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал зарчмын хувьд дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх албан ёсны хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна. Цаашдаа Европ, Зүүн хойд Азийн улс орнуудаас амьд мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, импортлох үеийн дамжин өнгөрөх хорио цээрийн асуудлаар Оросын талтай хамтран ажиллахаар ч тогтсон байна. Хоёр улсын хөдөө аж ахуйн сайдууд ганц махны экспортыг ярилгүй Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы шинэ сортыг үржүүлэх, нутагшуулах хамтарсан хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

Categories
гадаад мэдээ

Украинд гал зогсоох хэлэлцээрээс хойш 330 хүн амиа алджээ

Зүүн Украинд гал зогсоох хэлэлцээрийг өнгөрөгч есдүгээр сард хийсэн боловч одоог хүртэл мөргөлдөөн гарсаар байгаа бөгөөд Киев тус бүс нутгийн хараахан бүрэн хяналтандаа аваагүй байгаа билээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд зүүн Украинд олон улсын хүмүүнлэгийн хууль, дүрэм зөрчигдсөөр байгааг анхааруулж байгаа билээ. Хамгийн сүүлд НҮБ Украин дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх тайланг гаргасан байна.НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлсэн зүүн Украин дахь мөргөлдөөнөөс хойш нийт 3660 хүн амиа алдаж, 8756 хүн шархдсан гэж мэдээлжээ. Түүнчлэн есдүгээр сарын 5-нд хийгдсэн гал зогсоох хэлэлцээрээс хойш нийт 330 хүний амь эрсэдсэн аж. Ялангуяа гал зогсоох хэлэлцээрт хамаарагдсан Донецкын нисэх онгоцны буудал, Дебальцевегийн бүс нутаг, Луганск мужийн Счастье мужуудад мөргөлдөөн өдөр алгасахгүй үргэлжилсээр байгаа цохон тэмдэглэжээ. НҮБ-аас Украины эрх баригчдад хандаж өөрийн арми, сайн дурын зэвсэгт дайчдад илүү анхаарал хандуулж, хяналт тавихыг уриалжээ.

Categories
гадаад мэдээ

“People” сэтгүүл 40 нас хүрлээ

Дэлхийн хамгийн олон уншигчтай “People” сэтгүүл өнөөдөр 40 нас хүрч байна. Тус сэтгүүл түүхэн ойдоо зориулан гаргасан дугаартаа Кантри дуучин Тэйлор Свифтийг онцолж, зургаар нь нүүр хуудсаа чимжээ. Дуучин бүсгүй тус сэтгүүлийн анхны дугаарт нийтлэгдэж байсан жүжигчин Миа Фарров шиг зургаа даруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэйлор твиттертээ “People сэтгүүлд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. 50 насныхаа төрсөн өдрөөр миний зургаар сэтгүүлээ чимээрэй. Тэр үед би илүү туршлагатай, үзэсгэлэнтэй гарах болно” гэж жиргэжээ. “Цаг хугацаагаар аялсан “People” сэтгүүл” гэх үзэсгэлэн Нью Йорк хотод маргааш нээлтээ хийх аж. Энэ тухай тус сэтгүүлийн эрхлэгч Софи Лэнжир ярьсан байна. Сэтгүүлийн 14-21 хуудсуудад Диана гүнж, Мишель Обама, Хилари Клинтон, Мария Шарапова, Лейди Гага, Бейонсигийн ярилцлага нийтлэгджээ.

Categories
гадаад мэдээ

Опра сэтгүүлтэй болжээ

Нэрт хөтлөгч Опра Унфри “The Oprah love” гэх сэтгүүлтэй боллоо. Энэхүү сэтгүүлийн эхний дугаар ирэх сарын 5-нд худалдаанд гарахаар болжээ. Сэтгүүлийн эхний дугаарын нүүр хуудсыг тус сэтгүүлийн санаачлагч Опра өөрөө чимж байгаа гэнэ. Хөтлөгч бүсгүй дээрх сэтгүүлээс гадна “The Oprah Magazine” хэмээх сэтгүүлтэй юм. Тус сэтгүүлд зөвхөн Опрагийн амьдрал болон Опрагийн шоуны сонин сайхны тухай нийтлэгддэг байжээ. Шинээр гаргаж буй “The Oprah love” сэтгүүл бусад сэтгүүлүүд шиг олон талын мэдээллийг багтааж, олны танил эрхмүүдийн зургаар нүүр хуудсаа чимэхээр болсон байна. Опра “Би энэ сэтгүүлийг “Vogue” сэтгүүлтэй эн тэнцүү байгаасай гэж хүсч байна. Эмэгтэйчүүд энэ сэтгүүлээс олон төрлийн мэдээллийг үнэгүй аваарай” гэж жиргэжээ.