Categories
гадаад мэдээ

Хамгийн тачаангуй бүсгүй

Эрчүүдэд зориулсан “Esquire” сэтгүүл хамгийн тачаангуй бүсгүйчүүдийг тодруулсан байна. Тус сэтгүүл уг жагсаалтыг ирэх арваннэгдүгээр сарынхаа дугаарт нийтлэхээр төлөвлөжээ. Энэ удаад Холливудын нэрт жүжигчин Пенелоп Крус тэргүүлсэн бөгөөд түүний зураг эхний нүүрэнд нь тавигдах юм байна. 40 настай Испанийн нэрт жүжигчин маань Хавьер Брадемтай гэр бүл бөгөөд хоёр хүүхдийн ээж. Тэрээр “Esquire”сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хувийнхаа амьдралын талаар бараг яриагүй бөгөөд “Би өөрийгөө хамгийн тачаангуй эмэгтэй гэж бодохгүй байна. Жирийн л нэгэн эх хүн” гэжээ. Энэ жилийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн жагсаалтад Скарлетт Йоханнес, Милу Кунис нас орсон байна. Өмнө нь нэрт жүжигчин А.Жоли, дуучин Рианна, жүжигчин Холли Берри нар бичигдсэн байсан юм.

Categories
гадаад мэдээ

Хитроуд зорчигчдыг шалгаж эхэллээ

Лондон хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудалд баруун Африкаас ирсэнн зорчигчдыг эбола вирусын халдвар авсан эсэхийг шалгаж эхэллээ. Шалгалтыг Хитроу-гаас эхлүүлж дараа нь бусад нисэх онцгоы буудал, Сент-Панкрас төмөр замын буудалд хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн есдүгээр сард гэхэд эболагийн халдвар гарсан баруун Африкийн орнуудаас мянга гаруй хүн Их Британид ирсэн юм.

Categories
гадаад мэдээ

Б.Обама, Ф.Олланд нар эболатай хийх тэмцэлээ эрчимжүүлэхийг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нар баруун Африкт гарсан эбола вирустэй хийх тэмцэлээ эрчимжүүлэхийг уриалсан байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд утсаар ярихдаа олон улсын байгууллага тэр дундаа ДЭМБ уг өвчний халдвар авсан хүмүүст туслах ёстойг онцолжээ. ДЭМБ-аас мэдээлсэнээр одоогоор эболагийн улмаас 4000 хүн нас бараад байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Эболагийн тархалтыг гурван сарын хугацаанд тогтоон барина

Эбола вирусын тархалтын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгчид халдварын тархалтыг ойрын гурван сарын дотор тогтоон барих зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. НҮБ-ын төлөөлөгч Дэвид Набарро мэдэгдэхдээ “Баруун Африк дахь эбола вирусын тархалт нэмэгдэхийн хэрээр халдварын талаарх мэдээллийг нийгмийн бүх давхаргад хүргэх нь чухал байна. Эбола вирусын тархалтыг зогсоох хамгийн сайн арга өвчтэй хүнийг хөл хорих юм” гэв. Баруун Африкт эбола вирусын өвчлөл гарч эхлэхэд ард иргэд халдварт өвчин гэдгийг нь мэдээгүйгээс тархалт даамжирсан гэнэ. Эбола вирус нь хүн, амьтны биеийн бүх шингэнээр дамжин халдварладаг. НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр эбола вирусын халдварын тархалт өмнөх долоо хоногийнхоос өнгөрсөн долоо хоногт ялимгүй багассан аж.

Эбола вирусын халдвараар одоогийн байдлаар 8300 гаруй хүн өвчилж, 4033 хүн амь үрэгдээд байгаа юм. Энэ вирусын халдвараар нас барагсдын 4024 нь өвчний голомт Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леоне улсад байсан бол үлдсэн нь Нигери, Сенегал, Испани, АНУ-д бүргэгджээ.

Categories
гадаад мэдээ

Японд Вонгвонг хар салхи нүүрэллээ

Японы Окинава аралд Вонгвонг хар салхи нүүрлээд байна. Ширүүн бороо орж, хүчтэй салхитай байгаа тул бүх нислэгүүд цуцлагджээ. Өчигдөр тус арал дээр цахигаан тасарч, 30-аад хүн нэлээд хүнд бэртэл авч, хэдэн мянган хүн орон гэрээ орхин явсан байна. Өнөөдөр өглөө Кюсю аралд хар салхи нүүрлэсэн тул цахилгаан галт тэрэг явахаа больжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

В.Жириновский Америкийн тэргүүн хатагтайтай уулзах хүсэлтэй байна

Оросын Либерал-Ардчилсан намын тэргүүн, Төрийн Думын дэд дарга В.ЖириновскийАНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзах хүсэлтэй байна. Түүнтэй эрүүл хоололтын талаар ярилцах гэнэ. М.Обама сурагчдын эрүүл хоололтын хүрээнд тэдэнд шарсан өндөг, бөөрөнхий гурилан боов өгөхгүй байхыг санал болгож ургамлын гаралтай хоол өгөхийг хөтөлбөр боловсруулсан юм. Уг асуудлыг Оросын улстөрч Америкийн тэргүүн хатагтайтай хэлэлцэх хүсэлтэй тул урилга илгээх аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Сирийн Кобанид байдал улам хүндэрлээ

“Лалын улс” бүлгийнхэн бүслээд буй Сирийн Кобани хотод байдал улам ноцтой болсон тухай мэдээллээ. Ихэвчлэн курд үндэстнүүд амьдардаг тус хотыг нэлээд хэдэн хоногийн өмнө лалын бүлгийнхэн бүсэлсэн. Харин уржигдар хотыг эзлэн авахаар дахин довтолжээ. Тус хот руу тал талаас нь дайрсан боловч курдуудзогсоож чадсан байна. Хамгийн гол нь лалын бүлгийн цэргүүдийг байнга зэвсэг техникээр дэмжиж байгаа гэнэ. Тиймээс дахинхэдийд ч дахин довтолжмагадгүй юм гэж Кобани хотоос мэдээллээ. “Лалын улс” өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Кобани руу довтолж эхэлсэн. Үүнээс хойш ойролцоогоор 500 хүн амь үрэгдсэн бөгөөд 200 мянган хүн Турк руу дүрвэжээ. Одоогоор тус хотод хэдэн зуун хүн үлдсэн байгаа. Хэрвээ “Лалын улс”Кобаниг эзлэн авах юм бол бүгдийг нь хүйс тэмтрэх аюултай хэмээн Сирийн асуудлаарх НҮБ-ын элч Стаффан де Мистур мэдэгдсэн билээ.

АНУ болон холбоотны цэргүүд Сири болон Иракт буй “Лалын улс” бүлгийнхнийг агаараас бөмбөгдсөөр байгаа. Гэвч энэ нь хангалтгүй байна хэмээн Пентагоны төлөөлөгч мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн

Ю.ДЭЛГЭРМАА

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

А.Жоли Хүндэт хатагтай цол хүртлээ

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолид Их Британийн хатан хаан Элизабета II Хүндэт хатагтай цол олгосон байна. Их Британийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, эмэгтэйчүүдийг хүчирхийллийн эсрэг тэмцэхэд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлжээ.

Шагналыг гардуулах ёслол Букингемийн ордонд болсон бөгөөд Их Британийн хатан хаан Хүндэт хатагтай цолыг дагалддаг загалмай, гэгээн Михаил болон гэгээн Георгийн одонг гардуулсан байна.Холливудын нэрт жүжигчин маань НҮБ-ын элч бөгөөд Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейгтэй хамтран зэвсэгт мөргөлдөөн гарч буй бүс нутагт эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдлыг зогсоох кампанит ажлыг зогсоох арга хэмжээнд оролцсон юм. Уг асуудлаар Лондон хотноо дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан билээ.

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мун Ливид гэнэтийн айлчлал хийв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Ливид гэнэтийн айлчлал хийж байна. Энэ айлчлалын зорилго нь Ливийн дотоод байдлыг хэвийн болгож зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход нөлөөлөх явдал хэмээн мэдэгдлээ. Бан Ги Мун Триполи хотод хүрэлцэн ирсэн даруйдаа зэвсэг хэрэглэсэн ямар нэгэн ажиллагаа улс орны дотоод байдлыг хэвийн болгохгүй гээд зөвхөн улс төрийн хэлэлцээ л хямралаас гаргана гэдгийг онцлов.

Харин Ливийн парламентын нэгэн төлөөлөгчийн мэдэгдсэнээр уг хямралын үндэс суурь нь шашинтай ямар ч холбоогүй, улс төрийн туршлага хомсоос болсон хэмээн тайлбарласан байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт Хадхад хар салхи нүүрлээд байна

Энэтхэгийн зүүн өмнөд нутагт Хадхад хар салхи нүүрлээд байна. Салхины хурд 200 км/цагт хүрч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нэлээд хэмжээний хохирол учруулж болзошгүй аж. Хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Энэтхэгийн Андхра-Прадеш хамгийн их хохирол амсах бололтой.

“Indian Express” сонинд бичсэнээр цэргийн бааз байрладаг Вишакапатнам хотод хамгийн түрүүнд хар салхи нүүрлэжээ. Андрха-Прадеш мужид байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаад байгаа тухай мэдээллээ. Тус улсын эрх баригчид аврах 60 багийг бэлэн байлгаж байгаа юм.